“Мангар бацаан”-ууд

МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл. Хармаандаа мѳнгѳгүй тэрээр, мѳнгѳтэй хэн нэгэн энэ ярианд нь үнэмшиж “хоолонд даачих магад” хэмээн горьдсон харцаа хаа нэг тийш чулуудах аж.

МАНГАР БАЦААН юу ч уншдаггүй мѳртлѳѳ жигтэйхэн мэдэмхийрнэ. Ярилцаж байгаа хүнийхээ урдуур нь “амаа булаасан морь” шиг дайрч ѳѳрийнхѳѳрѳѳ зүтгэнэ, үнэхээр тѳвѳгтэй. Тэр яриаг нь сонсох хэцүү, таслах ч хэцүү. Зүгээр л дам сургаар сонссон зүйлээ жаахан давсалж байгаад ам дамжуулан мэдэхийрэхдээ “тэр п..да тэгж ш…гаад” гэх хачираар даруулахаа мартахгүй. 3 үгний 1 нь болох нийтлэг “п..да” хэллэгээ шүднийхээ завсраар тургилах шүлстэйгээ холин байж цацна, сэжиглэж холдмоор.

МАНГАР БАЦААН ѳѳрѳѳ бусдад тусалдаггүй байж, ѳрѳѳл бусдад гомдомхой. Уулзаж тааралдах бурдээ албатай юм шиг “Чи томорчихоод намайг тоосонгүй” гэж үг хаяна. Тоглоод байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг битүүхэн үгээр бусдын дэргэд найзаа “доош нь хийнэ”, түүнийгээ атаархлыг хорсолтой хольсон зэвүүн инээдээр хачирлахаа мартахгүй. Бусдын дэргэд танилаа эвгүй байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг “найз нь тоглосон юм шүү, гомдоогүй биз дээ?” хэмээн мѳрѳн дээр нь алгадана. “Алдуурсан хүлэг” шиг амнаас нь гараад булгиж орхисон хорон яриа бусдын сэтгэлд “тоос” болон үлдэж байгааг хэн хэн нь мэдэж л байдаг.

МАНГАР БАЦААН жигтэйхэн хүүхэмсэг. Tүүнийгээ хэнээс нуухгүй ид бах болгон бусдад ярина. Бүсгүйчүүдийг “зугаа цэнгэлийн хэрэгслэл” гэж боддог тэрээр найрсан бас унтсан бүсгүйчүүдийнхээ талаар ичгүүр сонжуургүйгээр бусдад чалчина. Хэрвээ түүний ярианд үнэмших юм бол, энэ ертѳнцийн хамаг л гоо сайхан бүсгүйчүүд зѳвхѳн түүн рүү гүйлдэж байдаг, мѳнгѳнд дуртай, гэхдээ арчаагүй, бас хѳгийн. Түүнд дурласан бүсгүйчүүд одоо хүртэл шаналцгаан цонхны дэргэд уйлж суугаа тѳдийгүй, түүнийг “ирээч” хэмээн ѳѳрѳѳс нь гуйж бас бурханд залбирч байдаг юм байх. Нусаа ч олигтой арчиж сураагүй мѳртлѳѳ мѳрѳѳдѳлдѳѳ солиорч ярьж суугаа түүнийг алгадах ч хэцүү.

MАНГАР БАЦААН ажил хийх үнэхээр дургуй. Яах ч аргагүй болоод ажил хийх бол ѳѳрийгѳѳ зовоолгүй аргацааж байгаад их мѳнгѳ авахыг л боддог. “Дургүйд хүчгүй” дээр “сэтгэлгүй” нэмэгдэхээр “Муу хүнийг зар, зарсан хойноо зарлага “гэдэг шиг л болно. Мань хүн мѳнгѳѳ авахаа л мартахгүй, авсан мѳнгѳѳ чамлана, бусдад муучилна, аажим аажимдаа ажил хийж мѳнгѳтэй болж байгаа хүн бүрийг л үзэн ядна. Ажил хийхдээ аргалахыг л боддог болохоор сэтгэл шингэсэн бүтээл гарахгүй. Яаж ийгээд аргалаад олсон мѳнгѳнийхээ талаар гайхуулж ярина, бусдад үүнийгээ халдварлуулахыг хичээнэ.

…Ѳдрѳѳс ѳдѳрт олноороо бий болж халдварт ѳвчин шиг тархаж буй ийм мангар бацаанууд бидний арчаагүй сэтгэлгээний, манай ялзарч ѳмхий ханхлуулж байгаа нийгмийн, тэнэг улстѳрийн золиос болсоор байгаа боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн мѳн. Хийх ажилгүй сэлгүүцэж, хѳгшчүүдийнхээ хэдэн тѳгрѳгѳѳр зугаацан цэнгэж, согтууран балайрч, “ууж иддэг, унжиж явдаг улаан хоолой”-нуудынхаа боол нь болон хүчирхийлэл үйлдэж, зүгээр л шар нарны дор бор хоногийг ѳнгѳрѳѳхчѳѳ аядан “салгалж” яваа олон залуус үүний жишээ. Мангар бацаануудад жаахан эрх мэдэл, мѳнгѳ ѳгчихвѳл шаардлага тавьсан замын цагдаад “салаавч” үзүүлж, бааранд “сэлэм эргүүлэн” дѳвчигнѳж, хэрээ мэдэхгүй сагсуурч эцэс сүүлд нь хуулийн ѳмнѳ “хэн ч биш” гэдгээ ойлгож эхэлдэг. Мангар бацаануудыг улстѳрд оруулбал “Тэнгэрийн умдаг “атгасан мэт хѳѳрцѳглѳж, тайлсан бандаашаа яаж ѳмссѳнѳѳ бусдад зарлаж явах хүртлээ доройтдог. Эргэн тойрноо анхаарч ажиглах юм бол ийм дүр зургууд зѳндѳѳ. Бид ийм мангар бацаануудад дасч эхэлж байна.

Dorjdagva A
copy FB

9 Comments

  1. Б.б says:

    Миний үеийнхэн эрс өөр байсан юм шүү. 90 оны дунд үед оюутан болж ирээд. Таньж мэдэх хамаатан садангүй бараг л зуны амбаардаа салбайсан юм түрээслээд сурч хөдөлмөрлөж явсан. Гэр алс хол аав ээж хөрөнгө мөнгөгүй хоол унд араас ирэхгүй. Ажил олдохгүй хэцүүхэн үеийг даван туулж явсан. Зуны амралтаар грүшик хийнэ. Намар тарваганы арьс хурууныхаа өндөгийг цоортол элдэнэ өвөл нь хичээлийнхээ хажуугаар хотын захын нэгэн сургуульд качкар хийнэ. Өвлийн дүн хүйтэнд муу нимгэн драфан польтай малгай байхгүй тэрчийгээд гүйдэг байлаа. Автобусанд суудаггүй шууд л гүйгээд явчдаг. Цагаан ногоон сар ойртоход хэдэн цаасаа хурааж аав ээж ар гэр рүүгээ чихэр боов гарын бэлэг энэ тэрийг нь бэлдээд хэдэн дүү нартаа өмд цамц хэр чинээгээрээ хүний ахын зангараг заах гэж хэрэндээ л их мачийдаг байж билээ. Ээждээ би гайгүй үнтэй торгоор дээл хийлгүүлээд өгөөд явуулахад ижий минь баярласандаа уйлж байсан юм гэнэлээ. Тэр үед захиа л бичдэг байсан үе. Өөрөө хэр тааруу хувцастай дундуур идэштэй ч аав ээж 2-тоо мундаг сайн явж байгаа гэж байнга л бичдэг байлаа. Миний хувьд архи уух хүсэл ч байгаагүй эрх ч байхгүй байлаа. Бар савны бодоод ч хэрэггүй. Сургуулиа төгсөж хоолондоо хүрэх хэдэн дүү нартаа нэмэр болох л гол зорилго байлаа. Залуу хүн мэдээж дурлана даанч хувцас хунар муутай даржин дэржин амьтныг хэн ч тоох билээ. Сургуулиа төгсөх жилээ эхнэртэйгээ анх танилцаж тэр маань ядуугийн туйл намайг хүн гэж үзсэн юм даа. Амьдралыг амьдралын гал шуурган дундуур зүсэж явсан,яваа хүмүүс л ойлгодог юм даа. Бидний үеийн залуус өөр байсан шүү.

  2. Teneg batsaanuud says:

    Ter ch neeree l tiim shuu pizda, haa saigui, end tendgui l tiim erguutsen, teneg, novshiin, lalariin, archaagui, zayagui, hogiin, adgiin shaar, setgelgui, humuujilgui, soyolgui, buduuleg ork, medleg bolovsrolgui, gajig dunkuu mangar teneg batsaanuud ch ih olon bolj bna daa pizda gej!!!!!…..

  3. vnen says:

    үхэр монголчууд хэн нь ч хэнийгээ хэлэлтгүй бүгд иймэрхүү хүмүүжил ёс суртахунтай болсон энийг бичигч бол өөрөө тэдний нэг л байгааштээ яг л өөрийгөө бодож байгаад л бичиж
    Хүн дүгнэж худал ухаалаг царайлах яахав уг нь дор бүрээ ухаантай байвал нийтээрээ ийм байхгүй
    Энэ бол нөгөө монгол ялангуудын нийтлэг дүрштээ
    тэгээд дээр нь Монголын замын нэртэй цагдаа нар бүгд хурандаагаасаа хурган гоожуур цагдаа хүртлээ мангар пацаанууд тэд нарт салаавч биш шууд хутга шаах хэрэгтэй

  4. Тийм хар масс байдаг says:

    Бацаан гэж дээ бүх насны эр эм хар масс нь үзсэн явсан газар, эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ баярхан гайхуулж, ярвайж ирээд нүдэндээ улаан оч үсрүүлэн шүлсээ үсчүүлэн хов баздаг болжээ. Хэдэн диплом өвөртөлж, хэл ус сурвал үзээгүй юмаа үзсэн мэт гайхуулна. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харан муулна, өөрөөсөө илүү нэгэнд атаархаж, муулна, өөрсөд шигээ харанхуй мулгуу болгох гэж хичээнэ, өөрсдөөс нь өөр илүү түвшний хүмүүсийг хяхан гадуурхана, өөрсдийн алдааг бусадруу чихэж гүтгэнэ, өшөрхсөн харц байнга чулуудна, өөлж муулах өө хайна, бөгсний садар онигоо хэлж инээлдэнэ, хов баздаггүй хүнийг тэнэг гэж хочлодог харанхуй бүдүүлэг эр эм хар масс эрх мэдэл, мөнгө, бизнесийг авчихаад төр болон хувийн хэвшлүүдэд хувалз шиг шигдчихсэн.
    Хар масст мэдрэмж гоо зүй, буруу зөвийг ялгах ухаан байхгүй. Хүний мэдрэмжийг үгүйсгэх, сэтгэлзүйрүү нь дайрч гэмтээж хорлож байвал бах нь ханаж баярладаг гаднаа пялдаг, дотроо чөтгөр шиг хүмүүс ихэнхи хүн амийг бүрдүүлж байна. Ийм хар массаас одоогийн төрд гардаг.
    Тэднийг шүүмжлэх хүн байхгүй, хариуцлага шийтгэл байхгүй учраас даам гарсан юм.
    Ирээдүй бүрхэг байна!
    Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн гэж юутай үнэн.
    Өөрсдийгөө нэг ажиглаад үзнэ биз ээ.

  5. хүү says:

    замын цагдаад томордог чинь хүрэлсүх биз дээ?

  6. Batsaanaaa kk says:

    Turuur duuren biee unelegch huuhnuud yah yum kk.

  7. LMAO says:

    Facebook ees tuuchihsan bnoo.

  8. Test says:

    Bravo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.