Тэвчээд архинаас гарахыг нь хүлээх хэрэгтэй юу?

Би одоо 23 настай нэг охинтой. Охин маань манай ээж дээр байдаг. Хамт байх боломжгүй байсан болохоор манай ээж дээр байдаг боломжтой болоод хажуудаа авах гэж хичээж байгаа. Хань минь надаас 4 насаар ах. Анх оюутан болоод 2 жил үерхээд хамт амьдраад 4 жил нийт 6 жил болж байгаа юм л даа. Энэ хугацаанд бишгүй л зүйл үзлээ. Нөхөр маань айлын бага, би айлын том охин. Айлын бага болоод ч тэр үү их дураараа. Нөхрийн хувьд сайн аав, сайн залуу. Ээж, аав нь гэсэн надад их сайн.

Хамгийн гол асуудал архи. Их уух дуртай залуу. Уухаараа жоохон агсам талдаа. Эрүүл болохоороо уучлалт гуйгаад юу ч болоогүй юм шиг л байдаг. Элдэв эмэгтэйтэй орооцолдож байгаагүй ээ. Архи л үнэхээр том асуудал болоод бна. Өдөр болгон шахуу л их бага хэмжээтэй, шалтаг олоостой уугаастай. Баяр нтрээр баярлуулж бэлэг өгч байгаагүй ээ. Энэ байдалд нь дасчихсан. Хамгийн гол нь архи уухаа болих болов уу? Энэ байдал нь үнэхээр хэцүү санагддаг.

Яагаад бусад эмэгтэйчүүд шиг баяраар баярлаж, бэлэг авч сэтгэл амар байж болдоггүй юм болоо гэж хааяа өөртөө их гутардаг. Орой ажлаа тараад явахдаа өнөөдөр битий уучихсан байгаасай гэж боддог. Үнэхээр уухаа болих болов уу? Өөрөө бол уухаа багасгаж байгаа гэдэг. Эсвэл тэртээ тэргүй охин маань манай ээж дээр байдаг болохоор эртхэн салсан дээр болов уу? Охиноо бодоод тэвчээд архинаас гарахыг нь хүлээх хэрэгтэй юу? Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Хүн хайраар л дутдаг хорвоо юмаа. Чин сэтгэлээ хариулаад өгөөрэй. Баярлалаа.

12 Comments

  1. Залуу says:

    Засрахгүй ээ ээж маань аавыг засрахыг хүлээж хууртаж явсаар биднийг том болоход 2 тийшээ болсон доо.

  2. Даваасүрэн даажаа says:

    Архины эмчилгээ, сургалт энэ тэр түр зуурын бдаг юм байналээ. Шууд бөө дээр очиж янзлуул.

  3. 40garsan er 4uu darsan at says:

    emcilgee hiilgeed uz, bolohgui bol erthen sal chamd saihan ireedui baigaad itge.saihan amidray gevel changa bai.

  4. Ггн says:

    Донтолттой бол гэр бүлийн зөвлөхүүд сал л гэдийн байлээдээ. Чамайг бүү хэл өөрийгөө ч хайрлаж өөд нь татах ухамсар чадваргүй занг нь өөгшүүлээд дэмий байхаа. Муухан амьдрахыг ганцаараа ч амжина, хамтдаа амьдарч байгаан бол сайхан л амьдрах хэрэгтэй шүү. Шал илүү юмнаас болж үрчийж амьдрах зачем шаардлага байна. Няслаал зайлуулдаг газаршд. ААА юм уу зарим нэг архинаас гаргадаг төвүүдийн мэдээлэл өгөөд спирал тавиулна, архины эсрэг эмчилгээ хийлгэнэ гэвэл тусалж болохын бусдаараа бууз хуушуур явья гээд цочроо өгөөд сайн гэгч нь ухамсрын шанаа өгөөд холд. Хүүхэдтэйгээ уулзах бол уугаагүй үнэртүүлээгүй, уулзалт дуустал далжиганахгүй байх тал дээр нь анхааруулга өг. Чанга бай. Чиний боовших, дурлах, хайрлах хайрлагдах асуудлаас гадна тэнд бас нэг хүүхдийн ирээдүй эрүүл ухаантай хагас эцэг эхийн мэдэлд шилжсэн байна. Архинд зарцуулах мөнгө болгоныхоо талыг нь охиндоо гээд далд хийгээд яв гэж хэл. Бүгдийг нь босгож буй амьдралдаа зориулж бүтэн амьдралынхаа төлөө чамд ч зарцуулдаг болоод ирвэл л нийлэх эсэхээ шийдье одоогоор Охиноо ядаж би ганцаараа ирээдүйг нь аятайхан зурах хэрэгтэй байна ганц энэ донтолтын чинь шалтгаанаас болж бид орхиж байна гээд шударга л хэл. Юм бодох эр мөн ч юм уу даа. Ганцаараа уугаад байдгиймуу, архины хамуудаас нь холтго, гав ганцаараа уудаг бол бараг найдваргүй өөрөөсөө болоод байдаг хүн байна. Сар бүр архины зарцуулалтын талыг охиндоо энэ данс руу хийж бай, ядарсан хөгшний хөдөлмөр үнэл, буянтай буурайн хүчинд ядаж би сурч ажиллаж, амьдралаа аштайхан босгох гэж ганцаараа хичээе л гэхгүй юү. Юунаас болоод биеээ татаж авч чаддаггүйн бол. Үнэ нь дийлдэхээргүй өндөр татварын бараа болгочоосой, ард түмнээ хорт зуршлаас хамгаалж бардаггүй гүрний иргэд ухаан муутай нь ингээд л уруугаа л шааригдахымдаа. Чи боломжоороо архинаас гарсан монгодчуудын мэдээллүүд савчихаж бай холхон амьдар, аяндаа хүүхэн ч олдкуу санхүү нь ч мяараад нэг юм бодох байхаа

  5. Жимс says:

    Архинаасаа гарсан цагтаа ирээрэй гээд хаяад явахгүй юу даа. Хайртай бөгөөд архинаасаа гарч чадах сэтгэлийн тэнхээтэй бол арга хэмжээ авна биз дээ нөхөр чинь. Хүн өөрөө л өөрийгөө дийлнэ үү гэхээс өөр хүн дийлдэггүй юм.

  6. Маралгоо says:

    За бүсгүй минь, чамд чин үнэнийг хэлье, наад хүн чинь хэзээ ч засрахгүй. Чиний амьдрал ерөөсөө л яг манай ээжийн туулсан амьдрал байна. Ээж маань хар залуудаа аавтай суугаад архи уудаг агсан занг нь тэвчээд энэ насаа элээж байна. Залуу байхдаа ааваас салаагүйд нь заримдаа ээжийгээ үзэн яддаг байлаа. Миний хүүхэд нас тэр чигээрээ хүчирхийлэл дунд өнгөрсөн, архи уудаг хүнтэй яагаад ч сууж болохгүй юм байна гэдэг бат бодолтой болж өссөн дөө. Бусад хүүхдүүдийн аавыг хараад өөрийнхөө аавтай харьцуулаад гутардаг байлаа. Аав маань бас маш агсан, үнэхээр тавьдаггүй, буруу өтөлж яваа хүн. Хөгшрөх тусмаа л дордоно гэж мэд. Чи насаараа нэг архичны л тэжээж амьдарна. Ээж маань амьдрал ахуйгаа болгодог, аав өөрийнхөө мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэдэг, амьдрал ахуйдаа огт нэмэр болдоггүй. Тэр хүнээс болоод ээж маань амьдралын ямар ч баяр баясгалангүй, бэлэг сэлт бол бүр ярих ч юм биш, амьдралдаа ааваас нэг удаа бэлэг авч үзээгүй. Тэрнээсээ болоод манай ээж тэр дутуугийн мэдрэмжээ нөхөх гээд дандаа элдэв хог цуглуулдаг, байнга дэлгүүр хэснэ, хэрэггүй хог их авдаг. Би саяхан хүнтэй суусан, архи тамхи огт хэрэглэдэггүй сайн залуу таарсан. Сайн ханийн хүчинд хүүхэд насандаа амссан хүчирхийллийн шарх аньдаг юм байна. Би бол чамд сал л гэж хэлэх байна. Ганц л амьдрах хорвоо шүү дээ. Яагаад жаргаж болохгүй гэж? Яагаад сайн сайхан амьдрах боломж байхад тэр зүг рүү алхахгүй, муу амьдралыг сонгоно гэж??? Бод бод.

  7. Mr says:

    Мэдээж архи амьдралын дайсан, дон, өвчин. Бид архичин хүнийг донтсон сэтгэцийн өвчтэй бсон гэж мэдэхгүй харилцдаг. Зарим нь тэр хүнийг хаяж улам доошоо орж үхэж үрэгдэж байх. Энэ эмгэгийн эсрэг эхнэр нөхөр хамтдаа тэмцэх шийдэх хэрэгтэй. Зовох цагт хүний чанар гэж. Нөхрөө ойлгож хамтдаа ялсан гэр бүл болоорой. Мэдээж маш хэцүү зам, гэхдээ аль ч талаа бодсон дээд зэргийн хүн ёсны шийдэл.

    • Yana says:

      Dunguj 23ta tgd huuhedtei tgd arhichin nuhurtei yanadaaa. Huuhedte bolhoo aznaj sn hune tanij bgad suuhgui n yuch joohnoro huuhed etr gargadii. Odoo l uhaanta bk zuv songolt hhkui bol tgl amidral chn ter chigere tam bolhoor bn daa yana

  8. Venus says:

    Ijil zovlontoi hun bn aa. Bi cham shig horin hedtei bhdaa salay gej boddog bsn ch chadaagui, odoo zarimdaa tuhain yed zorig gargaad shiidemgii bgad salj chadaaguidee haramsdag. Yalanguya arhinii heruuliin uyer. Odoo 3 huuhedtei, arhi l uuhgui bol saihan l amidarch bn. Gehdee manai nuhur agsan zangui. Ih taivan hun bdg tiim tuldaa boldog bhaa.

  9. TsV says:

    Сайн байна уу,
    би сал гэж зөвлөхгүй ээ, гэхдээ архичин хүмүүс засрах магадлал маш бага шүү, нас залуу цус шингэн, зүс царайтай байгаа дээрээ өөрийгөө бодсон нь дээр байхаа, ингэж ууж байгаа хүн уусаар л байх болно, тэгээд удалгүй ажилгүй болно, дараа нь чамаар тэжээлгэнэ, энэ бол бодит үнэн шүү, эцэст нь чи насаараа архичины хажууд байсаар байгаад аймхай, цочимхой, сэтгэл түгшсэн нэгэн болж үлдэнэ, үр хүүхэд чин өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болж хүмүүжинэ. Өөрийнхөө болон хүүхдийнхээ ирээдүйг бод, хамгийн амиа бодсон хүмүүс л архи уудаг юм, өдий залуу сайхан байж бэлэг авч үзээгүй гэдэг чин юу гэсэн үг вэ, арай ч дээ. Асуух зүйл байвал Email бичээрэй. erka.hsv99@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.