Ар гэрийхэн нь бөө мөргөлд итгэдэг хүмүүс байна уу? Би уг нь шашин нтр шүтэж янз бүр болдог хүн биш л дээ. Манай найз залуугийн гэрийхэн бүр маш их сүcэгтэй. Бид 2 хамт амьдардаг юм. Ойрын хамаатны ах нь бөө юм л даа тэгээд гэрийнхэн нь тэр хүний хэлсэн болгоныг хийдэг. Тэгсэн манай найз залууг сахиустай юм байна. Чи сахиусаа авахгүй бол ойр дотны хүмүүс чинь үхнэ гээд гэрийнхэн нь бөөн юм болоод манай найз залуу үнэхээр хүсэхгvй олон жил гүрийсэн ч гэсэн ар гэрийн шахалтаар бөө болсон юм.
Тэгээд хамаатан садан ах дүүгийн аль нэгнийх нь ажил бүтэхгvй бол сахиус авчихаад буулгахгvй болохоор чинь ингэлээ гээд л юм л болвол чичлээд удахгүй нэг хүний амь нас гарздах гээд байна гээд л байнга тэгэх юм. Би өөрөө итгэдэггүй ч хүмүүсийн итгэл үнэмшилийг бас үгүйсгэхгүй найз залуудаа юм хэлэхгүй дуугай л байдаг юм. Ер нь яг тэгдэг юм уу? Ийм зангаас нь болоод ч юм уу найз залуугийнхаа гэрийнхэнд би тийм ч дуртай биш. Хамт амьдраад 4 жил болж байна. Одоогоор бол үхсэн хүн алга л байна. Байнгын мөнгө төгрөг нэхнэ, айлын ганц эрэгтэй нь болохоор байнга л туслаж байдаг. Ар гэрийнхэндээ боломжтой бол өгч л байдаг, тэгээд хамгийн сонин нь гэрийнхэн нь өгөөд туслаад байхад ерөөсөө мөнгө авч байгаагүй харамлаад байдаг юм шиг сонин харьцдаг юм байна лээ.
Тэгээд хэрүүлдээ дандаа намайг оролцуулна. Бараг наад хүүхэндээ хамаг юмаа барьж гүйгээд гэрээсээ харамлаад байна ухааны бичдэг, манай найз залуу намайг өмөөрөөд л бас хэрүүл. Үнэхээр залуу хүн заримдаа боломжгүй үе байна. Надтай нийлж амьдрал босгочих гээд л хоёулаа байртай болно гээд л хэдэн төгрөг хураах гэхээр ар урдаас яаж ийж нэхсээр байгаад авчихдаг. Тэгээд авсан ямар ч шинжгүй. Байгаа байдал нь бүр харамлаад байдаг юм шиг ярьж бичээд байдаг нь сонин. Надад дургүй хүмүүстэй цаашдаа хадам нтр болоод хамт амьдарна гэхээр л бас нэг сонин байна. Уг нь хайртай бол ар гэр хамаагүй л байдаг л даа. Гэхдээ бүр энэ хүнд өөрийн гэсэн амьдрал босгох боломж олгохгүй арай дэндүү татлаа түтлээ ихтэй хүмүүс байх юмаа.
Хаанаас ч эхнэр олдоно. Ээж дахиж олдохгүй. Ээждээ мөнгө өг, ээжийгээ баярлуул гээд ах дүүсээ хар, ханд гээд л эхэлнэ. Мэдээж хүн ээжийгээ, ах дүүүсээ гээд л чадахаараа байхад тэрийг ойлгодоггүй. Би уг нь мөнгө төгрөг битгий өг гээд ганц ч үг хэлдэггүй бид 2 аль аль нь ээжийг нь ирэхэд баярлуулчих юмсан гээд л аль болох амттай шимтэй мах хоол юу байдгийн бvгдийн аваад л угтдаг тэгэхээр энэ нэг юмтайгаа энд үнэтэй цайтай юм идэж уугаал тансаглаад байна гэж боддог юм шиг байгаа юм. Гэрийхнээс нь болоод хамт баймааргvй хүртэл санагдах юм.
Гэхдээ манай найз залуу яаж тийм хүмүүсийн дунд төрсийн гэмээр тэд нараасаа шал өөр. Зорьсон том зорилготой хүмүүстэй эвээ сайн олдог сэргэлэн ар гэрээсээ хамгийн амжилттай явдаг нь. Тэгээд ээжийгээ уг нь их хайрладаг. Ээж нь болохоор намайг тоосонгүй, энэ хүүхэнтэй уулзахаасаа өмнө ээжийгээ л гэдэг сайн хүү байсан юмсан, ээжийгээ хайрла, ээжийгээ тоо ээж чинь үхээд өгөхөөр чи харамсана даа гээд л бараг өдөр болгон сонин чат бичээд байдаг. Яамаар ч юм бэ дээ..
13 Comments
Бөө болоод хүмүүсийн засал нтр хийж байна гэж бусдын муу муухай муу үйлийн үрийг авчихдаг юм тэр нь өөр дээр нь биш байлаа гэхэд үр хүүхэд ойр дотныхон хүмүүс дээр нь буудаг. За тэгээд гол нь юу ч мэддэггүй зүгээр л бөө болох гэж байгаад галзуураад үнэн ч хэлж байгаа юм байхгүй хүмүүсийн мөнгө төгрөг хулихддаг хүмүүс бас бна. Ер нь тэгээд сүнс сүүдэр чөтгөрөөр оролдож бөө нтр болох бол сайн зүйл биш сэтгэл санаа оюу бодлын асар их ядаргаанд орно эрүүл бус болно өөр өөртэйгээ ярьдаг болно галзуу л болно гэсэн үг. Бөө нтр болох бол ёстой хэрэггүй шүү гэр орондоо өөртөө сүнс чөтгөр дуудаад сайн зүйл л лав биш. .
за наад бөө мөө чинь шад худлаа шүү. Тэр бөө нь үх гэвэл үхэж чапах хүмүүс байна. Шинжлэх ухаан тийм юм байхгүйг нотолчихоод, хүн бүр худлааг нь ойлгочихоод байхад юун бөө вэ? эгч яг ийм асуудалтай нүүр тулаа л гарсан. Хүний төлөө хүүхдээ бөө болгоно гэхэд нь чимээгүй үгийг нь дагасан. Өөрсдөө дэмий худлаа зүйл гэдгийг нь ойлгоод больсон. зүгээр сайхан зөнд нь хая. Нөхөр чинь өөрөө учраа олог. Хичнээн мундаг эрэгтэй хүн байсан ч эчүүд чинь эмэгтэйчүүдийг зохицуулах тал дээр эргүүшт. Эргүүтээд бодвол чамайг буруугаар ойлгуулчихаад ирдэг байх. Өмөөрч хэрэлдэхдээ хүртэд буруугаар ойлгуулчихдаг. Сайхан зөнд нь хаячих. Тэгвэл өөрсдөө чамаас санаа нь зовоод аргадаад эхэлнэ
Монгол ээжүүдийн үрийнхээ төлөө үхтэл явдаг занг магтууштай л даа, гэвч төрүүлж өсгөсний ач гавъяа, шүүдрийн усаар цай май гэсэн шаампарын халилд хэт автсан хэсэг бүлэг авгай нараас болж Монгол ээжүүд муу, хадам бол хорон санаат шимнус гэсэн ойлголттой болоод байх шиг байна. Хүүхдээс ач тус нэхэж ажил хөдөлмөрийнх нь шим шүүсийг сорж, бүүр цаашлаад хүүхдийнхээ хань ижлийн цалин цагаанаас цуслах зорилгоор л төрүүлээгүй юм бол хүүхдээ насанд хүрэхээр нь амьдралд нь оролцолгүй тавьж явуул зарим нэг өмхий авгай нар аа. Хүүхэд олъё, төрүүлье гээд алаараа тоглуулаад алцайгаад хэвтэж байдаг хүүхэн мэдэх ч үгүй юм байна, биеийн таашаал эдлэх гэж аахилалдаж ноцолдож байж нэг гэнэ алдчихаад дараа нь нөгөө муу зулзаганаасаа бөөн ач тус нэхсэн шулмасууд. 50 орчим насны тиймэрхүү тарган биеэ захирч чадахгүй, шуналтай, шалиг, өвчин зовлон тоочиж бусдад ялархсан авгай нараас болж ээжүүдийн нэр нэлээд харлаж байгаа шүү.
yg mania eej aav 2iig dursleed helchihlee shuu hogshoon haha Iim pizdaguud haa saigui bnaa bn
unen dee, ehner haanaas ch oldono, harin eej gantshan. gehdee chamd ch bas uchir bii dee. Ted l har heree shig, chi l enhiin tsagaan tagtaa shig bv gej dee. Odoo neg taliig barij, zuvhun negniih ni hlsrn ugeer dugnelt gargah hun zuvhun adgiin teneguud l bii.
Hadam manguu emgenees ehleed haretshaa boli timerhvv zaluuda yanhan yawsan emgen nar hogii hviten aashtai hvn hairlaj medhgv heniig ashiglaj neg jargajhuu gsen yum ergeldjaa chamg bol gai bolj bga bolhoor zailaasail gj bodja nuhur chin bas eejinhee vgnees hezej garahgv neg udur ehige songohuu awgaiga songohu sal gd shaardah bz Nuhruu eejdee durgv bolgoh heregtei tgej baij heterhii amdrald chin orj gai bolj ergeldehne bagasna
Ene zarim xuuxnuud yagad iim aimar bn. Ugaas iim bsnuu suuliin ued iim bolood bn uu. Bi gaixaal bga yum. Eruugiin nuxtsul xunderne gedg shig l.
Aaimr emee naraa umuurj gene hoshnogo chin eejinhee hoshnogond durlsan erhiin balai naraas bolj bn zayu
Чи ийм юманд битгий санаа зов. Харин таларх. Эхийгээ хайралдаггүй хүн чамайг хайрлахгүй. Хүн ямар мөнх биш дээ. Хүн чанартай сэтгэхүйтэй байл даа
Gadaad ru tur yavaad bairny mungutei bolohooroo harival yadiin. Mgld bhaar tegeed shavriin yumnuud undiilgudguimdo. Gol n gadaadad garsan zorilgoo gun uhamsarlaad unuu shavruudaasaa gadagshaa tatlaa ch uursud deeree bailgaj boldguin shu. Tend shavar bolj bga uls setgehui n uurchlugduj hugjtuluu gadaadad bur tom shavar boldiim bile. Proven history bn.
Neg shavriig n deesh n tataal nejgeediig n tataal bjital dugai tatuulchq bur zovlon haij guildeed bdyn yagaad tegj uuduu harah durgui bdyn medq bainga l self pity hiij busdaas goridson nehsen zovlont amidraldaa gun durlacan uls bodvol biye muutai, gartsaa haidgui, uursdiig n usuj tornij bh uyed uram ugch Amjilt gargahad n chiglel bdgui bsn bj magadgui. Myaa gedegtee het itgeltei bgd bgaag n jo uurchluh gj orold esvel hol bai buu haricaj bai. Het oirtuulq bh uyed amar l bsn gert irj hebtcheed bvl harin demii yum ble.
Сарандаваа болон Бөө – д итгэдэг Тэнэг Ард түмэн шүү дээ. Хэцүү хэцүү Би ийм тэнэгүүдтэй тэмцээд л байж байна. Үнэн тэнэг Хэрвээ найз залуу чинь Наадуулынхаа үгэнд ороод эхэлбэл Салах л болох байх даа. Дээд боловсролгүй Эрдэм мэдлэггүй Тэнэгүүдийн дунд орж дээ.
бөө ч гэх шиг тэнэгтдэг хүмүүсийг гайхаад бдг юм. би бол яг эсэргээрээ найз охиндоо бүх юмаа зориулдаг тэгсэн чинь манхй хүнийг сахиусаа авахгүй бол юу нь ч бүтэхгүй гэж хэлдэг бга юм
манай гэрийхэн бүгд сайн надтай болохгүй бүтэхгүй гэсэн одоо салж байнадаа юм мэдэхгүй хүмүүсийг сайхан саадаг юм чинь бөө бдг юмдаа
Яаралтай тусдаа гар.