Бэлгийн харьцаанд орох үед, орсны дараа өвдөлт мэдрэх нь эмэгтэйчүүдийн хувьд нэлээд тархмал үзэгдэл юм. Ихэнхидээ энэ тохиолдолд эмнэлэгийн тусламж авах шаардлагатай байдаг хэдий ч бүсгүйчүүд үүнийг төдийлөн тоодоггүй. Энэхүү өвдөлт өдөр ирэх тусам газар авч байгаа учир “Dyspareunia” хэмээх анагаахын хэллэг хүртэл гарсан байна.
Бэлгийн харьцаанд орох үед өвдөх гэдэг нь үтрээнд ямар нэгэн гадны биет нэвтрэх үед жишээлбэл: бэлэг эрхтэн, хуруу, секс тоглоом, тампон нэвтрэх үед өвдөх өвдөлтийг хэлнэ.
Энэ өвдөлт хэрхэн мэдэгддэг вэ?
Үүнээс гадна энэ өвдөлтийг хэд хэд ангилаж болно.
Анхны өвдөлт: бэлгийн харьцаанд орох болгонд өвдөх өвдөлт
Хоёрдахь өвдөлт: зарим тохиолдолд өвдөх
Бүтэн өвдөлт: бэлгийн харьцаа дуусах хүртэл өвдөх
Нөхцөл байдлын: хамтрагчаасаа шалтгаалж өвдөх
Ил өвдөлт: бэлэг эрхтэн орох үед өвдөх
Гүн өвдөлт: умайн хүзүү болон хэвлийн хөндийд өвдөх. Энэхүү өвдөлт нь бэлгийн харьцаанд орсны дараа болон тухайн үед өвдөх сэтгэл санааны нөлөөллөөс шалтгаалж өвдөх
Энэ тохиолдол хэр тархмал вэ?
Нийт эмэгтэйчүүдийн гуравны нэгд энэ асуудал тохиолддог байна. Энэ асуудлаас болж хүндрэл үүсгэдэг гол шалтгаан нь, эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орох үед өвдөх явдлыг төдийлөн тоодоггүй учир эмчид ханддаггүй.
Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 30% нь бэлгийн харьцаанд ороход өвддөг, 8–21% -д нь “Dyspareunia” илэрсэн бол, 15%-д нь архаг өвчлөл илэрсэн байна. Харин 30% нь бүсгүйчүүд төрснөөс хойш жилийн дараа бэлгийн харьцаанд орох бүртээ өвдөлт мэдэрдэг болсон гэжээ.
Бэлгийн харьцаанд орох үед өвддөг шалтгаан
1. Бэлэг эрхтэн хуурай байх
Ихэнхидээ сексийн оршил үе байхгүй байснаас бэлэг эрхтэн хуурай байдаг. Үүнээс гадна дааврын өөрчлөлт болон эмийн хэрэглээнээс хамаарч болно. Энэ төрлийн эмийн бэлдмэлд тайвшруулах эм, даралтны эм, зарим төрлийн жирэмснээс хамгаалах эм багтдаг.
Цэвэршилтийн дараа, төрсний дараа эсвэл хөхүүл үед эстроген дааврын түвшин буурсан тохиолдолд бэлэг эрхтэн хуурайших магадлалтай.
Хэрвээ та дээрх эм бэлдмэлийг хэрэглэдэггүй, дааврын хэмжээг шалгуулах цусны шинжилгээ өгөөд ямар нэг өөрчлөл гараагүй бол оршил хэсэгтээ анхаарлаа хандуулаад үзээрэй.
Эмэгтэйчүүдийн их эмч, профессор, доктор Жейн Минкин (Jane Minkin) хэлэхдээ: хангалттай хэмжээний шингэнийг гаргахын тулд доод тал нь 20 минут шаардлагатай гэжээ.
Энэ үед бэлгийн уруул, хэлүү, үтрээний эхлэлийг сайн өдөөх хэрэгтэй. Хэрвээ энэ хангалтгүй байвал тусгай шингэнийг ашиглаж болно гэж зөвлөжээ.
2. Хагалгаа, гэмтэл, үрэвсэл
Энэ нь ямар нэгэн санамсаргүй байдлаас авсан гэмтэл, аарцаг орчим хийлгэсэн мэс засал, эсвэл төрөлтийн үед хярзандаа жижиг мэс ажилбар хийлгэсэн, өндгөвчний киста гэх мэт зүйлээс болж илрэх магадлалтай. Ялангуяа шарх нь эдгээгүй тохиолдолд энэ бүхэн мэдээж өвдөлтийг мэдрүүлнэ.
Тиймээс эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд шарх бүрэн эдгэсний дараа бэлгийн харьцаанд ороход өвдөхгүй байх болно.
3. Үрэвсэл, халдвар, цочромтгой байдал
Бэлэг эрхтний орчим болон давсагны халдвар нь бэлгийн харьцаанд орох үед өвдөх мэдрэмжийг төрүүлдэг. Харшил, шинэ саван хэрэглэснээс болж үүсэх арьсны цочрол, үрэвсэл зэрэг нь мөн л өвчин дагуулна.
Хэрвээ ямар нэгэн шинэ зүйл хэрэглэснээс болж харшил өгсөн бол тухайн зүйлийнхээ хэрэглээг зогсоох хэрэгтэй бөгөөд харшил арилаж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Дараах зүйлсий хэрэглэснээр харшил өгөх магадлалтай. Үүнд:
4. Вагинизм
Энэ нь үтрээ нээгдэх үед өвддөг өвдөлт юм. Магадгүй өмнөх таагүй бэлгийн амьдралаас үүссэн мэдрэмжээс болж тархи хамгаалалтын хариу үйлдэл үзүүлж байж болно. Мөн өөрийнхөө гадаад төрхөнд итгэлгүй байх, сексээс ичдэг үед мөн өвдөлт өгдөг байна.
Энэ тохиолдолд таны хүслээс үл хамааран үтрээний болон аарцагны булчин чангардаг бөгөөд тампон хийхэд хүртэл өвддөг.
Доктор Шеннон Чавес (Shannon Chavez) хэлэхдээ: Таны дур хүсэл ихээр төрж, та секс хийхийг хүсэж байсан ч булчингийн чангарал явах магадлалтай. Түүний хэлж байгаагаар олон эмэгтэйчүүд энэ талаараа нууцалж, хэнд ч хэлдэггүй гэжээ.
Вагинизм нь бие махбодийн болон сэтгэл санааны нөхцөл байдалтай холбоотой үүсдэг бөгөөд эмэгтэйчүүдийн эмч булчин суллах тал дээр туслаж чадна. Мөн сэтгэл судлалын эмч шаардлагатай бөгөөд тэрээр таны бэлгийн харьцаанд орох айдсыг арилгахад туслах болно.
5. Төрөлхийн гажиг
Үтрээ дутуу хөгжсөн эсвэл тухайн хүн төрөлхийн нөхөн үржихүйн эрхтэн дутуу төрдөгтэй холбоотой.
Эмчийн хэлсэнээр ийм тохиолдолд бэлгийн харьцаанд ороход өвдөлт өгөх бөгөөд мэс засал хийх, үтрээ томруулагчийг ашиглах хэрэгтэй болдог хэмээжээ.
6. Цэвэршилтийн улмаас үтрээний булчингийн хатуурал үүсэх
Цэвэршилтийн үед эмэгтэйчүүд эстроген дааврыг орлох эм уудаггүйн улмаас үтрээний булчингийн хатуурал үүсдэг. Бэлэг эрхтний чийглэг байдал нь эстроген даавраас шалтгаалдаг. Тиймээс асуудлыг хурдан шийдвэрлэх арга бол эстроген дааврын найрлагатай үтрээний түрхлэг түрхэх явдал юм. Гэхдээ эмчид хандаж өөрт тохирсон түрхлэгийг сонгох нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ.
7. Эндометриоз
Эндометриоз гэдэг нь умайн хүзүү нь эс өөр эрхтэн дээр ургах явдал бөгөөд энэ үед бэлгийн харьцаанд ороход их хэмжээгээр өвддөг. Үүнийг бас л эмчлэх боломжгүй бөгөөд дааврын эмчилгээ эсвэл мэс заслын эмчилгээ хийснээр өвдөлтийг багасгаж болно.
Хэдийгээр бэлгийн харьцаанд орох үед өвдөж байгаа ч эмэгтэйчүүд үүнийг тэсвэрлэж гардаг.
Үүнээс гадна халдвараас болж үтрээнд сорви үүссэн, умайн хүзүүний унжилт, аарцагны үрэвсэл,өндгөвчний киста гэх мэт зүйлээс болж өвдөлт өгнө. Хэрвээ аарцаг орчим өвдвөл та заавал эмчид хандах хэрэгтэй гэж мэргэжлийн эмч зөвлөжээ.
8. Сексийн эвгүй байрлал, том бэлэг эрхтэнтэй хамтрагч
Зарим байрлал танд эвтэйхэн, тухтай санагддаг бол зарим нь өвдөлт мэдрүүлэх магадлалтай. Энэ тохиолдолд та хамтрагчдаа хэлж, байрлалаа солих санал тавих нь зүйтэй.
Мөн хэт том эрхтэн нь өвдөлт мэдрүүлэх нь элбэг. Гэхдээ эмчийн хэлсэнээр том эрхтэн нь үтрээг гэмтээх боломжгүй гэнэ. Учир нь үтрээгээр 10 сантиметрийн диаметртэй хүүхдийн толгой багтдаг шүү дээ.
Энэ тохиолдолд их хэмжээний тосон түрхлэг ашиглах эсвэл хэт гүн орох байрлалаас татгалзах хэрэгтэй.
9. Цистит
Энэ нь давсагны архаг үрэвсэлтэй холбоотой. Циститтэй үед бэлгийн харьцаанд ороход өвддөг.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөсөнөөр энэ тохиолдолд эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бэлгийн харьцааны үед өвчин мэдрэх нь бага байх болно. Давсаг угаах, эм хэрэглэх аргаар энэхүү өвчнийг эдгээх боломжтой гэжээ.
10. Гадна бэлэг эрхтний өвдөлт
Гадна бэлэг эрхтэн өвдөх үед бэлгийн харьцаанд орох төдийгүй, гадна бэлэг эрхтэн дээр даралт өгч буй бүхий л тохиолдолд өвдөлт мэдэрнэ. Жишээлбэл: Дугуй унах эсвэл хатуу зүйлс дээр суух үед.
Мэргэжлийн эмчийн хэлсэнээр энэ өвдөлтийн тодорхой шалтгааныг мэдэхгүй байгаа ч мэдрэлийн үрэвслээс болж хэт мэдрэмтгий болж өвдөлт өгөх магадлалтай гэжээ.
Гадна бэлэг эрхтний өвдөлтийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд өвчинг намдаах л боломж бий. Эмэгтэйчүүдийн 9% нь энэ өвчинтэй тулгарч байсан гэнэ.
11. Сэтгэл зүйн асуудал
Заримдаа энэ нь сэтгэл зүйн асуудалтай холбоотой байж болно. Тиймээс санаандгүй байдлаар үтрээний булчин чангарах магадлалтай бөгөөд энэ тохиолдолд бэлгийн харьцаанд ороход өвдөнө.
Магадгүй та секстэй холбоотой таагүй дурсамжтай байж болох бөгөөд энэ тохиолдолд таны бие организм сексийг зөвхөн өвдөлттэй холбон авч үзээд, тархи тань хамгаалалтын байдалд шилждэг.
Эмчийн хэлж байгаагаар өөртөө сэтгэл хангалуун бус байх үед мөн үтрээний булчин чангардаг гэнэ.
Ингээд та сэтгэл зүйчид хандсанаар энэхүү асуудлыг шийдэх боломжтой бөгөөд урт удаан хугацааны эмчилгээнд хамрагдах болов уу.
Өвдөлт мэдрэгдэх, таагүй мэдрэмж төрөх үед яагаад заавал эмчид хандах хэрэгтэй гэж?
Эмэгтэйчүүдийн эмчийн үзэж байгаагаар: бэлгийн харьцаанд орох үед өвддөг гол шалтгаанууд нь үтрээний салслаг бүрхэвч гэмтэх, бага аарцагны эрхтний үрэвсэл зэрэг хамааралтай гэнэ.
Бэлгийн харьцаанд орох үед өвдөж байвал ямар ч тохиолдолд эмчид хандах хэрэгтэй бөгөөд хойшлуулах шаардлагагүй.
Үүнээс гадна бэлгийн харьцаанд орох үед, орсны дараа цус гарах, хэвийн бус ялгадас гарах тохиолдолд мөн эмчид хандах хэрэгтэй бөгөөд зөвхөн эмч л шалтгааныг тань олж эмчлэнэ гэдгийг мартаж болохгүй.
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Үүнд:
Энэ тохиолдолд өвчин намдаагч хэрэглэх хэрэгтэй хэмээн интернэтээр бие биендээ ташаа мэдээлэл тараах нь элбэг байдаг.
Харин мэргэжлийн эмч зөвлөгөө нь: “Бэлгийн харьцаанд орох үед өвдөж байвал ихэнхидээ эмчилгээ шаардлагатай байдаг бөгөөд удаан эмчлэхгүй явснаар илүү хүндрэл үүсгэх магадлалтай. Өвчин намдаагч нь асуудлыг түр зуур шийдэх бөгөөд өвдөлтийн шалтгааныг олтол түр зуур л хэрэглэх боломжтой. Хэрвээ “Dyspareunia” гэж оношлогдсон бол өвчин намдаагч хэрэглэх нь эмчилгээ биш гэдгийг мартаж болохгүй” гэжээ.