Би одоо 31-тэй залуу ганц бие, мэдээж хэн нэгэнтэй сэтгэл нийлвэл амьдрал зохионо. Хааяа болзоонд явна, уулзаж байсан бүсгүйчүүд маань ер нь л бүгд хүүхэдтэй. Хэдхэн жилийн өмнө хайртай бол хүүхэдтэй эсэх нь сонин биш санагддаг байлаа. Өсгөж хүмүүжүүлээд өөрийн юм шиг хайрлаад явна гэж бодоход хялбархан санагддаг байлаа. Нэг бүсгүйтэй хамт амьдралаа. Охиноо санаад байна гэхээр нь аваад ирээл гэлээ. Эхэндээ ч 3-уулаа сайхан байсаан. Би ч бас их хичээлээ охинтой нь дотно болох гэж янз янз л боллоо.
Хүүхэд гэдэг чинь хөөрхөн юм аа. Амархан ч даслаа бараг ээжийгээ ч тоохоо байх янзандаа орлоо шүү. Үргэлж дүнсгэр байдаг гэр орон минь, хааяа архи тамхины үнэрт нэвт цохиулдаг умгар өрөө минь тэр жил гэрэлтээд, хүүхдийн инээд хангинаад хайрын аялгуу эгшиглээд жигтэйхэн сайхан байв даа. Тэр үед амьдрал сайхан юмаа гэж өөрийн эрхгүй бодогддог байлаа. Хачин сэнгэнсэн агаартай гоё өдөр бид 3 гулгахаар явлаа. Ээж нь хэдхэн гулгаад ядарчив тэгээд тэр доороос охин бид 2-н гулгаж байгаа бичлэгийг хийнэ. Нилээд гулгаж ядарсан ч охин дахиад ганц гулгая гэж гуйлаа.
За сүүлийн удаа шүү гэж ам тангараг болоод охиноо үүрэн өөдөө алхаж явлаа. Би ч амьсгаадаж байсан болохоор охиныхоо юу ярьж байгааг сайн ойлгосонгүй. Гэтэл та намайг сонсож байна уу? гэлээ. Хоёулаа юу ярьж байлаа гэж асуухад би таныг -Ааваа гэж дуудаж болох уу? гэв. Мэдээж миний хүлээж байсан үг шүү дээ. Охиноо буулгаад хажууд нь суулаа. Дуртай тоглоомоо авахуулсан хүүхэд шиг баярлаж байснаа хэзээ ч мартахгүй ээ. Би хэсэг зуур алмайрч байснаа гэнэт ухаан орох шиг болов. Тэгээд хариугаа хүлээж суусан бяцхан охиндоо тиймээ болно би баяртай байна охин минь би үргэлж чиний аав байх болно гэж хэллээ.
Энэ үгийг сонсоод охин минь намайг хүзүүдэж аваад уйлчихсан юм. Хамтдаа байсан хагас жилийн хугацаанд анх удаагаа ингэж цурхиран уйлсан нь энэ юм. Битгий уйл охин минь гэж аргадахдаа би өөрөө ч уйлах гэж байсан юм. Аавын хайр дутагдаж байсан алиахан жаахан охины сэтгэлийг ойлгож ядах юу билээ дээ. Бид ингэж бие биедээ хайлж урсаж хоёр 2 зүрх уяран ээнэгшиж байхад ээжийн дуу доороос хадлаа. 2-оо хурдлаачээ орой боллоо харьцгаая гэж ээж яаруулав. Бид 2 ч сүүлийн гулгалтаа чанартай хийхээр шийдээд нилээд дээшээ өгсөж байгаад гулгалаа.
Эхнэр болох хүнээ гэрийнхэнтэйгээ танилцуулаад амжлаа. Охиныг маань ч гэсэн аав ээж сайхан хүлээж авлаа. Сайхан өдөр хоногууд харвасан шум шиг өнгөрч байлаа. Охин бид 2 багагүй хугацаанд чамгүй хичээсэн болохоор хоёр биендээ амь. Ээжийнх нь сэтгэл ч хангалуун байдаг байв. Хамтдаа жилийг үдлээ энэ хугацаанд дахин хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч олохгүй л байв. Охин маань дүүтэй болж би хүүтэй болохыг туйлын хүсэж байлаа. Нэг шөнө найзуудтайгаа уулзлаа хэсэг ууж суулаа. Хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа ч хэллээ нилээд ч согтлоо. Манай найз 4 хүүхэдтэй одоо дахиж гаргахгүй спираль тавиулсан байгаа гэх мэтийн юм ярьлаа.
Яагаад ч юм толгойд эхнэр спиральтай юм болвуу гэсэн нэг таамаг орж ирсэн юм. Мэдээж дахин хүүхэдтэй болох тухай олон сар ярьж байгаа болохоор их хүлээлттэй байсан бас надад айдас байсан нь хүүхэд олохгүй байгаа шалтгаан надтай холбоотой юм болвуу гэж бодогдох үе байсан юм. Нилээд халамцуу гэртээ харьлаа охин унтчиж ээж нь намайг хүлээгээд сэрүүн байв. Би цайгаа уунгаа юу гэж асуухаа бодож байв. Эхнэр хажуунаас юугаа бодоод таг болчив гэж асуухад нь хоёулаа маргааш эмнэлэг ороё гэлээ. Эхнэр гайхан яах юм юу болсон юм гэв. Шинжилгээ өгнө зөвлөгөө авна гэхэд сая миний юу ярьж байгааг ойлгоод эхнэр чимээгүй болов. Нэг л уумаар санагдаад хөргөгчинд байсан тал архийг ууж орхилоо. Юу болсон юм мэдэхгүй нэг л мэдэхэд өглөө болж дотор муухайрч сэрлээ.
Эхнэр нэг л дуу муутай охиныг утас оролдлоо гэж аашилж байгааг харваас урд шөнө таатай зүйл болоогүй бололтой. Миний хайр яагаад уурлаад байгаа юм бэ гэтэл дуугарсангүй гал тогоонд аяга тавгаа тачигнуулах нь нэг л тоогүй юм болсон шинжтэй. Охиноо дуудаад ээж нь яагаад ууралсан юм гэтэл мөрөө хавчилаа. Тэгснээ чихэнд минь ээж дүүтэй болохгүй гэсэн гэж шивнэв. Би босож хувцаслаад охиноо орхиод ээжийг нь авж гарлаа тэгээд чи охиндоо юу яриад байгаан юм бэ дүүтэй болохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм гэж асуутал. Би спиральтай гэлээ нээрээ хожуу бодсон таамаг минь үнэн байжээ.
Энэ хугацаанд надаас нууж байсанд нь урам хугарчив. Өчнөөн сар бүтэн жил гаруй хугацаанд хүүхэдтэй болох хүсэлтэйг минь мэдэж байсан хирнээ бас болоогүй хүүхэдтэй болохыг хүсэж байгаа юм шигээр жүжиглэж байсанд нь хачин их гомдоод явчихлаа. Сэтгэл нэг л хоосорчив наадахаа хэзээ авахуулах юм гэж aсуухад авахуулмааргүй байна гэв. Би тэр үед бухимдаж байсан болохоор биеэ барьж ядан байсан юм. 2 мөрнөөс бариад надруу хараад хэл дээ яагаад наад новшоо авахгүй гэдгээ хэлээч яагаад надад наадахаа хэлээгүй юм гэх асуултуудыг ар араас нь хэлэхдээ би түүнийг сэгсэрч байсан юм. Ёоё чи намайг өвтгөөд байна гэхэд нь би түүнийг тавилаа.
Зүгээр л мэхлүүлсэн юм шиг санагдаад муухай байлаа. Хэдэн өдөр ч уув бүү мэд нэг сэрэхээр охин чинь ярьсан андаа гээд найз ширээн дээр дотор засах ганц юм тавчихсан намайг сэрэхийг хүлээж байна. Иймэрхүү байдалтай найзындаа долоо хоночихлоо. Ажлаас чинь залгасан даргатайгаа хэрэлдээд байсан одоо дарга руугаа яриа гээд дахин нэг сэрэлтэн дээр дахиад л шил архитай найз угтав. Дарга руу залгалаа халагдсан гэж байна эхнэр лүү залгалаа утсаа авахгүй байна. Сүүлийн өдөр ч найз бараг гэрээсээ хөөх нь халаг явууллаа. Гэртээ иртэл хэн ч алга эхнэр утсаа авдаггүй хэд хонолоо. Нэг өдөр мэсэжний хариу ашгүй иртэл ингээд дуусгая салая гэсэн байв. Юу юу ч болоогүй байхад салах барих тухай яриад би гайхаж орхилоо.
Гэхдээ нэг их тоосонгүй уурандаа ингэж байгаа байхдаа гэж бодов. Хэдэн өдөр уусан архи 3, 4 хонож байж шахуу гарч хүн төрхөндөө ороод нөгөө 2-оо авахаар хадмынд очтол хаалгаа ч тавьдгүй. Хадам ч хаалганы цаанаас чамд охиноо өгч явуулахгүй яргачин архичин завхай зайдангаар нь харааж ерөөгөөд хавьтиулсангүй. Хааяа ч уудгаа хүлээн зөвшөөрөх ч бусад нь ч бас юу ч билээдээ. Өөрийгөө өмөөрөх шүү ухаантай юм бодогдлоо. Надад эхнэр болох шахаж байсан хүнээс хэд хэдэн мэссэж ирэхдээ хэрвээ хоёулаа хүүхдийн талаар ярихгүй гэвэл буцаж нийлэе. Чи хүүхэдтэй болчихвол охиныг минь тоохоо больж ад үзвэл яана гэсэн утгатай зурвасууд ирж байсан юм.
Хүслийн минь эсрэг байгаад би дургуйцэж хүүхдийг ад үзэх хүн гэж үнэлж дүгнэсэнд би гомдож бид 2-н салалт нүд ирмэх зуурт л болоод өнгөрлөө. Нэг иймэрхүү утга бүхий үгнүүдээр эвээ олно гэдэг худлаа юм. Бид бие биенээ улам л түлхэж байсан юм. Охин маань эмээгийнхээ утсаар хааяа нууцаар ярина. Ярих болгондоо сонинтой ээж та 2 битгий салаарай, таныг санаад байна, ээж тантай ярьлаа гээд загнасан, ээж согтуу ирээд уйлсан, эмээ ээжийг зөндөө загнасан, намайг өөр аавтай болно гэсэн, эмээ орж ирж байна ааваа дараа залгая…
20 Comments
Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Эхнэрээ яагаад спирал авхуулах сонирхолгүй байгааг асууж ойлгохыг хичээхийн оронд өөрийнхөөрөө зүтгэж уурласан байна. Хүний амьдралд бишгүй асуудал гарна. Үнэхээр тэр хүүхэдтэй хүүхэнд хайртай байсан бол бишгүй сайн л гүйх байсан байх. Угаасаа анхаасаа бие биенийгээ ойлгоогүй учир салждээ.
Архичин хүнээс салсан нь болж кк
Odoo bur musun salaad, hayaad, martaad, hed sain 100 gr vodka shaaj bgaad oor huuhen olj avch bav daa, muu sanaatai pizda-gaas sal sal pizda…..
Энэ сошелд яваад байгаа нийтлэл лдээ…. нийтллийн эзэн энэ сайтад байхгүй л байх.
Гэхдээ яахавдээ сайн залуусын л нэг бололтой даанч жоохон ухаанмуутай юмшиг санагдсан. Ганц сприалаас бол хэдэн 7 хоног бүх юмаа хаяаад архидахдаа яахавдээ… арай л сэтгэлийн тэнхээгү юм.
Бүсгүйд нь бол ямар ч буруу байхгүй…. Харин ч ухаантай бүсгүй байна…..нийлээд Ганц 2хон жил бол хүүхэд гаргаад суухад эртдэнэээ…. жоохон хаширласан л дээр.
zasssssssssssssssssss.
Яагаад буруу байхгуй гэж? Худал хэлсэн байна. Дундаж айлын, доороо дүүгүй, бүхнийг надад гэсэн сэтгэхүйтэй ганц хүүхэд сард дундажаар 200 мянган төгрөгний хоол, 30 мянган төгрөгний витамин, 70 мянган төгрөгний бусад урсгал зардал, цэцэрлэгт явдаг бол дахиад сарын 200 мянган төгрөг, хувийн сургуульд явдаг бол сарын 400 мянган төгрөг нийлээд 480-680 мянган төгрөг гаргана. Чиний ярьсан шиг 2 жилд бол 11 сая 520 мянгаас 16 сая 320 мянган төгрөгний зардал гарч ирж байна. Энэ мөнгөний хэдэн хувь нь эцгийн халааснаас гарах вэ? Шулуухан харзнана гэж үнэнээ хэлээд нөгөө залуу нь хүлээн авч байвал хамаа алга. Гэтэл хэлэлгүй, хүүхэдтэй болно хэмээн хуурч энэ завсраан өөр хүний мөнгөнөөс монжих бол монголд юу юм гэхээс өөр оронд бол шүүхдээд мөнгөө буцаан нэхэхэд болохгуй гэх газаргүй хууран мэхлэлтийн хэрэг байна. Намайг ингэж бичлээ гээд тооцоотой, хорголоо тоолсон энэ тэр гэхээсээ өмнө новш минь харин чи өөрөө дагавар хүүхэдтэй эртэй суугаад, хүүхдэд ийм хугацаанд хөрөнгө оруулалт хийж чадах уу гэдгээ бод. Одооных шиг тэгш эрхтэй, эмансипаци болсон цагт зөвхөн эр нь мөнгө гаргадаг цаг өнгөрсөн шүү. Яагаад чамайг новш гэж хэлсэн бэ гэвэл 1-т өмнөх өгүүлбэрийг унш, 2-т чиний энэ хүүхнийг нь зөвтгөж байгаа сэтгэлгээнээс өөрийгөө хэн гэдгээ мэд. Амьдрал урт бас баян шүү, доороос чинь унасан хүүхэд ирээдүйд бас нэг дагавар хүүхэнтэй суугаад, тэрэндээ монжуулах цагт чамайг өмөөрөхгүй байхыг чинь харах юмсан. Эсвэл өрөөлийг хуурч, монжиж, хохироож болдог өөрийг чинь болон зулбадсагыг чинь бол хуурч, монжиж хохироож болохгуй юм уу?
Уучлаарай өөрийн чинь reply.г уншиж чадахгүйнээ. Хэтэрхий урт текст байна. ?
Уншаад сэтгэл хөдлөв.Эмэгтэй хүн нэг алдсан болохоор ахиж алдахыг хүсэхгүй байна гэдэг нь ухаалаг бүсгүй байна.Чи архи ууж явдаг нь ч юув дээ.Сайхан монгол эр хүний уужуу тайван ухаанаар эерэг талаас нь хараачдээ.
Хүний амьдрал их сонин байдаг юм ш дээ.Тэр бяцхан охиныг өөртөө дасгачаад хаяад явчдаг хүн муутай хүн байна.Чи эхний шалгалтыг давсангүйш дээ.
Магадгүй тэр охин чиний төөрөлдсөн төрөл чинь байж магадгүй.
Haha gutsva
Ямар азаар салаа вэ. Ийм юм болжийж л хүний доторхийг харна шүү дээ. Өөрийгөө хүүхэдтэйгээ тэжээлгээл айн шулмас бна даа гэхгүй юу хаха. Өөрийнхөө амьдралыг бусдын нүдээр хөндлөнгөөс хараа андаа. Тэгж бж дүгнэлт гарна, сэтгэл хөдлөлөө орхи.
hi
Muu sanaatai, uneheer muu sanaatai em yum. Eruul hun bol ohiniig min hairlaj chadaj bna, odoo huuhdiig ni gargaj boloh yum bn, huuhded hairtai hun bn gej bodoh bsan. Getel tiim etgeed bodloo, humsaa, spiralas nuugaad yavnaa gedeg yavch oligtoi em bish.
harin ch burhan gej baidag bol amidraliig chin avarsan bna, bayarlah heregtei, gyalalzaarai, arhi bvv hurt. Demii yum demii, huuhed turuulehgui gevel buu niil, er ni turuuleheer bsan ch, hervee bi chinii orond bsan hol, hezee ch butsaj niilehgui.
Ter em chamaig hezee ch hun gej uzehgui, chamaig zugeer l tejeegchee bolgoson tiim l hun. Huuhed turouu ch huuhed chin hezee ch 1rt bhgui. Ter emiin huuhed, etseg eh ni, ter em uuruu l dandaa 1rt bh bno. Hamgiin suuld chi.
Таарсан хоёр. нэг нь хүнд итгэдэггүй муу санаатай (өмнө нь гомдсоноос болсон байх), нөгөөх нь итгэлийг нь олж чадахгүй архичин. Үнэхээр л тийм их хүсэлтэй өөрийгөө чадна гэж бодож байгаа бол тэмц, итгэлийг нь ол, ярилц, харин дахин бүү архи уу.
arhi uuj eliirdgee boli… niilsen hun chini teneg ym daa chinii ch ohiniihoo ch setgeliig oilgoj mdh chadvargu… huuhdiinhee setgel zuig, amidraliig suiruulj bgaagaa ch mdhgu… ter huniihee ohiniig bodood ooriinhoo amidraliig davhar bodood uulzaj sain yarilts… yariltsaad shiideld oilgoltsold hurehgu bol yavdaa oor ymr ch argagu…
ter hun zovhon ohinoo l bodoj bna chi medeej er hunii huvid ur udmaa uldeeh yostoi ter huuhen chin ch yahav ur udmaa uldeechihsen hun manai neg naiziin amidral sanaand orchloo 2laa tsag ni bolohoor huuhedtei bolno gej ooriinhoo huuhdee tejeelgej 6 jil amidarsanii etsest ooroo holoo olood career ni deeshleed ireh uyed salsan daa minii nziin hairan saihan 6 jiliig ursen dee
ehner blh gj bsan emegtei n huuhdee bodoogui bodson bol iim uildel gargahgu bsan.
sergel gutarsan uedee ogt uuj bolohguiee amidarliig chin alna. Ehner chin bs chmg sain oilgohgui l bgan bnda. arhi l bitii uugarai.
асуудал шийдвэрлэх арга чинь ямар ч болхи юм дээ. архи уугаал ажлаасаа халагдаал. нөгөөл монгол хээгүй эр шив дээ. уурлахаараа барьж авч зодох шахаж зодчоогүй нь яамай. эхнэрийг чинь буруутгах арга алга. хүн үр хүүхдээ л түрүүнд бодно шүү дээ. ухаантай л эмэгтэй байна. архиа болиод асуудлыг эрүүлээр шийдэж сур. яг үнэндээ нэлээд архи уудаг бололтой.
Миний амьдралтай төстэй юм, би Европт мастерт сурдаг нэгэн залуу байна, эхнэр охин 2-о анх үлдээгээд энд ирж байлаа, гэтэл эхнэр маань намайг хуурч, өөр хүнтэй болсон байсан даа, муу бяцхан охиноо л их өрөвдөх юм, би салахгүй гэж их гуйсан эхнэрээсээ, гуйх тусам холддог юм байна лээ, дээр нь эмэгтэй хүн нэг тархи нь эргэхээрээ хэзээ ч буцдаггүй, улам л эргүү болдог гэж яг л үнэн юм байна лээ шүү, одоо эхнэр маань нөгөө залуутайгаа ч суусан юм байхгүй, нөхөргүй, олон залуусын дунд түмний ундаа болоод л явдаг бололтой юм, үнэхээр охиноо бодохоор өрөвдөх, гол харлаад л ирдэг юм, амьдрал заримдаа үнэхээр хүслээр болдоггүй юм билээ
Udahgui chamaas guigaad irne dee, irehed chin huuhdiin tetgemj avna, ger orniig chin avna, una tergiig chin avna geed surprise beldej bgaa , bofoltoi baigaarai. Hulerj avahgui bzdee?