Нэгдүгээр сарын ордуудын зурхайг хүргэж байна. Шинэ он, шинэ сарын мэнд!!!
Хонь
Сарын эхэнд таны танилын хүрээ тань нэмэгдэх хандлагатай. Олон нийттэй харилцах, хамтарч ажиллах, үзэл бодлоо хуваалцах болно. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно. Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Хувийн амьдралд тань томоохон өөрчлөлт гарахыг хүлээ. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч магадгүй. Мэдээлэл хүлээн авах, аливаа шашинлаг зан үйл хий. Магадгүй та санаанд оромгүй хэн нэгний ойлголцол, дэмжлэгийг олж харах болно. Амрагийн явдал удаан үргэлжлэхгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Эрүүл мэндийн хувьд санаа зовох хэмжээнд биш байна. Харин бага зэргийн сэтгэл зүйн таагүй байдал, мэдрэлийн ачаалал авна. Ингэснээр архаг хууч өвчин сэдэрнэ. Сарын дундуур ганц бие хүмүүс шинэ хайртай учирна. Амрагийн харилцаа тэдний амьдралыг үндсээр нь өөрчлөх бололтой. Танд өөрийгөө бусдад таниулах, нээн харуулахад чухал боломж гарч ирж болзошгүй. Та өөрийн дотоод эрх чөлөө, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарах байх. Та мөнгө олох гэж улайрсаар байгаад ертөнцийг аврах гоо сайхнаа умартсан байна. Та сарын сүүлээр өөрийн бие болон гоо сайхандаа нилээдгүй цагийг зарах болно. Шинэ хүнтэй танилцах, магадгүй шинэ хайр сэтгэлд яарсны хэрэггүй. Ажил үйлстээ бүтээлчээр хандан, хүчээ зөв хуваарилан оновчтой ашиглахыг хичээх хэрэгтэй. Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн үйл явдал учирч мэднэ. Энэ нь таны гэр бүлийнхэнтэй хамааралтай тул та гол хүн нь болж үйл явдал өрнөх болно.
Үхэр
Энэ сар таны хувьд гэнэтийн цочир сонин зүйлгүй урьд урьдынх шиг хэвийн үргэлжилнэ. Аливаа чухал шаардлагатай шийдвэрийг өөрийн зөн совингоо сонсож бодож тунгаахын сацуу хамтрагч болон гэр бүлийн хүрээнд сайтар зөвлөлдсөний үр дүнд гаргахыг сануулж байна. Сарын эхэнд чухал гэрээ хэлэлцээр, бичиг баримтад гарын үсэг зурах гэж яарсны хэрэггүй. Мөн худалдаа наймааны тал дээр ч зарлага гаргасны хэрэггүй. Харин сарын хоёр дахь долоо хоногт наймаа арилжаа хийхэд таатай. Уран бүтээлчдийн хувьд онгод хөглөгдөн, аливаа бүтээл туурвихад саадгүй сайхан бүтнэ. Хүнд хүчир ажил хийдэг хүмүүс анхаарал болгоомжтой ажиллахгүй бол жижиг ч гэсэн гэнэтийн бэртэл авч болзошгүй. Албан томилолт, аялалд явахад тохиромжтой. Мөнгө санхүүгийн тал дээр удахгүй сайхан мэдээ дуулна. Таны хийж буй бүтээлч ажил тань амжилтыг дагуулна. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд таалагдсан ч түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэх болно. Эрүүл мэндийн хувьд сарын сүүлээр бэртэж гэмтэх, зарим нэг өвчин сэдэрч, бие махбодь хямарч мэдэх юм. Эрчүүдийн хувьд олонд танигдах, нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж байна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг та хүснэ. Гэхдээ яарсны хэрэггүй аяндаа цаг хугацааны явцад өөрчлөлт аяндаа ирнэ. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Чухал шийдвэр, үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Эмэгтэйчүүдийн хувьд шинэ хүнтэй танилцана. Энэ таныг нөхцөл байлыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Сарын сүүлээр бизнесийн өрсөлдөгч нар болон эдийн засагч нартай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Таатай нөхцөл байдлыг хүлээ.
Ихэр
Сарын эхэнд та энэ жил хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах боломж олдоно. Ганцаар бодолгүй гэр бүлийнхээ хүнтэй зэрэгцэн сууж байгаад хийгээрэй. Аливаа хийж буй ажилдаа анхааралтай байж, бага зүйлийг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Таны хүчтэй, эрэмгий зан чанар ба удирдах ажилд тэмүүлэх нь амьдралынхаа эзэн нь гэдгийг мэдрэхэд тань туслана. Албан ажил дээр эерэг өөрчлөлт гарч магадгүй. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүсийн хувьд хийсэн бүгд олны анхаарлыг татахуйц амжилттай, бүтэмжтэй байх болно. Та бүх авьяас чадвараа ил гарган, өөрийгөө зөв талаас харуулж чадна. Хайр дурлалд анхны сэтгэлээр ханд. Зарим нэг ачаалалтай үе ард хоцорч таны эрч хүч аажмаар дээшилсээр байна. Сэтгэл сэргэж урам зоригтой байх нь. Сарын дундуур тушаал ахих, амбиц хөөсөн нэгний увайгүй үйлдэл нь дарга болон олон хамтрагчдын дургуйцлийг хүргэж харилцааны асуудал үүсгэхэд хүргэнэ. Ойр дотныхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж авна. Эрсдэлтэй алхам худалдаа наймаа хийхэд тааламжтай. Бүх зүйл таны нэр хүндийг өргөхийн төлөө байх болно. Таны цэвэр ариун ёс суртахуун, хэлсэн үгэндээ хүрдэг зан чанарыг дээд удирдлага тань зохих ёсоор үнэлэх болно. Санхүүгийн байдал сарын сүүлээр жаахан тааруу байх ба та ойр дотныхноосоо зээл авахаасаа бүү айж эмээ, бүү сандар, энэ бол зөвхөн цаг зуурын хүндрэл. Хамтран ажиллагсад болон удирдлагууд танд тааламжгүй хандах магдлалтай учир та энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мэргэжлийн асуудлыг асуудалгүй шийдэх, эд зүйлсийн хангамжийг сайжруулах боломж гарна. Идэвхитэй, бүтээлч авьяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай.
Мэлхий
Сарын эхээр гэнэтийн бэртэл гэмтэл бэртэл эсвэл зүрх судасны өвчин тохиолдох магадлалтай, сарын сүүлээр мөн бие организмд өөрчлөлт орч ядарч сульдаж доройтно. Бясалгал хийж оюуны алжаалаа тайлах цаг иржээ. Өөртөө хайртай байж цагийг үр ашигтай өнгөрүүл. Гэр бүлийн харилцаа, хайр сэтгэлд ан цав үүсэх магадлалтай. Аливаа асуудалд яаран шийдвэр гаргахгүй байх нь танд болон таны ойр дотныхонд тустай гэдгийг анхаараарай. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй ажиллахад мөн мөнгө санхүү, хөрөнгө оруулалт шаардах ажил явуулахад таатай биш байна. Мөн танд ирэх гэнэтийн мэдээ мэдээлэл, нөхцөл байдлын таатай бүрдлүүд нь үйл явдлыг таны талд ашигтайгаар эргүүлэх нь тодорхой байна. Хэрвээ танд хамтарсан төслийн ажилд орж ажиллахыг санал болговол зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй, одоохондоо зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт ололтыг авчрах болно. Сарын дунд үе амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн дур булаам чанар өндөр түвшинд байна. Материаллаг байдал ялимгүй тоглоомонд хожих эсвэл азтай худалдан авалт хийх магадлалтай. Уран бүтээлийн ажил онгод хөглөгдөх, өөрийн нуугдмал авьяасаа нээх, сэтгэлийн мухарт нууцханаар бодож мөрөөдөж явсан зүйлээ хийх зэрэг нь таныг жинхэнэ аз жаргалд умбуулан цаашлаад амжилтад хүрэх болно. Таны эрүүл мэндэд таагүй байдлаар нөлөөлөх учраас ядарч зүдрэхээс зайлсхий. Харин уран бүтээл туурвих, уучлал гуйх, мөргөл залбирал үйлдэхэд эерэг, тааламжтай. Өөрийн авъяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Урьд эхэлсэн ажлаа дуусгах, өөрчлөлт, хувьсалт хийхэд тааламжтай. Хамтрагчтайгаа хийсэн ажил чинь гайхам амжилтанд хүрнэ. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Харин сарын сүүлээр тушаал дэвшихэд таатай. Өөрийн дурлаж сонирхсон зүйлдээ хангалттай зарах хэмжээний мөнгө бага байх тул санхүүдээ сайтар хянамгай хандаарай. Арилжаа наймаа хийх, санхүүгийн бичиг баримт үзэглэхэд таатай бус байна. Буруу тооцоолох болон хууртагдах магадлалтай.
Арслан
Сарын эхээр санхүүгийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад таатай. Та удирдлагадаа нэр хүндтэй байдлаа ашиглан, зөвшилцөл хийж чадвараа дайчилбал ашиг орлого гарт ороод ирнэ. Ажлын шинэ түнш, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болох магадлалтай. Аливаа харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Ирээдүйдээ итгэх бат итгэл, өөдрөг үзэлтэй байж, амьдралын эрч хүч улам нэмэгдэх болно. Та зорилгоо зөв тодорхойлсон, шийдэмгий, хөл дээрээ бат зогсож чадсан, нөхцөл байдлыг зөв үнэлдэг, бодит орчноос тасраагүй хүмүүс л амжилт олно. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Эсвэл ажлын түншүүд, ивээн тэтгэгчдийн тусламж авах хэрэг гарна. Сарын дунд үед арилжаа наймааны асуудалд идэвхтэй хандах хэрэггүй. Төрийн байгууллагад хандах, дээд удирдлагатай уулзах гэж байгаа бол биеэ барьж, тэвчээртэй байхыг хичээ. Аливаа харилцаа таагүй байх бөгөөд ойр дотны хүнтэйгээ маргалдах болно. Энэхүү маргааны гол эзэн нь та өөрөө байна. Таны сэтгэл хөдлөл, байнгын сэтгэл хангалуун бус байдал болон хувирамтгай байдлаас таны хайртай хүн залхсан бололтой. Та санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй ч эрсдэлтэй алхам бүү хий. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Таны давуу талыг эсрэг хүйсний хүмүүс өндрөөр үнэлнэ. Ганц бие хүмүүст хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно.
Охин
Сарын эхэнд амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авъяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Хуучин найз нартайгаа, садан төрөлтэйгээ харилцах, гэнэтийн мэдээ авах нь ажил мэргэжлийн, санхүүгийн амжилтын эхлэл болно. Энэ сард гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний аялал зохион байгуулна. Үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд сэтгэл хангалуун байх болно. Та бусдыг татах чадварынхаа ачаар бизнесийн гайхалтай санал хүлээн авч, тэр нь ажилд чинь бас нөлөөлөн албан тушаал ахих, амьдрал ахуй тань дээшлэх сайхан боломж нээгдэнэ. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Эрүүл мэндийн хувьд өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Түүнчлэн ахимаг насны хүмүүсийн архаг өвчин хурцдаж болзошгүй. Хайртай хүн эсвэл хань ижлээс урвалтыг мэдэрч магадгүй. Эсвэл хардалт, гомдлоос болж, амрагийн харилцаа тасарч болзошгүй. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй. Шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой. Шинэ нээлт хийх, гэнэтийн эргэлт гарах буюу сансрын энерги хувиран өөрчлөгдөх болно. Сарын сүүлээр санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийл. Өөрийн сонирхдог зүйлээ хийгээрэй. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Санхүүгийн хувьд тогтовортой ч ирээдүйд хийх гэрээ хэлцэлээ сайтар бодож байж шийдсэн нь дээр. Таны эргэн тойронд сайхан сэтгэлтэй, эерэг хүмүүс дүүрэн байна.
Жинлүүр
Олдож байгаа боломжийг бүү алдаарай. Зорьж тэмүүлж байгаа ажил үйлс тань удаан хугацаанд хүлээж байсан мэдээ мэдээлэл авах, аль эсвэл ажил хэргийн хамтрагч холбоотонтой уулзах уулзалтын дундаас та амжилт сэтгэл ханамж хоёроор дүүрэн гарах болно. Од эрхэсийн таатай байрлал энэ ордонд байрлаж байгаа ба мөнгө төгрөгний орлого олох, аль эсвэл ашиг хонжоотой худалдан авалт хийж болохыг амлаж байна. Гэсэн ч хувийн амьдрал амжилтгүй байх тул үүнтэй холбогдон урам хугарах болно. Харин сарын дундаас амьдралын хүч чадал буурч эхлэх ба энэ нь эруүл мэндэд аюул нүүрлэж байгааг од эрхэс зааж байна. Биеийн хэт ачаалал, эрсдэлтэй ажлаас хойш суу. Сэтгэл хөдлөлийн улмаас гаргах ширүүн догшин зан байдал нь таныг эвгүй хүнд байдалд оруулж болзошгүй. Санхүүгийн асуудал тань танилын хүрээгээр зохицуулагдаж шийгдэгдэх болно. Энэ ордныхон биеийн эсэргүүцэл их сул байдаа тул дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэйг сануулж байна.
Хилэнц
Энэ сард хайр сэтгэлийн хувьд таатай байх ба шинээр танилцсан хосуудын хувьд илүү таатай, нааштай үр дүнг авчирна. Ганц бие хүмүүс өөрийн заяаны ханьтай учрах бололтой. Найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барь. Чин сэтгэлийн харилцаа, таны чин сэтгэл бусдыг өөртөө татах дүр төрх зэрэг чинь амьдралд амжилт олоход тус болно. Сарын эхэнд архаг хууч өвчин хүндрэх, осол гэмтэлд өртөх, золгүй явдал учирч болох магадлалтай. Гэнэтийн сэтгэл хөдлөлөө дарж байхгүй бол эсрэг үр дүнд өртөх магадлал өндөр. Олон цугласан газар хөл үймээнээс холхон бай. Элдэв муу зүйлсийн нөлөөнд автахаас сэргийл. Та бүх хүний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Аливаа алхам, хийж байгаа үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Сарын дунд үед мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Гэсэн хэдий ч азтай тохиолоор таны хийсэн гэрээ хэлэлцээр амжилттай болж түүнийгээ дагаад санхүүгийн тал дээр дэвшил гарна. Бүтээж туурвих онгод хийморь нь дотоод хүч чадлаа нээж илрүүлэхэд хүргэх бололтой. Байж болох бүх боломж бололцоог тооцож, бодож олсноор төлөвлөснөө хийж, зорьсон зорилгодоо хүрч чадах болно. Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцана энэ нь цаашлаад нэг насны ханиа сонгох шаардлага тулгарна. Хайр сэтгэлийн асуудалд одтой байх боловч олноос онцгойрох гэсний хэрэггүй. Мөнгө болон шинэ үүсвэрүүд нээгдэх болно гэвч энэ тохиолдолд хүнд байдалд орж мэдэх юм. Харин сарын сүүлээр эхэлсэн ажил хэрэг амжилтгүй болох нигууртай. Ядарсан тархи болон биеэ сайхан амраасны дараа хэн нэгний тусламж дэмжлэггүй өөрийн хүчээр ажиллаж хөдөлмөрлөх нь чухал байна. Эрүүл мэндээ хойш тавьж хэрхэвч болохгүй. Анхаарал болгоомжтой байгаарай. Гэрээ хэлэлцээр хийх, уулзалт хийх гэж шамдах хэрэгггүй. Муу мэдээ эсвэл хажуугаас муу нөлөө ирэх болно. Өөртөө боломжийг бий болгож бодол санаагаа цэгцэл. Хойш тавьж удаасан ажлаа хэрхэн яаж амжилттай урагшлуулах талаар бодох таатай цаг үеийг овжиноор ашиглаарай.
Нум
Энэ сарыг оюуны хөгжил, хувийн амьдралын асуудалд өөрийгөө зориул гэж одод зөвлөж байна. Гэнэтийн ба урьдчилан тааварлаагүй зардал нь гэр бүлийн хадгаламжинд нилээд их нөлөө үзүүлнэ. Та шинэ туршлага хуримтлуулж байгаадаа баяртай байх болно. Нийгэмд эзлэх байр суурийн тогтвортой байдал болон материаллаг байдлын түвшин ямар нэгэн эргэлзээг төрүүлэхгүй. Та энгийн зүйлээс өөрийн уран бүтээлч авъяасыг нээж чадна. Мэргэжлийн салбарт амжилт дагуулах болно. Түр орхисон төсөл дээрээ дахин ажиллавал ашиг олох боломжтой. Сарын дундуур албан томилолт эсвэл аялал зэрэг аян замд гарах бололтой. Та энэ аялалд нухацтай нямбай бэлтгэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдээ анхаарлаас гадуур орхиж болохгүй. Магадгүй асуудал үүсгэсэн ч сэтгэл санааны хэт хөөрөл, уур уцаараа дарж тайван шийдээрэй. Бүтээж туурвих идэвхи дээшлэх бөгөөд энэ нь мэргэжлийн ажил төрөл, тушаал дэвших, найз нөхдийн харилцааг дээшлүүлэхэд гол нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндийн хувьд өвчин эмгэггүй таатай байна. Сарын сүүлээр бүтээлч байдал болон зөн билиг, бэлгийн чадвар нэмэгдэнэ. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямарч шийдвэр гаргасан таньд гэнэтийнх байх болно. Санхүүгийн байдал тогтворгүй байх ба магадгүй хувийн жижиг сажиг асуудлуудтай тулгарч санхүүгийн асуудлыг шийдэх хэрэг гарч мэднэ. Өөрийнхөө хийж буй зүйл болон өөртөө дүгнэлт хийх боломж гарч ирэх бөгөөд ойрын хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг ч гаргах таатай боломж бий болно. Хайр сэтгэлийн хувьд хосуудын харилцаа таатай байж залуу гэр бүл ам бүл нэмнэ.
Матар
Сарын эхэнд таны материаллаг байдал сайжирч та сэтгэл санааны хувьд тун таатай байх болно. Зарим нэгний албан тушаал ч өөрчлөгдөж мэдэх юм. Хайрлаж дурлах болон бүтээж туурвих хүч чадлаа дайчлан гаргана. Бүтээж туурвих онгод хийморь нь ажил хэргийг хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүрэх, тэгснээр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Санамсаргүй мэдээ хайртай хүнд тань нөлөөлөх эсвэл таны үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх мөн нийгмийн байдлыг тань өөрчлөх болно. Энэ ордны бүсгүйчүүд олны анхаарлыг татсанаар ирээдүйн ханьтайгаа учирч болзошгүй тул гадаад байдалдаа анхаараарай. Эрүүл мэндийн тал дээр та хэт их ачаалалыг үүрэх бололтой. Үүнтэй холбоотойгоор золгүй явдал тохиох, аваар осол гарах, биеийн байдал муудаж мэднэ. Сарын дундуур холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Ажил хэрэгч нэг нь шинэ танилтай танилцах бөгөөд түүнд өөрийгөө ямар их ашигтай, гайхалтай хүн болохыг мэдрүүлж чадна. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байдлаар хандахыг сануулж байна. Ажил хэргийн хувьд ч хувийн амьдралдаа ч тэр. Сарын сүүлээр ганц бие хүмүүс хайр дурлал эсвэл нийгмийн байдалдаа зарим нэг өөрчлөлтүүдийг хийх болно. Шинэ санаа төслүүд биелэлээ олж эхлэх бөгөөд энэ бүхнийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Од эрхэсийн таагүй байрлал, санхүүгийн хямралд хүргэх магадлалтай. Материаллаг зүйл багасах бололтой. Зарим нэг найз нөхөд танаас хөндийрч магадгүй учир тэдэнтэй хэл амаа ололцохыг хичээх хэрэгтэй болох нь. Таны амьдралын чадамж сексийн эрч хүч нэмэгдэж таны биеийн байдал сайжрана. Шинэ танилтай болох болон хайртай хүнтэйгээ романтик болзоонд явахыг үгүйсгэхгүй.
Хумх
Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж ажилла. Сарын эхээр та мэргэжлийн үйл ажиллагааны салбарт гойд амжилт олно. Цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх нь байна. Ямар ч ажил төрөл танаас их хэмжээний хүч гаргахыг шаардах болохыг од гаригс та бүхэнд урьдчилан анхааруулж байна. Бүх эрч хүчээ зөвхөн ажилдаа чиглүүлэн ажиллах хэрэгтэй. Амжилт таныг хүлээж байна. Мөрийтэй тоглоомонд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой төлөвлөж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй нь. Эрүүл мэнддээ санаа тавь. Энэ байдал ер нь орхигдох гээд байгааг анзаар. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Сарын дундуур ажил төрөл, орон байр, сууцаа солих асуудлаар дээд удирдлага болон олон нийтийн байгууллагуудад хандахад тааламжгүй. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд дотно харилцааг бий болгоход таатай. Хувийн болон гэр бүлийн харилцааны бат бөх байдлыг хангах үүднээс хувь заяа танд ээлжит шалгуур, сорилтыг илгээж байна. Санхүүгийн хувьд сарын сүүлээр тааруухан байна. Та санамсаргүйгээр худалдан авалт хийх, аль эсвэл өмнө өгсөн амлалт, үүргийн дагуу төлөх төлбөр тооцооны улмаас мөнгө санхүүгийн байдал дордоно. Шинээр эхэлсэн ажил болон эрсдэлтэй салбарт явуулж байгаа үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд оруулах магадлал маш өндөр байна. Ажил мэргэжлийн хүрээнд илүү их идэвхи чармайлт гаргах гэсний хэрэггүй. Санхүүгийн хүндрэл үүсгэхгүйн тулд ихээхэн хүч чармайлт хэрэгтэй болно. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг байх ба биеэ барихыг сайтар хичээ.
Загас
Сарын эхэнд танд санаандгүй ажлын санал ирнэ. Энэ нь удаан уулзаагүй танил чинь байж мэдэх юм. Хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ. Та эелдэгээр хүлээж авах хэрэгтэй. Хамаатан садан болон дотны найз нөхөдтэйгөө анхаарал болгоомжтой харилцаарай. Ажил хэргийн хувьд шинэ санаа, хэтийн төлөвөө боловсруулж эхлэхэд таатай байх. Олон нийттэй харилцах ажлаас холхон ганцаараа ажлахыг илүүд үзээрэй. Санхүүгийн тал дээр бэрхшээл тулгарана. Тиймээс аливаа мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг баримт боловсруулахдаа хянуур болгоомжтой хандаарай. Шинэ ажлын байранд очих, тавьсан зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай. Магадгүй та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхоноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Сарын дундуур та зорилтот үйл ажиллагаандаа ганцаар биш аль болох хамтарч хамтын хүчээр хийхийг эрмэлзээрэй. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтанд хүрэх болно. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй. Магадгүй ачаалал бүхий ажил эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэлтэй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно. Ямар ч асуудал тулгарсан хийж буй ажлаа хойш битгий тавь. Зорилготой тууштай, хөдөлмөрч байдал тань танд амжилт авчирна. Бусдын нөлөөнд автахгүй байхыг зөвлөж байна. Харин сарын дунд үед таны идэвх зүтгэлтэй байдал тань хамтрагчийнхаа эсвэл удирдлагынхаа анхааралд өртөнө. Ханьтайгаа хамт сууж байгаад ахуйн зардлуудаа бичиж жагсаа мөн бодит орлогоо бич. Ингэж тооцоолсоноор гэр бүлийнхээ санхүү, ажил төрлийн үр ашигтай шийдвэрлэхэд тустай. Сонирхолтой уулзалт, сайхан мэдээгээр дүүрэн байна. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийдэхийн тулд түр хүлээгээрэй. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй.