Ирээдүйд миний хүү энэ хүн шиг болох вий гэдэг айдас л байна…

Сайн байна уу? Хүн яаж аймхай биш хүссэн зүйлээ хийгээд ширлээд яваад байж болдог юм би л чадахгүй юм. Юу гэх гэсэн гэхээр нөхөр маань оюутан бүсгүйг сургууль төгсгөж бүүр 10 жилийн охинд санхүү өгч явсан байсныг нь мэдсэн. Байнга V Call хийж, согтуу байхдаа намайг нууц амрагтайгаа андуурч залгаж ярьж байсан энэ бүхнтэй нь гомдож туниж сүүлдээ бүүр эвлэрсэн. Дахиж хэзээ ч тийм зүйл байхгүй л гэдэг үнэндээ би мэдэж өөрийгөө шаналгах хүсэл алга.

Байнга пиво ууж бүх зүйл дээр уурлах юм тэгээд надтай байх хүсэлгүй юмуу хамт сэтгэлзүйч дээр очих уу сайн ярилцая гэж олон жил гуйж байна. Гэхдээ юу ч өөрчлөгддгүй битгий намайг өөрчилөх гээд бай би ийм л хүн гээд л. Хол ажилтай болохоор хамт байх хугацаа бага хамт байх хугацаанда би тэр хүнийг буйдангаас нь босгохгүйгээр бүхнийг хийж өгдөг.

Би хүүхдүүдээ ганцаараа өсгөж байна надад ганц тус болоод өгөөч гэж гуйдаггүй гуйж тусламж дэмжлэг хүсэх үед буцаагаад миний чадалгүй чадамжгүй арчаагүй тухай хэд хоног үргэлжилсэн үглэлт явагдаж согтуу үедээ элдвээр хэлдэг. Би тэр хүнийг өөрчлөх гэж юу хүсээд байгааг нь мэдэх гэж сүүлийн 3 жилийг зарцуулаад амжилтанд хүрээгүй. Ядаж ганц үнсчихдэгчгүй хааяа шөнө унтаж байхад оронд орж ирээд бэлгэвчтэй харьцаж өөрийгөө болгочихоод босдог.

Тэгээд салмаар байна тусдаа баймаар байна гэхээр үгүй ээ дахиж балай юм бодож өөрийгөө зовоохоо боль юу нь болохгүй байна надад яриад сэтгэлээ онгойлгчих гэдэг. Тэгээд яриад уйлаад хэлэхээр заза гээд шууд утсаа тасалчихна дараа нь согтуу үедээ чи тэгж боддог юм байна лээ гэж юм хэлэхээр эрүүлдээ надтай ганц ч ярилцдаггүй. Хүүхдийнхээ ирээдүй хүмүүжлийг бодоод энэ хүнээс хол амьдрах ёстой юм шиг санагдавч яагаад засрахыг муухай аашаа болихгүй байгаа нь ер нь геньд нь байх шиг байгаа юм л даа. Яаж муухай аашилдаг вэ гэхээр.

Байнга л уцаарлана бүх юм таалагдахгүй хийсэн хоолноос чин сэтгэл амтагдахгүй байна хүүхэд чин яагаад хивсэн дээр шээчив наадах чин сураагүй юмуу удирдлага яачидын тэр суваг дээр тавиадах тийм хоол идмээр байна энэ лалрын ажлыг хэний төлөө хийгээд байгаа юм гээд энэ бүгдийг эвтэйхэн хэлбэл хэнд ч муухай биш эрүүлдээ зүгээр л ингэж хэлж уцаарлаж байснаа жаахан пивө уухаараа энэ пиздаагаа дуугай болго хэний хүүхэд юм, эргүү гичий минь чамд унтах эрх байхгүй, эргүү ал минь, хайр майр балай юм дахиж хуцхаа боль, чи бол нас чинь 25 гараал шааригдсан авгай шд чамайг хэн тоохын надаас салаад яваад өөр хүнтэй суугаад үз тэр хүн чин чамайг зодно би харин ч чамд гар хүрдэггүй миний ууж байгаа хэмжээ тийм ч гайхмаар биш гээд л.

Хамгийн муухай нь миний аав өнгөрч ажил явдал дээр уучаад надад уурлаад намайг явахаар жаргаарай гэж хэлсэн бүүр тэвчээр алдаж гомдолын дээд болох гэж тэр юм болов уу. Одоо бүүр сэтгэл хөрсөн зүгээр л урьд орой нь олон юм ярьчаад маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг ярьдаг. Үзэн ядаад гомдоод юунд ч хичээхээ больчихсон. Би өөрийгөө муухай гэж боддоггүй хичээж жингээ хаяж өөрт анхаарч кегел дасгал хийж фитнест явдаг. Ззалуучууд чат бичиж л байдаг нөхөр уурлаад эрэгтэй файсын найзийн тухай агсам тавиад байдаг болохоор бушуухан л блоколчихдог. Ирээдүйд миний хүү энэ хүн шиг болох вий гэдэг айдас л байна. Би тэвчээд хичээгээд энэ амьдралаа өнгөрөөж болох ч хүү маань эцгээ дуурайгаад байгаад уур хүрдэг. Ирээдүйд дахиад ийм гэр бүл архичин хүүхэд хүмүүжүүлчихээд эхнэрт нь битгий суу гэж хэлэх ёстой юу?

Одоо надтай байхдаа зөв зүгээр байдаг хүүхэд минь аавыгаа ирэхээр өөрчлөгддөг. Аав нь хүссэн бүхнийг нь өгдөг надаас утас нэхдэггүй ааваасаа аваад л буйдан дээр хэвтээл бүх хүн рүү уурлаад л яг л хуулбар нь. Дүү нь бас удахгүй ахыгаа дуурайх байх. Ялангуяа хөвгүүдийг зөөлөн болгож өсгөх хэрэгтэй санагдах юм гэтэл ууртай уцаартай хүн цохисон зодоон хийсэн гээд л орилж байгаа нь хүртэл энэ бүгдэд миний буруу ч бий. Би өөрөө нөхрийнхөө юу хүсэж байгаа бол гэж хэт их анхаарч хүүхдүүддээ анхаарал бага зарсан байх. Яг яахаа мэдэхгүй яахаа мэдсэн ч айдсанд дарагдсан үе байх юм.

Уучлаарай арай олон зүйл биччихлээ гадаадад сургууль төгссөн сэтгэл зүйч дээр очмоор байвч байгаа газарт минь тийм хүн олдодгүй. Уг нь нэг сэтгэлзүйч залуу дээр очиж ярилцсан юм гэтэл чи өөр хүнтэй явалдаад сэтгэлээ амгалан байлга надад гэр бүлтэй цэвэрхэн хүнтэй явалдахад таатай байна гэсэн юм яриад тэгээд л үнэхээр мэргэжийн сэтгэл зүйч дээр очих эсвэл энд бичиж аргаа барж сэтгэлээ онгойлгох сонголт л байх юм.

9 Comments

  1. бодол says:

    aan bi tanilaa nudnii shiltei ekskabatoriin jolooch mon biz dee

  2. bdbd says:

    яг бодит байдал дээрээ
    ийм амьдрал байгаа ч юмуу
    хэн мэдлээдээ

    • Zail golgoo says:

      erguu har mal mine bgaa bolood bicheed bgaa bizdee bgaa iim zuil haa saigui amidral uzeegui malaa. Ene baitugai enenees aimar ni baina zayu. Etseg eh chine iim amidral chamd uzuuleeguid bayrlaj usan tolgoit mine

  3. ejeelgegch hosbayar says:

    chi yasan sonin hun be, naad nuhur shvv yum chin uurchlugduh bishee, naadah chin buur turulhiin aranshin baihgui yu. Tiim hunees chimeegui holdood yavchaach dee, yund ni horgodood bnaa?

    naad hun chin hezee ch uurchlugduhgui, buur ehnereeree tjeelgedeg, horchin humuus zunduu shd, tiim bolchoogui ni yamai,

    Chi buh zuiliig uuruu bolgood yavaad bhaar chin uurlaad l bval ene uuruu bolgood l bn gesen tootsootoi nuhur bna, uuruur heobel hariutslagaas ih zugataadag yum bna, tegeheer slaad yavj uz, esvel huuguud yavuul, chi er ni zorigtoi salah gej uzeed, shvvh tsagdaa bolood zvel jhan tsochroo avah biz.

    gehdee medeej dandaa nuhur buruutai bn gej yu bhav, chni horon hel am bas boldoggui bhaa?

  4. Ychhygc says:

    Үнэндээ наад хүн чинь чамайг алдчих вий гэж үхтлээ айдаг юм бна. “25 хүрээд л авгай” энэ тэр гэж бгаа бол албаар чиний өөртөө итгэх итгэлийг чинь унагах гэж тэгж бгаан. Өгдөг хайр халамж, хэлдэг үгсээ больчих, өөрийгөө хүүхдүүдээ л бод. Чам шиг ийм халамжтай, арчаатай эхнэр ч үнэндээ ховор бдаг бх…

  5. Zochin says:

    Chi ene huniiiheeee yund bolj suuusiiiiin…. miniii bodlooor naaad hun chini jaahan mungu tugrugtei boloood l chi suuusan yum shig sanagdlaaa,,,, odoooo yaaaay gehev,

    • Bayrlalaa says:

      18 tai bhda suusan yma barag 10aad jil bolson bn ter uyd bidend yu ch bgaagui odoo l hicheej ywna da tiimee minii songoson amidral minii hussen huuhed mini l gsn buh ym tiim bolhoor hend ch gomdohguig hicheegeel ywjiindaa

  6. Сод says:

    Би чам шиг эхнэртэй байсан бол хайрын дээдийг амсуулна. Миний хоолыг хийж өгөөд намайг гэх тэр их сэтгэлийн чинь хариуг заавал хариулна тэгж гэмээнэ амьдрал бүтэн сэтгэл өег байдаг. Новшийн амьдрал хүн хүнийг зөрүүлчих юм даа. Эр хүнийг тамалж байгаа эмэгтэйчүүд байнаа ер нь байгаа байдал нь танай мангар хартай ойролцоо. Ийм хүмүүсээс өр зөөлөн юм хүсээд хэрэггүй байдгиййн юм даа. Тийм учир түүнээс тэр хайр халамж бүх зүйлээ л татаад авчих хэлэх зүйлээ хэлэхээ больчих. Нэг ёсондоо өөрийгөө чөлөөл ийм хүмүүстэй юм яриад хэрэггүй дээ. Зовохын нэмэр дээ.

    • бодончир says:

      chi tegeed uuruu zailj chadahgui gulug tsarailj baichihaad ene huniig sal geed yuhev dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.