Насанд хүрсэн хүн болгоны зайлшгүй мэдэж байх ёстой жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөөний талаар хүргэе. Эрэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч нь хамгийн хямдхан жирэмслэлтээс хамгаалах арга зам бөгөөд зүй ёсоор хадгалж, хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.
1. Ямар материалаар хийсэн гэдгийг анхаар
Эрэгтэй бэлгэвчинд хамгийн их түгээмэл хэрэглэгддэг материалууд нь латекс, полисополен, силикон, полиуретан болон хонины арьс юм.
Латекс – Энэ материалаар хийгдсэн бэлгэвчний үр дүнгийн талаар маш олон судалгаа хийгдсэн байдаг учраас илүү их найдвартай. Судалгааны үеэр бэлгэвчийг зөв хэрэглэсэн 100 хосуудын 2-хон эмэгтэй нь жирэмсэн болсон байна. Харин энгийн үед 100 эмэгтэйн 18 нь жирэмсэн болсон тоо баримт бүртгэгджээ. Мөн латекс бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчний халдвар авах эрсдэлийг 80%-иар бууруулдаг бөгөөд хиламид, заг хүйтэн, гепатит вирусын эрсдэл ч тодорхой хэмжээгээр ч багассан байна.
Ямар ч материалаар хийгдсэн бэлгэвч хэрэглэсэн бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн хамгаалахгүй, зөвхөн сэргийлдэг гэдгийг санаарай. Латекс бэлгэвч нь тос, тосорхог материалтай урвалд ороод амархан урагдах, сулрах гээд байдаг учраас ус, силикон, шүлс зэрэг усан суурьтай чийгшил өгөх зүйл хэрэглэх нь зүйтэй. Зарим хүнд латекс материал харшил өгж, загатнах, тууралт гарах шинж тэмдэг илэрдэг. Чанартай латекс бэлгэвч харьцангуй үнэтэй байдаг.
Полисополен – Химийн бодис, биет байдлаараа латекстай төстэй боловч сүүлд худалдаанд гарч ирсэн болохоор харьцангуй бага судлагдсан байна. Латексан бэлгэвчтэй хамгаалалтын хувьд ойролцоо боловч арай хямд үнэтэй.
Полиуретан – Уг материалын онцгой чанарын улмаас нимгэн бэлгэвч хийх боломжгүй тул тааламжит байдлын хувьд тийм ч их биш. Гэхдээ тос, тосорхог зүйлтэй хамт хэрэглэхэд ямар нэг нөлөөгүй. Мөн латекс бэлгэвчнээс үнэ хямд бөгөөд хүсээгүй жирэмслэлт үүсэх магадлал их байдаг нь урагдаж, сугардагтай холбоотой.
Хонины арьс – Жирэмслэлтээс хамгаалах боловч бэлгийн замын ямар нэг халдвараас сэргийлэх тал дээр маш муу. Энэ материал нь үрийн шингэнд тэсвэртэй ч гепатит В вирус, бэлгийн замын бусад өвчний халдварыг тэсэхгүй.
Ноноксил 9 – Мэргэжилтнүүд уг материалаар хийсэн бэлгэвчийг зөвлөдөггүй. Хэдийгээр бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх маш өндөр хамгаалалт боловч үтрээний хананд үрэлт үүсгэж дархлааны вирусны халдвар авах эрсдэл бий болгодог байна.
2. Таарсан бэлгэвч сонгох
Хэтэрхий том болон хэтэрхий жижиг бэлгэвч сонгох нь өндөр эрсдэлтэй. Учир нь таараагүй бэлгэвч нэг бол урагдах эсвэл сугарах магадлалтай.
3. Бэлгэвчийг зөв хадгалах
Бэлгэвчийг нарны гэрэл шууд тусах газар эсвэл 37 цельсийн градусаас их дулаантай газар хадгалах нь түүний хамгаалах чадварыг бууруулдаг байна. Ямар нэг үрэлт үүсэхээргүй, нугалрахгүй байх буюу цүнх, хувцасны дотор халаасанд хийх нь зүйтэй. Үйлдвэрлэгдсэн хугацаанаас хойш 5 жил өнгөрсөн бэлгэвчийг хэрэглэж болохгүй.
4. Бэлгэвчийг зөв хэрэглэх