Яаж сэтгэлийн амар амгаланг олж, яаж үзэн ядахаа болих вэ?

Сайн байна уу, захиаг минь уншиж зөвлөлгөө өгч байгаа та бүхэндээ юун түрүүнд талархал илэрхийлэе. Яг юунаас эхэлж бичихээ мэдэхгүй байгаа ч гарчиган дээр дурдсанчилан сэтгэл минь хөрчихлөө. Нөхрийгөө хайрлах нь байтугай хийж байгаа ямар ч үйлдэлд нь хариу үйлдэл үзүүлж үг хэлэхээс ч дургүй хүрч байна.

Анх ажлынхаа бүсгүйтэй согтуу буудал руу орж байсан талаар нь сонсноос хойш сэтгэл хачин байсан. Дараа нь хүүхэд шигээ оюутан охинтой янз бүр болсон тухай нь сонссон. Огт худлаа хэлэхээргүй хүмүүсээс сонссон дээр нь нөхрийн унтсан хэвтсэн хүүхнүүдтэй холбоотой асуудлууд одоо гарч ирж байгаа болохоор худлаа гэх аргагүй юм даа.

Нөхрөөсөө энэ тухай асуугаач үгүй, асуугаад ч яах юм билээ. Нэг бол худлаа хэлнэ, нэг бол бөөн хэрүүл болно. Бага насны хүүхдүүдтэй болохоор сална гэж огт бодохгүй байгаа ч одоо хайргүй болсон энэ хүнтэй яаж өдөр хоногийг хамт өнгөрүүлнэ гэхээс яс хавталзаж байна. Цаг мөч бүр надад хийсэн бүхэн нь бодогдох юм.

Секс хийх ямар ч сонирхол алга болсон. Аль болох хол баймаар санагдах юм. Би яаж сэтгэлийн амар амгаланг олж, яаж үзэн ядахаа болих вэ? Гэр бүлээс гадуур хормой хотны явдалд дургүй болохоор надад өөр хүнтэй болж гадуур явах ямар ч хүсэл байхгүй.

14 Comments

  1. Absolutely Perfect says:

    Аниа нар холбогдоорой.
    themanwhocanxxx@gmail.com

  2. э says:

    амьдралаа бүү алд, үр хүүхдээ бод л гэхийн энэ амьдрал уу. тэсвэр тэвчээртэй нь л нөхөртэйгээ үлддэг юм гэсэн шүү дээ монголд бол. хөгшрөөд л ухаан суух байх даа. тэгээл үхнэ. монгол эмэгтэйчүүд гэж агуу тэвчээртэй хүмүүс шүү. энэ mogi гээд байнга коммент бичдэг хүн бол монгол эрчүүдийн төлөөлөл мөнөөс мөн. яг ийм мулгуу бүдүүлэг, адгууслаг эрчүүдтэй болохоор монгол эмэгтэй хүн эр хүний хайр халамж мэдрэнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй. азтай бөгөөд царайлаг сайханууд нь гадаад европ эрчүүдтэй суудаг. эргэн тойрын хүүхнүүдийн нөхөр нь нэг бол огт ажил хийдэгггүй эхнэрээрээ тэжээлгэдэг. эсвэл архи ууна. эсвэл явдалтай. эсвэл зоддог. дефектгүй эр хүн нэг ч алга. тэгэхээр наад хөгийн “амьдралаа” бодоод тэс.

    • Oyu says:

      Chi ch gesen Mogi giin adil tes geed bgaam bishuu mal aa. Tesdeg ni tesdiin bgaaz bi l lav chadku

  3. Minj says:

    Salaad demii. Nuhur chine ger bvliinhee tuluu hariutslaga hvleej nasaar chin ta hediig tejeeh vvregtei. Oldog hediig n aytaihan argaar bvgdiig n salgaj awhaa bod sar bvr. Hvvhdiin iim ym tiim ymand mungu heregtei geed bainga ilvv mungu sain neheed bai. Uur hvvhentei buudal oroh mungugui boltol n sain segser gehdee haraaj zagnahguigeer.

  4. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Юуг ч батлах нотлох шалгах хэрггүй.
    Зүгээр л дажгүй өөр залуутай болзож үзэж…. цаашаа яах ийх чинь хамаагүй… гол нь энэ явдал гэр бүлийн чинь үр хүүхдийн чинь аюулгүй байдалд нөлөөлх хэмжээнд байж болоХгүй … гол нь энэ мэдрэмжийн драа чи нөхрөө уучлахад арай дөхөм болж цааш амьдрахад сэтгл зүй чинь хөнгрөх нь чухал

  5. MUGI.d says:

    MUGI.D ene mogi gj neg oorigo yu gj boddg banzal er ve tgd chinii ehner shig oorig ni hurad yawad bgag ni zvger orhihu te hutsdg gazra huts za cham shig erin svgnvd horwogos zailasai dara toroldo emegtei hvn bolj torj oorig ni hurah yamr bdgig en hvnd medrvlerei burhan min yu gn ve vr hvhde anharjil l bval bolo gnv tged ehner gdg hvn bishv te chi l ehnere vl toodg yum bga biz ehner chn salsan ch hen ch toohorgvi hachin yum bdh biz tgd l chi ingj bnga oor hvhen yarij sudag blgvi archagvide hachin yumtai suchad terige bitgi end biched bai cham shig ehnere hurhas oor yum medehgvi bnga l ergtei hvn olon hvhen shaah gj torsn ch gh shig gennn ni tim ch gh shg ih hutshima terig ni zarim teng ni dagana zarim uhamsartai erchvd ni ovo sorgotsoldh yuma mugi chi bol hvn bishe ehnerte bol ehnerig chn bs hvhdvdig chn orovdj bn herwe gants biye bol bitgi ailin ohinig ehner bolgj awch zovo gj bvr chin setgelese guimar bn

    • Zochin says:

      Chi ooroo tegeed ene huuhend yu gej zovloj bgaam dee. Mogi ch yahav heldegee helsen bn. Chi ooroo oligtoi yum helj chadahgui bgaam bishuu. Minii bodloor Mogi giin zov bnaa.

  6. Ggn says:

    Smiling mind, intuition, breethe metiin app tatahu, angli heltei yu. Nuguu sri sri amidrah urlag byasalgal yoga edreer yavj uuriiguu yadaj ariutgaa naad nuhcsun hun chini sev suugaad dev orcon bh magadlaltain bishu. Thde zun sovin chini yag yu gj bhymde, evgui medremj bainga avaad bnu. Holhon amraltand yumu hari gazar tur hugatsaagaar yavchuul yadiin. Une tseniig chini uhaarah bolomj gargaa hu. Uuriiguu ch gsn jo tsegtsel. Thde mi bodloor uuruus n amnaas n sonsoj uneheer setgel n tsaashaa yavchiju tandah heregtei bha. Biye miyeer zavaarah daraachiin asuudal gol n setgeliig n huraaj chadval biye n haa holdohov gdg shig 40 duhtul n teschuul teed naad novsh chini ugaasaa chamaas uur songoltguil boloh bha da. Ingej gamgui uree cacdiim bol eldev gajuudal uuseh l bh yavaandaa. Nuguu dontolt edr n tohioldcon bol mergejliin tuslalcaa avbal yadiin. Uuruu bas jo orondoo taaruu tal bga yu gui yu. Dergedehee hangaj barq uls tend dutuugiin medremjdee hutlugduud ulun tsarailaad yavaam bishuuzde. Uurtuu itgeltei bga bol zaaval naad huneer toiron ergeldsen byatsxan yertuncuusuu iluu tod tomruunaar setgej hurch chadah durtai yum ruga yav. Neg shirheg har yumnaas bolj horvoo n duuschaad bn geheer ih l jijighen orchild orshdog hun bn. Uchnuun goy yums delhiigeer duuren bga hoishid uragshaa harj amidar, gaihamshgiig erj hai meder butee. Hen negnees az jargalaa hamaaruulahaa boliod ehleheer chi uuriiguu hichneen ih huchirhegjseniig uhaarah bolno.

    Ter huneer dutq l bai. uram magtaal goy taashaal saiham buhniig zaaval ugch chadq negnees n goridoj gundaj suuh shaardlagagui l gj bodjino

  7. Mogi says:

    Нөхөр чинь чамайг хаяхгүй үр төлөө анхаарч л бвал гол үүргээ биелүүлж бгаам, бусдыг нь хараагүйм шиг сонсоогүйм шиг өнгөрөөвөл чи тэгтлээ их зовж шаналахгүй. Өө сэвгүй эр бхгүйгээс өөрийн эрээ зөв жолоодохыг хичээ, одоо бгаа амьдралын үнэ цэнээ ойлгож түүнийг уучилж ухаан зар. Хорсол зэвүүцэл чамайг эцэст нь салгана, баяр баясалгүй болгоно, эрч хүчгүй болгоно, шулам болгоно. Эцсийн дүндээ амьдралаа бүү алд.

  8. Too biased says:

    dandaa l surgaar asuudal shiideh yumaa, uuruu garaagui, sonssoogui bj iingeh gej, nuhurtuu bish busdad, tednii ugend itgeh.

    Ted chin chamtai bish nuhur chin l chamtai amidardg shd, hend ni itgevel deer bol?

    • Mogi says:

      Нөхөр чинь чамайг хаяхгүй үр төлөө анхаарч л бвал гол үүргээ биелүүлж бгаам, бусдыг нь хараагүйм шиг сонсоогүйм шиг өнгөрөөвөл чи тэгтлээ их зовж шаналахгүй. Өө сэвгүй эр бхгүйгээс өөрийн эрээ зөв жолоодохыг хичээ, одоо бгаа амьдралын үнэ цэнээ ойлгож түүнийг уучилж ухаан зар. Хорсол зэвүүцэл чамайг эцэст нь салгана, баяр баясалгүй болгоно, эрч хүчгүй болгоно, шулам болгоно. Эцсийн дүндээ амьдралаа бүү алд.

      • u says:

        mogiigiin helj bga zov shuu

      • үнэн хэлжээ says:

        Энэ хүний хэлж байгаа үнэн шүү. Чи саллаа гэхэд Үр хүүхэд чинь сэтгэлийн шаналалтай амьдарна. Өөр хүнтэй суулаа гэхэд бас хуурахгүй гэх баталгаа байхгүй. Мөн чи дагавар хүүхэдтэй учир Чи шинэ нөхрийн өмнө доошоо орж амьдарна. Тиймээс Энэ хүний үгийг дага. Эхэндэээ хэцүү байна. Яваандаа иймэрхүү зүйлийг тоохгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.