Яаж амьдралд хөлөө олж эхнэртээ өөрийгөө харуулах вэ?

Эхнэртэй 2 хүүхэдтэй, 30 настай залуу байна. Төрийн албан хаагч, цалин зээлээ төлөөд гар дээрээ 300 орчимыг л авах юм. Нэг машин авч байгаа гээд цалин зээлтэй болчихсон. Нэмж авч утас, гэртээ тавилга нтр гээл аахар шаахар юм авсаар байгаад зээл овоо болчихсон 2 жил хагасын дараа л дуусах байх. Ядаж байхад хадмын хашаанд би өөрөө нэг жижиг байшин барьсан хүнийх л гэсэн үг, өөрийн нэр дээр орон сууц, хашаа байшин байхгүй.

Уг нь зээлээр ч болтугай авчих боломж байсан л даа. Хадам аав л энэ хашаа чинийх нтр гээл хошгируулаад байдаг байсан. Үүнд нь итгээл эсвэл алсын хараагүй ч юмуу амьдралын ухаангүй ч юмуу одоо яах ч учраа олохоо байлаа. Асуудал юу гэхээр эхнэр маань надаас илүү цалинтай өр зээл байхгүй. Тэр утгаараа хоёр хүүхэддээ гол нөлөө үзүүлж байгаа хувцас хунар, сургууль цэцэрлэг гээл. Эхнэр цалингаараа 2 хүүхдээ аваад явчих бололтой. Дээр нь ээж аав 2 нь үнэхээр тус дэмтэй. Одоо бүр нөхөр гэх хүн хэрэг алга, ямар ч нэмэргүй, салье барье л гэх юм.

Чи байшингаа 2 хүүхэддээ үлдээгээ явж үз. Бүр хүнтэй явж байгаад хүртэл баригдсан иймээ тиймээ юм болоогүй битгий хий юм бодож элдэв юм сөхөөд бай л гэхийн. Ажлынхантайгаа ууж идэхээрээ утсаа авахгүй алга болчихно. Би гэдэг хүн үүнээс нь болоод баахан архи дарс ууж хүн амьтантай зодоон хийж төлбөр мөнгөнд унаж машинаа зарах дээрээ тулаад
л. Гэхдээ амьдралд хөлөө олоод эхнэр хүүхдээ тэжээгээд өөрийн гэсэн орох оронтой болоод нэг өөрийгөө харуулчихвал хожим юу ч болсон харамсмааргүй санагдаад байх юм. Яаж амьдралд хөлөө олох вэ? Ажлынхаа хажуугаар ажил хийх гэхээр барилгын ажлаас өөр юм олдохгүй юм.

Барилгын ажил хийж үзлээ шөнө шахуу ирээд өдөр бүр толгой түрүүгээ угаагаад өглөө 08-аас нөгөө ажил руугаа гоонж өмсөөд явж үзлээ бараг л боломжгүй байдаг юм байна. Эхнэр оройтдог ажил хийдэг. Гал хөсөө ч түлээгүй би л түлнэ, хэн хэн нь хоол ундгүй уур уцаартай болчихын. Соо руу виз өглөө гарсангүй. Зээлтэй болохоор хамаагүй ажлаасаа зориглоод гарчиж чадахгүй байна. Би ч үнэхээр эхнэр хүүхдээ тэжээгээд аваад явж чадахгүй арчаагүй байдалд байгаад байдаг яах вэ? амьдралд хөлөө олсон ах нарын сайхан түүх уншмаар байна. Би салье барье гэж бодохгүй байгаа. Зүгээр өөрийгөө харуулчмаар байна дараа нь юу ч болсон хамаагүй харамсахгүй байх гэж бодож байна…

17 Comments

  1. Ах. says:

    Зүгээр суухаар зүлгэж суу гэж. Миний танил хийх ажил олдохгүй болохоор нь хадлангийн тоног төхөөрөмж, трактор техник зээлээр аваад хадлангийн бригад байгуулаад зунжин намаржин хадлан хадсан. Тэгсэн хадсан өвсийг нь тэр газар дээрээс нь бөөндөөд худалдаад авчихсан гэнэ. Хэдэн жил төлөх байсан зээлээ хадлангаас олсон ашигнаасаа төлөөд дуусгасан. Ирэх жил бэлэн ашин текник, тоног төхөөрөмж, ажиллах хүнтэй гээд сууж бна лээ. Ашиг олох нь чухал бишээ. Ажил хийх нь чухал шүү гэж хэлсэн дээ. Амжилт.

  2. sdfasdf says:

    chi bid 2 adilahan l yum bna yumiig bi bolgii geed ug ni bi undur tsalintai tegeed zeel awaad mashin tereg oroh oron ged l buh yum awlaa. Ehneriin tsalingaaar amidarj bgaa getel teruugeeree Ih yum bodood bi ch bas hereggvi l bolj bh shig bna Bas 1 yumtai hairaa etr gej altsagnaj bgad barigdsan yagaachgvi zugeer bichsiin etr gediin Bi ch odoo zalhaj bna salmaar l bna muu huuhdee l bodhiin yah gej ch suuwaa gej. Odoo l tolgoigoo shaaj suuj bna

  3. Solongo says:

    Yg chm shig nuhurtei gehde bi heze ch nuhrinhu arar tavij salii gedegguiee,.. manai nuhur manaid yu ch gui l irsen… tortoi huvtsaa barial irsen… bair mashin manai tal gargasan mashina lizinger avsan … bair n miniih bgn… odo mashini l zeeltei… bid 2 hamjaad sardaa 900g tuldug… nuhur 500g bi 400g n tulnu… nuhur bid 2 hamtdaa business hideg bolson bi sanachlaad tgd nuhur min udir shunugui l zutgej bgaaa… hamgin gol n hamtdaa hicheej neg zorilgotoi bh heregtei.. tanai ehner ta 2 hamtin zorgogui bna tus tusin amidraltaj yum shug l … tanai ehner t1 uu chms salj yahjan huhed n hoid etsgiin boov l amsishd…tim bolhoor chi salj bolku… ehneree sain uhaaruul hamtdaa hiie buteeye alya geed…. er n gehdee emegtei hun l er hunig jolooddlg shu… ymr ch er huniig uhaalgar joloodul amjitand hurdeg yum.. manai nuhur nadtai suuhasa umnu mashin ch barij chaddagui bsan bas ih surguli ntr tugsuguie.. tglee ged muu hun bolchihgui.. bi uuruu gadad dotoodod olon jil sursan nadad erdem medleg bna uhaan bna nuhurt ajilsag zan chanar hun chanar, suuri humuujil bna tgl arga bileg shig negdej bgn… ther chi gantsaara deeshee garchina gj tuuhend bhgu ehnetteigee neg bag bol setgelin uyaraa panaald… ehner chin er n muruuru l yum bnashd.. ther chi l sergelenteh bolj bna… bas arhi darsaa boli.. chmd odoo aldah erh bhgu.. ehneree bish yumaa gehed huhduudee l bod.. huhduudee ymr orchind usgumur bna sain bod… araar tavihgui boltol n ehnerteigee sexd… sarnai ntt barij gui dars ntr uulga romatic bai… ehnerin chin setgel hurtsun bna sergee….er hun bj unhiagui bj bolohgui… chadna bi er hun gesen itgeltei bai ymr ch er emiin der bdin

    • ... says:

      Ухаалаг бүсгүй байна. Эр хүн болгоны ард ийм эмэгтэйчүүд байдаг бол бүгд л сайхан амьдрах байхдаа.

  4. Zochin says:

    Ma zaluuchuud niiteere amidralaa avch yvah uhaan suugaagui bj huuhed hiih uhaanni hugjsun tgd teryge burhny beleghuuhed hunstegee ch gehshig geerdooro orvoll huuhedtei biologyn l asuudalyg emoroltoi hutgaad amidralaa tuluvluhgui bodit amidralyn unentei nuurtuldg. Ugluu ertlen bosood angli hel mergejlyn hicheel ntr geed urt hugatsaany hurungu oruulaltyg ertnees ehelbl garts bga sanagdah ym. Bas yaraltai uruu daraad yajiij bgd gantsuruu bair ch boltugai lizingdvl zza medehgui ee

  5. zochin says:

    yag odoo manai orond zaluu humuus niiteeree l iim baidald baigaa. chi er sanaa zovoh hereggui . ene hulgaichid deer baisan zagt ulam muudna. chamaas schaltgaalaad chi anhiaguidee iim baigaa yum bisch, tur , niigem ni yalzarsan bolohoor zaluu ue maani iim baidald amidrahaas uur arga alga. hen negen ah duu chin ulsiin mungu hulgailsan bol ah duu naraa tetgeed bolomjiin amidraad yavahsan. Unench schudargaaraa ajillaj ur huuhdee usguj yavaa humuus bugd l iim baidald bn daa . Uneheer haramsaltai

    Tiim bolohoor arhi dars uulgui geer ehnerteigee yarilzaad l zugtaa ger ch bolov avaad tusdaa amidrah l arga bn daa. Ehner chin ene buh baidald chamaig buruutgaj baigaa bol teneg l huuhentei suuj dee
    Evtei nairtai baij huuhduudeee eleg buten usguvul deer dee

  6. Зочин says:

    Сэтгэл зүй их нөлөөлнө дөө өөр хүнтэй хийж үзэх гэж байгаа бол 2 төрлийн секс байна гэнэтийн тохиолдолын 1 удаагын секс тухайн үедээ дур хүсэлдээ дийлдээд хийсэн байсан ч дараа нь айдас харамсал ер нь сэтгэл тавгүй болдог дээрээс нь эрсдэл ихтэй нөгөө нь өөрт таалагддаг хүсдэг гэр бүлтэй бол илүү найдвартай хүнтэй хийх мэдээж өөрөө хүсэж хийсэн секс таалагдах цааш үргэлжилэн уулзах магадлал ихсэнэ гэр бүлийн уур амьсгал муудна ер нь баригдах салах магадлал өндөрсөнө аль нь ч байсан ер нь эрчүүд дэмий

  7. хасаа says:

    ядаж байр машинтай болж бж эхнэр хүүхэд аваачэ хадмын хатавчинд насаараа байх гээ юу

  8. Зочин says:

    Амьдрал баян шүү эхлээд зээлээ дуусгачих дараа лизингийн байр бод залуу хүн хашаа байшин гэж явдаг бол дэмий жижиг квадрат ч хамаагүй орон сууц нь дээр шүү ус түлш гал хөс гэхгүй өөртөө гаргах зав чөлөө чинь нэмэгдэнэ ер нь эр хүн өөрийн гэсэн орон гэртэй байхад амьдрал аяндаа тогтно

  9. dddd says:

    хэцүү ч юмаадаа
    би бас чам шиг байдалд л байна
    төрийн албан хаагч сардаа зээлд 400 төлдөг
    гар дээр 300 үлддэг
    ам ч үгүй хамарч үгүй хоёр хоноол дуусдаг
    нэг ялгаатай нь манай гэр бүлийнхэн арай боломжийн тэгэхдээ хураасан мөнгө байхгүй
    би бүх зээлээ төлөөд ажлаас гараад хувийн ямар нэгэн юм эхлүүлье л гэж бодож байна
    зээл маань дараа жилийн 3 сард дуусах юм
    гэхдээ тэр үед санхүүжилтийн асуудлаа яах вэ гэдэг бас сайн бодох л асуудал
    бүтэн цагийн ажил хийгээд хажуугаар юм хийнэ гэгэд шиг худлаа зүйл байдаггүй байна лээ
    би зүгээр оддохондоо орйогоор хичээл номоо давтаад боломжийн бүх шалгалтуудыг өгье гэж бодож байна
    хажуугаар нь компьютер сонирхоод вэб сайт хийж чадвал өдөртөө тэрнийгээ ажлаа хийж байхдаа хийгээд байвал бас

  10. bata says:

    Амьдрал баян гэдгийг байнга бодоорой байнга дээшээ явна гэж байхгүй, байнга доошоо ч явнга гэж байхгүй. Уруудах нэг үе байхад, сэхэх өдөр байдаг шүү. Тэр зээлээ эхнэртэй хэлж байгаад хувааж төл. Бодвол батлан даагчаар эхнэр чинь ороо биз. Өөрийгөө хөгжүүл ажилж байгаа газраа өөрийгөө чухал гэдгээ харуул. Архи дарс бол ер нь дэмий доош нь татна гэхээс дээшээ бол татахгүй шүү!

  11. zochin says:

    нэг мэргэжилтэй байж таараа, тэр мэргэжлээрээ илүү сайжраад тэрийг чинь хийдэг хүн хаана өндөр цалинтай байна тэр газар орохыг хичээх байхдаа. зоригтой давшаад хөгжөөд явах л хэрэгтэй дээ. архиар бол асуудлыг огт шийдэхгүй. согтуу ирээд хашгараад байвал эхнэр чинь салъя л гэнэ. цалин ахиу гээд хол ажиллах юм бол мөнгийг чинь чамайг жийж мэдэх эхнэр байна.

  12. Mogi says:

    geriinhee sanhuug atga, orhiin terguun yum bol amidralaa atga. ehneriin tsalin ooriin tsaling bugdiig tovloruulj bariad yariltsaj bgaad zartsuul. ehneriin mongiig ooroor ni zarlagaduulj boldoggui yum tegvel tsaadah chin galzuurch ogno za yu. bugdiig chi barij amidraliig zalval chamaig unelej oilgoh bh daa. ingej l ooriigoo haruulj bolno. ehneriin tsaling duraar ni blgahguin tuld boon yum bolno gesen ch chi temts chi bol nohor ni, oortoo bish ger buldee zarahaar hiij bui uildel sain temts. chinii noliigoor suuldee ehner chin duraar urehee bolino.

    neg yumiig jichid ni helii gadaad yavbal mongoo hezee ch ehnertee ogj bolohgui, ooroo huraaj bgaal irhed bolno. ter ni iluu ur duntei bdag yum.

    • ... says:

      Хахаха амархан юм бичих юм. Эр хүн өрхөө тэргүүлээд ар гэрээ тэжээх ёстой. Яахлээрээ эхнэрийг цалинг атгадаг юм? Өөрөө бараг мөнгө олж чадахгүй байгаа нөхөртөө хамаг мөнгөө атгуулах юм бол юугаараа амьдрах болж байна? Арьчаагүй эрийн оронцог.

  13. Engineer says:

    Undsen ajildaa sain baih, ur chadvaraa saijruul. Tegeed tanai salbart humuus yaj mungu olj bna, teriig hii. Aashtai ch tiim um surgadag udirdlagiin door orj buh umnaas ni suralts. Daraa ni uuruu ter biznesiig hiij sur.

  14. Монгол залуу says:

    Пизда. Ёстой хэцүү юм аа хөгшөөн. Гэхдээ чи өөдрөг бай, гэр бүлээ хайрла. Мөнгө чухал биш. Гэхдээ бид капиталист нийгэмд амьдарч байна. Мөнгө бол танай гэр бүлийн сайхан амьдрах баталгаа шүүдээ. Сайн бод, судла, өндөр цалинтай ажил олж хий, өөрийгөө хөгжүүл, өөрийгөө өөрчил. Боломж байгаа байх гэж би итгэж байна залуу минь, бууж өгч л болохгүй.

  15. ASD says:

    Neg zuilig helhd ger bul bolno gdg er ni tejeegeed em ni tejeegdeed yvna gsn zuil bsh. 2 hunii hamtiin hudulmuruur l bosdg zuil, chi gants ter tavilga, mashin zereg zuilse uurtu zoriulj avagui bizde, bs uuru gantshn heregledggui bizde? Chi bhgui bla gj bodhd ehner chni uneheer ter zeel tulburu hiigd uldseneern hangalttai bolod yvna gju? Uurin chni yrij bgagar ehner ta 2 barg olj bga orlogoo mnai ger buln sanhuu gj harhgui mnii sanhuu gesn untsguus haraad bh shg bhin. Ajla solimoor bvl ehner chni hesegte zeelee tuluud uuru gaigui ajil haigd uzlde. Ghde ehner chni tiim ch naidvartai ar chni bolh hun bsh ym shg. Sain bod.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.