“Арын хаалгаар” орохын өмнө…

Анал секс бол хосуудын хувьд хамгийн амттай туршилтуудын нэг байх болно. Гэхдээ үүнийг зөв хийхгүй бол, хамгийн гашуун нь ч болж болно. Тиймээс ийм төрлийн секс хийхээсээ өмнө сайтар бэлтгэх нь чухал. Мэдээж та хоёрыг хоорондоо сайтар ярилцаж, хоёулаа үүнийг хүссэний үндсэн дээр туршиж үзэх гэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эхлээд даавуугаа соль

Ийм төрлийн сексэд бараан өнгийн даавууг зөвлөж банйа. Цагаан хэрэглэл нь толбо үлдээхдээ амархан байдаг. Тиймээс ид ажил өрнөх үед сэрэл чинь толбо хараад буурчихаж мэднэ. Цэнхэр, хар, гүн ногоон байвал бүр сайн.

Бургуй хэрэглэ

Шулуун гэдэсний бургуй хэрэглэх нь та хоёрыг эвгүй байдалд орохоос сэргийлэхээс гадна ариун цэврийн хувьд чухал ач холбогдолтой. Гэхдээ хэт их бургуйдаж болохгүй, тэгвэл шулуун гэдэсний суваг хуурайшиж, БЗХӨ тарахад таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Хангалттай хэмжээний “оршил” хий

Жирийн сексийн үед оршил хийсэн хийгээгүй, бүх юм болдгооро болдог. Харин арын хаалгаар орох гэж байгаа тохиолдолд оршил маш чухал үүрэгтэй. Юу юугүй шууд анал туршиж үзэж болохгүй. Эхлээд шулуун гэдэсний булчинг дасгахын тулд нэг хуруу, хоёр хуруугаа хийж оролдоорой. Хайрт чинь өмнө нь чамд кунинлунгус хийж өгвөл бүр сайн. Мөн хурууныхаа дараа Биеэ сайн суллаж өгөөрэй.

Хангалттай хэмжээний чийгшүүлэгч хэрэглэ

Төгсгөлийн сүв үтрээ шиг өөрөөсөө шингэн ялгаруулахгүй. Хоёрдогч нүх ашигласан сексийг илүү таашаалтай, бас өвдөлтгүй болгохын тулд зориулалтын шингэн секс шопоос худалдаж авахыг зөвлөж байна. Усан суурьтай чийгшүүлэгч авахыг зөвлөе, учир нь тосон суурьтай чийгшүүлэгч латексэн материалыг гэмтээдэг муу талтай.

Бие биедээ үнэнч байсан ч, бэлгэвч хэрэглэ

Үргэлж үргэлж үргэлж бэлгэвч хэрэглэ. Үүнд хоёр шалтгаан бий. Эхнийх нь бэлгэвчтэй тохиолдолд илүү хялбар байх болно. Чийгшүүлэгчтэй хосолсон цагт, бэлгэвчний гадаргуу амархан гулгаж орно. Дараагийн шалтгаан нь бэлгэвч бактерын халдвараас сэргийлж чадна. Анал секс хийснийхээ дараа бэлгэвчээ сугалаад үргэлжлүүлээд улмжлалт аргаар хийхэд аюулгүй. Хэдий шулуун гэдсэнд орсон үрийн шингэн жирэмслүүлэхгүй боловч, БЗХӨ-ний аюул жирийн сексээс илүү өндөр хувьтай байдаг гэдгийг сана.

Секс тоглоомоо сайн цэвэрлэ

Хийснийхээ дараа тоглоомоо тэр дор нь сайтар цэвэрлэх ёстой. Шилэн болон силиконон тоглоомыг аяга таваг угаагчинд угааж зайлж хэрэглэж болно. Харин cyberskin мэтийн материалд энэ арга тохирохгүй. Зориулалтын цэвэрлэгч худалдаж авч болно.

Хэрэв ариун цэврийг сайн сахиж, биеэ сул чөлөөтэй байлгах юм бол анал секс нь өвөрмөц таашаалыг мэдрүүлэх болно. Гэхдээ хэн хэн нь үүнийг хүсч байх ёстой ба, хэрэв сэтгэл санааны хувьд бэлтгэлгүй бол туршихгүй байхыг зөвлөе.

5 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Зүгээр л байдагшд. Харин ч яг гё зөв хийгээд сурчвал энгийнээс хамаагүй илүү таашаалтай.

    • Большевик says:

      Чи муу сексийн гаж донтон. Ингэж хүн зовоохоосоо ичээч.Чи бол муу өвчтэй лалар. Чамайг өөрийг чинь ингэвэл ямар байхав чи бодож үзсэн үү?

  2. Залуу says:

    Цагаан махаа байсгээд тайруулаад байх тийм гоё уу. Ядаж л гэдэс эвгүйрэхэд өтгөнөө барих боломжгүй. Цагаан мах нуль булчин да ялангуяа амсар нь. Халдвар шууд дамжина.

  3. хүү says:

    Ннэ балай юмыг сурталчилахаа болиоч ээ, эмч найз маань саяхан хуниас тавигдсан 19тэй охин ирлээ гээд ярьж бсн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.