Энэ мексик залуу болзоонд явахын найдвартай нь дээр гээд нэг арга хэмжээ авсандаа маш их харамсаж байгаа гэнэ. Тэрээр болзоонд явахын өмнө шилмэл үүлдрийн бухад өгдөг дур хүсэл өдөөгчийн фермээс худалдан авч уусан байна.
Үр дүн нь бүр дэндүү гайхалтай байснаас мань эр болзоонд очоод секс хийх нь бүү хэл ярьж сууж чадахгүй болоод үйлээ үзжээ. Эрхтэнийх нь хөвчрөлт асар хүчтэй байсан тул чинэрээд байж суух аргагүй болсон бөгөөд бантсандаа гурав хоног гэртээ гүрийгээд дөрөв дэх өдрөөс нь аргагүйн эрхэнд эмнэлэгт хандсан байна.
Бух болохоо шахсан хөөрхий залууд эмч нар яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ. Бэлиг эрхтэн дөрөв ба түүнээс дээш цагаар тасралтгүй хөвчирсөн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх заалттай байдаг. Энэ тохиолдолд эрхтэний хөндийг дүүргэсэн цус өөрөө буцах боломжгүй болдог тул хагалгаа хийж, хөдөлгөөнгүй болсон цусыг механик аргаар соруулж авдаг гэнэ. Бүр их удвал цус муудаж, судсаар элдэв бохир гүйж эрхтэнээ бас амь насаа алдах аюултай юм байна. Ийм хагалгааны дараа гол төлөв бэлгийн хэвийн амьдрал гээч нь зүйл үгүй болдог бөгөөд эрхтэний протез ашиглаж байхыг эмч нар зөвлөдөг юм байна.
1 Comment
Protez n teed yag yahu yasan tahir dutuu yum savciin be
Teed 4s ih cag buu hel udur bolchood ochsoin bol ahij bosq bolsiin bishu