Би одоо 24 настай. 21 настайдаа их сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажилд орсон. Би цахилгааны инженер мэргэжилтэй. Эрчим хүчний салбарт эрэгтэй хүмүүс их ажилладаг. Би ч өөрөө дан эрэгтэй найзтай. Нөхрийгөө олон жилийн өмнөөс мэддэг байсан ч нээх сайн танихгүй манай үеэлтэй их сургуулийн нэг анги гэдгийг л мэддэг байлаа. Нөхөр их сургуулиа төгсөлгүй хаячихсан. Бид 2 2018 оны 9 сараас дотно танилцаж уулздаг болсон. Анх үерхэж эхлэх үед үнэхээр бүх зүйл сайхан байсан. Тэр маань байнга намайг халамжилж хайрлаж, ажилруу хүргэж өгч, тарахад ажлын гадаа хүлээж, дуртай зүйлийг нь байнга авч өгч намайг хайрладаг байсан. 12 сард аав ээжтэйгээ танилцуулж, би ч өөрөө аав ээжтэй нь танилцсан. Аав ээж нь намайг охин шигээ хүлээж авсаан.
Оны дараа хүүхэдтэй болсноо мэдээд нөхөртөө, аав ээжүүддээ хэлээд жаргалтай байсан ч тонус ихтэй хэвтэрийн дэглэмд байх хэрэгтэй гэх мэт асуудлууд байсан ч би ажлаа хийсээр л байсан. Учир нь би зээлээ төлөх ёстой, хүүхдээ төрөхөд хэрэглэх мөнгө хадгалах ёстой байсан. Энэ үед нөхрийн маань ааш хувирч эхэлсэн. Намайг маш их харддаг болсон. Ажлынхантай хардана эрчим хүчний салбар болохоор эрэгтэй хүмүүс давамгай байдаг. Би эрэгтэй найз нартай, бас хааяа ажлынхантайгаа марзагнах үе байлгүй яахав. Утасны байршил тогтоогчоор намайг хаана хэнтэй юу хийж байна гэж байнга мөрддөг болсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Магадгүй олон эрэгтэй хүнтэй хамт ажилладаг болохоор тэр байхаа.
Би гэр бүлээс гадуурх харилцааг ойшоодоггүй. Би гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхээр хүмүүжилгүй хүн биш ээ уг нь. Би ямар нэгэн буруу юм хийсэн юм болов уу гэж байнга уучлалт гуйдаг байсан. Сүүлдээ уучлалт гуйхаас ч дургүы хүрч хэрэлддэг болсон. Надад ямар буруу байгаа гэж би уучлалт гуйх юм. Гэтэл байнга л хардана. Бид 2 тусдаа гараагүй байсан. Сүүлдээ над дээр шөнө согтуу ирдэг болсон. Орцонд согтуу ирээд миний гарыг аймаар өвдтөл чанга базна гэртээ орох гэхээр оруулахгүй. Тэгээд л намайг уурлаад хэд хоног холбоогүй байнгуут нээх их бэлэг сэлт барьж ирээд уучлалт гуйна. Би яахав дээ жирэмсэн байсан болохоор нөхрийгөө уучлахгүй гээд яахав. Тэгээд би өөрөө машинаа бариад л ажил руугаа ирж очно.
Иймэрхүү байдалтай нилээн явсаны дараа намайг 5 сартай болоход бид 2 яг манай ажлын хажууд байр түрээслээд хамтдаа байдаг болсон. Эхэндээ 2-лахнаа эрх чөлөөтэй болсон хүмүүс жаргалтай байлаа. Манай ажил 10-19 цагийн хооронд. Нөхөр маань хүссэн цагтаа ажил руугаа явж хүссэн цагтаа ирдэг байсан. Жирэмсэн үед эрчим хүчний ажил хийнэ гэдэг бас тийм ч амар зүйл биш байсаан. Оффист ажилладаг ч гэсэн цахилгааны гэрээ төлбөр тооцоо гээд байнгын хүмүүстэй уулзана ийш тийш очиж засвар хийнэ гээд их л ядардаг байсан. Тонус их байна гээд ажлаасаа чөлөө аваад гэртээ хэвт гэснийг нь тоолгүй ажлаа хийгээд орой нь тарж орж ирээд гэртээ амраад хэвтэнгүүт намайг юу ч хийсэнгүй жаргаад хэвтэж байна гэж уурлаж эхэлсэн. Тэгээд л би ядарсан ч гэсэн хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд л байдаг байсан.
Удалгүй нөхрийн төрсөн өдөр болоод бэлэгнийх нь хажууд өгөх гээд дуртай шоколадыг нь авах гээд дэлгүүр орох хооронд ажлын гадаа ирж харчихаад гэрлүүгээ орсны дараа намайг ажил дээрээ байгаагүй хэнтэй ангалзаж байгаад ирсэн юм гэж загнасан. Уг нь би ажлаасаа хэдэн цагийн чөлөө аваад хоол хийгээд ширээ засаж бэлдээд ажил руугаа орсон байсан юм аа. Ажлаа тарчихаад гэртээ орохдоо л дэлгүүр орсон юм. Тэгээд миний хийсэн хоолноос ч амсалгүй найзуудтайгаа уулзана гэж хаалга саваад гараад явсан. Ер нь миний хийсэн хоолыг халуунаар нь иддэггүй идсэн ч зурагт үзэж байгаад юм уу утсаа оролдож байгаад иднэ. Хэлэнгүүт ажлаа хийж байна л гэдэг. Хааяа уурлахаараа ганцаараа архи ууж орж ирдэг болсон.
Юу нь болохгүй байна яамаар байна ярилцах уу гэхээр би өөрөө мэдэж байна гээд ерөөсөө ярилцдаггүй. Байнга уурлаж намайг харааж хардаж, уурлахаа юм авч шиддэг болсон надруу гар далайж ч үзсэн би ч бас үнэхээр их айдаг болсон. Нэг удаа хөдаа явах гээд дэлгүүрээс юм авах гээд явж байхад намайг машин барьсан гэж уурлаад гудамжинд миний араас намайг харааж хашгираад байсан болохоор гэнэт миний уур хүрээд хөдөө явахгүй гэсэн чинь намайг хаяад хаашаа ч юм явсан. Тэгээд л би ийм хартай ууртай ганцаараа архи уух дуртай 3 удаа ганцаараа архи ууж ирж намайг айлгасан хүнтэй хамт байж чадахгүй гээд маргааш нь аав ээжтэйгээ очоод бүх юмаа аваад төрсөн гэртээ ирээд нөхрөөсөө холбоогоо тасалсан. Үнэхээр амар тайван сайхан байсан.
Ингээд би 5 сартай жирэмсэн (5-н сарын эхээр) бондгор гэдэстэй гэртээ ирлээ. Хааяа найзаараа надруу чихэр жимс явуулдаг байсан. Би бараг 7 хоног гуйж байж нэг эмний мөнгө авсан. Өгөх гэж бөөн юм болсоон. Хааяа ажлын гадаа орцны гаднаас намайг нууцаар хардаг байсан гэсэн. Ингэж холбоогүй явсаар байгаад 8 сарын эхээр намайг 8 сартай болоход уучлалт гуйж ирсэн. Энэ хооронд нэг ч холбоогүй байсан. Миний хүүхдийн эцэг шүү дээ гээд уучилсан. Удалгүй 9 сарын эхээр бэр гуйсан. Гэхдээ л бид 2 тусдаа байсан. Намайг төрөхийн өмнөхөн манайх шинэ байр аваад нүүхэд ирж туслаад гэрээр орж гардаг болсон. Бид 2 байнгын хэрүүлтэй, тэр ч муухай аашаа засаагүй, би эхэндээ уучлалт гуйдаг байсан бол больсон.
Ингэж явсаар байгаад би төрсөөн. Түүнийг засрах байх гэж удаан хүлээсэн ч засрах нь битгий хэл улам аймаар болсон байсан. Намайг төрсний дараа манайд нэг сар байна гэж ярилцсан боловч тэрний аав ээж нь намайг төрөөд 4 хоносны дараа авч явна гээд намайг загнаад аваад явсан. Манай аав ээж ч хадам ээж нь асрах гэж байгаа юм байна гээд заза гээд л өнгөрсөн. Гэтэл төрөөд дөнгөж 4 хонож байгаа хүүхэд дээр маань бүх хамаатнууд нь ирээд өдөржин шөнөжин явахгүй юм яриад л суугаад байсан. Унтах гэхээр ор ч байхгүй доошоо цөмөрч орсон буйдан дээр нь унтаж чадахгүй байр авсан гэсэн мөртлөө засвар ч хийгээгүй. Манай аав ээж ирж засвар хийж өгсөн. Тусдаа байхдаа байр авсан, одоо хаана амьдардагаа асуусан ч надад хэлдэггүй байсан. Тэгээд л хадам ээж юм л бол намайг сүүгүй байна гээд загнаад л, би ч уг нь хүүхдээ цатгахаар л сүүтэй байсан. Аяганы ёроолд жоохон махтай аягаар цэлийсэн их усан шөл өгдөг байсан.
Хүүхдийг маань байнга сэгсэрч тэврээд чихэн дээр нь чанга чанга яриад байнга юм унагаж цочоосоор байгаад одоо охин минь их цочимтгой тайван бус болсон. Өдөр болгон шахуу хамаатнууд нь ирж би эхний нэг сар маш их ядарсан. Охиныг минь өвдөөгүй байхад нь худлаа баахан эмнэлэгээр авч явдаг байсан. Би төрсөн гэртээ очиж хэд хоноход нэг ч ирээгүй тэгээд ээж нь ч эрдэнэт явж бид 3 3-лахнаа байхаар шийдээд 3-лаа байсан. Нөхөр маань надад аяганы багахан талаар усан шөл хийж өгчихөөд ажилдаа явна. Идэх юм байхгүй өлсөөд байна гэхээр идэх юм авч өгөхгүй. Мөнгөгүй бол надаас мөнгө ав гэхээр авахгүй. Хүмүүсийн авчирсан печенийг л идэж өдөртөө байдаг байсан. Аав ээжийгээ авчрах гэхээр ээж чинь үхвэл би сайхан амьдрах гээд байна гээд надруу уурлана. Төрсний дараа бол байнга уурладаг байсан. Шөнө хүүхэд уйлахад авахгүй өдөр ч хүүхдээ авахгүй хүүхэд уйлаад байхад чихээ таглаад л унтаад байна. Ганцхан шөнө босож хүүхэд авсан. Тэрийгээ байнга юм шиг ярих дуртай. Хүүхэд уйлаад байхад утсаа оролдоод хүүхдээ тоохгүй суугаад байхаар нь хүүхэд авсангүй гээд уурласан чинь “намайг энэ зээлийг яаж төлдөг гэж бодож байна. Ажил дээрээ жаргаад суудаг гэж бодоо юу. Би чамтай амьдрахгүй. Намайг ойлгодог хүнтэй амьдрана. Аав ээжийг боль гээд байхад нь больсон бол одоо ийм байхгүй байх байсан юм” гээд охин бид 2-луу уурлаж хашгирч гар далайсан. Миний машиныг уна гээд байхад өөрөө машин авчихаад тэрнийхээ зээлийг төлж чадахгүй надруу уурлаж байгаа нь тэр.
Тэгээд л маргааш нь ажилдаа явсан хойгуур нь хүүхдийнхээ бүх юмыг аваад гэрлүүгээ ирсэн. Энэ үед охин маань нэг сартай байсан. Дараа нь миний араас аав ээж нь ирж бараг намайг загначихаад явсан. Бүр хүүхдийг минь авч явна гэсэн. Би хүүгийнх нь архи уудаг хардаж уурладаг гээд хэлсэн бүх үгийг нь хэлсэн чинь юм хэлж чадахгүй л гараад явсан. Одоо охин маань таван сартай. Салаад 4 сар болоход надтай ярих дургүй байгаа бол ядаж охиноо асуух болов уу гэсэн чинь охиноо асууж нэг ч залгаагүй. Аав ээж нь намайг жирэмсэн байхад ч бас нэг ч ярьж байгаагүй. Одоо ч бас ерөөсөө надруу яриагүй л байна. Жирэмсэн байхад тусдаа байсан 4 сар юу ч бэлдээгүй. Машины лизинг авч тэрийгээ төлж чадахгүй надруу уурласан. Намайг жирэмсэн байхад тусдаа байсан саруудад мөнгөө хадгалахгүй юугаа хийж байсан юм бүү мэд.
Юм л бол миний мөрөөдлийг ойлгохгүй байна гэдэг. Дандаа миний мөрөөдөл… миний ажил… миний амьдрал гэдэг. Гэтэл надаас нэг ч удаа чиний мөрөөдөл юу вэ гэж асууж байгаагүй, би өөрийнх нь төлөө ажил амьдрал залуу нас хүсэл мөрөөдөл гээд бүхний хаясан байхад зүгээр л хаанаас ч юм худлаа юм зохиогоод байнга хэрүүл үүсгэдэг. Байнгын хардалт хэрүүл хийж архи уудаг хүүхдээ ч тоодоггүй аавтай байснаас байгаагүй нь дээр гэж бодсон. Одоо салсан нь зөв шийдвэр гэж би боддог л доо. Гэхдээ тэр хүнийг шүүхэд өгч тэтгэмж тогтоолгох уу яах уу гэдгийг мэдэхгүй л байна. Намайг жирэмсэн байхад надаас мөнгө харамладаг байсан хүн хүүхэддээ мөнгө өгөхгүй байх гэж бодоод байх юм аа.
Гэхдээ би тэр хүнд огт хайргүй болсон ч гэсэн охиноо асуух болов уу гэж хүлээх л юм. Аав ээждээ ч дараа удаад, нөхрөөсөө салсан гээд аав ээж ч бусад хүмүүсээс ичиж байгаа байх. Одоо бол би тэр хүнтэй буцаж нийлэхгүйгээр шийдсэн. Аав ээж минь намайг сэтгэл санаагаар уначихвий гээд надад юу ч хэлдэггүй. Уг нь би нөхөртэйгөө ярилцах гэж оролддог ч надад юу ч ярьдаггүй мөртлөө надтай ярилцахгүй байна гэж уурладаг байсан. Хамгийн сүүлд би өөрөө буцаж очоод хамт байя гэж хэлсэн ч би чамд хэлэх юмаа бүгдийг нь хэлсэн чамтай аьдрахгүй гэж надад хэлсэн. Би уг нь яг л үгээр байдаг байсан. Ахынх нь эхнэр гээд нэг юм болгон хошуу нэмсэн болохгүй бүтэхгүй юм ярьсан түрэмгий хачин хүн байдаг. Тэр эгчийнхээ үгэнд л ордог. Би чиний үгэнд орохгүй гэж надад хэлсэн.
Одоо аав ээж минь тэрэнд бүх хариуцлагыг үүрүүлнэ зүгээр байлгахгүй гээд л байгаа. Гэхдээ тэр маш их зөрүү ууртай зүрхний хийтэй хүн. Аав ээжтэй минь хэрэлддэг. Би ер нь яавал дээр вэ? Хүүхдийн тэтгэмж тогтоолгох уу? Би тэр хүнд охиноо харуулахыг хүсэхгүй байгаа юм аа. Гэтэл хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд заавал эцэг тогтоох шинжилгээн дээр таарах байх. Эсвэл зүгээр л сар болгон охины хэрэглээний мөнгийг өгч бай гэвэл тэр мөнгөндөө харамч хүн өгөхгүй байх. Би ер нь яах ёстой вэ? Аав ээж минь миний охинд их хайртай л даа гэхдээ аав ээжийгээ зовоомооргүй байна. Над руу ярьтал нь хүлээх үү эсвэл би өөрөө яриад тэтгэмжийн талаар хэлэх үү? Эсвэл бүр тэтгэмж авахгүй холбоогүй байсан нь дээр үү? Надад зөвлөөч.
17 Comments
Мэдэхгүй юм даа. Чиний эргэн тойронд л ийм юм хэвийн үзэгдэл байх. Үүнийг хэвийн гэж хардаг болно гэдэг бол чи сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна гэсэн үг.
Харин тэтгэмжийн тал дээр санал нэг байна.
94267267
Uur mergejliin zuvluguu avoo
Yadargaatai urt sanah oitoi olon yum bodoj byasalgadag hun be dee.
Toomjirgui amidrah urlag ch bilu tiim nom unsh nuguu unlock podcast iin 35 dah n bha.
Haayadaa jo heneggyi bj surahgui bol yum bur deer urvulzuud ush sanaad bodon bodon gonginood bdg hun uurtuu teertei shu. Daraagiinhaa humuust gelgui ur huuheddee ch yadargaatai.
Chi ugaasaa bugded taarch taalagdah albagyi. Uuriinhuu durlaj huseh baidlaar l amidralaa zohicuul.
Nadaa iim olon yum gongonood bdg uls demii l sanagdaad bdym da
aaa tgd bolohgui bgaa bol bolihol heregtei ter zaluu tgj uur utsaartai bolson bol chamtai bhdaa hezeech uurchlugduhgui. hund energy gj yum bdg yum bnlee. chinii energy ter hunii energy g darlaad bgaa bh oo. bas chi ajilta orlogotoi bolhoor erni erhun uruusuu iluu hundtei suudaggui bas neg shaltgaan eneldee
Нөхөрөө яншисаар байгаад залхааж орхиж хадамдаа пээдийж өө хайсаар гологдож. Өөрөө мэддээ ухаан муутай эм хүн өөрөөл их зовдог юм даа.
Тэр залуугаас тэгтлээ өө харагдсангүй, хамгийн том нь гар далайсан аж. Ажил хийдэг дажгүй л залуу бна. Чи харин өөрөө залхаасын болов уу гэж харлаа. Хардах, хэрэлдэх, архи уух, гарч алга болох бол бүгдэд бдаг зан. Нэгэнт шийдсэн юм бол тэр тэтгэмж нтр ээ тогтоолгоод, дахиж тэр залуугаас юм хүлээлгүй яв. Нэгэнт салчаад хүүхдээ харсангүй ярьсангүй хадам яриагүй гэж бүү ярь, чамд өөрт чинь л асуудал бдым бна. Нөхөр чинь чамтай амьдрахгүй гэсэн л бол чи но-той хүүхэн бна. Чи ямар нэг бдлаар залхаасан.
Нөхөр нь бараг энэ ороод ирж байгаам бишүү?
hereggui l gj helmeer bna. ygd ghr tanai nohor chmg bolno eej aaviig chini eldveer helne. haraalgaj doromjluulj bj avch bgaa tetgemjiin mongo hool boloh u? zgr l odoo bgaagaaraa l saihan amidraad heruul margaangu taivan amidar ter n deer. ihenh eregtei humuus ygd ym mdhgui ih archaagu boltson.
Mundag bvsgui bn . Salsan nj zow shv. Bas tegeed tetgemj togtoolgoj aw. Chamd hani bolohgui hvn baina. Zowolgoo awch bolno shvv. Gan-erdene Bat-erdene fb chat
eregtei nzuudtai gedeg huuhnuudiig er oilgodoggvi. Etsest ni sogtuudaa ch bolov tiim yum bolson bna lee gedeg l bhgvi yu. Haraad bhad altsgar huuhnuud, eshul tenegtee bavuulchdag, eshul nuutshan naidaj yavdag huuhnuud l eregtei nz gej olon yum yaridag. Etseg ni minii hhuhed gehdee hvleen zovshuursun bol zaaval shinjilgee uguh shaardlaggvi. Huiliaraa l yavsan ni deer shvv.
Heregtei nzuudtai gedeg huuhnuudiig er oilgodoggvi. Etsest ni sogtuudaa ch bolov tiim yum bolson bna lee gedeg l bhgvi yu. Haraad bhad altsgar huuhnuud, eshul tenegtee bavuulchdag, eshul nuutshan naidaj yavdag huuhnuud l heregtei nz gej olon yum yaridag. Etseg ni minii hhuhed gehdee hvleen zovshuursun bol zaaval shinjilgee uguh shaardlaggvi. Huviaraa l yavsan ni deer shvv.
Залуу хүн амьдралд гэнэдээд омоголон байгаа байх. Бардам ч байгаа байх. Гэхдээ дотроо бол хүүхдээ чамайг бодож л байгаа. Салахад оройтохгүй. Хэсэг хүлээ хар, эр хүн бас ухаарч болно, ухаарахгүй ч байж болно. Эргэн тойрны хүмүүсээс илүү өөрөө бас нөхөртөйгөө учраа олох гээд үзээрэй.
Ee har arhi 2 hezee ch zasrahgui huubede torood nyalh bietei bhad gar dalaigaad uurlaj bgaa hun chamaig hezeee ch oilgohgui u yarij mafihiin huleediin er ni yah gej huubedtei boldiin mal shig hodoonii erguu umnaas huuhedtei bolchood sain saihan um huleegeed bhii. Malaas hargis heftsgii uildel l garna ooriin tejeegeed eviileed bval davaraad teneed yavna oor yamarch id shidgui. Dashramd bi eregtei iim mal zaluuchuud niigmiin shaar bolood uriin shingenee haa saigui tsatsaad erguu mal shig urjeed olon bolood ur huuhed ni yag mal shig etsegee dagaad ene tend hardaad ehner huubede zovoogood arhi uugaad yavaan er mundaan bish yadaj bolovsroltoi umnii uriin shingen avaach eh hel deeree uh surguuli togsoj chadahgui ouynii homsdoltoi umnii uriiim shingen oortoo naagaad ur huuhed bolgoj huuhed ch zovoogood ooriigoo ch zovoogood etseg ehee ch zovoogood yamar hereg bnaa
yur ni bol geendee ch goondoo ch. Chi erchuudtei sambaganahiig yuman chinee toohgui bgaam bna shd ee. nuguu em hunii erhemseg zan chanar haachchiv. erchuud l yum l bol umd bandaash bugs buur yrij sambaganaj baidiishdee haa gazar, teriig ni demjeed ineegeed yavdag em hun oi gutmaar
Сунжралдсан ч юм болдоо. Иймхэн зүйл зохицулах чадваргүй хүмүүс их болжээ. Эцэг тогтоолгох шигжилгээнд зөрж очоод шинжилгээ өгч болно шд.
монголын нөхцөлд хууль, эр хүн хоёрт итгэх найдах хэцүү болсон цаг юм даа. Жирэмсэн болонгуут нь шууд жинхэнэ тараа таниулсан бх нь…Тэр л хамт амьдаръя, гэрлэе нэг гэрт оръё гэж чамайг хүүхэдтэй болгосныхоо төлөө хариуцлагыг үүрэх хэрэгтэй дээ. Эцэг болсон л бол хариуцлагыг нь үүрүүл, явдаг газраар нь яв заргалдаж байгаад хүүхдийн мөнгөө ав. Эцэг болно гэдэг чинь хүссэн үедээ болчихоол, хүсээгүй үедээ хаяад явчихдаг юм биш. Наад хүнийгээ хүлээх хэрэггүй ээ, наадах чинь машины лизинг гээд хүүхэддээ мөнгө хялайлгах ч гүй байх энэ янзаараа. Тиймээс хууль дүрмийн дагуу заргалдаж, хүүхдийнхээ мөнгийг ав, ядаж живх памперсны мөнгийг нь ч болохноо ав л гэж хэлэх бна, нэхэх шаардах авах эрхтэй шүү угаасаа.
Gants huuhedtei bga deeree salsan ni zuv boljee. Dahij niilj bolohgui shuu. Huuhdiin mungu huutsulduud avsan ni zuv uu. Eooh laitai gene uu chi uuruu yasan laitai huur ve. Ene busgui hund hairtai bolj itgesen bn. Odoo aldsandaa shanalj nyalhiigaa usguud yavj bhad chinii olon ug dutlaa yu. Baliar yum chini mongol huuhnuud teneg gene uu, hol ochij hutsaarai.
Eooooh savangiin duuri !!!
Unshij baisnaa zalhuu hureed guilgeed harlaa… blah blah blah …
Teneg aashtaig ni medseer baij , chi uuruu l uuchilsan enter gej yavaal huuhdiig ni gargasan baina shde ..
Odoo tegeel uuchilaal amidar / gelder , ugui gevel sal! Uguhguig ni medseer baij mungu guij yaanaa…
Setgeliin amar amgalangaa bodood, zailsan deer ni bye geed 100% holboogoo taslahgui yu …
Daraagiin hunee sain tanij l huuhedtei bolooroi…
Mongol huuhnuud , er ni shal teneg … airmar hurdan ehner nuhur gej medreldetene , alban esoor suugaachgui , only fuck buddies baij…
Tejeej chadahgui bol , huuhedtei bitgii bol , mongol erchuded & huulind naitaltguishde …