Эмээ маань насаараа л бид 2-г иймэрхүү байлгах нь…

Senior Mother Interferring With Couple Having Argument At Home

Сайн байна уу? Би 3 настай охинтой байхдаа одоогийн нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна дундаасаа 1 жаахан хөөрхөн охинтой. Нөхөр маань миний том охинд сайн ханддаг яг л аав шиг нь эрхлүүлнэ, тоглоно, зэмлэнэ. Алаг үзэж байсан удаа байхгүй ээ. 1 асуудал гэвэл манай эмээгийнх болон манайх 1 орцны дээд доод давхарт амьдардаг. Том охин маань эмээгийнхээр их орж гарж хонодог. Гэртээ байхад л эмээ орж ирээд хүүхэд чихэр жимсээр хуураад аваад явна, дандаа чихэр өгнө…

Аав нь 1 өдөр чихэр битгий өг шүд нь болохоо байлаа гэсэн чинь эмээ хүүхэд ад үзлээ амттан идүүлсэнгүй гээд бөөн хэрүүл боллоо, эмээ хүүхэд бүр хэлээ хазаад л эрхлүүлсэн чинь аав нь та ингэж эрхлүүлж болохгүй хүүхэд эвдээд байна гэж хэлсний төлөө дахиа л бөөн хэрүүл, өнөөдөр аавтайгаа гижигдэж тоглож байгаад аав нь ширүүдүүлсэн бололтой том охин уйлчихсан чинь дахиад л бөөн хэрүүл. Намайг сал гэнэ ээ. Манай нөхрийг хэлэх хэлэхгүй үгээр баахан л хэллээ. Би нөхрөө хүүхдэд үг хэлж байхад огт дуугардаггүй (өөрийх нь аав байсан бол бас л хэлэх л байсан), охиноо ч гэсэн зөв сайхан хүмүүжүүлэхийн тулд өөрөө үлгэрлэж маш их хичээдэг нөхөр маань ч бас их хичээдэг.

7 хоногт 1 удаа охин нөхөр 2 маань болзоонд явдаг кино үзэж хооллох гэх мэт. Мэдээж хүн алдаа дутагдал гаргана тэр болгонд нь би хэлж залруулж ойлгуулна. Охин бид 2-т дахиж ийм сайн хань заяахгүй гэдгийг би мэддэг. Одоо харин яахаа мэдэхээ байлаа. Байраа зараад нүүдэг ч юм билүү гэж бодлоо. Байраа би өөрийнхөө хийдэг бизнессээр авсан нөхөр маань тохижуулсан, машинаа ч би өөрөө авсан нөхөр маань машингүй байсан. Эмээ анхнаасаа тэрэнд дургүй байсан, байргүй л гэнэ, машингүй л гэнэ, ядуу л гэнэ, хоосон л гэнэ. Хүнтэй суух байсын бол ядаж машин тэрэгтэй хүнтэй суухад яадаг юм гээд л их л хэмлэнэ дээ. Хааяа 1 эмээгийнхээр ороод гарахад л үгээр хэмлэнэ, наад хоолны саваа тэжээж яадаг юм гэх мэтээр. Нөхөр маань угийн л дуу муутай даруу төлөв хүн байдаг тэгсэн чинь л хүнтэй үг сольсонгүй, арчаагүй, доожоогүй гээд л…

Өнөөдөр нөхрийг маань хоосон ирсэн биз дээ, гуйлгачин царайлаад нтр гээд л баахан харааж өгөв. Би тэсэлгүй 2 хатуу үг хэлчихсэн. Эмээ маань намайг өсгөсөн учраас би өөдөөс нь юу ч хэлдэггүй үгээр нь байдаг гэх үү дээ. Одоо сүүлдээ салдаг ч юмуу даа гэж бодогдож байна. Эсвэл байраа зараад нүүдэг ч юм уу. Саллаа гэж бодоход том охин маань 2 дахиа өнчирч, бага маань бас л өнчирөх нь (том маань аавдаа мааш сайн). Салахгүй байя гэхээр эмээ маань насаараа л бид 2-г иймэрхүү байлгах нь. Нүүе гэхээр бас л хайран санагдаад. Та бүхэн маань надад зөвлөгөө өгөөч…

21 Comments

  1. Эр хүн says:

    Нөхөр, эмээ 2 тоо тус тасад н жич ярилцаж ойлгуулсан дээр бхаа. Нөхөртөө миний хань ухаантай юм чин хөгшин хүнийг ойлгож, уучилж, ухаантай хандаарай юу ч болж бсан чиний талд шүү хайртай гэдгээ ойлгуул. Эмээдээ над шиг 2 хүний 2 хүүхэд гаргасан хүнийг хэн ч ингэж хайрлаж хүндлэхгүй гэдгээ ойлгуул.

  2. й says:

    мөнгөөр хүнийг битгий хэмжээчээ боломжийн гайгүй л залуу байна ш дээ чи харин эмээгээ амьдралдаа битгий оролцуулаад бай.

    заагтай хил хязгаартай амьдарч сур. Хэдий өсгөсөн эмээ ч бас даварсан хөгшин юмаа.

    Ер нь тэгээд хүн бүр их мөнгө олох албагүй олж чадахгүй. Чаддаг бол бүгд л баян амьдарна ш дээ.

    Хүнтэй суусан болохоос хөрөнгөтэй суугаагүй ээ гэдгээ ухаарах хэрэгтэй.

  3. Ариа says:

    Амьдралаа хэнтэй туулмаар байна? Хэнтэй нь илүү урт удаан байхаар байна? Тэрийгээ бод

  4. Iljig buu jorool says:

    Er n emee hun gedeg chin huuhed ih erhuuldeg yumaa. Manai emee ch gesen odoo 30 garsan awgai huuhedtei hun bj bhad chin delguurees togloomtoi chiher jims avaad minii shuugeen deer tavichihsan bdgiin.

    Manai eej ch gesen ach huuhduudee omoorch hereldeed suid boldog. Joohon zemlengui ungutei yrihad l ta naad huuhed zugeer bailga, jijhen yum chin yaaj medehiin geh meteer tursun etseg ehees n hurtel umuurch haramlaj hereldene. Huuhed uhuurduj erhuuleh bol ovoo emee naryn niitleg zan.

    Bur bolohgui bol odoo nuusen n deer dee. Medeej emeegee hun achlalgui yaahav, togtoj ugiig n sonsolgui yhav. Gehdee ail geriig uimuulj sal sarni gej heldeg bol yostoi buruu zunusuniih.

    Er emiin hoorond iljig buu jorool gedeg dee

  5. Vvniig chin unshaad chamaig nohortoo her ih hairtaigaa oilguulaasai uram zorig ogoosei gej hvslee medeej hvn amidrald aldalgvi yahuu gehdee neg zviliig heleh vv chinii aaw eej emee chin chamtai bainga hamt bhgvi chi naad hvnee l gej hamt baina todorhoi hemjeend nohroo baga geltgvi omoor duugau hvniig hvn ih deerelhfeg bolhoor heleh vgee heleerei chi tertre tergvi naa hvnee ih sain hvn gej medersen bolohoor hamt amidralaa awch vldmeer bga bol zorigtoi vildel gargada nvvh ch yumuu eswel new baby tgd sain bodno bizdee naa zaluugiihaa orond ooriigoo jaahan ch boltugai tawiad bodooroi

  6. TsV says:

    Би эр хүн, чамд хэдэн зөвлөгөө өгье гэж бодлоо. Чиний нөхөр гээд байгаа наад хүнээ бүрэн гүйцэт таниагүй байх шиг санагдаад байхийн, би лав байр машинтай эмэгтэй хүнтэй суухгүй л байсан байх, суусан ч чиний гэрт ороод суусан болхоор чиний үгээр, өөрийнхөөрөө ч юмуу эсвэл өөрийнхөө шийдвэрээр амьдарч чадахгүй байх, наад залуу чин яг л ийм болоод чиний үгнээс гарахгүй, дээрээс нь одоохондоо жүжиг тоглож байж мэдхийн, дуугүй ноомой хүмүүс хамгийн эвгүй байдаг гэдэг үнэн шүү, эмээ чин өнгөрөхөөр чамайг тулж түших хүн байхгүй бололтой, тэггэхээр л наадах чин даам гарах байх даа, чи сайн бодож үзээрэй, сал гэж би хэлэхгүй ээ, эцсийн эцэст чиний шийдвэр, юм үзсэн нүд тайлсан ахмад хүмүүс учиргүй буруу юм хэлэх нь юу л бол. Ядаж нэг өрөө Байрны урьдчилгаа ч цуглуулж чадаагүй байгаа гэхээр наад залуу чин ямархуу мэдлэг боловсролтой, ажил төрөл хийдэг, хэдийг олдог нь ойлгомжтой л харагдаж байна, адилхан эр хүн эр хүнээ муулмааргүй байгаа ч энэ бол бодит харагдаж байгааг нь бичлээ шүү, хэрвээ чи наадахтайгаа амьдрах бол ачааг нь үүрүүл, битгий зүгээр суулгаад бай, байраа томруулна мөнгө хэрэгтэй байна, хурим хийнэ нтр гээд хэлээд шавдуулаад үз, яах нуу хар, тэгээд хөдлөхгүй байвал чиний бэлэн юман дээр залхуурч суу хүсэлтэй нөхөр байна байх,

  7. dak says:

    chi iim sain zaluutai uchirchaad yaaj saldagch ymu gj yarij chaddag bainaaa odoogiin niigemd huuhedtei huuhentei suugaad huuhdiigne ooriin ym shig hairlah zaluu tsoohon shuu etsestni chini nasaaraa hanilah hani boloh hun chin shuudee ymr emeeteige nasaaraa bh shig tsagni bolhoor onhrool unana shuudee

  8. Bolf says:

    Neg l udur ohino huchinduulhese umnu sal… chi ymr buzar yanhan huhen be emeegee ad uzej bdag neg muu boovnos bolj uheech

    • Sh says:

      Chi Iim tarhinii turaaltai ajilgui amidralgui loser sda bgaadaa hahaha ymr teneg comment bichdeg sdave

  9. Ggn says:

    Gadaad ru heseg yavchaad ir yadaj uursdiinhuu zohicol saitai gorimd heseg amidraad avahaa bodson n deer. Chinii bosgoj yavaa amidraliig busad n busniulahaar tiim une tsenegui hamtiin amidral bosgoj yavaa bol naad zaluugiinhaa bas huuhduudiinhee baga nasnii amidraliig ureed yuhevdee. Emee uvuu ch bai eej aav ch bai ah duu hud urguud ch bai bur naiz chini ch salah niilehiig chini zaah erhgyu chi uuriinhuu murun deerh tolgoig yamar zoriulaltaar zayasniig n meddeg bol oligtoihon ajilluulaad uurtuu taataigaar shiid. Nuhur chini odoogoor chamd taalagdaad chinii tald bgad bga n davuu tal bn. Busdiig n jinteihen ug heleed jii. Thde nas chini yavaad zus chini gundaad uvduh utluhiin tsagt uneheer tushigtei bj chadah nasny hani bgasai. Hicheegeed bj de. Chi bair mashinaa zaraad gadaadad heseg amidraad naad zaluugaaraa uuruur n uursdiinhuu dundiin hurungu bosgolcohod her hicheengui handahnuu harahiimu. Bi 10 garui jil tenheetei sanhuugeer setgel sanaagaar huchirheg uudrug itgel tugs bh uyed zuv zugeer bj bgd daraa n jiimidenguut zangaa huvirgaad bsn bosgoson buh yum bulaacaldaad bultaj bsn hani bdg l yum yadahad ar geriinhen n bas amidrald hutgaldaad yadargaatai bsn bolohoor bi ch ashgui ashgui zalya gjiga deer n nehsen buhniig n uguul bye byedcan. Salgasan yum n duussiimu yasiin daraa salaad sain yavahaar ergej guij tuugeed shir nuurleed tuvugteil yum ble. Chi yamruig n tanih bolooguil bga bh. Haaya jo uruvduulj uvdsun dur uzuulj zalijin emegteileg bj hajuudahaa hurtsalj yavahiig bodooroi. Tomootoi duugai yamar n medegddeggui uls yer n no-toi l yum ble shu chi thde uuruu hairtai bol teed setgeliig n tataj chadah bha. Maniig bol atm shig l suuldee haricaad unahaar n zalhsaan neeh oligtoi amidrald nemertei halamjtai huniig bol ch bas yahav ah duu aav eejtei n chirchihed yahav gehsen. Balairch soliorood baahan hamaaralgui uls amidral ru oruulj ireed bhar yer n demii yum ble

  10. Ттт says:

    Тэвч. Өөр байр ав. Яасан ч салж бхгүй. Хорвоогийн жамаар эмээ нь удахгүй дээ угаасаа

  11. tsend says:

    Minii ohin eej aawiin mini anhnii zee bolj turuud tursun tsagaas ni ehleed eej maani huuhdiig mini haraltsaj 6sar garantaigaas ni namaig ajildaa butsaj or geed bi ch ohinoo emeed ni uldeegeed ajildaa orloo. Yawaandaa eej tanai manai 2 denduu hol yum zamdaa irj ochih gj yadarch baina geed ohiniig mini awaad gertee harna geed nuhur bid 2 zarimdaa ajil oroitohoor zamdaa tugjirch huuhed zowooloo unuudur endee honuulna gej 7 honogiin 2, 3 udur ohin mini eejiind baidag bolj. Suldee zun zuslan garna gej tuw aimagt huduu egchiinh ruugee ohiniig mini awch yawaad amraltiin udruuded l uulzdag bolson doo. Bi tomiloltoor uur ulsad tur ajillah bolood ohin nuhurteigee yawna gehed chamd huuhdee ugch yawuulahgui chamtai shuuhdene geh met heruul hiij huuhdeesee holdohgui gj nadad neg uurlaj neg uilj neg ugelj yanzan bur bolson. Ter chiher ideh bol yu ch bish uur tsaital togloj udur 12t serne, ymr ch nogoo idne gej bhgui shuud buuljinu, mashind hunii uwurt tewruulj yawahgui bol bas uilna buuljinu. 3 nas hureed shud ni horhoitood irenguut minii dotor bumbug teserchihsen. Eejiin ugnees gardaggui bi duraar ni orhisnoos bolood ewdegdej bgaa ohinoo awaad eejiigee uiluulaad shuuuhedwel shuuhdeerei iim zan gargad baiwal dahij zeegee harna gj bhgui shuu gej hatuu heleed haalgiig ni sawaad garsan.
    Niseh deer eej zee ohin uilaldaj salsan. Uur ulsad ireed ehnii heden sar dan bituu hereldeestei nuhur bid 2iig bainga haraagaastai. Uwchin zowlon tussan odoo uheh gj bn gej hurtel hudlaa helj ailgaj sandarch ch baisan. Nuhur maani hurtel buuj uguud ohinoo emeed ni ugchihuy gj hurtel heltel tiim l nuhtsul baidaltai jil bolson doo.
    Odoo bol arai deerdsen. Gehdee l video call hiih ued huuhdee harwal shuud l eej ni zagnaj bn u, yaj baina minii ur geed l bur neg tanihgui hund huuhdee uguud yawuulchihsan yum shig yarihiig ni sonsohoor yamr hetsuu geech.
    Guij yawaad budersen shalbarsan uwduguu haruultal huuhed harj yawaach erguu 2 mal naad nud chin gar chin yugaa hiij yawdag yum huuhed tamlaad geed huuhdiin hajuud orilj garna. Suuldee huuhed hurtel eldew yum asuuhad ni hariulahaa boliod emeeteigee yarih uu geheer ugui ee gedeg bolchihson. Barag end holdood irsen ni yaamai daa tur ch gesen. Odoo tegeed udahgui butslaa daa. Yaadag ch yum baigaa yum.

  12. sas says:

    nohor sergelen gar baina oo mashin bairtai huuhentei ireed hachig shig naaldchihdag emee bol yum uzsen tolgoi handiig avaad baina l daa nohor chin herev chamaig yu ch ugui bolvol yag hamt baij chadah hun bish gedgiig emee chin medehiin deedeer l medej baigaa yum baina l daa

  13. Mogi says:

    Эмээ чинь чамайг өсгөж ээ. Нөхөр чинь сайн хүн ажээ. Алинаас нь ч бүү холд. Өсгөсөн эмгэний ачийг бүү март. Одоо чи 2 хүүхэдтэй 30 дөхөж буй хүүхэн биз. Тэгэхлээр одооноос эмэг эхээ атгаж базаж өөрийн хүслээ тулгаж эхэл. Энэ бол танийх биш миний амьдрал та бол одоо миний гар дор, миний асаргаанд цаашид амьдрах болно гэдгийг эмээд хүчлэн ойлгуулах цаг болсон бна. Асуудлаас бүү зугт, даван туул. Хичнээн ааштай ч гэсэн хэдэн удаагийн хүчтэй тэмцэл, хатуу үг хэлэх үед аргагүй ойлгож халирдаг жамтай хөгшин хүн тийм бдаг. Жишээ нь ийм юм ав, тэрийг боль, энэ сайн, энэ муу гэхчилэн амьдралд нь орж хүчээр зохицуулж эхлээрэй. Тэтгэвэрээ өг би хүнс хоолыг чинь цуглуулна гээд довтлогоо хий. Энэ бүхний эцэст гарт чинь орж чиний үгээр болдог. Энэ бол амьдралын жам. Өөрийн амьдралыг ингэж л атгадаг юм. Бусдад бүү атгуул.

    • Lol says:

      tiishd

    • x says:

      hogjiltei yuma emeegese bolod salhu gj bdg ta 4n amidral bolhos emeegin amidralu bvr bnga orj ired yadrga boldg bol ehled emeeteige yariltsad vzech tgd salad 2 oor hvni hvhedtei vldhv tgd dara chamaig hvn toohu nohort chn asudal bhgvi bol saln gdg hairan bishv emede l sn helj oilgulsn ni der blgvide oilghgvi bol nvv nohorto setgel hanamjtai bdg bol yun salh

  14. Mr says:

    Уул усны ойр, ураг төрлийн хол гэдэг. Үнэн үг шүү. Гэрийн үүдээр гэрийн асуудалд хэнийг ч бүү оролцуул. Амьдрал жинхэнэ самардийн шүү. Манай ихэнх гэр бүл үүн дээр алддаг. Ялангуяа хүүхнүүд. Хаа хамаагүй орон гэрээ ярьна, нөхрөө муулна, тогоо шанагаа зөөнө. Өөрийнхөө үйлдлээр өөрөө мэдэхгүй амьдралаа тарааж бдаг. Чи нөхөртөйгөө адил байр суурьтай бган нь сайн юм. Байраа зараад тусдаа хол амьдар даа…..

  15. эр хүн says:

    Чи наад зөнөг эмгэнтэйгээ энэ насыг барах гээд байгаа юм уу? ямар Тэнэг авгай вэ? Шууд наад эмгэнээсээ холд Гэртээ битгий оруул, гэрээр нь битгий ор. Мөнгөтэй хүн Сайхан байдаг юм шиг ТЭНЭГ МОНГОЛУУДын нийтлэг бодол. Наад чавганц чинь өөрөө Мөнгөтэй баян юм уу? Өөрөө Социализмын үеийн гуйлгачин чавганц байж Юун гоочлох дуртай юм бэ? Хүн ирээдүйгээ харж амьдардаг юм. Хэдийгээр наад чавганц чинь чамайг өсгөсөн ч гэсэн чиний сайн сайханы төлөө биш юм байна. Тэгхээр чи Гэр бүлийнхээ төлөө л тэмцсэн нь чамд өлзийтэй байх шүү. Наад чавганцаа зүгээр зөнд нь хая.

  16. Зочин says:

    Эмээгээс болж нөхрөөсөө сална гэж юу гэсэн үг вэ? Яаж тийм бодол толгойд чинь ордог бнаа? Ер нь эмээ ч бай хэн ч бай хөндлөнгөөс амьдралдаа оролцуулахгүй байх хэрэгтэйшдээ. Охиноо сайн ханьтай боллоо гэж баярлахын оронд байр машин ярьж бдаг шунал нь ихэдсэн эмээ бна. Байраа зараад холхон бгаад 7 хоногтоо 1 ирж очиж бсан нь дээр бишүү? Одоо настай хүн засраад ухаажаад өөрчлөгдөнө гэж бхгүй. Өсгөсөн гээд хань ижлийг нь доромжилж хүүхдүүдийг нь өнчрүүлэх дрээ тулж бгаа бол хол бай.

  17. Уран says:

    Ураг төрлийн хол нь
    Уул усны ойр нь…

  18. Залуу says:

    Хэр удаан наслах билээ дээ. Тэсээд байвал болчих биздээ. Нөхөртөө эмээ буруу зөнөж байна гээд ойлгуулчих. Болох асуудал байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.