БЗХӨ мөн болов уу?

Сайн байна уу? Би одоо 23 настай одоогоос 2 долоо хоногийн өмнө хамгаалалтгүйгээр хавьталд орсон юмаа. Тэгээд Гялс төвд шинжилгээ өгсөн Диплокок гэсэн вирус илэрсэн юм. Тэгээд өнөөдөр Халдвартын БЗХӨ-ийн эмчид үзүүлэх гээд очтол ахиад шинжилгээ өгнө. Тэгж байж баттай болно гэсэн.

Шинж тэмдгийн хувьд шодойны үзүүр орчмоор хааяадаа өвдөөд байгаа ч юм шиг. Тэгээд үе мөч жоохон өвдөж байгаа. Яг ийм вирус илэрж байсан хүн байна уу туслаач. Мөн Улаан Тууз эмнэлэг нь Халдвартын БЗХӨ-ийн эмнэлэг мөн болов уу?

5 Comments

  1. Gyls tuv zailaa says:

    Hahaha bi belgiin hariltsaand orj uzeegui .. basseind yvah geed gyls tuvd shinjilgee ughud naad diplokokk chine ilersen ineed hureed margaash n uur salbart n ugsun zugeer bsn shal hudlaa gazar bnle

  2. Даашка says:

    Би бас Гялс төв дээрээс эрүүл мэндийн бичиг авах гээд мазок өгсөн чинь наад диплококк илэрсэн. Өмнө нь бэлгийн замын өвчин (ялангуяа заг хүйтэн) аваад дутуу эмчлүүлсэн тохиолдолд илрэх магадлалтай гэж байсан. Надад тийм зүйл байхгүй. Гайхаад өөр хувийн эмнэлэгт өгөхөд гараагүй. Одоо улсын буюу халдвартын эмнэлэгт үзүүлэх санаа байна. Чиний хариу гарсан уу Халдварт дээр өгөөд. Хариугаа хэлээрэй.

    • Захидлын эзэн says:

      Сайн байна уу? Халдвартын амбултороор ороод ромб тоогоор 5 номерт нь эмч тэй нь уулзаад шинжилгээ өгдөг юм байна лээ, шинжилгээний хариугаа 1 хоногийн дараа очиж авдаг, шинжилгээнд мазок, цусны шинжилгээ үнэ төлбөргүй. Мөн хариуны хувьд Диплококк илрээгүй. Халдварт л хамгийн зөв нь гэж бодсон, хувийн үнэтэй эмнэлгүүдийг бодвол. За тэгээд амжилт, вирус гарсан байгаа үед Халдвартаар нээх яваад хэрэггүй байх шүү, онцын шаардлагагүй бол.

  3. Өө хөөрхий says:

    Дахиад шинжилгээг нь өгөөд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авдаа.

    • Эмчид үзүүлээ says:

      Бзхө тусахад эрхтнээс ялгадс гарах, шээхэд хорсох, үзүүр хэсгээр эмзэгших, гүвдрүү гарах, секс хийхэд өвддөг гэж бн. Гүүглдээд хар, шинжилгээ өг, эмчид үзүүлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.