Эр хүн чинь уг нь салхийг нь дагаад салхилбал хүүхэд шиг л гэнэн амьтад шүү дээ…

Happy Couple Sitting On Couch

Сайн байна уу, хүний амьдрал баян болохоор бүсгүйчүүд минь тэвчээртэй ухаантай байвал бүх зүйл сайхан болно доо гэж юуны өмнө хэлье. Яагаад гэвэл сайхан ханьд минь цагаан хэл ам тусах бий гээд л. Би ханьтайгаа учраад 17 жил болж байна. Хоёр охинтой, бид хоёр танилцаад үерхээд 3 жилийн дараа том охин минь төрсөн. 2 жил болоод хурим хийсэн юмаа. Энэ үеэс нөхөр маань тэнээд архи уугаад эхэлсэн. Охин бид хоёрыг нэг их тоохгүй гараад л явна.

Гэхдээ хүүхэн шуухан бол ёстой байгаагүй, архи л уудаг байсан. Уухаараа зүгээр ч уухгүй агсан согтуу тавина, эрүүлдээ ч ааш авир гэж авах юм байхгүй хааяа бүр гар ч хүрдэг хажуугаар нь хадмууд намайг элдвээр хэлж гоочилно, надад маш хэцүү байдаг байсан ч би аав ээжийгээ зовоочих байх гээд нэг ч удаа хэлж байгаагүй бас нэг ч удаа салах тухай бодож байгаагүй.

Зөвхөн энэ бүхэнд төгсгөл гарц байгаа л гэж бодож тэр гарцийг л хайсан, хайсны эцэст олсон. Би ууж идсэн уурласан үед нь юу ч хэлэхгүй байж байгаад их сайхан зантай байгаа үед нь яг өөрийнх нь гаргадаг ааш авирыг өөр хүн дээр зохиож яриад, ханиа их зовоох юм, миний хань чинь ёстой тийм юм байхгүй шүү гээд найз нөхөд ах дүүсдээ байнга магтаад л, хийж ч үзээгүй зүйлсийг нь хийж өгдөг гээд яриад л, дараа нь яагаад худлаа ярьсан юм бэ гэхээр нь чи минь угаасаа л ийм болох юм чинь гэж хэлдэг байсан.

Тэр байдлаараа магтаад, зэмлээд байхад нэг л өдөр ухаарах биш өдөр өдрөөр бага багаар ухаараад л байсан. Тэгсээр байгаад охиноо 5 нас хүрэхэд хамгийн сайн аав, хамгийн сайн хань болсон. Одоо бол хоёр охинтой болсон, хамгийн мундаг хань, ажлаа тараад маш их яарч гэртээ ирнэ, ирээд хоолоо хийлцээд, өдөр болсон зүйлсээ өөр юу боллоо, өөр юу үлдлээ гэж ирээд л бүгдийг нь яриад, хоёр охинтойгоо хүүхэлдэй үзээд архийг бол бүр орхисон.

Харин хадмууд бол шүтсээн, 5 бэртэй айлд хэдэн жилийн өмнө хамгийн муу нь л би гэгддэг байсан. Одоо бол хадмууд яг миний үгээр л байдаг болсон. Энэ олон янзын пост оруулаад байгаа залуу гэр бүлүүдэд туршлагаа хуваалцахгүй байж чадсангүй ээ салахыг урьтал болгож үр хүүхдээ өнчрүүлэлгүй хичээгээд үзээрэй, эрэгтэй хүн чинь уг нь салхийг нь дагаад салхилбал хүүхэд шиг л гэнэн амьтад шүү дээ…

15 Comments

  1. GegeenCom says:

    Its 2 way street bb. Chamaas super n bla geed nuguu tal n hicheel zutgel uhaan dutval bidnii dombotookdoh tui ch padgui ee

  2. Zochin says:

    Чи бол тийм аймар ч гэх үү, мундаг ч гэх үү manipulative bitch юм байна, тэрийг бол ойлголоо.
    Гэхдээ тэр үнэн шүү. Нэг л өдөр ухаараад сүйд майд болдог юм биш, бага багаар бага багаар

  3. universe says:

    Za tevcheerrtei bai geed bdiig eruusuu oilgodoggui. Mongol huuhnuud geheerel buh umiig tevchine gej yu bhv de. Teriiguu uursduu zuv geed bodtson yu teriig az jargaltai bolgoj bgan yu ch bhguu bhad tevcheer geed tevchel bn uruvdultei ch um daa emegtei hunii tavilan

    • aa says:

      chi bol tevcheed hereggui, yamar em bn tiim l ertei uchrana daa, amidraliig arga uhaanaar zaldag yum

      • Universe says:

        Hehe tegul bi lav zovson ch gsn tevcheel chimeegui yavaad baij chadahgui huuhed gargaagui l bol sairjuulaad gadaad dotooodoos ch gsn avna l gej boddog doo

        Neg hun garj iruul uhen hataad tegsnee uhtnlee tevchij amidrahu

  4. Battuwshin says:

    hun huneesee l hamaaran… arhinaas, tamhinaas garch chdj bna gdg chini tuhain hun uhaantai hariutslagaa uhamsarlasniih shu dee… diilenh eregtei humuus denduu amin huvia hcheesen bertegchin boltsgooson uneheer l huuhed shig ym bol tiim hogiin blh uchirgu… huuhed hchneen tsailgan hoorhon bilee dee…

  5. S says:

    mundag yumaa. Sain hani sain gergii baina. Manai ehner bol bainga uurlaj uglen. Ajliinhaa hajuugaar Huuhduudee tsetserlegt ni udur bur hurgej ugnu. Oroi avna. Hool tsaigiin hiij ugnu. Manai hun zuvhun ajlaal hiin. Huvtsasaa ugaalgiin mashind ugaan. Uur yu ch hiihgui. Tegtel uurlaal baihiin. Buhimdaal baihiin. Namaig yu ch hiidgui, archaagui setgelgui geel uurlah yum. Ymar ch uchirtai yum bol. Yostoi buu med

  6. Гарчиг буруу says:

    Засрах эсэх нь хүн хүнээсээ болно. Эрэгтэй хүмүүс үүрд хүүхдээрээ байдаг гэж ямар нэг талыг барьсан явцуу үзэлтэй хүн гаргасан бол доо. Насанд хүрсэн хүмүүс, ялангуяа одоо үеийн Монголчууд зальтай муу санаатай болсон байна. Хүүхэд шиг цайлган хүмүүс дээр үед байсан байж болно.
    Дан ганц эрэгтэй хүмүүс хүүхэд шиг гэсэн үг биш, хүүхэд шиг хүмүүс байж байдаг, ил гаргадаггүй болохоос эр эмгүй хүүхэд зан дотор нь байх нь тодорхой. Тэглээ гээд хариуцлагаас чөлөөлж болохгүй юм. Эр эм ижил үүрэгтэй шүү дээ.

  7. Hhhh says:

    zsss, erchuud neg oorsdiigo jhn dotroo huuhed shg edr gj erhluuleh gd bdimu yadin lool em geltgui hogshin buh hunii dotor ter genen johon huuhed bjil bdag, dandaa emegteichuudiig tesej hults gdg yg yman dree chmg bish, harin ooriin zan awir baidlaa hultsej huleej awch ,amidraliig hongoldog ym thees ene amidrald hund bish nen turuund oortoo taatai bj gemeen hajuudah aytaihn boloh bhaa, garchig yros taalagdsangui

  8. Mr says:

    Ухаантай, уужуу бүсгүй бн. Амьдралд тэвчээр ухаан байж бүрэн бүтэн амьдрал бүрдэнэ дээ.

  9. Kola says:

    Zasardag n ch bn, nasaaraa zovoodog n ch baina. Bi yag iim nuhurtei baij baigaad salsan. Zasay gj hechneen hicheegeed tevcheer hureegue. Nuhriiguu aash ayagiig zasaj zalruulah geseer baital hamag erch huchtei zaluu nas amidral duusah um shig sanagdsan

    • Hhhh says:

      eedee mi medeh tm erchuud bol yun zasrah gants biy enj tunh, jargal baidagiig medreed hun bolson utga uchraa bodood ywj bsn dree

  10. Зочин says:

    Ухаардаг нь азаар таарчээ. Ухаангүй тэнэгүүд бас их байгаа

  11. baagii says:

    нийтлэлийн эзэн бүсгүйд GOOD гэнэ.

  12. sascha says:

    Zaaa salhiig ni dagaad l tsugtaa BDSM sonirhood yavay doo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.