Дараах бүсгүйчүүд бусдыг араар тавих хамгийн өндөр магадлалтай

Нэг биш нэлээд хэдэн судлаачид гурван төрлийн чанарыг өөртөө агуулсан бүсгүйчүүд бусдыг хуурах хамгийн өндөр магадлалтай байдаг гэж үзжээ. Их Британи улсын хамгийн алдартай танилцах сайтууд 10,000 гаруй хүмүүсийн профайлыг судалсан байна. Гэрлэсэн хүмүүсийн бүртгүүлж ордог алдартай сайтууд өөрсдийн бүртгэл дээрх гэр бүлтэй хүмүүсийн профайлыг анхааралтай уншсан гэхэд болно.

Ийм сайтуудад бүртгүүлсэн, хамтрагчаа араар тавьж буй, тавих зорилготой эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь өөрсдийгөө ихээхэн ганцаардмал гэж дүгнэсэн бол 27 хувь нь хүссэн таашаалаа мэдэрч чаддаггүй хэмээсэн байна. Харин өөр 20 хувь нь гэрээс гарах боломжгүй шахам байдаг, нөхрөө удаан хугацаагаар хүлээн суудаг гэрийн эзэгтэй нар аж. Эрчүүдийн хувьд байдал өөр. Тэд өндөр, баян, өндөр албан тушаалтай хэмээн өөрсдийгөө өргөмжлөх тусмаа бусдыг хуурдаг байх магадлал өндөр. Эрчүүдийн хувьд бусдыг хуурах нь илүү их байдаг ба бүсгүйчүүдийн хувьд хамтрагч нь хангалттай санагдаагүй үед, дутуу хайрлагдаж буй мэт хүйтэн хөндий байдлыг мэдрэхдээ араар тавих үйлдэл гаргадаг аж.

Крисиан Грант, сайтын болон судалгааны ахлагч, “Өндөр, царайлаг, ухаантай… Ингэж бичсэн, өөрсдийгөө ингэж боддог хүмүүс бусдыг илүү хуурдаг. Тэдэнд бүх зүйл байгаа гэж боддогтой ижил тэд хүссэн бүхнээ авах эрхтэй гэж өөрсдийгөө боддог” хэмээжээ. Бүсгүйчүүдийн хувьд тэд эго гэхээсээ илүү ганцаардал, хүйтэн хөндий, уйтгартай байдлаас зугтах гэсэндээ араар тавьдаг байна. Хэдэн цагийн турш, өдөржин, оройжин нөхрөө ирэхийг хүлээн уйтгарлаж суудаг бүсгүйчүүдийн хувьд яалт ч үгүй ганцаардал гэдэг хамгийн том дайсан. Араар тавилт гэдэг зарим хүний хувьд эгоноос үүддэг бол ихэнх бүсгүйчүүдийн хувьд ганцаардал, үл тоогдсон байдал зэргээс үүддэг гэдгийг уг судалгаагаар ойлгуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: Фэйсбүүк

8 Comments

  1. Zaluu says:

    Emegtei hunii araar tavih ni er nohoroos l buren hamaatai …. er hun ta uurgee buren bieluul….chadahgui bol cninii huuhen chinii hiij chadahgui baigaa zuiliig . Chaddag neg orluulahiig huseh l bolno .. eniig er nohoruud oilgoh heregtei

  2. Mogi says:

    olon yaria hereggui bugd huurdiim. yalgaad bh yumgui bugd huurdag. neh tailbarlaad bh yumgui bugd.

    • Хулан says:

      Moogii d cni archaaguidee l araaraa taviulj baihgui yu

      • Zaluu says:

        Khulan zugeer l medehgui ongorch baigaa. Archaatai archaagui saihan muuhai ogt hamaagui!! Chi hichneen saihan amttai hool bailaa geed teriigee odor bolgon ideed baival uiddagtai adilhan. Zarimdaa junk food idmeer sanagddag terentei l adilhan zuil!!

      • Хулан says:

        Гал тогоондоо орж хоолоо ярь…далийгаад л өрөвдөлтэй кккккк

  3. owl says:

    надад хайртай хайргүй нь гол биш, би тэрэнд хайртай юу гэдэг л надад чухал, би тэрэнд хайргүй бол тэр надад сонирхолгүй тэгээд тэрнээс өөр хүн сонирхож эхлэх нь мэдээж

  4. ... says:

    Үнэн байна. Нэг намайг гэх хайр халамж багасах, үл тоож эхлэх, хийдэг зүйлээ байсан зүйлээ хийхээ болих үед л өөр эр хүн боддог болсондоо.

  5. Dfasdff says:

    Sudalgaa shig sudalgaa gj oilgoloo. Suur xumuujil xunii xuviin zan tuluv yerunxiidee. Geed 1,2 udaa bol xir bargiin zolignuud.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.