Алдарт ээж нь гэр бүлээ цуцлуулсаан…

Сайн байна уу шинэ оны мэнд. Ёстой л бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрдэг гэж үнэн санагддаг. Би нь одоо 37 хүрлээ жил орж байна. 14 жилийн хамтын амьдрал 4 хүүхдийн эцгээсээ нэг л өдөр салчихсангүй ээ. Тэсэж тэвчихийн туйл болтолоо тэвчиж өнгөрөөж ирсэн нь 4 хүүхдээ идэр залуу насан дээрээ өөрөө өсгөхөд хүргэсэн дээ. 21 настай жоохон охин /онгон байсан/ 9 ах хүнтэй гэрлэж эхнэр байх, ээж байх, бэр байх ухаанд суралцаж эхэлтэл амьдрал хангалуун байсангүй ажил хийж гэр бүлийн амьдрал нуруун дээр буусан юм.

Бага залуу даруу уярамтгай зангаасаа болж нөхрийн алдааг уучилсаар, уучилсаар 4 хүүхдийн ээж болж эцэсдээ нөхөртөө хадамдаа үнэ цэнэгүй нэгэн болсноо ухаарч удмын шажруун ген маань сэргэсэн үү мэдэхгүй бага хүүхдээ гэдсэндээ тээж байхдаа л салах тухай толгойд эргэлдэх болсон. Ингээд 2016.10.20-р төрсөн би 2017.11 сард салах өргөдлөө шүүх рүү аваад очсон юм даа. Энэ хугацаанд хамт амьдарч байсан ч хэрүүл тасрахаа байгаад би залхаж миний ааш авир маш муухайгаар өөрчлөгдөх болсон.

Нөхөр салахгүй гэх би сална гэх шүүх эвлэрүүлэнгээр оруулсан ч эвлэрэх боломжгүй гэж гараад эцсийн шүүх хурал дээр би өргөдлөө татсан юм. Гэвч урьдын садар явдал нь магадгүй багассан байх. Харин хувь хүний хандлага амьдралдаа хариуцлагатай арчаатай байх гэдэг зүйл бол өөрчлөгдөөгүйн дээр аймшигтай хардалт нь хэвээрээ л байв. Ингээд сэтгэл хөндий болж ээжийгээ асрах шалтгаанаар 4 хүүхдээ орхиод хөдөө 5 сар болоод ирсэн. Гэр орон хүүхдүүдийн байдал аймшигтай. Наад захын жишээ манайх 6 гэрэлтэй 2 өрөө байр гэвч 3 гэрэл нь асахаа байгаад хэд хоносон нь бүү мэд. Шинэ жил цагаан сар бүгд л ийм байсан гэж хүүхдүүд хэлсэн.

Би сууснаасаа хойш ингэж урт хугацаагаар орхиж явж үзээгүй юм билээ. Хөдөөнөөс идэш хоолоо яг тогоонд хийхэд бэлэн
болгоод явуулсан хүнс хавар полкон дээр гэсээд муудаж байгааг хараад л за за болий доо одоо ингээд дуусгая гэж өөртөө бүр мөсөн хэлээд дахиад л шүүх рүү өргөдлөө бариад очсон. Би маш олон хүчирхийлэл доромжлолыг орхиж бичиж байгаа. Тэр тийм ч чухал биш гэж бодоод уншихад ч таагүй. Бичих надад хэцүү байхад. Хүчирхийлэл гэхээр манайхан зодох цохихоор л үйлдэгддэг гэж боддог маш том эндүүрэл байна гэж боддог. Би ч мөн тэгэж бодож явсан. Ганц нэг гар хүрэх үед нь өнгөрөөгөөд л.

Хүчирхийлэл нь бие мах бодийн, сэтгэл санааны, эдийн засгийн гэх мэт байдаг юм билээ. Ингээд салах тухай дахин асуудал үүсэхэд нөхрийн авир ихсэж гар хүрч эхэлсэн ална л гэж занадаг боллоо. Цагдаад хандсан даа. Ингэж ээжийгээ алдаад сэтгэл хоосон хямраатай гэртээ ирэхэд даанч нэг ая тух тайван байдал угтсангүй. 4 хүүхдээ өрөвдөх ч өөрийгөө үзэн ядав. Ийм эцэгтэй байлгах гэж ингэж ч өсгөх гэж гээд л. Бүх зүйлийн ард өөрийгөө буруутгаж ирсэн ч энэ удаа би шийдсэн байлаа. Ингээд шүүхээрээ салсан. Гэвч гэрээс явахгүй ирж хонодог байв. Яв гээд явахгүй. Яахав намайг татаж чангаахгүй ч гэрт ирээл наагуур цаагуур хулгайч муур шиг сүүтэгнээл бас хардах гээл байгаа нь огт таалагдахгүй байлаа. Хүүхдүүдийн нүдэн дээр хэрүүл хийгээд яахав гээл утсаар мэссэжээр ирэхээ боль юмаа ав гэнэ нэмэр байхгүй.

Сүүлдээ тэсвэр алдаад дахин цагдаа 102-р дуудаж хүчээр явуулууллаа. 4 хүүхдээ бодоод санаад ирээд байна уу гэвэл үгүй юм байна лээ ирж усанд орох хирээ угаах бэлэн хоол идэх дулаан газар унтах л зорилготой. Ядаж шинэ жил болж байхад хүүхдүүддээ чихрийн булан хандуулж болноо. Гонж ёстой. Хүүхдүүд нь гар дагуулж хараал өрөвдөхөөр. Айдаа хүмүүс минь аль аль талдаа л ухамсартай амьдралд хандахгүй бол эцэст нь хүүхэд хохирч үлдэх юм. Аль эрт л 1, 2 хүүхэдтэй байхдаа салахгүй үхснээ хийж тэнэг юм шиг тэвчивээ гэж боддын. Гэвч хэнийг нь гэхэв хэдэн сайхан үр минь хажууд шулганаад хөөрхөн л байна.

Гол нь эр эмийн хүйтэн харилцааг өсөж яваа хүүхдүүддээ үзүүлж болохгүй санагдаад. Нөхрийн гэр бүл ерөнхийдөө тийм хүйтэн хөндий байсан юм шиг байна лээ. Ах дүү нар нь ч гэсэн сонин хүмүүс. Ядаж хэлж ярих хүүе хаая байхгүй. Чи авсан болоо гэсэн байдалтай ханддаг. Тэгээл ирээдүйд дахин ийм 4 иргэнийг төлөвшүүлэхгүйн тулд би шийдвэрээ бүр мөсөн гаргасан даа.

Анхааран уншисанд баярлалаа.

20 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Алыатайм шиг, тэмбүү тусчихаад ахин дахин хүүхэд.төрүүлээд, эхдээ ачаа дараа нэмж байж ээжийгээ ядрааж өвтгөж алсан хүн юмаадаа. Аймаар юмбэ чи чинь.

  2. zaluu says:

    Tsahdil bichsen emgtei chi bol hviten hondii huwai hicheesen hvvhen bn chi nohroo iim bologhod hvregsen baishde etsegiig ni vzen ydaj osson emgtei hvvhed tom bolood bas neg er hvniig hairlaj halamj tawij osgoj tewjvvldegvi hviten hondii mos hvvhen bolon huwirdag jamtai baidgiin za hvn Yu tarina tvniigeel huraadag ym

  3. sas says:

    ehner hunii hondii huiten aash zan haritsaa l eregtei huniig araatan bolgodog yum doo buh yum 2 r taltai ene niitlel deer chi ooriigoo tagtaa nohroo heree bolgoson baina nohor chin yagaad tiim zan aash gargahad hurev medeej tetgemj togtoolgoson l baigaa baih gantsaaraa buhniig avch yavdag meteer bichsen baina chamaig yagaad hardah bolov magadgui chi 7 honogt 1 l udaa durtai durgui seks hiideg baisan ch yum biluu esvel hairaa hania gej duudahgui 2-3 jil bolson ch yum biluu nohroo hundeldggui bol er hun ugaasaa hiimori suldgui bolchihdog yum doo

    • nn says:

      yaanaa hunees hamaaraltai sur suldtein bizdee hahaha, za yrishigo ene emegtein zahianaas ih ym oilgoloo, yron bid chn etsestei er nuhruis hamaaralgui bs setgel sanaanii baidal tusgaar biy hun bolohod noloolj tulhej bhd, yoyooyo , zowhon oorsdiigo bodson, har amia bodson erchuud ymdaa

  4. Sascha says:

    Иймэрхүү захиануудыг уншаад бхад дандаа л бүх зүйлд өөрийгөө буруутгаж, тэсдэг уучилдаг бсан гэцгээх юмаа. Аливаа асуудалд байнга ганцхан хүний буруу бна гэж хэзээ ч бдаггүй юм. Иймээс нөхцөл бдлыг бодитоор харж чаддаг бх ёстой юм шигээ, дан ганц өөрийгөө буруутгах биш. Ийм хүчирхийлэгч нар эхлээд их сайхан аашилж бгаад, хүүхэдтэй болоод салахад хэцүү болоод ирэнгүүт жинхэнэ үнэн төрхөө харуулдаг юм шиг бна. Энэ үед хүчирхийлэлд өртсөн хүн надаас л боллоо, зүв зүгээр сайхан бсан хүнийг би ийм болголоо гэж бодож өөрийгөө буруутгаж эхэлдэг. Ингээд даамжирсаар яваад гар хүрэх, зодох гэх мэтээр цаашаа бүр л дордож эхэлдэг юм гэнэ лээ шүү, залуу охид үүнийг сайн анхаарч аваарай. Тэр хүнтэй хамт бхад сэтгэл санаа тван, өөртөө итгэлтэй, жаргалтай бж чадаж бнуу, юу мэдрэгдэж бна гээд мэдрэмжээ сайн сонсож сурах ёстой юм бна лээ. Та зөв шийд гаргасан бхаа, дөрвөэ хүүхэд чинь аз жаргалтай бх болтугай. Ахиад сайн хүнтэй учрах ч юм билүү. Аз жаргал хүсье.

    • Зочин says:

      Битгий хуцаач, 4 хүүхэдтэй үнээ сайн хүнтэй учрах уу тэ. Жаахан боломжын юм яр л даа.

  5. GegeenCom says:

    Bolj bolj odoo tolgoi uudrug amidar. Ugaasaa gekderch yadaj yavaad achaanaasaa salaad bosood guiheer chini chiruuldeg tatuuldag bsn hed chini guij guildeed charguuldaad shavar l bolno. Huuhduudee jijig deer uur sain hun oldvol neelttei handaarai.

    Huuhduudteigee dotno bgarai ert hersuujih bha

  6. gan says:

    Миний тэвчээр хүрэлцэхгүй нь бололтой гэсэн захидлыг бичсэн хүн байнаа. Зарим нэг зүйлээр санал солилцох хүсэлтэй байна. Боломжтой бол хаягаа өгөөч.

  7. Erkhes says:

    Zahidliin ezen bna. Nanaig oiriigoo magraj hadmaa muulsan gejee. Bas bairnii tuhai durssan bna. Mon ch ih ymanda sanaa zovjee. Batarlalaa. Ta buhend. Bairnii huvid sariin 600k bi uuruu tuluud yavj bgaa. Ter hund bairand amidrah husel l baihaas uildel bgaagui ym. Tsoorhoi shanagaar us hutgaj irsen gedgee uhaarsan ym. Hadmuudiin huvid hol hondii uchir bi ter humuusiig sain muug medehgui ee. Honogiin 24 tsagiin 18 tsagt ni ajildag nadad jiremsnii amraltaa 1 jilch edelj uzeegui bi tednii yaahin medeh bilee. Minii medehiin torchihood gertee 7 honoogui bhad hodoos irehdee duu gee bairnii gadnaas duudaj uulzaad l yavtsgaaj bsniig medehiin minii huuhduudii yaaj osch bgaag ted medehgui ee harin minii eej l toruulsen ym shig osgoj ogson doo. Nohriin hodood ni tsoorood emnelegt hagalgaand orj bi 7 honog tasraltgui sahiv. Ah duu naraas ni neg ni irj eeljilj ogoogui l ym daa. Bi baga 5 sartai huuhdee eejdee tevruulj uldeegeed emnelegees suugee saaj 5r angiin ohinooroo zoolgoj ogoh. Odriin tsagaar Suvilagch asragchaa guij ajilaa amjuulangaa gereeree orj huvtsasaa soliod l gardag blaa. Ter ued bi hend ch gomdoldoggui ooroo buhnee hiigeed bolgodog bsan ym bilee. Suuld bi huuheduud ch ovoo bolloo gadgshaa yavna /japan/gesen bodoltoi buh zuilee ajil toroloo tegj zohitsuulaad jin tan bolj btal eej min burhan bolj. Nohor bol hezeech minii 4 huuhdiig hun shig harahguig oilgood odoo zovhon mongoldoo. Tsalingaas tsalind tureesees tureesend amidarch bgaa. Gehdee bi gomdoldoggui ym. Ene minii l huvi zaya shuudee. Setgeldee teej buglaj bhaar geed l bichsen. Huchirhiilel bol nileen ih bna gedgiig mergejliin bguuullaga ni togtooj ogson. Bi oorooch huchirhiileldbna gedgee medelgui yavsan bna lee. Odoo bi huuhdiin tetgemhee nehemjilnee. Ooroo shuuheer togtooson jurmaaraa ogohgui bgaa tul.
    Bi ooriigoo magtuulah gej bish. Shiidver oroitohgui shuu. Huchirhiilel bol il dald mash ih bna. Uunii toloo ger bul ur huuhdee avarch garah yostoi gesen aguulgiig l hurgeh gesen sanaa. Oor zuilgui dee. Ta buhend bayarlalAA

    • сэтгэгдэл13 says:

      Мундаг эмэгтэй байна. Хүүхдүүдээ хүйтэн хөндий болгож төлөвшүүлэхгүй гэсэн нь их таалагдлаа. Хичээгээд байж дээ.

      • Зочин says:

        Hussen huseegui etseggui huuhdiin tolgoi tom gegch bolno. Chinii baatarlag yaria etsgiig orlohgui.

    • hi says:

      4 huuhdiig gants biye emegtei avch yavna gedeg amargui shuu. bi mash ih mongoteibolchihood orh tolgoilson eej, aav nart tusalna gej boddog. minii husel biyeleh bhaa

  8. DX says:

    Suuliin ued nohor hadam 2-oo muugaar helsen huuhnuud bhiin. Ter 2 hun dandaa l muu humuus bhiin. Gants ch sain hun bhgui. Beruud ni oorsdoo bolohoor dandaa sain humuus. Hichneen sain hadam bsn ch ber nertei huuhnuuded muugaaraa heluuldeg horvoo doo. Eej maani ch bas yg l eniig tuulsan 2 huuhdiig maani ehees ni iluu asardag. Tsetserlegt ni urgelj hurgej ogch avdag. Ovdoj barisan ued em tang ni ogohoos ehsuuleed buh asuudliig oor deeree uurdeg. Tiim bhad l salsan ehner naizuuddaa ooriigoo 2 huuhdee bi bolgodog, bi l amidralaa avch yvdag gej magtdag. Eejiig maani bolohoor dandaa muuldag. Hahir yhir zantai, aash muutai ene ter gej eldveer heldeg. Odoogiin huuhnuud mash sain jujigchid bolson. Computeriin tsaanaas hun ooriinh ni amidraliig harahguigees hoish gesen bodloor busdiig huurdag ym shig bgaan. Tiim bolohoor l olon niitiin suljeend oorsdiigoo magtaj orooliig muugaar bichdeg bolj dee.

  9. zorigoo says:

    gerelee ch zasahgui bn gedeg ymr ajilgui hun gdg n todorhoi. magadgui tanii shiidwer zuw bhaa.amjilt

  10. Mogi says:

    Чи нөхрөө л муулсан бна. Өөрийгөө магтжээ. Адгийн т1 өөрийгөө магтнаа гэдэг . Чи салахдаа брнийхаа нөхөрт оногдох хувийг нь өгөөд хөөж гаргасан болуу. Үгүй л бх. Бас тэдний аав ээж ах дүүс нь бүгд чамаас муу хүйтэн хүмүүс гэж бодохгүй бна. Тэднийг муулж бна гэдэг чи өөрөө муу хүн болхоор тэд чамд дургүй бсан ч юм билүү. Одоо сайхан амсхийгээд тайван сайхан амраад ав, удахгүй хамраараа газар шаах ч юм уу, ганц биеийн зовлон ирнэ. Энэ бүхнийг зохицуулж чадаагүй чи дараагийн асуудлийг мөн чадахгүй. Чиний гайг хүүхдүүд чинь үүрнэ. Том толгойлсон хүүхдүүд гарна чи хэзээ ч хүчрэхгүй тийм хуультай. Гэхдээ чамд амжилт. Унаж босоод амьдар. Монголын хүн амыг өсгөсөн бна талархъя.

    • Zaluu says:

      Yu hutsaad baigaa yum. Tom tolgoilson huuhduud gardag huulitai ch geh shig elii balai yum soliorood baih yum. Harinch esregeeree ger bul ni togtvorgui urgelj heruultei, huiten hondii haritsaatai ger buld huuhduud buruu humuujij gemt hereg zeregt ortoh ni elbeg baidag. Gants bie bailaa geed huuhdee sain humuujuulsen jishee zovhon mongold baitugai delhii niiteer baidag. Harin esregeeree huchirhiilel dund osson huuhduud huchirhiilegch gemt heregten bolj usuh ni ih baidag ni negent notlogdson zuil. Mogi gej mal naad teneg bodoloo bogsondoo chiheed dald orj uz!

      • Зочин says:

        Etseggui huuhdii tolgoi tom, ehgui ohinii bogs tom gedeg.

  11. battulga says:

    davaad garaarai egch amjilt

  12. Од says:

    Одоо яая гэхэвдээ хэн нэгэнд сургамж л болох байхдаа …. таныг ямар ийм хүнтэй хүн аваачаад суулгацан бишдээ.тэгээд ёстой хүүхэд л хохирох юмдаа ..Амжилт хүсье эрүүл саруул сайхан амьдаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.