Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн хүчирхийлэлд өртжээ

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлсэн.

Энэ аян охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилдэг юм. Олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

Дэлхий даяар жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь бага насны хүүхэд болон эмэгтэйчүүд байсаар байна.

Судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн ямар нэгэн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг тогтоосон байдаг. Мөн монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна.

Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

Тиймээс ЖСХ-ийг таслан зогсоохын тулд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн болон гэр бүл нийгэмд тэдний гүйцэтгэх үүргийн талаархи хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулдаг юм.

Мөн ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС-аас олон талт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг 7 аймаг, УБ хотын 2 дүүрэгт байгуулах замаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.

6 Comments

  1. batuk says:

    за арай бас худлаа шүү. нэг туйлшрахаараа дэндүү болох юм. Монголчууд ээжийгээ эмэгтэй хүнийг хүндэлдэг ард түмэн. Одоо та нарын наад хэнээрхэл чинь улс орон гэр бүлүүдийг самарч дууслаа. Магадгүй цаана нь гадныхан байгаад байга юм шиг санагдаж байна.

  2. үнэн says:

    нэг туйлшрахаараа үхэр монголчууд дэндүү туйлшрах юмаа юм л бол хүчирхийлүүлсэн хүний наймаа энэ тэр гээд яг үнэндээ монголд хүний наймаа энэ тэр бол байх ч үгүй хэдэн хүүхнүүд нь янхан сэтгэхүйтэй энд тэнд очиж бие үнэлдэг тэр нь ил болчхоор хүний наймаанд өртсөн гэж авна
    Монголын мисс модель нэртэй хэдэн хүүхнүүд бол бүгдээрээ энд тэнд бие үнэлдэг нь нууц биш хонгконг макао сингапорт монгол моделиуд томхон буудлууудад нь зургаа тараагаад гэрээтэй бие үнэлнэ загварын дугуйлан нэртэй юм байгуулж жаахан охидуудыг аваачиж биеийг нь үнэлүүлнэ нөгөөдүүл нь ч дуртай тэгээд ил болсон нэг нь нэг их хүний наймаанд орчихсон болно
    Мөнгө харж айл гэр бүл үймүүлж хүний нөхөртэй суусан хүүхнүүд тараа таниулаад ганц хоёр алгадуулаад тэрийгээ гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр гээд нөгөө нөхрөө явуулж байгаад хөрөнгөнд нь эзэн суух гэсэн бодлогын чанартай явуулгуудаа улам улс төржүүлж сенсаци болгоно яг үнэндээ гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр гээд байгаа хүүхнүүдэд хохь чинь л гэнэ ккк

  3. erhem says:

    монголын эмэгтэйчүүдийг одоо хайгаад сэтгэл зүрх хайр дурлал гээд түй ч олохгүй бүгд хужаа ч хамаагүй болсон за гэр бүл болно маргаашаас нь нэхээс дарамт өөрт юм байхгүй суусан хүнээ нээх баян юм шиг нөгөө анх паналдаж байсан шиг төрлөө мэдэхгүй охид эмэгтэйчүүд нэхээстэй тийм бишээ амьдралыг хоёулаа зэрэгц босгож үр хүүхэдээ өөрсдөө л өсгөх ёстой тэгвэл хайр хамтын тэврэлт эцэг эхээ асарч хайрлах тухай ойлгодог болно одоогийн хүүхдүүд эрчүүдээ дарамтлана ааш муутай бас машин шаардана барьж чадахгүй өөрийхөө аашт нийлүүлэхийг шаардана эрчүүд минь хайр нь гадна хал нь дотроо гэдгийг ойлгочих

  4. Guru says:

    Mongol erchuudiin heden % ni huchirhiileld urtsun sudalgaa baina uu? Ted ch bas hun yum shvv.

  5. gg says:

    Bi 4 egch duu tei emee eej geed nagts egch geed dan emegteichuud dund ussun zaluuldaa… harin neg yum anzaaraad bhad manai emegteichuud uursduu yardagnasan aashtai omoglon neeh sevselzsen duraarai shulsee usjuulsen muuhai emegtei chuud sanagddag. Uursduu zugeer bsan er hunee buhimduulaj ger buliig ni haraaj doromjloj bj gar hurguulched tal talaas nohoi met dairdag muuhai humuus. Er ni negen bieiin 2 tal shuudee Mongol emegteigui erchuud bhgui eregteigui emsuud bhgui harin humuujil uhamsar doroichuud ni hen neg ni eej bas aaviin ur dagvar bdag. Tegheer niiteere humuujilgui uhamsar muutai bohir humuus l dee…

  6. Ес says:

    Арай ч дэндүү тоо байна аа. Худлаа байх. Миний нэг найзыг гэртээ архи үнэртүүлээд орохоор нь эхнэр нь цагдаа дуудаад аяга таваг хагалчихдаг гэсэн. Нөхрийг нь эрүүлжүүлэх рүү аваад явчихдаг, ямар ч согтолтын зэрэг энэ тэр гэсэн юм байхгүй. Одоо дахиад тэгвэл шоронд орохоор болчихсон байгаа гээд ганц пиво уусан ч харихаа байсан. Дэндүү шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.