Миний охиныг Сувд-Эрдэнэ гэдэг, одоо гурван настай. Улсын нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр төрсөн. Яагаад ч юм тэр өдөр төрөх хувь заяатай хүүхэд шиг өөрөөрөө төрөх боломжгүй учир хагалгаагаар төрсөн юм. Тэр өдөр бурхан багшийн мэндэлсэн өдөр байсныг сүүлд би мэдсэн. Ээж хүн болохын жаргал, мөн хэцүү бүхнийг тэр л үед ойлгосон юм даа. Тэр энхрий зөөлхөн гар, жижигхэн биеийг хараад дотроо нэг л итгэж чадахгүй байсан сан.
Учир нь тэр үед 19-хөн настай залуу төрсөн ээжүүдийн нэг байлаа. Бараг л хүүхдээрээ ээж боллоо гэж эмч нарт зэмлүүлэх нь холгүй байсан шүү. Нэг л зүйлийг ээж, эх хүн болоод ойлгосон. Өөрөө өвдсөн ч өвдөөгүй мэт, зовсон байлаа ч зовоогүй байхыг охин минь надад ухааруулж дээ. Хүн бүхэнд яг л минийхтэй ойролцоо мэдрэмж төрсөн байх. Тэр бяцхан охиныг л харж би өвдсөн ч өвдсөнөө мартаж, зовсон ч зовсноо мартаж чаддаг. Бурхны илч шиг сахиусан тэнгэрийг бурхан надад бэлэглэсэн юм даа. Түүний төлөө би өвдөх эрхгүй, түүнийхээ төлөө би зовох эрхгүй ээж хүн.
Өрөвдүүлэх биш хүчтэй байхыг
Өвдөх биш эрүүл байхыг
Шантрах биш зоригтой байхыг
Шургаж биш үнэн байхыг охин минь надад ухааруулж дээ. Ээж, эх хүн байхын жаргал үрээ гэсэн сэтгэлд бий.
SOURCE: Zindaa.mn
4 Comments
chi oorooroo toroogui hiisver hiigchediin neg uu te. jam yosooroo torson yum shig bichijee kk. OVDOJ TOROOGUI BOL UR BISH, YOSLOJ AVAAGUI BOL EHNER BISH. gedeg ugiig medeh uu. eh uriin holboo gedeg chin ter ovdoltondoo l bdiimshd. getel buruu gazaraaraa toroh bolj dee humuus.
ихэнхи эрчүүд чам шиг эргүү болохоор л гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа юм ш дээ. ийм эрчүүдтэй улс ч хөгжихгүй. иймэрхүү юмнууд алга болоосой
Хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай мөч бол аав, ээж болох тэр л торгон агшин байдаг байх гэж боддог. Ер нь тэгээд ямар ч эцэг эхийн аьдралын утга учир үр хүүхэд нь байж тэднийхээ төлөө үхэн үхтлээ л зүтгэх нь ертөнцийн жам юм даа. Амжилт
huuhndiinhee buten ner, nas , torson gazriig zarlaad unen sumtai avgai ymaa yvj uh