Эцэг эхчүүд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ гаргадаг бүдүүлэг алдаа тэдний цаашдын амьдралыг тэр чигт нь нураадаг байна. Бага насандаа хайраар дутсан хүүхдүүд нас биед хүрээд зөвхөн эхнэр, нөхөртэйгөө төдийгүй хүүхдүүд, хамт олонтойгоо таагүй харилцаатай байдаг аж. Үүнээс гадна өвчин, азгүйдэл байнга дагаж явдаг гэнэ.
Тэгвэл хайраар дутсан хүүхдүүд том болоод ямар асуудалтай тулгардгийг хүргэе.
1. Хүнд итгэхээ больдог
Дуулиан шуугиан тарьж, байнга нөхцөл байдлаа өөрчилдгөөс болж хүнд итгэх итгэл багасдаг. Сэтгэл санаа таатай, тогтвортой хүрээлэлд өсөөгүй хүүхдүүд хүмүүст итгэж сурах гэж зовдог. Үүнээс болж хувийн амьдралд нь ч бэрхшээл үүсдэг.
2. Хайр дурлалын харилцаанд нь хүндрэл гардаг
Багадаа дутуу хайрлуулсан хүмүүс хувийн амьдралдаа ч дасаж сурснаараа амьдрах гээд байдаг. Өөрөөр хэлбэл буруу замаар орж, буруу хүнийг үгийг дагах хандлагатай. Тэд том болоод золгүй хайраар өвчлөх нь элбэг. Эмэгтэйчүүд эхлээд эхнэртэй хүн зэрэг хэцүү хүн сонгож, өөрийгөө улам зовоодог. Харин эрчүүд бэлгийн хамтрагчаа байнга сольж, хайр халамжинд байгаа гэдгээ мэдрэхийг хичээдэг.
3. Сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог
Хүүхэд том болохын хэрээр бусдын сэтгэл хөөрлийг дууриаж, өөрийн мэдрэмжээ үг хэл, үйлдлээрээ илэрхийлж сурдаг. Хайр дутуу өссөн хүүхэд айдас түгшүүрээ хянах, өөрийн таагүй сэтгэл хөдлөлөө ойлгож сурдаггүй байна. Үүнээс болж сэтгэлийн дарамтад байнга автдаг.
4. Алдаа гаргахаас айдаг болно
Хайр халамжаа харуулдаггүй эцэг эхийн хүүхдүүд өөрийн дагуу талаа мэдрэх ухамсар багатай өсдөг. Үүнээс болоод шийдэмгий бус, аймхай, алдаа гаргах вий гэж байнга болгоомжилдог нэгэн болно.
5. Мөнхийн хүүхэд хэвээр байна
Багадаа хайр халамж амсаагүй хүн том болохыг хүсдэггүй. Тэд бүх насаараа хүүхэд байхаар шийдэж, биеэ зөв авч явдаггүй, эрхлэмтгий, бусдаас хамааралтай, ажил төрөл хийх, гэр бүлтэй болох сонирхолгүй болдог.
6. Сэтгэл гутрал, түгшүүрт автах магадлал өндөр
Хүүхэд байхдаа хайр дутуу амссан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байх нь элбэг. Эцэг эхтэйгээ хүйтэн хөндий байснаар сэтгэл гутралд автах, архаг түгшүүртэй нэгэн болох хандлагатай.
7. Сэтгэлдээ шархтай
Ойр дотны хүмүүсээсээ хангалттай хайр амсаагүй хүмүүс бусдад тоогдохгүй байх вий гэсэн мөнхийн айдастай болчихдог. Өөртөө итгэлгүй, айдас түгшүүртэй байдал нь сэтгэлийн шарх болдог байна.
8. Өөрийгөө үнэлэх үнэлэмж муу
Дутуу хайрлуулсан хүүхэд том болоод чухал сонголт хийхээс үхтэлээ айдаг, шийдэмгий бус болдог. Ийм хүмүүс хямд өртгөөр хүнд ажил хийхэд бэлэн байдаг нь өөрийгөө дутуу үнэлдэгтэй холбоотой.
9. Төрөл төрөгсдөөсөө хөндий
Эцэг эхтэйгээ таагүй харьцаатай байсан болохоор тэд ойр дотны хүмүүстэйгээ уулзах, харилцахаас зугтдаг. Ихэвчлэн өөр хот, улс руу байр байшин түрээслээд ч болов нүүхийг илүүд үздэг.
10. Хүүхдүүдтэйгээ харилцахад асуудалтай
Дутуу хайранд өссөн эцэг, эх хүүхдүүддээ яг л эцэг эхийнхээ байдлаар хандана. Эсвэл хүүхдүүдээ хэт их эрхлүүлэх хандлагатай. Мэдээж ийм байдал нь хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлнө.
2 Comments
shaaaldaaa tgeed yah ystoiin tanar anhnaasaa gants neg muu condom avaad bavaltsaj chadaagugees l ene olon hagas unchin etseggu humuus irj bgaashd ugaasaa etseg ehgu huuhed haana ch amidarsan setgel zuin daramtand bdgiin UNEHEER GER BUL BOLNO GEJ BODSON L BOL CONDOMGU SEX HIII sdakudaaaa
Yag l bi baina.