Ээжийгээ тэвчээд хайрлая гэхээр дотроос гомдол хатгаад хөндий их хэцүү байна аа…

Mature businesswoman punching woman

Сайн байна уу би нөхрийн хүүгийн хамт ам бүл 3-лаа амьдардаг. Сүүлийн үед сэтгэл санаа тавгүй байна. Учир нь гэвэл ах бид 2 эцэг өөр нэг эхээс гарсан. Гэхдээ ах байнга л эцгээ аваад зайл, ээжийгээ би жаргаана л гэдэг, ээж ч танай эцэг чинь хүүг минь алах нь гээд л тэгнэ. Одоо ах эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, 36-тай залуу. Архи ууж агсам тавьж аав бид 2-г хөөнө. Тэгэхээр нь аав хэрэлдэнэ тэгээд ээж миний хүү л гэнэ. Ер нь нэг иймэрхүү гэр бүлийн орчинд өссөн.

Хар залуугаараа л муулж амьдарсаных юмуу одоо аавыг минь хүндэлдэг хамаатан ч алга. Би ч аан Г-ын охин уу гэсэн үл хүндлэл дунд байх юм. Намайг юм хэлвэл байнга доошоо хийж рекэтлэсэн аястай ярина, ээжийн хамаатнууд хүүхдүүд нь хүртэл. Би хэзээ ч бусдад хүндлүүлж үзсэнгүй. Ах эхийгээ жаргаана гээд нээх сүрхий 3-н өрөө байрандаа охинтойгоо орхиод өөрөө гадаад явсан. Эхнэр нь өглөөнөөс орой хүртэл ажилтай, ээж элэгний хавдартай сүүлийн үед эрс муудсан. Тэгээд ээж нь гэнэт цус алдаж ганцаараа үхэхээс айж байна. Асрамжийн газар явья эсвэл танайд очьё гэсэн.

Тэгээд би манайд ирж болно хүрээд ир гээд байхад хүү маань манайд байхад яагаад байгаан гэнээ гээд хүүгээ л сонгох юм. Насан туршдаа л хүүгээ сонгох юм. Яг одоо С.Х.Д.н нэгдсэн эмнэлэгт муу хэвтэж байна. Би сахиж л байна. Тэгээд хамаатангууд ирэх юмаа. Ирээд бүгд бэр эгчтэй уулзаад, бэр эгчид мөнгө өгөөд явах юм. Надад юу ч хэлэхгүй, хүн ирчихлээ ээжийг сахиж бай гээд өөрөө уулзаад л хамгийн гол нь ээж насаараа аав, бид 2-ыг хэн ч биш болтол муулж үл тоосных байхдаа. Аавыг байсаар байхад бэрд л мөнгө өгнө.

Яг юу хэлэх гээд байнаа гэвэл нэг бол амьдарсан шиг амьдар, нэг бол эртхэн сал муулан муулан насаараа амьдрах үнэхээр нэр хүндгүй байна. Өвчтэй хүн эргэж ирж байж аав бид 2-р үнэн үг хэлэх эрхгүй сууж байна. Үг хэлвэл үг сөрж хэрүүл хийх гээд л эсвэл доош нь хийгээд л нэг тиймэрхүү өөх ч биш булчирхай ч биш амьдрал сэтгэлийн там юм байна. Гомдоод байдаг хэлж чадахгүй тэвчээд хайрлая гэхээр дотроос гомдол хатгаад хөндий их хэцүү байна аа…

8 Comments

  1. Sisima says:

    Ханилсан ханиа хамаатнууддаа муулаал суужидаг эмэгтэйчүүд бас л…

  2. Том ахаас нь says:

    Өө сда яг адилхан юм болж дээ. Намайг багаас минь л доош нь хийж дээрэлхэж хоол ч өгдөггүй блаа. Муу ээжтэйгээ их ч доромжлолыг үзсэн дээ 2 талынх нь хамаатнууднаас. Бараг 20 хүртлээ. Ээжийгээ аваад л явчдаг болсон юм. Хэн нь ч наашаа хараагүй дээ. Одоо би 40 гарч бна. Амжилтанд ч хүрлээ. Одоо бүгд л ээ чи минь шүү дээ. Та дээшээ гээл хуцдаг юм. Уулзаж ярихаас ч дургүй хүрдэг л юм. Хүмүүсийн ярих, доромжлох, муу хэлэх эсвэл тэр тэгээд бодвол яанаа гэдгиймуу битгий тэгж бод хая. Зорилготой бол зүтгэ, гэр бүлээ хайрла халамжил, өөр өөртөө үнэнч бай. Ээж чинь хэдий тэгж байвч битгий тоо сайн асар чадах чинээгээрээ. Сайн үйлийн үр заавал ирдэг юм шүү. Ах нь амьдралаас их юм үзсэн дээ. Хамгийн хүчтэй зэвсэг бол хайр, тэвчээр, боловсрол 3 юм бна гэдгийг л ойлголоо. Чи энэ 3 тай бхд хээн ч чамайг яаж ч чадахгүй. Муу хэлэгдэх бол байдаг л зүйл, зорилгогүй унхиагүй бна гэдэг л хамгийн гутамшигтай шүү.

  3. baagii says:

    одоо ээждээ хэл, та төрсөн хүү охин 2-оо хонь чоно болгоод үлдээхийг Бурхан зөвшөөрөх болов уу. гжэж

  4. зулаа says:

    өө зааза ийм л хөгийн амьдрал надад ч бас тохиолдоод өдийг хүрсээн. Ээжийг минь хүн гэж үздэггүй өвөө эмээ эгч нар. Насаараа доромжлуулж аав ээж 2ыг нь харж өдий хүрсэн одооч нохой шиг доромжлуулсан хэвээрээ. хэлхээр тэд нартаа хэр халдаахгүй. тэд нараас мөнга гуйхгүй надаас л гуйна. өвдөнө зовно би л тусална ер нь бол 100% ээжийн чинь л буруу би одоо ээждээ маш их гомддог заримдаа залхаж зайгаа бария гэхээр надаас өөр хүн тэр хүнд байхгүй. тэгсэн хэрнээ тэд нарын боолыг хийнэ. тэд нар нь ээж бид 2ыг нохой шиг үзнэ. Нөхөртөө ч нэр хүндгүй болдог юм байна. Гэхдээ ийм хүмүүсийг бурхан харж байгаа үйлийн үрийг нь эдлүүлнэ гэж боддог. Найз минь энэ бүгдийг тэсээд өөдрөг амьдраарай. би сайн нөхрийн буянд нээх ч шаналахгүй л амьдарч байна гэхдээ л хэцүү байдаг шүү

  5. owl says:

    муулуулсаар байгаад нэр хүндгүй болсон, муу нэртэй болцон гээд тэрэндээ итгээд нэх ноомой дорой царайтай шоовдор маягийн яваад байвал хүмүүс улам л муулна дээрэлхэнэ, өөртөө итгэлтэй бай. ах чинь ээжийг чинь жаргаана гэснээрээ жаргаана биз, чи өөрийгөө бас аавыгаа бодоод, дээрэлхэж биш атаархаж муултал сайхан амьдар, ийм орчноос гар, дээшээ ахиж амьдар.
    аавд чинь ч буруу байгаа, аав ээж 2 чинь амьдралаа зөв авч явж чадаагүй, хүүхдүүдээ ялгаварласан, гэр бүлээ ийм таарамжгүй хагархай бутархай болгосон тэдний буруу, гэхдээ аав ээж 2ыгоо мэдээж харж асрах ёстой, 2уулантай нь адилхан харьц, хэрүүл уруулд нь битгий оролц

  6. Бадарч says:

    Өвдөөд хэвтэхэд охин нь тус болж бна шүү дээ. Хүний охин үр өр зөөлөн муу аав чинь яасан их тэвчээртэй юм. Ах чинь эх нь өнхөрөөд өгөхөөр юм юм ойлгох байх. Тэр үед нь уйлаад ярь. Муу аавыгаа хайрлаж яваарай эр хүн ханийн хайр үзээгүй хэцүү байдагий охин үр нь хажууд нь байгаа болохоор охиноороо сэтгэлийн дэм авч чамаар л цэнэглэгдэж яваа зайлуул эр хүн амархан гунддаг. Ямартаа ч сайн охинтой юм. Дүү минь сэтгэлийн хаттай байгаарай. Амьдрал чамайг үнсэх өдөр ирнээ. Сайн сайхныг хүсье дээ.

  7. Mogi says:

    eej chin tegeed hanilsan hania dord uzseniihee goriig amsaj yavna odoonoos. ohinoo hania gomdooson hun huugee baraadna l biz gevch huu bol yag asarch haragdaach, eejiinhee amand hool hiij ogood usand oruulaad baas sheesiig ni archij tseverled ogch chaddaggui l bhgui yu, uuniig ohid l huudeg yum. huu bol tom yarisan bult bult hanz shaasan nemergui novsh boldog. eej chin chamaig gehgui huugee geed bgaa bol chi aaviigaa achlaad moroo hoo doo. humuus aaviig chin muu heleh ogt hamaaguishd. eej chin chamaas zugataj bgaa bol beriin gart orno biz yahav.

  8. мөөг says:

    хэцүү юм бэ яасан зарим нэг хүүхнүүд им тэнэг өөрсдөө сайн хүн ханилсан хань нь адгийн новш гэж бүр хүн бүрийн тархинд хийцэн тэд нар нь итгцэн байх юмаа. муу аавд чинь ямар байдаг болдоо агуу тэвчээртэй хүн юмаа. чи чаднаа сэтгэлийн тэнхээтэй байгаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.