2 эрэгтэйд 2-ланд чиний хүүхэд гэж хэлээд сууж байна…

Сайн байцгаана уу? Энэ түүхийг бичих гэж нэлээд бодлоо. Хүний амьдралд бүдрэх асуудал бишгүй л гарах юм. Яаж даван туулах нь хувь заяаны асуудал болоод байна. Харааж зэмлэлгүй зөвлөөрэй. Одоогоор 40 гарч буй эмэгтэй, нөхөртэйгөө 10-н жилд байхаасаа үерхэж амьдарч 3 хүүхэдтэй болсон. Одоогоос 5 жилийн өмнө нөхөр маань том охиноосоо 5-хан эгч жаахан охинтой явалдаж, хөдөө гадаа явахдаа авч явдаг, нууцаар амьдарсаар нэг л мэдэхэд тэндээ амьдардаг болсон байсан.

Ингээд би гэдэг хүн тэнгэр хол газар хатуу гансарч гуниглаж 2 жил хэртэй амьдын сүг болов. Хүүхдүүд маань ч овоо ухаан сууж би ч тайтгарч арайхийн амьдралаа авч явж байв. Хүнд өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд ангийн охин Г маань нөхөр А-н хамт миний амьдралд нэлээд тус дэм болдог байлаа. Гэвч амьдрал бас л хатуу найз Г-г минь бурхан тааллаа. А-тай нэг их холбоо барихгүй болохоор тэгэсхийгээд холбоо тасрав.

Жил гаруйн өмнө санамсаргүй явж байгаад А-тай тааралдахад нэлээд зүс алдсан байх юм. 2-лаа зовлон жаргалаа нэлээд ярилцаад нэг шөнийн явдал болоод би ч хүнтэй ойртоогүй 3 жил, тэр ч жил гаран болсон байсных тэрүү буудлын орыг нуртал биеийн жаргал эдлэв. Тэр явдлаас хойш бид 2 боломж олдвол биенээ хүсдэг яг л 18-тууд шиг байлаа. Гэхдээ өмнөх 3 жилийн хугацаанд нөхөр маань хүүхдүүдээ эргэдэг, гэрт ирж хонодог байв. Ингээд А-тай учираад хэдэн сар болж байхад нөхөр маань нөгөө охиндоо хөөгдсөн гээд хувцсаа чирээд уучлал гуйж орж ирлээ.

Ингээд хамт хэсэг амьдраад би ч орондоо оруулахгүй хэдэн сар гүрийсэн л дээ. Хар багаасаа хамт байсан болохоор өрөвдөлгүй яахав. Нөхөр ирснээс хойш А-тай хааяа хамт хонодог байлаа. Хэсэг хугацааны дараа жирэмсэн болсноо мэдсэн ч хэнийх гэдгийг нь мэдээгүй. Мэдэх ч боломж байгаагүй. Учир нь А-тай уулзаж жаргаад нэлээд халаалттай ирэхэд нөхөр шөнө нь оронд орж ирээд хүчээр хийсэн. Одоо ой гарантай маамуу тэврээд 2 эрэгтэйд 2-ланд чиний хүүхэд гэж хэлээд сууж байна. Ер нь цаашид яавал зүгээр вэ? Та бүхэн харааж ерөөлгүй зөвлөөрэй…

20 Comments

  1. Хэн нэгэн says:

    Солиороо чи,, салж тусдаа байхдаа явдаг эсвэл найз нь өнгөрсөн хойно явдаг эдрээс илүү хажууд нь байхад л араар тавьдаг, унтдаг хэвтдэг асуудлууд зөндөө байна даг. Тэгээд байвал нөхөртэй байхдаа явалдаж байсан түүх бичнэ шүү.

  2. Romance says:

    Хэн хэний сэтгэлд сэв суулгаад яанам бэ? Нуусан чигтээ өнгөрөө дөө. Эцэг тогтоолгох шинжилгээ өгөөд нэг нь сөрөг гарах буюу нөхрийн чинь хүүхэд биш байвал бүүр хэцүү байдалд орно. 2 Эцгийн хүүхэд мөн гарах магадлал хир байдаг бол сайн мэдэхгүй байна.
    Тийм дээ ч нуугаад хазайлаад өнгөрөөд бай. Харин А гэгч нөхрийг арай давраагаад байгаам бишүү. Нөхөр нь ирсэн байж А-тайгаа амрагийн явдал зохиогоод байдаг. Жаахан тунгааж үзнэ үү.

  3. jagaa says:

    henih ni ch baisan hund huuhed iluudehgvi ee zvgeer l ooriihooroo l amidar

  4. Mogi says:

    Эмэгтэй хүний нөхөрлөл гэж ийм л юм бгаам даа. Найзийнхаа нөхөртэй нөхцөж ясыг нь өндөлзүүлсэн бх шив жинхэнэ утгаараа. Найз нь өнгөрөөд жил л болж бж. Үхсэний хохь амьдын жаргал тэ хаха. Тэгээд нөхөртэйгөө зэрэгцүүлээд хэний үр вэ тллл хогийн гичийний явдал мөн дөө. Энэ адил таарсан янханууд нь хэний үр вэ шинжилгээ хийлгэ ч гэх шиг. Үхсэн найзыг тооч байгаа ч амьтан алга. Нэгийгээ үхмэгц нөгөө дээр гарч мордогсод гэсэн үг бүгд. Адгийн янхан чиний ал өтөж үхээсэй. Чамд туслаж бсан найзын чинь сүнс чамайг авч явах болно.

  5. Po says:

    1ergvv hvvhen dargataigaa yvaldaad jirmee bolcon bj nohortoo chinii hvvhed gd svvlde ooroo ch henii hvvhedee medku bsn erv uws awgai tanidag bj bilee

  6. Даваасүрэн даажаа says:

    Солиотой авгай вэ. Амьдралд чинь хүүхэд чинь өвддөг ч юмуу элдэв муу юм боллоо гэдэг ч юмуу, шинжилгээнд орж таарвал яана. Наана нь шинжлүүлээч. Өдийн насалчихаад баларсын

  7. булгаа says:

    нэг багын дурсамж санагдлаа гэнэн залуу байж дээ нэг дотныхоо хүний эхнэр эгчтэй нэг хэсэг орооцолдлоо ах хойшоо сургуульд яваад мань ганцаараа хэдэн хүүхэдтэйгээ байдаг байлаа тэгээд нөхөр нь хойшоо буцаад хүүхдүүд нь хөдөөнөөс ирээгүй байсан за тэгээд бичээд яахав бараг сар шахуу өвөр түрийдээ орлоо би бол ёстой шөнөжингөө ноолж хоносоор тэгсэн өвөл нөгөө эгч нэг боломж гаргаж байсан би хүүхэдтэй болсон гэж байна би бол нэг тийм хүнд санагдаагүй мэдэн будилсан тэгсэн тэгээд авахуулах боломжгүй гээд цүндийхээр нь гайхаж байсан харин мань аймаар унаад хүүхдээ дутуу гаргасан гэхээр тэгээд л дайрч хийгээд өнгөрсөн одоо бол тэнэг байж юу ч мэддэггүй гэж энийг уншаад дурслаа

  8. bulgaa says:

    bulgaa0509@yahoo.com haya cahatlii mj bichere38 tai

  9. Onon says:

    Sainu , kuei neere nadtai barag 80 % tustei amidral baidiin bainaa , uulzaj saihan yariltsah yumsan . Zahidliin ezen mini holbogdoj bolohu bi emegtei hun bainaa

  10. Зочин says:

    Удахгүй зүс царай нь тодроод хэнийх гэдэг нь мэдэгдээд ирэх бхөө. Би бол чамайг одоо энэ хүүхдийнхээ эцэгтэй нь л амьдарсан нь дээр гэж хэлэх бн даа. А ч бнуу экс ч бнуу энэ бяцханыгаа төрсөн эцэгтэй нь блгасан нь дээр юм шигээ. Гэхдээ хэрвээ А- гийх бгаад тэр хүн чамтай амьдрах боломжгү бол нөхөртэйгээ чинийх гэснээрээ дуусахгү юу даа. Нөхөрт бол одоо үнэнч бх албагүй.

  11. Bitgii helee says:

    Chadaj baigaa yumand arga baihgui shde . 2langaas ni mungu avaal amidrahgui uu kk

    . A-n huuhed baigaasai , teneg nuhurtuu bitgii helee . Odoo A-taigaa uulzaj baigaa yu ?

    Lag heregt durtai naasan kkk

  12. zochin says:

    Hunii amidral d olon yum tohiono schuu dee . Nadad iim yavdal taarsan baisan bol ; gej neleen bodoj uzlee. Bi ch gesen odoo 40 garch bn .

    BI baisan bol huuhed heniih baih ni hamaagui , odoo iim nasan deer saihan huuhdee harch jargaj usgunu schuu dee.

    Naad eregteichuudiin chin tuhaid bol uneheer zuvhun uuriihuu zurch setgeliig sonsono. Ter A daa hairtai yum uu, EX nuhruu huleej uuchilj avah setgel, tevcheer baina uu. hairaas chin uldsen uu zug baihad hentei ni jargaltai , uuriihuuruu baij chadaj bn gej bodoj baigaad schiidver gargana.
    huuhdiin ezgees bolj hen negniig ni songono gedeg buruu alham gej bododj bn. Za amjilt husii

  13. ××× says:

    Өө ямар асуудалтай юм бэ. Нөхөртөө бүх үнэнээ хэлвэл яасан юм бэ? Тэр хаяж яваагүй бол ийм юм болох ч үгүй байсан байлгүйдээ. Тэгээд яахаа шийдэцгээвэл. Тэр хүн дахиад явлаа гэхэд та нээх тоохгүй биздээ.

  14. батаа says:

    nuutsaar etseg togtoolgoh shinjilgee hiilgej blohguimu? Daraa n asuudal hunderwee

  15. Ггн says:

    Гадаадад бол яахав Гэрээр ашиглах эцэг тогтоох кит зарагддаг л байх. Монголд бол шүүхийн шийдвэрээр л хэн нь байсныг шинжлүүлж таарах байхдаа. Нөхөр чинь яасан муухай юм хүсэхгүй байхад нь, зөвшөөрөл өгөх боломжгүй ууцан байхад нь гэмт хэрэг хийцэн байнашд. А-д хайртай биш байж хэт дасгаад ч яахав дээ. Хүүхдүүдийн олонх уул нь хүндлүүлж хайрлуулж бардаг эцгээ харж өсвөл зүгээр байж магадгүйн, чи ч унаган багаасаа ээнэгшээд дасалцчихсан одоо тэгж шинэ дурлал манатай л ухаажаа байлгүй дээ. Сэтгэл зүрхээ сайн чагна. Өөртөө үнэнч л байгаарай. Чи угаасаа нөхрөө сонгодгоо сонгоод халдашгүй бүс рүүгээ нэвтрүүлцэн байна тэрнээс буцаад ирэхэд нь хүлээж авахгүй байх сонголт байсан. Уучлах зай хэр үлдээсэн экс байсын байгаан. Би нээх ч хайр майр гэж уянгалдаггүй болохоор лам олдкүй бол буцахдаа зална гэгчээр ахиад нэг залуу охины өгөөшийг цүдийлгээд сууж байх хүсэлгүй л байх байсан. Нөхөр чинь амьдралд хэр нэмэр тустайн, хүүхдүүддээ хайртаймуу эдр нь мэдэгдэхгүй болохоор шууд хэлэхэд эргэлзээтэйн. Над шиг хүн бол ааль ужений няслаад зайлсан дээр нь ашгүй ашгүй гэцэн эргэж ч харахгүй буцааж ч авахгүй өөрийнхөө үр хүүхдийнхээ л урдахыг харж явах байсан. Эцэг нь хүүхдүүдээ гэх нь бүү хэл хүүхэд шигээ хүмүүсийн амьдрал алаад нэмээд гэрт ирж шавар хаагаад бөөлжсөн бөөлжис буцааж ам руу чихээд ёстой бүткүээ. Зүгээр аманд орсон шар тос чинь байж таараад чи өөрөө сэтгэлтэй бол тээд эргээд ирэхэд нь тосоод авч дээ.

    Чи их сайхан эмэгтэйлэг, эрчүүдийн хэрэгцээнд нийцтэй бүсгүй байхаа. Би лав тэгж залуу малууд зав гаргаад суухаас илүү өөртэйгөө л байх дуртайшд. Тэхээр өөр шигээ л хүнд арай тохирсон юм сэдэх байх. Чи наад жонхуугаа хурдан нэг тийш нь шийдээд нөхрөө сайн хашрааж байгаад бүтэлгүй амьдралаа бүтэн болгох гээд үзэж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.