Хэт яхир аашлалгүй, нөхөртэйгөө эн тэнцүү ачаа үүрч амьдрах вэ?

Сайн байцгаана уу? Нөхөр бид 2 гадаадад байдаг, суугаад 10-д жил болсон, хөөрхөн хүүхдүүдтэй. Амьдралын эхний жилүүдэд би сурч, нөхөр ажиллаж байгаад сүүлд нөхөр сурахаар болж, би ажиллаж эхэлсэн юм. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалан оройтох, амралтаар ажиллах элбэг байсан. Нөхөр маань биднийг байхаар хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй байна гэсээр би хүүхдүүдээ аваад Монгол явж сүүлийн 3 жил хүүхдүүдээ харангаа Монголд ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд гадаадад сурангаа, ажиллаж төлбөрөө олох хэцүү гэдгийг мэддэг учраас нөхрөөсөө ямарч тусламж авалгүй өөрөө бүх юмаа зохицуулж байсан.

Монголд очоод удалгүй хадам нөхөр бид 2-н авсан байрыг хуурамч бичиг үйлдэн банкны барьцаанд тавьсныг мэдсэн. Тэр зээлийг нь нөхрийн дүү төлөөд явж байсан. Энэ үед их дургүй хүрсэн ч зальдаад булааж авах гэсэн биш, зээлээ өөрсдөө төлөөд явж байгаа юм чинь гэж өөрийгөө тайвшруулаад өнгөрөөсөн. Гэтэл дүү нь би 1-раа энэ өрийг төлөлцөхөд хэцүү байна гэж нөхөрт хэлж, тэр үед миний гадаадад ажиллаж байгаад ажлаас гарсны мөнгө байсан тэрнээсээ 1/4-г нь хадамд өгсөн. Энэ үед ч гэсэн ээжийнхээ өрийг 1-раа дарж байгаа хэцүү байгаа шдээ гэж дүүг нь бодож өгсөн.

Гэхдээ яг энэ үеэс би маш олон юмыг ухрааж бодсон. 10-д жил амьдрахад нөхрийн хандлага, Монголд ирээд амьдрах үеийн хадмын хандлага гээд. Хуучны гомдлууд бүгд нэгэн зэрэг санаанд орж ирсэн. Манайхан ээж аавдаа өвлийн бэлтгэл, цагаан сар гэж 2 удаа л мөнгө нийлүүлж өгдөг байсан. Тэр үед би гадаадад ажиллаж байсан учраас ах дүүгээсээ арай илүүг өөрийн санаачлагаар өгдөг байсан. Тэр үед нөхөр бөөн уур танайхан яасан гуйлгачин шиг юм бэ нтр гэж үглэдэг байсан. Би хэдэн зуун мянгийг өгөхөд л тэгж, гуйлгачингаар нь дуудаж байсан. Гэтэл өөрийнх нь ээжид хэдэн саяар нь өглөө. Ингэж бодоод өөртөө үнэхээр дургүй хүрсэн. Тэгээд ах дүүтэйгээ нийлж, үлдсэн мөнгөөрөө эцэг эхдээ байшин барьж өгсөн.

Манай 2 гэрийнхэн үнэхээр өөр хүмүүс юм гэдгийг их л ойлгож авсан. Манай аав ээж их нэрэлхүү, хүүхдүүддээ туслахаа өөрсдийн үүрэг гэж боддог. Аав ээж маань их өндөр настай хүмүүс, чи 1-раа хүүхдүүдээ яаж хардаг юм гээд маажигнаад хүүхэд харна гээд хүрээд ирнэ. Та ядарлаа гэхээр юундаа ядардаг юм гээд, юм өгөхөөр өө яахнав гээд л. Хадам бол эсрэгээрээ нэг удаа оройтож тарах болоод хүүхдүүд сургуулиас нь аваад өгөөч гээд гуйсан чинь гэрт ирээд таксины мөнгө авна гээд хүүгийн маань цуглуулганы мөнгөнөөс 5000 мянгыг аваад явсан байсан. Урьд өдөр нь маргааш хүүхдүүдээ аваачая гээд ярьсан чинь танай хүүхдүүдийн идэх юмыг авах гээд дэлгүүрт байна мөнгө явуул гээд ярьж байлаа. Би наалинхайтаж байнга урдуур нь ээж ээж гэж гүйдэггүй ч хадмын талд боломжоороо л тусалсан гэж боддог.

Өмнө нь хадмынх байр хөлсөлдөг байж байгаад бид 2-н авсан байр ашиглалтад ороход манай байранд орж 5 жил амьдарсан юм. Нөхөр гэрийхнээсээ байрны түрээс бага ч гэсэн авна гэхэд би ээжээсээ мөнгө аваад байхдаа яадаг юм гээд болиулж байсан. Сүүлд би хүүхдүүдээ дагуулж, очиход өөрсдөө тусдаа гарцгаасан. Хадмыг нүүхэд тавилга, зурагт, хөргөрч, угаалгын машин гээд нөхөр бид 2 амьхандаа тусалсан. Монголд очоод анх ажилд ороод хагас бүтэн сайнд ажиллах үе гардаг байлаа энэ үед хадам дээр хүүхдүүдээ 2, 3 хүргэж өгсөн. Тэгтэл хадам гадаадад тэгж их ажилладаг л юм байгаа биз Монголд ингэж ажилладаг газар байхгүй, худлаа яриад тэнээд байгаа юм биш үү гэж нөхөрт хэлсэн байсныг нь сонсоод дахиж хадамд хүүхдүүдээ харуулаагүй.

Нөхрөөс хааяа ачаа ирээд очоод аваарай гээд очоод авах гэхээр би наадахыг чинь хүнд өгнө гээд хэд хэдэн удаа үнэ бүхий зүйл булааж авсан. Нэг удаа хадмаар дамжуулж 600к-р юм заруулахаар болсон юм. Хамаатных нь хүн нь авахаар болсон байсан охинтойгоо нөгөө өрөөнд “чи яах гэж 600-д зарна гэж байгаан 700 гэчихгүй би дундаас 100-г унагаах байсан юм” гээд ярьж байснаа над дээр ирээд “энэ хүүхэд 500 гээд хэлсэн байхын. Одоо 500-д л зарахаас” гэж хэлсэн. Өөрт нь 100к унаж байвал тэр нь хэнээс гарах нь огт хамаагүй хүн юм байна даа гэж бодсон. Тэгээд хадмыг өөрөө орлуулаад авдаа гээд зүгээр өгсөн.

Урьд нь би сурдаг нөхөр ажилладаг байхад би өглөө босч нөхрийн явахаас өмнө хоол хийж, орой ирэхэд нь хоолтой угтдаг, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихсан, талх нтр жигнэчихсэн, нөхрийг ирэхээр зөрөөд оройн ажиллаад гардаг байсан. Хааяа амарсан үедээ нөхөрт массаж нтр хийж өгөөд л хүнд ажил хийж байгаа гэж бодож, бөөцийлдөг, байрны зээлээ төлөх ёстой болохоор хэнд ч ялархдаггүй хичээж амьдарч байсан. Эргээд намайг ажиллаж нөхөр сурахад бид 2 намайг оройтож ирэх болгонд хэрүүлтэй байдаг байсан. Ажил үнэхээр их шахдаг ч байж. Дараалан 11, 12 гээд тарах үеч байна. Хонож ажиллах үе ч байна.

Хэцүү байна гээд гарчихвал манайхан бүгд визгүй болно, байрны түрээс хүүхдийн цэцэрлэг гээд бүгд мөнгө нэхэгдэнэ гээд би ажлаас гарч чадахгүй байхад нөхөр над шиг халуун хоолтой, массаж хийгээд угтах нь байтугай чи их ажиллаа, ээж хүн байж хүүхдүүдээ харсангүй гээд үглээд уурлаад л угтдаг байсан. Би эр хүн байж айлын авгай шиг дэлгүүр хэсч, хүнс цуглуулж байна гээд л хэрүүлээр тасрахгүй үнэхээр стресстэй байсан. Нөхөр биднийг явбал хичээлдээ цаг гаргах байна гэсэн ч биднийг яг явсан хойно олигтой сураагүйд нь бас их бухимдсан. Би цалингаа аваад байрны мөнгө, цэцэрлэгийн төлбөр гээд мөнгө үлдэхгүй өөртөө бараг юм авч чадахгүй байхад нөхөр гараад дэлгүүр хэсээд өөртөө хувцас хунар аваад ороод ирдэг байсан. Нэг удаа гадаадад хүртэл найзтайгаа зугаалж ирсэн.

Одоо эргээд гадаадад ирээд нөхөртэйгөө цуг амьдарч эхэлсэн. Нөхөр би урьд нь тэнэг байж, чамайг бүх юмаа зохицуулж байсныг одоо л ойлгож байна. 1-раа гадаадад өөрийгөө аваад явахад их хэцүү байлаа. Чамайг яаж гэр бүлээ авч явж байсныг гайхаж байна гэх мэт ухаарсан юмнууд ярьж байгаа ч, нөхөр ээжийгээ үнэхээр их дуурайсан нь алхам тутамд нь ажиглагдаад хуучны гомдлууд бодогдоод заримдаа муухай аашлаад байх юм. Бас миний одоо гадаадад ажиллах мөнгөөр байраа томруулна гэх мэт зүйлс ярихаар “Чи өөрөө л өөрийнхөө олсон мөнгөөр байраа ав. Би одоо ажилласан мөнгөөрөө хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулна. Чамтай нийлж байр авах итгэл алга. Бас яачих ч юм билээ” гээд хуучнаасаа их хатуу байгаад байгаа.

Монголд байсан 3 жилийн хугацаанд би хүүхдүүдээ 1-раа өсгөж чадах юм байна гэсэн бодол суучихсан, дотроос маань би 1-раа хүүхдүүдээ өсгөөд амьдарч чадна гээд шивнээд байх шиг. Яг ойрын хэдэн жилдээ нөхөр байр сууриа олтол би илүү орлоготой байх нь тодорхой. Би яаж хуучных шигээ өөрийгөө гаргуунд нь гаргаж, хамаг ачааг үүрэлгүй, бас хэт яхир аашлалгүй, нөхөртэйгөө эн тэнцүү ачаа үүрч амьдрах вэ? Надаас арай олон жилийн гэр бүлийн амьдрал зохиосон туршлагатай, сайн хань ижлүүдээс зөвлөгөө авмаар байна…

9 Comments

  1. hay hay zugeer l hay says:

    naad har ymaa zugeer hay . Bi hund zovlogoo ogood baihaar amidral uzsen hun bish l dee gehdee bichsenees chin harahad tanii ingej hahir hatuu handah ni argagui ym bn . Er ni bodoltoi sanaatai baih heregtei baij dee ehnees ni. Sahaltai tom bolson har ymaa eej aavd ni butsaagaad ug. Ooriigoo , ur huuhduudee bod. Teregnii iljig bish dee . Hun helehees naash , tsaas chichihees naash tsoorohgui gedeg shig ooriin baidlaa hondlongiin humuusiin nudeer haraad uz . Avahiig ni avaad hayhiig ni hayarai. Gegeen megeen gesen amidralaas tasarsan ymnii ugnees avah ym tui ch algoo . Amidraltai setge l dee . Odoo hangalttai baih hun gants l amidarna manger har ym , tednii etseg ehed ta ymar tolj barahgui ortei bish dee tegj hemluuulj amidarna gej yu baihav dee . Naad manger har ymandaa helelgui huraaj humisan ymtai baih heregtei shuu .

  2. Billie says:

    Энэ пост бичсэн хүн ч тэр, Гэгээн ч тэр, ер нь монгол эмэгтэйчүүд гэж нэг л их өглөг хишгийн эзэд бололтой юмаа даа. Энд нэг ажилгүй еврейг тэжээгээд амьдардаг уран бүтээлч монгол эмэгтэйг хальт мэднэ. Дэлхийн 2-р дайнд хэлмэгдсэн гээд тэтгэмжээ авчихаад ажилгүй хэвтэж бдаг, амьдралдаа ямар ч нэмэргүй. Тэрийг тэгээд хооллож ундлаад хувцаслаал цуг амьдраад л бна…Чи өөрийн үүрэх ёстой ачааныхаа хэсгийг үүр, шударга байя гээд анхнаасаа яриад ойлголцоод явж болдоггүй юм болуу…Дотроо дургүйцээд л хүнд юм өгөөд байх хэрэггүй бх, тэр хадам ээж эдр бол хичнээн туслаад, туслаад нэмэргүй, гар бариад бугуй барина гэдэг шиг улам л шунаад бх хүн юм шиг бна. Хүнд байр байтугайг бэлэглэдэг болъё гэнэ үү, Гэгээн бол Билл Гейтс цаашаа юм бишүү…Жаахан хатуу бгаад, шаардлага тавиад бвал ухаантай хүн бол засрах байлгүй дээ….

    • GegeenCom says:

      Urd Hoid 2 hurshiin terguunuudiin ar tal bas huchirheg gurnii terguun hadagtai nar ih udirdagchdaar ahuin asuudluud shiiduuleh geed oochirlood suudgui uursduu uls gurnii bodlogo zohicuulaltad nemer bolchihoor tsaraatai setgej dergedehdee nemer boloh hemjeenii medlegjij bolovsorch suudag bh. Lav bairny heruul, hadkanuudiin ulburul ur zeel gej heruul hiih zavgui l bga oisoon? Mgld l tegj ohin shigee yumnuudiig oroldoj, yum uzeeguigee gaihuulj, hussan gulguulsan yumaaraa sagaj suudiin bgaz. Tomroh chance-tai hunii ehner bh hatan zayatai huniig zuv chigluuleed mongold nemertei capital bolchihoor nuhurtei boltol n zuv chiglel ugchij barq shal ulun yuman deerees stressduulcgeegeed tuvugtei ulsuud ve.

      Bill Gates iin talaar kino hiigdej bga. Hichneen uls gurnuuded heden say hund bair baitugaig shiidej bayar huur avchirch bn. Melinda gates iin huuruh much nomiig unshaarai minii duu. Huvi hunii hugjliin 6 uye shatnaas ehnii 3t n yadaj baraadahnu. Ene huuhen bol yadaj 2r shat bn nuhur n bas ta nar bol unendee ehnii shataas caash algaa. Bill ah 4-5-6 g tuulsan sain ch zaluu saihan ch dotortoi hun shig bgn. Yahav hiisen buteesnee tailagnadaggui l bolohoos aguu gdg angilald orno. Bi bol yahav sain gdg angilald bagtah gj hicheedeg l hun. Aguu ru temuulne busdiig sain saihan ru gereltuulne gsn huseltei l yavdag.

      Gegeereh boltugai duu nar mini. Ene horvood hen chini ch ajliin bolon tsag hugatsaanii boolchlold nervegdeh gj ireegui. Uursdiinhuu amidrald uil heregt ezen n bgarai

  3. Baldan ah says:

    Тун явцгүй юм байна да. Танай нөхөр ямар жаргал даврал нь сагасан хүн бэ. Айлын нөхөр ачааны хүндийг үүрч байж л эр хүн болно. Сахал нь ургасан нэг жаал тэжээж ирж дэ чи. Хадмууд чинь бол шуналдаа базуулсан хүмүүс байна. Нөхөр чинь энэ янзаараа байвал өөрөө аяа бодсон нь дээр дэ. Нөхөртэйгөө ний нуугүй ярилц. Хэрвээ ойлгохгүй, хичээхгүй, хүүхдүүддээ халамж хайр гаргадаггүй бол сахалтай пацаан дэргэдээ чирэх утга байна уу?

    • GegeenCom says:

      Ali ali n Orlogotoi ovilgotoi oligtoihon bgad ulsiin hemjeend tiv delhiin hemjeend tsaraatai setgej Hiij buteej busaddaa nemertei yavj boldguimu. Zaaval erchuud n esvel neeh mya ijii aavuud n laag ulun, jo yum uzeheeree l ovilgoguitej ohid shigee tsetseg shig yumnuudiig talhalj busaddaa muu muuhaigaar ulgerlej huviin huslees davj setgeh chadvargui ulbun daviluun yumnuud boloh albataimu. Ireeduig ingej tusuulj bga irgedteim bj ene uls yaj hugjnuu. Emegteichuudiigee tuilduulj undervalued, super skilled huuhnuudee gadniihand aldchih geed undesnii bodlogo n evguitcheed bh uhaan muutaigaa gaihuulsan yadarsan yumnuud yaduu setgelgee zuvhun munguur bish bodoj setgej uglej bgagaas chini hurtel nevt unerteed bhaar itgel huga , uramgui nuhduud yumaa thde gandan buurq ee ta naraas hol gishgeh heddee buu shavar haagaarai. Duu nariin uyeiinhend itgedeg shu

  4. GegeenCom says:

    Erchuud yagaad muu emegteig hairladag ve geed nom bn leeshd. Uhaan muutai er ch taarch thde ovoo gegeereh shinjiin er yum bishu. Naadahaas chini dor n ch bdg. Chi ch bas ulam huchirhegjeed bair zergiig busdad beleglechiheer hayalgatai bolohiig husch bnu. Bi bol hadkanuudad bulaalgaad yum aldaj suraad odoo bol bargiin yumand hotoigood baihaargui hatuujij huchirhegjih suuria tavij bsn. Tiim novshiin yum tohioldoogui bol gadaad dotoodod ganc ganc bairtai ter tuvshnuus caash ahih ch gui bh bsn. Bi bur ajil hiih bolomjgui jiimee bhda bosgoson buhnee bulaalgaad hasahaas ehelj bsn bolohoor ajil hiigeed hun bayajdaggui cham shig uuruusuu hasch tanaj bj iluuchleed araas n goroigood zovj olson mungunduu haramiin setgel uuseed baidgiig uhaarsan.

    Ireeduid ur huuhdee amidral zohioh uyeer iim uragshgui emgen uvgun bolj shavar haahguihen shig chadaltai chavka bolohyg bodohoos yah ve. Chini bodoj bgagaas chini ch goy yumu hetsuu ireedui bga bas odoo bga nuhriin chini tuvshnees sulhan n ch bga iluu deer n ch bga. Harin ch nuhur chini uuruu salya geed bgam bish yum bol saihan uuriinhuu hussen ireeduigee beldehed nemer tustai bailga. Yer n bolj ugvul daraa n haramsahaar shiidveruud bitgii gargaj bai. Uguh durgui bvl uguhuu l baichih uuriinhuu ur huuhdiinhee ireeduid hurungu oruulj ehel. Ugmuur tusalmaar bdyn bol araas n gonshgonohoorgui hemjeend bai.

    Ugaasaa chi husseneeree baigaad az jargalaa uuriin garaar bosgood ireheer aash hudulguur bhaar asuudluud arai bagasna. Nuhur chini erguuteed uur ger buliinheniig davhar chireh gej baavgainii tald bgad bvl todorhoi hemjeenii zardluudaa zaaval salgaj avch uldej bai. Caana n uldeheer ih olood bvl uuruu medeed huuhendene uu yana uu lai. Uul n zalitai huuhnuud bol erhelj bgd uurtuu ih zartsuulahad hurgeed une ih zartsuulcan avgaigaa amar hayaj chadahgui baidald ordog gsn. Baga saga ediin shunaltai met zalijin huuhnuud dergedeh eree huchirhegjuuleh magadlaltai. Gehdee archaa muutai er bol achaallaa davq bultah l baih. Chi ch yadjiihad gurger huuhen boltoi. Neg bol myaa nuhur chireed bur tasraad alga bol thgui bol 1 gert olon tolgoi taarq jo $ uzeed oodrood ireheeree olon yum dongodood uur hurgeed ehelne.

    Esvel teed nemer tustai huchirheg er dergedee bii bolgomoor bga bol huchee nuuj amidar. Orlogoo tailganahaa boli. Het ajillahaa zogsoo orond n eldev surgaltand suuj hel usaa saijruulj huvi hunee hogjuulj business erhleh bolomj sudal. Honogt 24hun cag bga eniig 8g n untaj 8g n ajillaj uldsenees n ajildaa irj ochih beldeh idej uuh deer n huuhed nuhur geseer chi naad booliin cycle-eesee garch chadalgui id nasaa ureh n.

    Orchin uyed emegteichuud erchuudees hamaarahaa baigaad bga. Eniigee yaj huleej avah n uursduud n hamaarna. Nadad bol yahav neg hoyoriin zereg Urguj avsan hugshin huug uuriin heden huuhedteigee chirchihed neeh ch asuudal bhgui. Harin hunii halaasnaas ulbuntuj bj baavgainii tald zuuguud bvl yahav aav eej ah duu n bol asuudalgui uguhuu hurvel hemjeend n uguh l bh uur hachin hachin yumnuudiin asuudal avchirch naagaad bvl sorry uuriinh n chadal hureed soliorch daljiganah erhee edlene biz nadaas zulgaana gjiga bol nadiin sanaliig sonsoh albatai l gj boddogshd.

    Thde yer n bol chamd asuudal ih bnaa. Nuhriig chini bol her uhaan suuh chadvartaig bol medq. Ali ali n zutgeed alsdaa uls gurnii delhiin hemjeend setgeh chadvartai bolchuup iim ahuidaa barigdaj aar saar asuudlaas bolj muudalcaj amidrana gdg daanch gunigtai.

    Haa ochij urguj asrahaar aihtar uvchin huuchtai hunii gart orcon hadmuudgui bas zeel tulchih honshoortoi orlogotoi duu muutei geheer nuhur chini tiim ch myaa bas bish l bn. Bas gadaadad surah chadvar buu hel tenceheer hemjeend shalguur hangachih potentialtai hun ch tsagaa tulbal olonh bish shuu minii duu. Uneleh yum ch bn bas ali alind n aldaa madag ih l bn. Ajliin boolchloloos angijrah zam mur n shuluuhan baig. Bair baitugaig busdad belegleh honshoortoi bolcgoohyn tuluu

  5. Chinbaa says:

    Одоо үр хүүхэдтэй болсон хүмүүс сална ч гэж юу байхав дээ. Чи эндээс зөвлөгөө аваад байхааргүй мундаг эмэгтэй юм шиг байна. Өөрийнхөө мэдэрч байгаа хүсч байгаагаа хийхгүй юу даа. Хадмуудтай нээх ойрхон байгаад яах юм. Мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг л юунд шунаж байгаагаа мэдэхгүй шуналтай хүмүүс юм биш үү. Манай нийгэм тийм л болсон. Чам шиг эхнэртэй ч байсан болоосой.

  6. Aagii says:

    Er hun ger bvlee awj yawah ystoi za yu sanhvvgiin asuudaliig eregtei hun shiideh ystoi. Manai aaw eej toriin alba haagchid nmg joohon baihaas ehleed manai geriin buh heregtseeg eej l awdag bsan. Aaw jild 1 2 udaa l tvlsh ideshnii ym awna. Ogt awdaggui bish surgaltiin tulbur ene ter gd aaw tuslana. Gehdee buh mungunduu arhi uudag huurhii minii eej sariin tsalingaa yaaj hurgej bsiin buh ymiig daadag bsan. Odoo bi nuhurtei bolson. Harin esregeeree bi gertee neg ch ym awj baigaagui. Muu nuhur mini guih ymdaa tegeed ch namaig bodwol tsalin orlogo ihtei. Bi tsalingaa uurtuu l zartsuuldag nuhur ch teriig hvleen zowshoorson. Oortoo l zartsuul ger bvlee bi awj yawna gdg. Er huniig ehnees ni er hvn gdg utgaaraa achaa vrvvlj surgah heregtei ym shig bgn.

  7. lisa says:

    er hun uureh achaag n uuruul, bitgi omnuur n orj buh ymig n hii, bi anh cham anh cham shg bsn odo zovhon origo bodoj oorto zartsuulaad nohor hicheej bhaa ene l amidral.zov golidrol bn shu, chi udan urdur n orvol nohor chn davrad chamag aruir tabiad huhen shuuhan erguuleed ybn sain zovoo, haya, orhi, oort n uldee buhniig.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.