Та бүхэнтэй олон жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцая. Чи миний дурсамжинд үргэлжийн залуухан бас гэгээлэгээр амьдарсаар л байна. Хэзээ ч болоогүй учралын төлөө шаналж явна гэдэг бас л тэвчээр шүү. Анх их сургуулийн 3 дугаар курсын оюутан байхдаа чамтай танилцаж билээ. Чи миний мэдэх залуусаас өөр гэдгийг би танилцсан эхний 5 минутанд л ойлгосон, бас бидний хооронд ямар их төстэй талууд байгааг ч анзаарч билээ. Ямар хөөрхөн инээмсэглэдэг байсан гэж санана. Бас эелдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг. Инээгээд л бас дахин инээгээд л урдаас ирэхээр чинь яах ч аргагүй хэлсэн болгоныг чинь зөвшөөрчихдөг байж.
Бас ямар ч орны оюутан байсан гэсэн үеийн оюутнуудтайгаа эвтэй, ямар ч хүний аргыг олоод харьцчихдаг. Ярианы сэдэв чинь үргэлж шинэ содон, дэлхийн ертөнцөд болж өнгөрсөн улс төр, хувьсгал, эдийн засаг, залуусын хүсэл эрмэлзэл, боломж, хөтөлбөр, шашин, олон ургальч үзлийн талаарх бодлууд… чамтай ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж алхсан олон
өдрүүдийг болдогсон бол нэг нэгээр нь ухрааж санах юмсан. Харамсалтай нь би их мартамхай, чамд яаж анх татагдаж байснаа мартсан, бас чамайг олон онцгүй үгээрээ гомдоосон. Одоо бодоход миний тэр зан гомдлоос үүдэлтэй байж. Чамд зориулсан сэтгэлийг чи сэтгэлээр хариулаагүй болохоор гомдсон байж.
Би тухайн үедээ үргэлж өөрийгөө гайхна “Яагаад би бодож байснаасаа эсрэгээрээ юм хэлчихвээ, би яг яагаад ийм тэнэг зан гаргаад байнаа гэж өөрийгөө их л дотроо буруутгаж боддог байж билээ. Өөрийгөө ч заримдаа гайхна.” Гэхдээ би чиний хувьд хэн ч биш байсан байж ч магадгүй. Зүгээр л амьдралын тэрхэн цаг хугацааны зуурт учирсан танил эсвэл олон найзуудын чинь нэг л байсан байх даа. Би мэдэхгүй. Метронд зогсоод урд урдаасаа харан ярилцаж байсан нартай өдрүүдийг, номын санд ард чинь суугаад чимээгүй араас чинь ширтсэн өдрүүдийг, хамгийн анх гарнаас чинь атгаад бүжиглэсэний дараа орой нь баяртайгаар гэрлүүгээ инээмсэглэн алхсан өдрүүдийг, хамтдаа аялаж байсан, бороотойд инээлдэн гүйж байсан, цугтаа хооллож байсан, алхаж байсан, ярилцаж байсан өдрүүдийг санаж байна.
Олон хүмүүс бужигнасан гудамжаар цуг алхаж явахад ганцхан чиний царай л нүдэнд тод харагдаж, ганцхан чиний яриа, дуу хоолой л чихэнд тод сонсогдож ганцхан чи л харагдаад байсан тэр мөчид би өөрийгөө ойлгосон юм. Ямар ч байсан хамгийн түрүүнд сэтгэлээ татаж авах ёстой гэдгээ л сайн мэдэж байлаа. Гэхдээ яаж гэдгийг нь би мэдэхгүй байсан.
Анх цугтаа онгоцонд суугаад онгоц хөөрөхийн өмнө “нүдээ ань” гэж хэлэхийг чинь сонсоод догдолж байсан мөчийг… хамтдаа дарс уучихаад харанхуй гудамжаар инээн алхаж байсан оройг, далайн эрэгт зэрэгцэн суугаад аяарханаар ирээдүйн тухай ярилцан инээлдэж байсан мөч бүрийг би үргэлж гэгээлэгээр дурсаж явах болноо.
Заримдаа зүгээр л нэг тийм чамтай төстэй хүнтэй учрах юмсан гэж боддог юм. Гэхдээ яг чам шиг хүнтэй бол ямар ч насных байсан би ахиж тааралдахгүй байх даа. Зарим сайхан зүйлс амьдралд ганцхан удаа тохиогоод хэзээ ч дахин
давтагдаггүй байх…
4 Comments
ene zurag arai bishee. nzuud gej bichsen baigaazdee yagad iim aimaar zurag tavichwaa
Yunii talaar bichseniig chini gadarlaj bna. Nuutshan hair gedeg udah tusmaa hetsuu shuu. Hun dotroo zowhon ter huniihee sain saihniig bodsoor bgaad dotroo shal oor huniig buteechihdeg. Heden ch jil urgeljilj ugjirj medne. Tiimees bolomjtoi bol zorig gargaj hairaa ilchleh heregtei. Ter hun chini neg uildel gargana yum helne. Gants untaad awsan ch yadgiin. Arai oor bolnoo. Ene chigeeree her udaan bhaw dee. Butehgui yumnii araas bodoj yawahaar daraa daraagiinhaa saihan uchraliig ugui hiineshdee. Amidral bayan ter hunees iluu saihan humuus zondoo bgaa. Zorigtoo bai. Haramsal gedeg sain ur dun yawch bish.
yag l orgil heseggui kino uvertura gui hugjim shig hachin niitlel ve sda hairan tsag
Balai ym bichdiin be