Сайн байна уу? Би 29 настай нөхрийн хамт Солонгос улсад ирээд 1 жил орчим болж байна. Манай нөхөр 27-той. Бид 2 нэг байгууллагад ажилладаг, 2015 онд анх танилцаж байлаа. 2018 оны хавар 1 гэрт орсон юм. Манай нөхөр аавынхаа ахынд өссөн дээрээ ганцхан л төрсөн ахтай бусад гэр бүлийхэн нь нас барсан. Төрсөн ах нь бараг л бүх насаараа архи ууж байгаа хүн, байнга л мөнгө асуудаг мэдээж тэр нь архины мөнгө, ингэж өвдөөд байна гэж дандаа зовлон ярьж манай нөхрийн сэтгэл санаагаар тоглож байдаг хүн.
Төрснөөс үлдсэн ганц хүн нь юм даа гээд хэдий гудамжны архичин ч гэлээ ах шигээ хүндэлж харж хандаж байдаг. Манай нөхөр аавынхаа ахыг өвөө гэж дуудаж өссөн, өвөө нь 3 хүүхэдтэй. Тэд нартайгаа яг л төрсөн ах дүү шиг дотно. Даанч тэр хүмүүс нь надыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй одоог хүртэл бараг миний бүтэн нэрийг ч мэдэхгүй байх, мэдэхийг ч хүсдэггүй байхаа. Би бол гэрийхэнтэйгээ ярихдаа үргэлж бид 2 гэж ярьдаг бол манай хүн миний талаар дурсдаг ч үгүй.
Бид 2 анх танилцахад бас тусдаа гарахад манай нөхөр ямар ч мөнгөгүй бас дээрээс нь зээл авах ч боломжгүй 20 сая төгрөгний зээлтэй байсан. Би өөрөө цалингийн зээлээрээ машин авчихсан байсан юм. Анх танилцаж байхдаа, дараа нь тусдаа гарахдаа би нөхрийгөө шахамдуулаагүй ээ, байдлыг ойлгоод за яах вээ 2-лаа л нэг гэр оронтой болж амьдарч байвал гээд өөрийнхөө зээлийг тулгаад байшин авч тусдаа гарсан. Харин тэр байшинг нөхөр минь үнэхээр сэтгэлээ гаргаж маш сайхан засаж бид анх айл болж байлаа.
Манай гэрийхэн хэрэндээ л тус дэм болж чадах чадахаараа л байсан, харин нөхрийн талаас хэн нь ч манай дүү ямар хүнтэй суугаад байна, ямар гэр оронд амьдрах гээд байна гэж сонирхоогүй. Надыг биш юмаа гэхэд дүүгээ тусдаа өөрийн гэсэн юмтай болж айл гэр толгойлох гэж байхад нь баяр хүргээгүй дөнгөж эхлэж байгаа амьдралыг нь сонирхоогүй.
Бид 2 бүр 2 ч удаа хүүхэдтэй болж, бага сартай байхад нь өсөлтгүй жирэмслэлт гэж алдаж байсан, би маш их сэтгэлээр унасан, одоо жирэмсэн болохоос ч айж байна дахиад өсөлтгүй гэж дахиад цэвэрлүүлж авахуулна гэхээс үнэхээр зүрх үхэж байна. Нөхрийн талын 2 эгч нь надыг байнга хүмүүст муу хэлдэг, надтай уулзаж ч үзээгүй үг сольж ч үзээгүй байж надад их дургүй юм шиг байна лээ.
Сүүлд манай нөхөрт надыг чамд хань болохгүй хүн гэж хэлсэн байсан. Би ийм байдлаас үүдэн нөхрийн талын хүмүүст их дургүй ээ бүр үзэн яддаг. Мэдээж нөхөрт энэ нь их хэцүү байдаг байх. Гэхдээ би тийм ч их юм хүсдэггүй надыг 2 эгчээсээ өмөөрөөд хэдэн үг хэлээсэй л гэж хүсдэг, даанч манай нөхөр ар гэрийхэндээ нэг муу үг хэлж зүрхэлдэггүй. Үүнээс болж бид 2-н дунд хэрүүл их гарна дандаа нөхрийн талыхнаас болж. Тэгээд болж бүтэхгүй байна мөнгө төгрөг байхгүй байна гээд манай нөхөрт дандаа зовлон тоочдог.
Урьд нь манай нөхөр байгаа бүхнээрээ тэд нарынхаа төлөө гэж гүйдэг байсан, 20 сая төгрөгнийх нь зээл бол тэр хүмүүст л зориулагдсан зээл, өөртөө 1 оймс ч авч өмсөөгүй. Анх надтай танилцахдаа олигтой өмсөх хувцасгүй өөрийгөө огт тоодгүй хүн байсан, би юм юмтай болгох гэж их үзсээн, энэ нь сүүлдээ би шуналтай шулам болоод дууссандаа. Манай гэрийхэн бол миний бодол санааг их дагадаг болохоор манай нөхрийн талаар ийм тийм гэж ганц үг хэлж байгаагүй, чи өөрөө л амьдралаа мэднээ гэдэг. Манай нөхөрт 1 удаа муу үг хэлж үзээгүй.
Манай нөхөр ер нь их онгироо бардам зантай, хүний дор орох дургүй. Тиймдээ ч надад байнга энэ чиний мөнгөөрөө авсан байшин, чиний машин биз дээ би юу ч үгүй хүн тэхдээ би өөрийгөө аваад явчихна гэх мэтийн юм ярьдаг. Би болохоор биднийх шүү дээ гэхээр чи хамаг цалингаараа авсан нь үнэн биздээ гэдэг. Би гэрийхэндээ нөхрөө муу хэлүүлэхгүй муугаар бодуулахгүйн тулд муудсанаа ч хэлдэггүй, дандаа сайнаар ярьдаг, тиймдээ ч хамаг байшин сав бүх юмаа манай нөхөр өөрөө зээл авч болгож байгаа гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ би болгож дараа нь хамтдаа бид зүтгэж зээлээ дарж байгаа юм.
Манай нөхөр чи гэрийхэндээ үнэнээ хэлээч, би энэ байшинг аваагүй биз дээ би өчнөөн зээлтэй өөр юу ч байхгүй тэрийг үнэнээр нь хэлээч тэгж хэлэхээр яах гээд байна, надад муу болоод чамайг сал гэх гээд байна уу, ээж чинь чамайг сал гэвэл чи сална биз дээ, танайхан надыг юу гэж бодох надад хамаа байхгүй, намайг энэ чигээр нь хүлээж авч чадахгүй бол би заавал таалагдах гэж худлаа далдагнаж чадахгүй гэдэг. Би ойлгуулах гээд хэлэхээр ойлгохгүй шал өөр юм яриад байх юмаа, би энд нээх удаан байлгүйгээр зээлээ дарчаад буцая, үр хүүхэдтэй болоё гэж л яарч байна тэгээд би их нарийлдаг бүх зүйл дээр энд ирээд ээждээ ч мөнгө явуулж үзээгүй хураадаг, өөртөө ч юм аваагүй тэгэхэд чи арчаагүй шуналтай гэхийн, би өөрийх нь нэр хүндийг бодоод гэрийхэндээ сайнаар хэлж ярьж би өөрөө энд амарч байгаа юм шиг нөхөр л ажлаад надыг их халамжилж байгаа юм шиг нөхрийн нэр дээр л бүх зээл байдаг нөхөр л бүгдийг болгож байгаа юм шигээр бодуулах харагдуулах гэж хичээдэг гэтэл энийг буруу гэхийн. Миний бүх үнэнийг хэл тэгээд миний талаар юу гэж бодохыг нь харая нтр гэхийн.
Уг нь манай нөхөр архи ууж тамхи татдаггүй, гадуур дотуур явдаггүй, надад гар хүрдэггүй. Гэхдээ би энэ бардам занг нь тэсэхгүй нь ээ. Эсвэл өнчин хүн өөнтөгч байдаг юм болов уу? Эсвэл болохгүй бол салдаг ч юм уу?
20 Comments
chi nohroosoo hogshin yum bnshd. ooroosoo duu harhuutei suuhaar tegdiim. udahgui salna. duu banditai suusniihaa goriig hurtej dee hoorhii. tednii tal chamaig hogshin huuhen shulam gej bnga yarij bgaa ene ni ch unen yum.
Зссс 2 насны зөрөөнд хөгшин залуусаад байх ха ха.
Unchin hun uuntugch gej unen unchin huntei 9 jil hamt amidarlaa hamag saikhnaa zoriulsan ur huuhedeerch dutaagaagui gutlaa chirsen huniig hani ijilee hairtai hun mini gej hangalttai ih demjsen jil ireh tusam tiimch yum taalagdahgui chi tiim iim goochiljhono ihssen uuriiguu toohch zavgui chi mini teriig sur tiim sain bol gej zutgesnii hariud shulam avgai bolood duussan odoo ur huuhdee ch tooj harahgui unheer hair gej setgel gedeg zuil baidaggui yum bnlee
Монголчууд минь ээ үр хүүхэд ах дүү хамаатан садныхаа амьдралд битгий их оролцож бай. Уул усны ойр нь ураг садны хол нь гэдэг юм шүү. Үнэхээр хазайгаад буруутаад ядраад ирвэл л оролцож түшиж тул. Бусад үeд битгий биe биeнийхээ амьдралыг сүйтгээд бай
Za yag uneniiig l helie!!! 2050, 60,70 gesench bed nar yag l unuudriinhshiguuu… eshul unuudruuusuuu dor baidald orson baina! Yagaaad geech???
1. Yagaaad gevel manai mongolchuudiiiin ulamjlalt geed nerlechigsen hugiiiiin uzel bodold, eshul philosophy ni unen bailaaa ch tuuuniiig uuriiinhuuu tusiiin tuld buruuugaaar ashigladag baliar archaagui setgelgeeend baina!
Jisheelbel: zuuulun ni hatuugaaa iddeg, huniiig yadarsan deer ni tulhej bolohgui ch geh met… tegeed avilga avaaad shorond orson nuhriiug eviii eviii geeed suuhuuu? Eviii evii gej l vaival ta uls iiin hugjliiig hoish ni tataj bainaaa gesen ug!
2. Huuhdeee yamar neg yos zuigui baidlaaar, niigemd togtson durem jurmaaaar gaduur asuudliiiig zohitsuulj shiidverlesen bol tuuuniiig ni uuugshuuulj miniiii ur huuhed sergelen avhaaljtai magtaj aldag.
3. Manai Mongolchuudiiin adgiiiin baliar bainga heldeg ug ni SURTEISHDEE …
Baliar archaaagui, uuuriiinhuuu uureg hariutslagiiig uhamsatladaggui… uugeeereee mash olon huniiii tsag nar, ajil hudulmuriiig hundetgedegui humuuusiiiin amnaas gardag ug!
4. Emegteichuuud ni UURTUU ITGELTEI gedeg ugiiig mash buruugaar buyu ihemseg, busdiiin deer baih yostoi, hen ch yu ch namaig diileh yosgui, alaltsaad l umnu ni deer ni garah yostoi geeed oilgotson. Ene ni ulam but l niigem deh ataarhal, juruurhul, uzen yadaltiiig devergej baidag! Miniii ajiglasnaaar gadaadiiin yalanguya Europe emegteichuud uurtuuuu itgeh itgeliig arai uuruuuu oilgodog yum baianleee!!! Uund: be uuriiinhuuu niigemd avch yavah nuhtsuliiig todorhoilogiiin tuld be yund durtai, tuugeeree niigemd herhen uuriiiguuu beldehuu, ingesneeree be Ene niigemd yamar huvi nemer oruuulj bolohuuu gesen talaas bodoj avch uzdeg! Tuunchlen Eregtei hun amidraliiig avch yavah yostoi gesen uzel bodoltoi emegteitei negch taarch baisangui, yagaad gevel ingej handah yum bol emegtei huniiii uuriiguuu uneleh unelemj, une tsene, uurtuuu itgeh itgel buurdagtai holbootoi. Ger vuliiiin hariltsaaaniii huvid bol er ch bai, em ch bai bugd l, 2 uulaa. Amidraliiig tuluuuu temtsene, hudulmurlunu .. ingesneereee bie bieniigeee ulam ih hairlaj ger buliiin hariltsaaa bat beh orshino gej uzdeg yum baina..( itgehgui bol interneteer sudlaad uzeerei ).
Za bas shashiniiii huvid bol mongolchuuud unen tarhia bazuuulchihsan.. yag l molor erdeneiiii helseneeer barag l sheeej baahaaa hurtel asuuudag bolchihson… shashiniiig zuv oilgoj chadval zugeeer yos zuin talaaarh code yum shuuu deee… buruugaaar huleeej avbal taniiig hench bish zugeer oyun sanaaniiii huvid uhsen zombie bolgoj huvirgana! Taniiig hezee ch bayjuulahgui, alt mungu Ed hurungu uguhgui gej oilgo ! Tiiim bolohooor ajillaj, hudulmurlu!!!
6. Manai mongolchuuud yagaad l unuu, ungursun ueiiiin ulsturchidiiin ur huuhduuudiiig ugsaaa zalgamjluulan songoood baidagiiig oilgodoggui! Uls oron, ard tumneeee bodoogui tedniiii ur huuhed ta nariiig bodno gej uuuu!!! Ugui l baihgui yu!!! Yagaad gevel yag l avilgach, sadar, aihtar shunaltai etseg ehiinheee anhaaral halamj surgaltand 20-30jil tarhia ugaalguulsan nuhduudiiig gev genet l uurchlugdunu gedegt be l lav itgehgui!!!
Er ni bol mongolchuud mini unentei nuur tulgarah heregtei.. mongol ulam hetsuuu bolno!!! Herev uneheeer uurchlugdue gevel was ur huuhdeee unuudruus ehelj uuruuuur humuuujuuul!! Tegej chadval 30-40 jiliiin daraaa arai uuur bolj magadgui!
yag saihn zow hellee olon hun unshij uhaaraasai
gu ee oroltssongui geed uurlaad bgaa yum bishu
Chinii buruu bhgui ee.onchin humuus tiim baidag yum.manai nohor bas yag tiim.
Chinii buruu bhgui ee.onchin humuus tiim baidag yum.manai nohor bas yag tiim.
Nadiig bish namaig. Ynshixad ix tovogtei yum
худлаа ойлгуулж ер нь яахын…дараа нь ингээд шал шал хийх байж!!! Чамд л байгаан бна шдэ.Зээлээ цуг төлж байгаан өол чиний юм гэж ч бас юу байхав.Бодвол би л болгож бна гэсэн ойлголт байнга өгдөг учраас наад хүн чинь өөрөө ямарч үүрэггүй хүн болчихоод,чи түүнийг тийм байдалд оруулаад бна.Чи биш…наад хүн чинь харин тэвчиж бгаа юм бишүү!!! Нэг ахтай өнчин гэчихээд юун гэр бүл эгч энэ тэрд нь тоогдох гэдгийн.Ганц ахтай гээ биз дээ.Өнчин хүн гэчихээд тэднийхийг үзэн яддаг ч гэх шиг….Архи ууж гадуур тэнэдэггүй чамайг гээд хамаг юмаа даатгасан байхад өнчинөөр нь дуудаад хэрэггүй дэ.Өөнтөглөх биш чиний утгагүй занд чинь бна…жигтэйхэн амьдралаа өөрөө босгож байгаа мундаг амьтан болж хүн миалж суудаг эхнэр бололтой.Наад хүнээ сонсооч!!!!
Ямар нэг зүйлээр дутуу өссөн мэдрэмж байж л бга. Хоёр биедээ итгээд ялгаатай талаа ойлгоод явахгүй бол хэцүүн бн да. Энэ сайтад амьдралаө битгий бичээ. Дандаа гаж малнууд бга. Амжилт хүсье
Завсар мах заагтай гэдэг. Цаадуул нь холгоод сурцан бол чамд дургүй байх нь аргагүй. Багадаа аав ээжийн хайр үзээгүй мөн гэр бүлийн архидалт байнгын хэрүүл зодоонд өссөн үр хүүхэд хүн хайрлах өрөвдөх сэтгэлгүй харин эсрэгээрээ маш хатуу сэтгэлтэй үзэн яддаг аливаа асуудлыг хүчирхийллээр шийддэг. Хүнд итгэдэггүй зөвхөн амиа боддог. Хажуудах ханиа бүү хэл үр хүүхдээ огт тоодоггүй ээж аавыгаа үзэн яддаг нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй болсон байдаг. Ийм хүмүүсээс сайн сайхан зүйл хараад нэмэргүй. Ярьж ойлгуулах гээд ч нэмэргүй цаг насны гарз.
chi chamlaad l bh shg bnoo, chi nuhurteigee amidarsan bolohoos hamaatantai ni amidraagui shd, erteigee yariltsaad, egch ax nar chin nadad durgui bol naiz ni holdood ugie uu geed yariltsaad uzkubyu.
chi hunii deediig er chin chin sain emegteitei uchirsan boltoi, uul ni. Gehdee tuuniigee medku bie biedee itgehgui uzej taraad bdg,
Манай эхнэр намайг сайлдагчгүй муулдагчгүй. Би ч нээх сайн хүн болж жүжиглээд байдаггүй байгаагаараа л байдаг. Тэр н надад амар байдаг. Худлаа магтаж магтажаад үнэн царайг н мэдэх эвгүй биздээ. Нөхөр чин өөнтөгч гэхээсээ илүү байгаараа байхыг хүсээд бга юм бишүү. Манай эхнэр чам шиг худлаа шалчиганаад бвал миний лав дургүй хүрнэ
Hun uurtuu hairtai bai. Manai hadamuud yu ch ugui humuus, ohin ni nadtai suusnaas hoish amidral ni ogtsom, ogtsom shuu saijirsan. Bi ter ulsuudiin tuluu zunduu zutgesen. Odoo bol bi baidag l neg amia avaad yavchih zaluu. Namaig zulgaaj zulgaaj tugssun hadamiin duu nar odoo namaig ogt hardaggui, haraasai ch gej boddoggui. Zugeer l uurtuu taalagdsnaaraa l amidar ter ulsuudiin uurtuu taaruulna gedeg ulger. Uuruu uurtuu l halamjtai bai busd ni bugd novsh. Bi ter teneg hadamuudiin talaar 1000 teneg zuil helj chadna. Zugeer l tedniig nulims, chi urgui
Hamaatan sadan shavj hvrj ireed bhgui bol sain l bizde , Zugeeer l hayoo lai l bnn, eldev yum bodoj setgelee chileeh hereg yu bn,
huuhed ygd usultgui boldog yum bol oo ter harin hetsuu yumaa 🙁
Uu manai exner namaig bas ingej l yaridag baisan. Unendee bi anxnaasaa ter xumuusiig gadarladag l bsan. Tegeed ch ted naraas guixgui gdgee meddeg l baisan. Teglee geed xunii oxind tanaixan iim tiim yum gj yarixgui. Erchuud xoorondoo xuuxnuud ajiglagdaxgui msg soliltsoj chadna. Yag xuuxnuud erchuded ajiglagdaxgui ichnuun l yum boltson bdag shig. Oxindoo xandaad aav ni oxiniixoo bolovsrold l anxaarii gj bodoj bn. Busad yum chadaxgui ni ged nudniixee bulangaar nadruu xarval bi nadad xandaad ta nariin amidrald tuslaj chadaxgui gj xelj bn gdgiug unshij l orxino. Tertei terengui tusluulaxgui gdgee xenees ch iluu medej bxad. Medeej oxin ni aav nadad surguulid surval demjine gej bga yum bna gj oilgool ingurnu. Ugtaa tegexgui gdgiig ni bi xajud ni medeed l suuj bdag. Xarin exner ene buxniug medexgui zuger l neg ix xaluun dulaan ger bul burduulex gesen xun. Yag cham shig. Xarin ter ax duu xamaatan sadand tuslax tuxaid bi ch tiim l baisan. Setgeliin asuudal yum. Geed ax duu xamaatnuud xagaraldad ami amia l bodno. Yamar uls ve gdgees xamaarna daa. Odoo yasan be gj bux yum 100 xuvi esregeree. Exner etsegee moligo umxuuled ged uzexgui, bur anxnaasaa aavaas 1 ch yuman der tusluulagui amidralaa avch yavaa gedeg, bi balance barichix ged sanaa zovostoi, xaritsaag ni xir taaruu bariad ax duuschix gel, bi uuriin ax duu xamaatnasaa xoldood orj garaxaa ch baisan gantsardsan chono shig. Xarin exnert ter ix taalagdaj bga. Tovchdoo anx chinii yaridag shig baisan bol odoo bur esregeree bux yum. Xuviin amidral yasan be gejuu, anx yu chgui niilsen odoo bas esregeree ergen toirond iluu xarsan uls. Yer ni bol minii xuu d cham shig xuuxen taarval xediiger medexguigees iim yum boldog gedgiig medej bga ch xoldchixoisoi gej l bodno. Nas axix tusam xuuxnuudiig mun chanariig tanix tusam oi gutdag. Gxdee exneree solixgui, ux xuuxed ger bulesee urvaxgui.
Eoi yaamr ih um unshsanguu. Uuntugch humuus ihenh n huduuniihun l tiim bdag shdee. Hotiinhon oilgood demjdeg yumiin naana tsaanatai boddog. Huduuniihun dov jalgaaraa nadaas iluu garchih vii geed negnee saihan yavah genguut uuntudluj doosh n hiideg
Hunii setgeliig tanidaggui yaduu hunii setgelgeetei hun bna.