Улсын эмнэлгээр явах гэхээр бөөн оочир дараалал, хүнд суртал юмаа…

Сайн байцгаана уу? Би 4 долоо хоногтой жирэмсэн юмаа. Цус багатай болохоор 2 долоо хоног болоогүй л толгой эргэж дотор муухайрч нүд байнга харанхуйлаад их хэцүү юм. Тэгээд цус багатай болохоор ураг тээх боломжгүй байх гэж бодож байна. 4 долоо хоногтой жирэмсэн авахуулж болдог юм болвуу, авдаг уу? Бас анхны жирэмслэлт юмаа. Сайн эмнэлэг нтр
мэдэхгүй болохоор үзүүлж чадаагүй л байна. Улсын эмнэлгээр явах гэхээр бөөн оочир дараалал, хүнд суртал тэгээд яг яасан нь дээр юм бол мэдээлэл өгч туслаач…

4 Comments

  1. Зочин эмэгтэй says:

    Ус багатай гэж хэн оншилсон юм бэ? Тэгээд ус багатай болохоор авхуул гэж эмчийн шийдвэр гарсан юм уу? Эсвэл өөрөө өөртөө дураараа онш тавиад шийдвэр гаргаад бгаа юм уу? Авхуулах шалтаг хайгаад бгаа юм уу? Эхлээд өрхийнхөө эмнэлэгт ханддаг юм. Тэнд чиний хаана очиж яаж үзүүлэхийг заагаад өгнө. Улсын эмнэлэг хэцүү бөгөөд чамд санхүүгийн бэрхшээл бхгүй бол гурван гал, интермед гэх мэт хувийн эмнэлэгт ч хяналтанд ороод тэндээ төрж болно. Интернэтийн эрин үед амьдарч байж гүүглээр хайхад л өчнөөн мэдээлэл гарч ирнэ шд. Эсвэл фб-ээр элдвийн хэрэгтэй хэрэггүй зураг үзэж суухаар жирэмсэн эхчүүд, ээжүүдийн өчнөөн группүүд бга. Тэндээс асуусан ч чамд хэлээд л өгнө. Жирэмсэн болсон юм бол жоохон хариуцлагатай бай! Наадах чинь тоглоом биш!

  2. hund surtal says:

    Хэдэн настай болоод ийм юм мэддэггүй байнаа. Харъяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт хандаал хяналтанд ороол болоош дээ. тэр тусмаа жирэмсэн эхчүүдийг оочиргүй үзэж хардаг юм. юун авхуулах

  3. Hhhvb says:

    Manai ehner arhag tsus bagadalttai. Huuhed teej chadhgui bh gej anhandaa ih aidag bsan. Odoo 4 huuhed asuudalgui teegeed turuuleed usguj bna

  4. 35 наст says:

    Хүүхэд олох гэдэг чинь их сайхан зүйл шүү дээ. Яаж ч хүсээд залбираад гуйгаад байхад хясаад байдаг хорвоо шүү. Анхны хүүхдээ битгий авхуул аа. Яаж ийж байгаад эмчилгээ энэ тэр хийлгэж байгаад төрүүлсэн нь л дээр дээ. Чи одоо цус багатай гэж айж байна. Хэдэн жилийн дараа чинь нэмэгдчих үү, үгүй шд. Чи чигээрээ л байна. Хүүхдээ төрүүлчих ээ. Хөөрхөн шдээ. Хүн заяавал хүнс заяана, хүүхэд хамаг юмтайгаа ирдэг юм. Аз жаргалаа битгий түлхээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.