ЛГБТИ ХҮМҮҮСИЙН БЭЛГИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ 20 ҮЛГЭР ДОМГИЙГ ДЭЛБЭЛЬЕ

ЛГБТИ хүмүүс хэрхэн секс хийдэг талаар ор үндэсгүй үлгэр домог ихээхэн газар авсан байдаг нь анх бэлгийн амьдралд хөл тавьж буй ЛГБТИ хүмүүст хор хөнөөлтэйгээс гадна ЛГБТИ хүмүүсийн тухай сөрөг төсөөллийг нийгэмд лавшруулах аюултай байдаг учир 20 үлгэр домгийг дэлбэлэх мэдээлэл хүргэж байна. Эдгээрээс гадна өөр ямар үлгэр домог байдаг талаар коммент үлдээгээрэй.

1. Гей эрчүүд зөвхөн шулуун гэдсээр хавьталд ордог.

“Секс гэдэг бэлэг эрхтэн бэлэг эрхтэнд орохыг хэлнэ” гэж стрэйт, сизжендэр хүмүүс ойлгодог ойлголтоороо сексийг өөрсдийнхөөрөө төсөөлдөг. Тиймдээ ч гей эрчүүдийг зөвхөн шулуун гэдсээр хавьталд ордог гэж төсөөлдөг. Үнэндээ бэлгийн хавьтлын маш олон хэлбэр байдаг учир гей эрчүүд янз бүрийн байдлаар, хэлбэрээр секс хийдэг. Тэгээд ч гей эр бүр шулуун гэдсээр хавьтах, хийх, хийлгүүлэх дуртай биш.

2. Лесбиянууд зөвхөн хайч байрлалаар секс хийдэг.

Энэ нөгөө л стрэйт, сизжендэр хүмүүсийн лесбиян сексийн тухай буруу төсөөллүүдийн сонгодог нэг жишээ. Олон лесбиянууд энэхүү байрлалыг амьдралдаа ядаж нэг удаа хийж үзсэн байдаг ч ихэнх сизжендэр лесбиян эмэгтэйчүүдийн таалдаг байрлал биш. Ихэнх лесбиян эмэгтэйчүүд аман сексийг илүүд үздэг ба зарим нь шулуун гэдсээр хавьтахыг ч таалдаг байхыг үгүйсгэхгүй.

3. Бисексуал хүмүүс байдаггүй.

Бисексуал хүмүүс үнэхээр бисексуал буюу өөрийн ч, эсрэг ч хүйсийн хүмүүст татагддаг, дурладаг. Сүүлийн үеийн судалгаануудаар эмэгтэйчүүдийн бэлгийн чиг баримжаа их уян хатан буюу ихэнхдээ бисексуал байдаг бол эрэгтэйчүүд эсвэл гей, эсвэл стрэйт байх хандлагатай гэсэн үр дүн байдаг ч энэ нь 100% үнэн гэсэн үг биш. Бисексуал эрчүүд ч байдаг.

4. Транс хүмүүс секс хийж чаддаггүй.

Транс биеүд бол өөр биеүд. Тэр ч утгаараа транс хүмүүс өөр өөр байдлаар секс хийдэг нь гарцаагүй. Мэдээж зарим нь бие эрхтнээрээ секс хийдэг, зарим нь үгүй. Зарим нь сексийн дур хүсэлгүй буюу асексуал байх нь ч бий.

5. Күийр гэдэг үг гей л гэсэн үг.

Күийр гэдэг нь бэлгийн ч чиг баримжааны, хүйсийн ч баримжааны цөөнхийг нэгтгэсэн үг учир зөвхөн гей, лесбиян хүмүүсийг хэлдэг гэж ойлгож болохгүй.

6. Асексуал хүмүүс зөв хүнээ олоогүй л хүмүүс.

Асексуал хүмүүс маш бага, эсвэл ямар ч бэлгийн дур хүсэлгүй хүмүүс. Тиймээс “зөв хүн гарч ирээд тэднийг өөрчилнө” гэдэг боломжгүй асуудал.

7. Полигами харилцаа бол зөвхөн завхай байх шалтгаг.

Эрүүл полигами (харилцаанд хоёроос илүү хүн байх) харилцаа хамтрагчуудын харилцан хайр сэтгэл, хүндэтгэл, секс дээр үндэслэсэн ба үүнээс ургах харилцаа нь бат бэх, утга бүхий, хамтрагчдад таалагддаг учир үүсдэг. Үүнийг нээлттэй харилцаанаас ялгах ёстой, учир нь нээлттэй харилцаа гэдэг нь хос бусадтай секс хийх ч хайр дурлалын хувьд зөвхөн хоёулаа байдаг харилцаа.

8. Нээлттэй харилцаанууд бүтдэггүй.

Эрүүл, аз жаргалтай харилцаа нээлттэй болсон ч үргэлжилсээр байдаг. Нээлттэй харилцаа гэдэг нь автоматаар дайн дажин болно гэсэн үг биш.

9. ХДХВ-ын урьдчилан сэргийлэх эм ууж байгаа бол кондом хэрэггүй.

Бэлгийн замаар дамжих халдварт зөвхөн ХДХВ ордоггүй. Энэ ХДХВ-с урьдчилан сэргийлснээр эм амь нас, сэтгэл санааг аврах эм ч бусад төрлийн халдвараас сэргийлэхгүй учир хамгаалалттай байж, шинжилгээнд хамрагдаж, биеэ бодох нь зөв.

10. Шулуун гэдсээр хавьтаж л байгаа бол эрсдэлтэй.

Кондом хэрэглэхээс гадна анилингус хийхдээ ч анус дээр кондомыг задлаж хайчилж тавьж болно. Ингэх нь хамаагүй эрсдэлгүй.

11. Урьд нь унтчихсан бол хамгаалалт хэрэггүй.

Зарим төрлийн секс жоохон заваандуу байдаг учир заавал хэрэглэх хэрэгтэйгээс гадна нээлттэй харилцаанд байдаг бол хамтрагч чинь халдвар авчаад, түүнийгээ халдаах боломжтой.

12. Гей эрчүүд сексийн дур хүсэл ихтэй.

Хүн бүр өөр өөр шиг гей эрчүүдийн сексийн дур хүсэл ч янз бүр. Зарим нь байнга секс хайж, хийж явдаг бол зарим нь дотны харилцаандаа л, хааяа л секс хийх жишээтэй.

13. Лесбиян эмэгтэйчүүд сексийн дур хүсэл багатай.

Хүн бүр өөр шиг лесбиян эмэгтэйчүүдийн сексийн дур хүсэл ч янз бүр. Олон жил хамт байсан дотны харилцаанд байдаг лесбиян хосууд секс хийсээр л байдаг.

14. Транс эмэгтэйчүүд порно дээрх шиг секс хийдэг.

Ер нь порно гэдэг сексийн талаар дэндүү үл хүрэм, үлгэрийн дүр дүрслэлийг үзүүлдэг. Тэр ч утгаараа транс эмэгтэй бүр порно дээрх шиг секс хийдэг гэсэн үг биш. Зарим транс эмэгтэйчүүд өөрсдийнхөө зүүдэггүй дилдог (транс эмэгтэйчүүдийн хүйсийн шилжилтийн хагалгаанаас өмнөх бэлэг эрхтнийг эелдгээр “зүүдэггүй дилдо” гэж нэрлэдгийг анхаарна уу) ямар ч байдлаар ашигладаггүй бол зарим нь ашигладаг, гэхдээ порно бодит байдлын тусгал биш.

15. Гей л бол заавал шулуун гэдсээр хавьталд ордог байх ёстой.

Хүсэхгүй байгаа зүйлийг чинь хийхийг хүчлэхийг хэн ч, тэр тусмаа дотны хамтрагч чинь шаардах эрхгүй. Тиймээс өөрийнхөө хил хязгаарыг тогтоож, түүнийгээ илэрхийлж сурах ёстой.

16. Гей хүмүүс эсвэл топ, эсвэл боттом байдаг.

Түүнээс гадна уни, англиар vers (versatile-н богино хэлбэр) буюу холбирох чадвартай ч хүмүүс бий. Харин зарим нь эдгээр ангиллаас бүр зугтаж, зөвхөн хайртдаа хань нь гэж өөрийгөө тодорхойлох нь ч бий.

17. Гей хүмүүсийн дунд боттомууд илүү их байдаг.

Боттомууд их ч бүх л төрлийн бэлгийн хүсэл, зан үйлтэй хүмүүс байдгийг мартаж болохгүй. Тэр тусмаа хүнийг гадна талаас нь хараад топ, боттомыг нь тодорхойлох гэж бүү яар.

18. Күийр хүмүүсийн бэлгийн мөн чанарын төлөөлөл соёл урлагт тэр бүр байдаггүй.

Телевизийн күийр олон ангит кинонууд (Queer as Folk, Will & Grace, The L Word, Sense8, Faking It)-аас гадна олон ангит стрэйт кино, хүүхэлдэйн кинонууд дээр (Simpsons-ын Уэйлон Смидэрс, Спонж Боб гэх мэт) хүртэл ЛГБТИ дүрүүд байдгаас гадна видео тоглоомууд дээр ЛГБТИ дүрүүд байдаг (Mortal Combat-ын Kung Jin, Street Fighter-ын Poison гэх мэт).

19. Харилцаа явсаар явсаар гэрлэлтээр дуусна.

Монгол Улсад одоогоор ижил хүйсийн хосуудыг ялгаварласан, гэрлэх эрхийг нь хаасан хуультай байгаа ч хэзээ нэг цагт ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй болоход яах бол? Хүн бүр хайр дурлал, сексийн амьдралд хандах хандлага, ойлголт өөрийг санахад илүүдэхгүй.

20. ЛГБТИ хүмүүс бид өөрсдийнхөө талаар мэдэх ёстой бүгдийг мэднэ.

ЛГБТИ хүмүүс дотроо өөр өөр учир, өөр өөр бодит байдалтай учир дотроо бие биеэ үл ойлгох, гадуурхах явдал ялангуяа Монголд нэлээд ажиглагддаг. Бие биеэ ойлгохын тулд хүлээцтэй байх нь хамгаас чухал.

8 Comments

  1. kherlen says:

    Snuu FB hayag Kherlen temuulen contact to me. 2emegtein zuragtai shv

  2. Lesbian says:

    Yg odoo uulzax taniltsax lesbian ohid bnu?

  3. moise says:

    xoxoxoxo

  4. Po says:

    Sogtuudaa clubt eegii gd jijken ohin odood bhr n buudal orj bgd bhn hohvvleed tawidaggui 30min blsn chin harin araas hiih vv ? gd kkk belgewchtei guschaad buudalaas garsan chin erdenebilegee sain u gj shaadiimda haha tgsn muu zolig chin tomsoggui erhtengui manin baagii baisii shde

    • alex says:

      Тийм хүнтэй хийж үзмээр санагдаад байдышд. Бие хаа нь эрэгтэй хэрнээ, эмэгтэй эрхтэнтэй байвал гоё оо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.