Эрчүүдийн хайрыг хөрөхөд хүргэдэг эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа

Харилцааг байх л ёстой зүйл гэж хүлээж авч огт болохгүй. Хүний анхаарал, хайрыг татаж чадсан бол байнга тантай цуг байна гэж бодож болохгүй. Харилцаандаа хүч гаргахаа болингуут л хайр, анхаарлын хүч суларч ирнэ. Хэрвээ та доор дурдсан шинж тэмдгийг өөрөөсөө анзаарсан бол нэн яаралтай өөрчлөгдөх шаардлагатай болжээ, эс бөгөөс харилцаанд ан цав суух аюултай.

  1. Эр хүнийг үнэлж, түүнд талархаж явдгаа илэрхийлэхгүй байх Эр хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ ойлгож байх ёстой. Хэрвээ та түүнд хэрэгтэй ойлголтыг өгч чадахгүй бол тэр өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Түүний хийж байгаа бүхнийг үнэлж бай, үнэлж байгаагаа ч ойлгуул.
  2. Түүнийг өөр хүн болгон хувиргахыг хичээж байна Эр хүнийг байгаагаар нь л хүлээж ав, түүнийг өөрөөр байлгахыг бүү хичээ. Түүнд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа мэт бүү ханд, түүнийг өөрчлөхийг бүү хичээ.
  3. Та хөнжил дотроо хичээл зүтгэл гаргадаггүй Эрчүүд – сексийн хүсэл таашаалтай. Энэ бол биологи. Хэрвээ та түүний сексийн хүсэл таашаалыг хангахад хичээхгүй байгаа бол тэр харилцаанаасаа бүрэн таашаал авч чадахгүйд хүрнэ.
  4. Та түүнд хайртай хүн шигээ ханддаггүй Та түүнийг өндрөөс харах ямар ч хэрэг байхгүй. Тийм ээ, тэр танд хатан хаан шиг л хандаж байгаа, таныг аз жаргалтай байлгах гэж хичээж байгаа. Ингэлээ гээд түүнд боол шиг хандах эрхийг танд олгоогүй шүү.
  5. Тэр таны сэтгэлийг татсаар байгаа гэдгээ та ойлгуулахгүй байх Түүнийг хүссэн хэвээр байгаа гэдгийг түүнд ойлгуулахад хүчээ гарга. Түүний сэтгэлийг татах зүйл хий. Тэр таны зүрхэнд чухал байр суурь эзэлж байгааг мэдэх ёстой.
  6. Та түүнд хувийн орон зай, цагийг өгөхгүй байх Эрчүүдийн эрх чөлөөг хэзээ ч бүү хязгаарла, түүнийг байнга тантай байх ёстой гэж түүнээс бүү шаард. Өөрийнхөө зүрх сэтгэлийг үнэлэхийн зэрэгцээ түүнд эрх чөлөө, орон зайг нь олгох ёстой.
  7. Та түүний утсыг шалгадаг Цуг байгаа гээд түүний утас эсвэл компьютерыг ухаж төнхөх эрхийг танд олгоогүй юм шүү. Түүний хараат бус байдлыг та хүндлэх ёстой. Түүний итгэлийг бүү эвд.
  8. Харилцаанд үүссэн асуудал болгонд түүнийг буруутгадаг Харилцаанд хоёр хүн оролцдог гэдгийг мартаж болохгүй. Алдаа, дутагдлаа хүлээж чаддаг бүсгүй хүнийг эрчүүд үнэлж дээдэлдэг юм.
  9. Та байнга асуудал гаргаж ирдэг Эрчүүд асуудалд дургүй. Хайртай эмэгтэй хүн нь түүнд баяр баясал, аз жаргал авчраасай гэж хүсдэг. Тэрнээс биш хэрүүл уруул, байнгын гомдол огт хэрэггүй.
  10. Та өөрийнхөө бодлыг уншиж чадахгүй байна гэж түүнийг зэмлэдэг Ямар нэгэн таамаг хийхийг эрчүүд хүсдэггүй, ялангуяа хайртай бүсгүй нь өөрөө хэлчих зүйл дээр таавар таалгуулаад байхад дургүй. Тэд эмэгтэй хүнийг нээлттэй, илэн далангүй байхад дуртай. Тэд ч өөрсдөө өөрийнхөө хүсэл, шаардлагыг илэн далангүй хэлэхийг хүсдэг, хэлж ч чаддаг.

6 Comments

  1. * says:

    Chi delhiig toirood uzchee yu yanhan min??/ Cham shg emegtei hunii shinjgui aliig hen ch hairlah albagui boovoo hiij bval boloo naad al am hoyorluu chn!

  2. 40 nastan says:

    bi 40 garsan, nuhurgui, naiz ch bas 40 shurgejiin, bas nuhurgui, yaval nuhurtei bolj chadah bol? 40tei emgen bolohnee!

  3. A says:

    Ger buliin suuri humuujil muutai huuhnuud chadahgui ee ulam l dorduulna suuliin ueiin huuhnuudiin uusan arhi untsan er 2-g ni toolood ch barahgui

  4. Зоригт says:

    Манай хүүхнүүд дээрхи шалгуурыг бараг л бүгд хангана. Монголчууд яагаад ийм сүг болсон гэвэл эх нь үрсээ хүмүүжүүлж чадахгүйд л байна. Ойр тойрны гудамж талбай за ер нь хаа сайгүй дээ хүүхнүүд нэг нэгнийгээ муулсан хоорондоо сөргөөлдсөн их бүдүүлэг шүү дээ. Ямар ард түмэн байна тийм төр ямар эмс охидтой байна тийм л ард түмэн байдаг гэж нэгэн жунгаа хэлсэн гэжуугаа үнэн шүү.

  5. Almas says:

    Odoo ch neeree teneg, hachin, balai, erguu almas, shulmas avgai nar bol iim zuilsiig yostoi oilgoj, uhaarch, medrehgui baidag shuu dee pizda gej…..

    • Myagmarzul says:

      Cham shig iim gonginoson baliar eriin orontsgiig oilgoh emegtei ugaasaa ene delhii deer baihgui oilgohiig ch hvsehgui gedegtei muriitshud belen bn archaagui bandia!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.