Эмэгтэй хүн бүрийн толгойд түмэн бодол эргэлдэхийн зэрэгцээ төрөл бүрийн асуултууд ч гарч ирдэг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд хайртай хүнээсээ зарим нэг асуултыг асуухдаа бодит байдлаас тэс өөр хариулт авахыг нууцхан хүсдэг.
Харин эрчүүд бодит байдлыг тэр чигээр нь хэнэггүйхэн хэлэхэд бүсгүйчүүдэд хариулт төдийлөн таалагддаггүй. Тиймээс бүсгүй та сэтгэл гонсгор үлдэхийг хүсээгүй л бол дараах асуултыг эрчүүдээс битгий асууж байгаарай.
1. “Би тарган байна уу?”
Хэрвээ байгаль дэлхий илүү ухаалаг байсан бол эрчүүдийн тархинд энэ төрлийн асуултад хариулах ухааныг суулгаж өгөх байсан байх. Гэвч эрчүүд аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг хүмүүс. Тиймээс ч энэ төрлийн асуултад тэд “Үгүй. Чи тарган биш” гэж хариулна. Эсвэл “Бага зэрэг илүүдэл жин байгаа ч энэ нь чиний төрхөнд муугаар нөлөөлөхгүй байна” гэж хариулж болно. Харин зарим нэг эрчүүд “Тиймээ, Чи турах хэрэгтэй” гэж хариулж ч чадна. Гэтэл үнэн хэрэгтээ та хайртай залуугаасаа “Би чиний хувьд үзэсгэлэнтэй юу” гэж л асуух гэж байсан биз дээ. Тиймээс энэ асуултаа шууд л асуух хэрэгтэй. Тойруулж асуулаа гээд та хүссэн хариултаа сонсож чадахгүй л болов уу.
2. “Түүнд яагаад бүгд дурладаг юм бол?”
Эмэгтэйчүүдийн тархийг ч гэсэн буруу зохиосон бололтой. Эмэгтэй хүн “Тэр том өгзөгтэй юм” гэж бодчихоод өөрөө маш ихээр гунигладаг. Харин үүний дараа “Энэ бүдүүн өгзөгтэй хэрнээ яагаад олон эрчүүдийн анхаарлыг татдаг юм бол” гэж бодож эхэлнэ. Эрчүүдээс энэ төрлийн асуултыг асуух хэрэггүй. Асуусан тохиолдолд тэрээр “Том өгзөг сайхан харагддаг. Том уруул ч гэсэн гоё шүү дээ” гэж хариулах магадлал өндөр. Ингээд л та өөртөө итгэх итгэлгүй болж, та хоёрын хооронд маргаан үүсэх нөхцөл бүрдэнэ.
3. “Чамд энэ хумсны будаг таалагдаж байна уу?”
Таны энэ асуултад хариулахын тулд эрэгтэй хүн маш удаан болох болно. Энэ нь тэр таниас “Энэ шинэ карбюратор ямар санагдаж байна” гэж асууж байгаатай адил сонсогдоно. “Чамд энэ лак таалагдаж байна уу?” гэж асуух нь “Цайвар ягаан өнгийн лак авах уу энгийн ягаан лак авах уу” гэсэн асуулттай ижил болох юм.
4. “Чи яг одоо юу бодож байна вэ?”
Олон зүйлийг нэг дор хийж чадах нь эмэгтэй хүний давуу тал юм. Жишээлбэл: Хумсаа будаж байх үедээ тэрээр “зун хаана амрах вэ” гэж бодож чадна. Өчигдөр хадам ээжтэйгээ муудалцсан байсан ч өнөөдөр энэ талаараа бодож хямрах үзэгдэл ч бий. Хумс будаж суух нь уйтгартай учир та зурагт үзэж чадна. Харин хэрвээ эрэгтэй хүн хүйсээ маажиж байвал тэр юу ч бодоогүй гэсэн үг. Түүний бүх анхаарал хүйсэндээ л төвлөрсөн байна.
5. “Чи надад хайртай юу?”
Мэдээж, энэ асуултыг асуухдаа та “Тийм” гэсэн хариултыг л сонсохыг хүснэ. Энэ нь та түүнд чи надад анхаарал бага хандуулж байна гэдгийг илэрхийлэх гэсэн санаа юм. Харин тэр энэ байдлыг ойлгоогүй байх магадлалтай.
6. “Чи яагаад надад хайртай вэ?”
Энэ асуултыг асуух үед тэр юу хариулахаа мэдэхгүй шаналах биз. Учир нь яг одоо түүний дотор эмзэг, мэдрэмтгий жижиг хөвгүүн л байна. Уг асуултыг асуух үед түүнд багшдаа загнуулж байгаа мэт мэдрэмж төрдөг аж.
7. “Чи юу ч анзаарахгүй байна уу?”
Тиймээ, бодит байдал дээр тэр үнэхээр юу ч анзаараагүй байгаа бөгөөд та ч үүнийг мэдэж байгаа. Тэгвэл энэ асуултыг асуух шаардлага байгаа гэж үү? Хэрвээ та магтаалын үг сонсохыг хүсэж байвал “Миний шинэ үс засалт чамд ямар санагдаж байна” гэж асууж болно. Харин хэрүүл хийхийг хүсэж байвал дээрх асуултыг асууж болох л юм.
8. “Чи хамгийн ухаантай нь юм уу?”
Энэ асуултыг асуух үед та эрэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг унтрааж байдаг юм. Тиймээс түүнд энэ байдал хэзээ ч таалагдахгүй. Та түүн рүү харанхуй гудамжинд дайрч буй дээрэмчин мэт санагдана.
9. “Хөлбөмбөг надаас илүү үнэтэй байна гэж үү?”
Яг тухайн үед хөл бөмбөг эсвэл хоккей танаас үнэтэй байж болох хэдий ч энэ бол үргэлж тийм зүйл биш юм. Тоглолтыг амьдаар үзэх гэдэг нь мэдээж таатай зүйл. Жишээлбэл: Амралтын өдөр та найз бүсгүйчүүдтэйгээ шоппинг хийхээр төлөвлөж байтал таныг онлайнаар бараагаа захиалчих гэвэл тийм ч таатай санагдахгүй болов уу.