Гэр бүлийн аз жаргал хаанаас эхэлдэг вэ?

Танай гэр бүл аз жаргалтай юу? Аз жаргалын хамгийн эхний давхарга нь гэр бүл. Хүний амьдралын сайн сайханд итгэх итгэл аз жаргалыг бүрдүүлдэг юм нь гэр бүлийн тав тухтай орчин, аз жаргал. Гэр бүлдээ л тухгүй учраас хүмүүс аз жаргалаа алддаг, өөртөө итгэх итгэлийг, тэр бүү хэл амьдралынхаа утга учрыг алдах нь ч энүүхэнд. Та ийм хүмүүстэй зөндөө таарсан байх. Магадгүй та өөрөө ч өнөөдөр яг иймэрхүү байдалд гэр бүлээсээ аз жаргалыг олж авч чадахгүй гутарч гундаж явахыг би үгүйсгэхгүй.

Харамсалтай нь бид хүнийг нэг л жаахан алдаа гаргахад л буруутгаж эхэлдэг. Хэдэн сарын өмнө манай админ Эбука доорх түүхийг сошиал медиад байрлуулж билээ. Зөндөө олон хүмүүс үүнийг уншаад дуртай нь аргагүй лайк дарж шэйр хийж байсан боловч, олон олон хүмүүс Монголд ийм амьдрал гэж байхгүй, шал худлаа, Солонгосууд ийм байхыг мэдэхгүй юм гэх мэтчилэн олон янзын бодит амьдралын асуудлыг дурьдаж бухимдаж байсныг ч үгүйсгэхгүй. Уншаад үз…

СОЛОНГОСЫН НЭГЭН ХУУЧНЫ ЯРИА БАЙДАГ. ХАДАМД ОЧООД УДААГҮЙ ШИНЭХЭН БЭР НЭГ УДАА ГАЛ ТОГООНЫХОО ӨРӨӨНД УЙЛЖ СУУЖ ГЭНЭ. ҮҮНИЙГ ХАРСАН НӨХӨР НЬ УЧРЫГ АСУУТАЛ БУДААГАА ТҮЛЧИХЛЭЭ ГЭВ.

НӨХӨР АХИУХАН УС ЗӨӨЖ ӨГЧ ЧАДААГҮЙГЭЭС УС НЬ БАГАДААД БУДАА ТҮЛЭГДЧИХЛЭЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАЖ ГЭНЭ. ТЭГСЭН ЭХНЭР НЬ УЛАМ ЧАНГА УЙЛЖ ГЭНЭ. ХАЖУУГААР НЬ ӨНГӨРЧ ЯВСАН ХАДАМ ААВ НЬ СОНСООД ТҮЛЭЭГЭЭ НАРИЙХАН ХАГАЛЖ ӨГЧ ЧАДААГҮЙГЭЭС ГАЛ ИХДЭЭД БУДАА ТҮЛЭГДСЭН НЬ ХӨГШИН МИНИЙ БУРУУГААС БОЛЛОО ХЭМЭЭН БЭРЭЭ ТАЙТГАРУУЛАВ.

ТЭР ҮЕД ГАРТАА САВ БАРЬСААР ОРЖ ИРСЭН ХАДАМ ЭЭЖ НЬ БУДАА ТҮЛЭГДЭХ ҮНЭРИЙГ МЭДРЭЭГҮЙ ХӨГШИН МИНИЙ БУРУУ ГЭЖ БЭРЭЭ АРГАДСАН ГЭДЭГ.

ЭРТНИЙ ҮГЭНД “ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛ АЖИЛ ҮЙЛС БҮТЭМЖТЭЙ” ГЭДЭГ. БИЕ БИЕНИЙХЭЭ АЛДААГ УУЧИЛЖ ТАЙТГАРУУЛАХ НЬ ГЭР БҮЛИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ.

Энэ түүх бол маш энгийн аргаар бидэнд амьдралдаа аз жаргалтай, гэр бүлийн амар амгалан, итгэл хүндэтгэлийг хаанаас яаж бий болгож болохыг танд зааж байгаа юм. Иймэрхүү үйл явдалууд, гэр бүлийн харилцаанууд таны амьдралд тэр бүр таараагүй, таарч байгаагүй гэдгийг ч би үгүйсгэхгүй. Гэхдээ л ийм харилцаа байх бүрэн боломж бий. Харин та тэр боломжинд итгэж, амьдралын аз жаргалыг өөртөө бэлэглэх эсэхийг л би одоо танд сануулж байгаа юм.

Энэ зүгээр нэгэн түүх ч бас биш. Таны амьдралд аз жаргал бэлэглэхээр, танай гэр бүлийн амьдралыг бас нэгэн гайхалтай боломжийг нээхээр ирж байгаа юм.

Энэ бол таны аз жаргалын эхлэл, танай гэр бүлийн аз жаргалын эхлэл. Иймэрхүү үед л та хайртай хүнээ, ханиа, хүүхдүүдээ, хадам аав ээжийгээ, өөр таны амьдралын цаг мөчийг хуваалцдаг хэн нэгэн хүнийг ч уучлах хайрлах боломж бий. Ийм мөчүүдийг буруутгал, шүүмжлэлээр бүү гутаагаарай. Аз жаргалыг нээдэг энэ сайхан боломжуудыг гээгээрэй!

Гэр бүлийн аз жаргал танаас л эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.