ТОХИОЛДЛЫН СЕКСЭЭС ТАТГАЛЗАЖ, ҮНЭНЧ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА!

Секс гэдгийг хэн дуртай хүнтэйгээ хамаагүй хийгээд байдаг ч зүйл биш, эхнэр нөхрийн хооронд үр удмаа үлдээх, бас өөрийгөө нээх үйл явц. Секс хийснээр бие махбодь, энерги, хувь тавилангийн түвшинд нарийн сэжмээр холбогдчихдог учраас эхнэр нөхөр гэж эртнээс хуульчилж, журамлаж өгсөн байна.

Бэлгийн боловсрол, мэдлэг дутуугаас болж өөрийгөө болон бусдыг хохироодог хүмүүс их учраас тэдэнд зөвлөгөө санал өгөх сайт шүү дээ. Секс гэдгийг садар самуун сурталчилж, буруу зан үйлрүү татаж, олон хүнтэй явалдахыг дэмжсэн зан үйл гэж ойлгодог бол уучлаарай, 10 жилдээ эхнээс нь суучихаад ир. Сурах бичгүүд дээр чинь ядаж юу зөв, юу бурууг биччихсэн жишээ олон байгаа.

40, 50 хүнтэй унтсан, нууц амраг байх ёстой, цусан төрөлтэйгөө унтсан, нэг удаагийн сексээр голоо зогоодог, тааралдсан болгонтойгоо унтаж хэвтээд яв л гэнэ … Ингэж бичихээсээ ичиж эмээж, гэмшинэ гэж байхгүй, тархи нь гөлийж, тэнэгийн туйл болсон юм шиг байх болж. Нийгмийг ингэж буруу зан үйлд уруу татдаг амиа хичээгчид их болжээ.

Энэ сайтад янз бүрийн хүмүүс орж уншиж байгаа. Төлөвшсөн хүмүүс эдгээр мунхаг хүмүүсийг тоохгүй, үгийг нь хэрэгсэхгүй. Харин төлөвшиж амжаагүй нас залуу хүмүүс ийм зүйл байдаг юм байна гэж уруу татагдаж болно. Хүн гэдэг бурууд амархан уруу татагддаг.

Сүүлийн үед харийн бодлогын талаар гарах болж. Энэ нь ард иргэдийг сүйрүүлье, доройтуулъя гэвэл садар самуунд автуулж тэнэг байлга гэсэн нэг хэсэгтэй бодлого юм.

Энэ ардчилал гэдгийг бөгсөөрөө толгой хийж болно гэж боддог харанхуй бүдүүлэг хэсэгтэй бид л тэмцэж, шүүмжлэхгүй бол хар масс оюунлаг хэсгээ залгих аюулд ирсэн байна.

БЗХӨвчин, ДОХ, тэмбүү зэрэг аюулт өвчнөөр цөөхөн хүн амтай ч дээгүүр бичигдэх болсон нь ёс журам гэдгийг уландаа гишгэсэн мунхаг масс аас болсон хэрэг.

Хамгийн зөв шийдэл бол нэг хамтрагчтай байх, эхнэр нөхөртөө үнэнч байх, тохиолдлын сексээс татгалзах, бэлгэвч хэрэглэх билээ.

Бэлгэвч нь бүрэн хамгаалалт болохгүй, мөн БЗХӨ нь арьс, хөлс, шүлс гэх мэт ахуйн замаар халддагыг мартаж болохгүй.
БЗХӨ тархах гол зүйл нь нэг удаагийн секс буюу тохиолдолдлын хавьтал юм.

Хүн секс хийхгүйгээр үхсэн түүх байдаггүй. Цөөхөн хүн амтай улсад олон хавьтагчтай байх нь цус ойртолт гэсэн тахалд хүргэдэг. Бид АНУ зэрэг хүн ам ихтэй улсын буруу ухуулгыг дуурайж таарсан бүхэнтэйгээ секс хийж, нууц амрагтай байх нь сүйрэл юм. Кино чинь бодит байдал биш гэдгийг ухах хэрэгтэй.

ТОХИОЛДЛЫН СЕКСЭЭС ТАТГАЛЗАЖ, ҮНЭНЧ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА!

Зөв хүнийг сайшаан магтаж, буруу хүнийг зоригтой шүүмжилдэг сэтгэлгээтэй болцгоое.

10 Comments

  1. Zochin says:

    Unen heljee. Belgiin zamiin uvchnuur nomer 1t Mongol yavj bdag shu

  2. Thanos says:

    Орчин үеийн нийгэм нэг иймэрхүү л дүр төрхтэй байна даа:
    Баар -> Секс -> Жирэмслэлт -> Гэрлэлт -> Салалт

  3. TRUE says:

    Yag zuv, unen, 1 hundee unench bai, belgevch heregle, bolohgui bol zugeer tevcheed boojgoigoo saagaad l yavj bai, shalig zavhai baidal bol goyo, saihan, sain zuil ogt bish, gar hangalga shaagaad l boloo!!!!!…..

  4. x says:

    ger bvl bolsn l bol 2 biyene hurah yosgvi l gj boddg sh de vneher vnench bj chadhgvi dodho zahirch chadhgvi hvmvs ehner nohortei bolj ger bvlinhe hvnig zovooh shardlaga bhgvi terni ornd gants biyein jargalar amidarsan ni der hajugar ni bs hvhed zovooj bhar tegd en asudlas bolj ger bvl salj hvhdvd onchirch vr dagawar ni dendv gemeer ih muhai vr dagawarudtai hvmvs bodmor l bga yumda suhasa omno en hvnig nasara hairlj hamt bj hu gdge sn bodoj bj shidmer bga yum tgd l vr hvhd ni garad irher tgd oor hvhen shuhan eswel or zalu haigad l urialmar bnaa suuhasa sn bodoche 2 biyene sain tanij medej bs sex en terde her taaramjtau bdg yum en tere sn bodoltsmor bnoooo

  5. Пост болжээ says:

    Сайтын админ нь сэтгэгдэл бичсэнийг минь нийтлэл болгон оруулжээ.
    Миний хэлсэн санааг хүмүүс тархиныхаа багтаамжаараа янз бүрээр хүлээн авна байх даа.
    Ойлгож ухамсарлаж, өөрийгөө ялж байгаа хүмүүст баяр хүргэе!
    Өмнө нь алдаа гаргасан ч одооноос засраад эхэлвэл хонгилын үзүүрт гэрэл харагдах болно.

  6. oyun says:

    svrtei yum hvvhen shaajil bdg . yuni bolohgvi bgaa yum .

    • Комментчин says:

      Чам шиг оюуны хомсдолууд ойлгохгүй л дээ

  7. Mogi says:

    Тийм юм бхгүй ээ хөгшөөн. Хэн ч чаддаггүй юм.

    • Ггн says:

      Хөгжлийн бэрхшээлтэй суумгай болцон эсвэл сэтгэлзүйн асуудалтай, осолд орж байсан, хол томилогддог ажилтай, хоёр өөр улсад гацсан харласан хүмүүсийн хань ижлүүд ер нь зовлон тоочих завгүй байхымаа тээ. Би нөхөртэйм шиг хэрнээ Хамгийн удаандаа 4 жил орчим дотны Харилцаагүй байж үзэж байсан юм байна. Үхээгүй гэхдээ эвлэрч чадахгүй байснаас болоод өвчлөл эхлүүлж байсан байх. Одоо бол ганцаараа байсан ч уужуурч сураад учиргүй өөрийгөө хүсээгүй юм руугаа хүчлэхээ болиод ирэхээр заавал бусдаас хамааруулж жаргах эсэхээ шийдэхгүй амар л байдын байна. Зарим сахил авсан улс эр эмгүй л үйлийн үр тарихгүй үр хүүхэд үйлдэхгүй бараг идэж уух ч гүй юун биеийн таашаал шаал өөр юмандаа цаг энергээ зардын байлээ. Мань мэт нь тэхдээ загнуулсышдээ яаж сив синглэ ок оршихуу гэсэн чинь ид залуугаараа байжээж сайхан амрагла залуувтар цэвэрхэндүү хүнийг бол ойртуул гээд тэр билэг мэлмий нь нээгдцэн улс нь юу харж хэлээд байгааг мэдкүү лав тэр учралууд нь ухаарал өгч дуусаагүй үйл хэрэгт л бэлтгэгдэх суурь болох юм шиг байгаан. Лав хайж гүй гээгүй өөрсдөө л олдоод наалдаад байх л юм гэсэн үнэн байхаа. Гэнэдээд улсуудын урилга заллаганд зөвшөөрчихөөр сууя эсвэл мөнгө зээлье гэсэн улстай л таарчаад байхын. Зүгээр дуугай өөр юмандаа туслалцаа хүсдэггүйм гэхэд танилцаад чимээгүй өнгөрч болдгүйм бхда. Илүүдээд бга энергээ сайн тараах ёстойм шиг бган

    • Би үнэнч байж чаддаг says:

      Би чадаад байна л даа. Бүх хүн чам шиг боовон толгойтой биш шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.