Хэтэрхий хоцрогдсон ч, хосууд одоо ч салж чаддаггүй гэр бүлийн уламжлалууд

Гэр бүлийн маш олон уламжлал, ёс заншлууд байдаг. Харин хосууд маань утга учрыг нь ч ололгүй дагаж мөрдөж, өөрсдийгөө зовоох нь элбэг тохиолддог. Хэрэгтэй хэрэггүй, бусдын зөв гэсэн бүхнийг дагаж мөрдөх нь тийм ч ухаалаг шийдвэр биш. Өнөөдөр 21-р зуун, эрх чөлөөт нийгэм.

Заавал бусдыг даган, дуурайж бүхнийг хийх хэрэггүй. Өнөөдөр залуу хосууддаа зориулж, хуучирч, хоцрогдсон гэр бүлийн уламжлалуудыг танилцуулж байна. Хэрэв эдгээр уламжлалууд танд ч бас таалагддаггүй бол хийхгүй байж болно.

Гэрлэх санал тавих

Романтик ширээ засч, үнэтэй сүйн бөгж худалдан авч, эмэгтэйдээ гэрлэх санал тавих уламжлал хэдийн хоцрогджээ. Заавал бусдыг даган дуурайж, мөнгө үрж, дүр эсгэх утгагүй мэт санагдах болсон байна. Орчин үеийн залуус илүү энгийн болоод чөлөөтэй амьдрахыг хүсэх болсон учир нүсэр баяр, ёслолоос татгалзаж, ердөө л хайртай хүнтэйгээ хором бүрийг жаргалтай өнгөрөөхийг эрхэмлэдэг болсон. Мөн гэрлэх санал тавих нь нэг нэгэндээ бага зэрэг дарамт учруулж, тулган шаардаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, үүнээс болж олон хос салдаг байна. Тиймээс зүгээр л ярилцаж, цаашдаа амьдралаа холбох эсэхээ шийдвэрлэж болно шүү дээ.

Шинэ байрны найр

Шинэхэн хосууд шинэ байранд орсны дараа хүн бүр л найр хийх байх гэж хүлээдэг. Гэвч үүний давуу тал чухам юу вэ? Ойр дотны хүмүүстэйгээ уулзалдаж, цагийг сайхан өнгөрөөж боломж гэж харж болох ч, энэ нь нэг талаараа нүсэр уулзалт болж хувирдаг. Маш их зардал гарч, мөн дээрээс нь олон хүний хөл дарагдаж, ядарч залхаж, сүүлдээ зүгээр бууж өгмөөр санагдана. Тиймээс ч хосууд шинэ байрны найр хийхээ больж байгаа. Хэдэн жил хураасан мөнгөөрөө эсвэл зээлээр арай хийж байр автал, ахиад л найр цайллага гэхээр үнэхээр хэцүү биш гэж үү?

Хуримын гэрчүүд

Хурим бол хосуудын хайр дурлал, нэг нэгэндээ үнэнч байхын баталгаа болсон үзэсгэлэнтэй болоод аз жаргалаар дүүрэн өдөр байх ёстой. Гэвч үнэндээ хосууд маань хуримаа зохион байгуулах, гэрчүүдээ бүрэн эсэхийг тоолох, араас нь бүхнийг асууж лавлаж, баттай болгох гээд өнөөх гэгээлэг жаргалтай өдрөө стресс бухимдлаар дүүрэн болгож орхидог. Яагаад заавал нүсэр хурим хийж, найзууддаа ижилхэн өнгийн даашинз, хүрэм өмсгөж хажуудаа зогсоох ёстой гэж? Төвөгтэй бас зардал их гарах биш гэж үү? Зүгээр л энгийн хурим хийж, юунд ч баригдалгүй өөрсдийнхөөрөө бүхнийг хийхэд болох биш үү? Тийм ч учраас сүүлийн үед залуу хосууд маань хуримын гэрчүүд хажуудаа байлгахаа больсон.

Хуримын дараа шууд хүүхэдтэй болох

Дөнгөж хуримаа хийж, тусдаа гарав уу үгүй юу хүүхэд асууж эхэлдэг хамаатан садан, найз нөхөд дэндүү олон байдаг. Тэр бүгдэд тайлбарлаж, ирээдүйн төлөвлөгөөгөө ярих дэндүү төвөгтэй. Ер нь хосуудын амьдралд гадны хүмүүс хэт их оролцох нь тэдний амьдралд саад болж, цаашдаа олон асуудал гаргана. Сүүлийн үеийн залуус хүүхэд гаргах гэж яарахаа больсон. Эхлээд өөрсдийн амьдралаа цэгцэлж, эцэг эх болоход бэлэн болсон гэж үзсэн үедээ хүүхэдтэй болох нь хариуцлагатай хэрэг гэж боддог. Мөн тэд зөвхөн хүүхэдтэй болох гэж хуримаа хийгээгүй. Бие биедээ хайртай учраас л хамт амьдарч байгаа болохоос биш, заавал дундаасаа хүүхэд гаргаж, өсгөх гэж амьдралаа холбосон хэрэг биш билээ.

Бүх баяр ёслолоо хамаатан садан, найз нөхөдтэйгээ хийх

Хүмүүс өнгөрсөн үед дэндүү бусдаас хамааралтай, бусдын хүсэл сонирхолд нийцүүлж амьдарч ирсэн мэт санагдана. Бүх баяр ёслолыг хамаатан садан болон найз нөхөдтэйгээ хийж, хөлд дарагдана. Үнэндээ үүнийг та өөрөө хүсч байна уу? үгүй юу гэдэг л хамгийн чухал. Өөрөө зөвхөн нөхөр эсвэл эхнэртэйгээ баяраа цомхон тэмдэглэхийг хүсч байсан ч, ингэх ёстой гэх бодлоос болж, өөрийн хүсэл сонирхлыг хойш тавихад хүрдэг. Одооноос бусдыг муугаар хэлэх байх гэхээс айлгүйгээр хүссэнээрээ баяраа цомхон тэмдэглэж, бүр тэмдэглэхгүй байсан ч болно.

Жирэмсний зураг авахуулах

Гэнэт л хүмүүс нэг нэгнийгээ дагаад жирэмсний зураг авахуулдаг болчихож. Энэ үнэхээр тийм хэрэгтэй бас гоё үйл явдал уу? Зүгээр л бусад хүмүүсийг жирэмсний зургаа авахуулж сошиалд байршуулсныг хараад, жирэмсэн эмэгтэйчүүд маань би ч бас авахуулна гээд л, нөхрөө дагуулаад явдаг юм шиг… Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд маань аятайхан зураг даруулах гэж олон цаг зогсож, нөхөр нь наана цаана нь гарч, хөлсөө урсган гүйнэ. Энэ бүгд чухам хэнд хэрэгтэй ямар гээч уламжлал вэ?

Дөнгөж төрсөн хүүхдийг угаах

Дөнгөж төрсөн хүүхдийг угаах уламжлал байдаг. Олон хамаатны хүмүүс, найз нөхөд цуглаж, хүн бүр л хүүхдийг харж, үнсэх гэж дайрна. Харин энэ нь нялх биетэй ээжид ямар санагдах бол? Хүүхдийг угаасан, угаагаагүй ямар ч ялгаагүй шүү дээ. Мухар сүсэгт итгэж, дөнгөж төрсөн нярайтай гэртээ олон хүн цуглуулах нь бүү хэл, хүмүүст ч мэдэгдэхийг хүсдэггүй залуус олон болсон.

Хамаатнууд гэрт ирж амьдрах

Хамаатны эгч хүүхдээ дагуулж ирээд л, танайд хэсэгтээ байлгая гэж дайрдаг. Энэ үед сэтгэлд нь юм хийчих вий, гомдоох вий гэсэндээ өөрөө дургүй байлаа ч, за гээд л залуу хосууд ч гэлээ гэртээ гадны хүн байлгахыг зөвшөөрдөг байсан. Гэвч одоо үед энэ нь дэндүү хоцрогдсон. Бүгд л амьдрах гэж хичээж байхад, яагаад бусдын ачааг бас нуруун дээрээ үүрч, дургүй байсан ч дуртай мэт аашлах хэрэгтэй гэж? Үүний оронд шууд л үгүй ээ, боломжгүй гээд хэлчихэд болохгүй зүйлгүй шүү дээ.

3 Comments

  1. man says:

    Хосууд бие биедээ хайртай, цаашид эвтэй найртай амьдраад явж байвал заавал хурим найр хийх ч шаардлага байхгүй. Бөөн хөрөнгө мөнгө зарсан архидалт. Зарим хосууд нэг их сүртэй хурим найр хийж сүр дуулиан болчихоод удахгүй хоёр тийшээ болж байгаа хосыг алийг тэр гэхэв. Үнэхээр бие биенээ хайрлаж хүндэтгэдэг хосууд илүү дутуу ёс заншилгүйгээр он удаан жилийг хамтадаа туулаад, үр хүүхдээ өсгөөд амьдарч болоод л байдаг шүү. Орчин үед хамаатнууд ирж нэг нэгэнд дараа болж амьдардаг нь бүдүүлэг санагддаг. Хичнээн төрсөн ах, эгч дүүс ч тус тусдаа биеэ даасан амьдралтай, гэл бүлтэй байх ёстой. Бие биенийхээ амьдралд оролцоод хутгалдаад байдаг новширсон заваан гэр бүлүүд байдаг шүү. Хүүхдээ насанд хүрэнгүүт шууд гэрээсээ хөөж бие даалгадаг барууныхны зарчим нэг бодлын зөв ч юм шиг

  2. үнэн says:

    яг л үнэн юм бичиж ялангуяа тэр жирэсний зураг гэдэг үнэхээрийн тэнэг үхсэнээ гайхуулдаг юм бэ цүндийсэн гүзээ л биздээ яг үнэндээ жирэмсэн эмэгтэй хүн тийм сайхан харагддаггүй юм бусдад тэр нөхөртөө сайхан юм байгаа биз
    ямар ч эр хүн хааа хамаагүй жирэмсэн эмэгтэйг харахад нэг ядарсан арчаагүй авгай л харагддаг үхсэндээ гайхуулж бараг нүцэглээд авахуулна ийм зургийг хөндлөнгийн хүн үзэхээр ой гутаж сэжиг л хүрдэг юм хүүхнүүдээ хэзээ чжирэмсэн эмэгтэй гоё секси энэ тэр харагддагүй юм шүү

    • Гант says:

      Ёстой нам тэнэгтлээдээ. Заавал секси байх ёстой тэ? Хаха. Бүх юмыг секстэй холбочихдог жинкэн мунаг нөхөр бна даа. Хэвлийдээ үрээ тээх нь эх хүний хувьд амьдралын хамгийн жаргалтай, дурсгалтай үе байдаг юм. Тэр зургийг хүнд харуулах гэж ч авхуулдаггүй юм. Тэр гэдэс бол гүзээ биш хүүхэд. Томрохын хирээр хөдөлж сууж босоход ч түвэгтэй байдаг нь арчаагүй санагддаг бол чам шиг зүүлэг амьтныг төрүүлэх гэж зовж жаргасан эх чинь яах гэж тийм арчаагүй алхамыг сонгодог байна аа? Хүний амьдралын нэг хэсэгийг ч зүгээр орхиод өнгөрөөж чадахгүй муулж, тавлаж, секстэй холбож өөлж байгаа чи л хамгийн арчаагүй бодолтой байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.