Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

  • 18-тайдаа охид хөвгүүдийг жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Өсвөр насны хөвгүүдийн дунд энэ нь маш цөөн тохиолдол гэж тэд боддог байна. Хөвгүүд аав ээждээ сайн ханддаг эсэхийг охид ажигладаг. Мөн хөвгүүдийг зорилготой, ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг бол охид дуртай байдаг аж. Хамгийн чухал нь охид тэднийг шударга байхыг хамгийн их хүсдэг байна.

  • 27 настай бүсгүй эр хүнийг итгэлтэй найдвартай байхыг хүсдэг. Ийм эмэгтэйд өөрийг нь эргүүлэхийн тулд зөвхөн мессеж бичих хангалтгүй. Эр хүн өөрийн гэсэн бодолтой, юм үзэж, нүд тайлсан байхыг тэд хүсдэг. Мөн хоол сайн хийж чаддаг бол бүр сайн. Энэ насны эр хүн улс төрийн чиг баримтлалтай болсон байх хэрэгтэй. Бүсгүйн хамгийн гол шаардлага нь эр хүн ууж идэхээ хэзээ ч хэтрүүлэхгүй байх юм. Эцэст нь тэр таныг ээжийгээ хэр их хүндэлж хайрладаг болохыг мэдэхийг хүсч байгаа.
  • 35 настай бүсгүй гүзээтэй эрчүүдийг тэгтлээ сонирхохгүй л болов уу. Харин түүний хувьд сексийн чадвар хамгийн чухал зүйлийн нэг. Ийм насны эмэгтэй хоёр хүүхэдтэй эх хүнд санаа тавьж чадах эр хүнийг хайж байдаг. Ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн түүний сонирхлыг татахгүй. Эмэгтэйчүүд энэ насандаа зугаа цэнгэл хөөсөн эрчүүдээс залхаж, буурьтай итгэлтэй хүнийг хайж эхэлдэг байна.
  • 44 настай эмэгтэй эр хүнийг нэгэн биений нөгөө тал нь байхыг хүсдэг. Ийм эмэгтэйчүүд амьдралаас үргэлж суралцаж байдаг эр хүнд дуртай. Эхнэр өөрт нь юу чухал болохыг нөхрөө мэдэрч ойлгож байхыг, гэр бүлээ авч явахад санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байхыг хүсдэг. Хэрэв та эр хүний хийх ёстой ажлаа мэддэг, чаддаг эр хүн шиг эр хүн бол санаа зоволтгүй. Эхнэр чинь үүнийг л хүсч байгаа.
  • 53 настай эмэгтэй эр нөхрөө юмны наад цаад учрыг ойлгож ухаардаг байхыг хүсдэг. Хэрэв танаас үргэлж шүршүүрт орсны дараа үнэртдэг шиг тааламжтай үнэр ханхалдаг, улс төрийн талаар өөрийн үзэл баримтлалтай, эхнэртээ одоо ч үнэнч хэвээрээ, ажил ажил гэж гүйдэггүй, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг бол эхнэр чинь анх дурлаж байсан үеийнх шигээ халуун хайраар таныг хайрлах болно.

5 Comments

  1. Wwe says:

    Yag unende bugdl mungu husdiishd medhu haha yahav munguur dutagdahku emegteichuud l setgel hair ntr l geh baih

  2. H says:

    Ээээ Увс залуу минь Кирилл фондоороо бичээч дээ хөө.

  3. Dfasdff says:

    Uvs zaluu yamar aixtar xuuxnuudiig meddegiin xuuxen shig zaluchud olshirson gj unen shu.

  4. Uvs zaluu says:

    Za daaa mongol zaluus maani yag buh hussen sain zuil bdg er hun erduu 15 huvi l
    Bdg um shig sanagddag shd. Ter 15 huviat mash aztai emegteichud n suuna harin uldsen huvi n amidralaa barag l avj yavna araaraa taviylna. Araar taviad ger bulee yadraahguu avj yavk chadaj baival boljiin getel araaraa taviulaad davhar geree avj yavj bgaa humuus bnaaaa.
    80d onii single uldsen huuhnuud odoo yaana da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.