Нөхөр, найз залуу тань “Шалан дээрээс дотуур хувцсаа авчхаач”, “өнөө орой хөлбөмбөг биш кино үзье”, “дэлгүүр явцгаах уу?” зэрэг асуултанд хариу өгөхгүй таг болчихдог уу?. Тэгвэл үүнд албан ёсны тайлбар өгье. Эрчүүдэд “Сонгож сонсох” гэдэг тархины үйл ажиллагааны онцлог эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг аж.
Энэ онцлогийн дагуу эрчүүд жилд нийт 388 удаа эхнэр, найз охиныхоо үгийг сонсдоггүй гэж Британид хийсэн сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт жилд 339 болдог гэнэ. Судалгааг ахалж явуулсан эрдэмтэд “Эрчүүдийн энэ авир залхуурал гэхээсээ илүү гентэй нь холбоотой сонсгол муудах өвчин” хэмээн тайлбарлаж байна.
2000 гэр бүлээс асуулга авахад нөхрүүдийнх нь “Сонгож сонсох” үйл ажиллагаа нь сонсгол муудсаны шинж тэмдэг болж илэрч байна хэмээн тал хувь нь хариулж, нөгөө тал хувь нь дээрх хариулттай зарим талаар санал нийлсэн гэнэ. Харин нэг хэсэг хүмүүс нөхрүүд нь тэдний амны хайрцгийг уншиж байж ойлголцдог хэмээж, өөр нэг хэсэг хүмүүс нөхрүүдээ сонсголын бэрхшээлтэй хэмээн эвлэрчээ.