Үрээ тэврээд наашаа гэх хэн ч үгүй, мөнгө ч үгүй би хаачих вэ дээ…

Өдгөөгөөс яг найман жилийн өмнө 16-хан насандаа анх үеийнхээ хөөрхөн хүүтэй үерхэж эхлэсэн юм. Түүндээ ч их хайртай байсан тэрэнгүйгээр амьдралаа төсөөлөх ч үгүй тийм тэнэг насан дээрээ явж байсан үе л дээ. Гэтэл гэнэт л эрүүл саруул эжий минь дээд тэнгэрт дэндүү их хэрэг болсон юм уу бүү мэд ээжийг бурхан надаас үүрд аваад одлоо. Амьдрал там шиг санагдах болсон ивий минь нялх амьтан гэх хүн олон ч наашаа гэх хүн байсангүй. Ингээд ахындаа амьдрах болов. Бэр эгчийхээ хэцүү зан авираас залхаж бушуухан л зайлаад өгөх юмсан л гэж боддог байсаан.

Энэ хэцүү үед амьдралд минь тэр хөвгүүн л гэрэл болон тусдаг байж, удалгүй их сургуулийн босго алхлаа. Сурлага сайтай улсын олон олимпиадаас медал хүртэж эеш-аа өндөр өгч азаар хамгийн нэр хүндтэй сургуульд тэтгэлэгээр сурахаар болсон юм л даа. Үгүй бол юу ч үгүй намайг хэн их сургуульд оруулах билээ дээ. Амьнаасаа илүү хайрласан тэр хүн минь энэ л үеэс намайг хуурч мэхлэж хөөж тууж эхэлсэн.

Тэгсэн ч би бууж өгөөгүй ээ шантралгүй араас нь зүүгдэж гуйж аргадаж 2 жилийг үдсэн. Дуудсан цагт дуудсан газарт нь үг дуугүй очиж надад үлдсэн ганцхан амьдрах шалтгааныхаа араас тэмцэж байсан. Тиймээ тэр надад хайртай байгаагүй ээ, зүгээр л өөрөөс нь өөр хэн ч үгүй тэнэг нэгнийг өрөвддөг байсан. Уг нь би бие хаагаар хэнд ч гологдохооргүй нэгэн, олон ч айлын сайхан залуус надад хайр зарладаг байсан ч түүнийгээ л гэдэг байлаа. Тэнэг хүн шиг гүйж явах тэр үедээ би жирэмсэн болоод үнэхээр их баярлаж билээ.

Ингээд л түүнтэйгээ хамтдаа жаргалтай амьдарна ингээд л бүх зүйл сайхан болчихлоо л гэж бодсон. Эхлээд тэр минь хүлээн зөвшөөрөөгүй ээ, би бас шантрахгүй араас нь гүйсээр 5-6 сартай жирэмсэн амьтан түүнийхээ гараас хөтлөөд гэрт нь орж билээ. Гэрийнхэн нь эхэндээ их л сайн байсан эхний хэдэн сар. Ингээд л хадмын зэс нь цухуйж эхлэсэн. Хадам аав архичин дээрээс нь хүчирхийлэгч, хадам ээж дэндүү өрөвдөлтэй нэгэн гэдгийг мэдэрч эхлэсэн.

Энэ бүхэн эхлээд надаас холуур байснаа удалгүй намайг тойрч эргэлдсэн. Хадам аавын эхнэр, хүүхдээ зоддог хэрцгий авир намайг ч бас тойроогүй ээ. Элдвээр харааж доромжилж хөөж туух нь ихэссээр л байлаа. Ингэсээр төрөх хугацаа ч болж хийсвэрт орох хугацаагаа товлоод маргааш бяцхан үрээ тэврэх нь гэсэн догдлолыг хадам аавын дарамт ор мөргүй алга болгож харанхуй шөнөөр хамаг хувцастайгаа дөн өвлөөр хөөгдөн буудалд хоноод маргааш нь бяцхан үрээ өлгийдөн авч билээ.

Тэр өдрөөс хойш дарамт бүр л ихэссэн доромжлуулах хүний ч тоо 1-р нэмэгдсэн нь миний бяцхан үр байсан. 10 хэдхэн хоногтой бяцхан үртэйгээ 12 сарын нэгэн хүйтэн шуургатай өдөр мөнгө ч үгүй шалдан шахуу бид 3 хөөгдөж гарахдаа л одоо л болоё гэсэн бодол төрсөн гэхдээ түүний минь эцэг шүү дээ гэж дотроо өмөөрч явсаан. Намайг эцэг эхгүй өнчин өрөөсөн золбин гөлөг, намайг харсан газраа мөлхөж бай, миний ачаар өдий зэрэгтэй амьдарч яваа үгүй бол чамд очих газар байхгүй наад шээсээ тэврээд гудманд хөлдөж үхнэ гэж байнга хэлдэг. Энэ нь надад үнэн санагдаж өөрийгөө ямар ихээр үзэн ядаж энэ хорвоог яасан ихээр цөхсөнийг надаас өөр хэн ч мэдэхгүй.

Үг хэлэх бүрд нь за ааваа, за ааваа гэж урдуур хойгуур нь гүйхгүй л бол хөөгдөж, үсдүүлж чирүүлж гарах энүүхэнд, энэ бүх хугацаанд нөхөр минь намайг өмөөрч аавтайгаа хэд хэдэн удаа зодолдож алах талах дээрээ тулна. Ханийгаа хүн амины хэрэг хийчих вий л гэж их айдаг даа. Төрснийхөө дараанаас сургуулиасаа жилийн чөлөө авсан. Уг нь би сурах дэндүү их дуртай багш нартаа ч нэр хүнд сайтай сурлага ч сайтай ирээдүйд ихийг төлөвлөж хийхийг мөрөөддөг байсан.

Энэ нь хадам аавын гол бай болно гэж би бодоогүй ээ. Нялх үрийг минь надаас өөр харах хүн хэн ч байх билээ дээ. Мэргэжилгүй боловсролгүй манайд тохирохгүй гуйлгачин, миний хүүгээс сал, чамаас сайхан хүүхэн би бэлдчихсэн байгаа гэнэ. Ингээд 1 жил гаран тэссэний эцэст нөхөр минь дипломаа аваад сайн ч ажилд орж, бид 3 дарамт шахалтаас хол зугтаж нийтийн жижигхээн чийгтэй өрөөнд дэндүү жаргалтай амьдарч байсан. Хадам ээжийг залгах тэр өдрийг хүртэл…

Байртай болсон одоо та 3 тэнд амьдар ээж нь урьдчилгааг нь төлсөн, сар бүр та 2 лизингээ төлөөрэй гэхэд нь нөхөр бид 2 хичнээн баярласан гээч, хамаг юм аа нүүлгэж очоод хоосон шахуу байранд бүхнийг эхэлнэ гэсэн мөрөөдлөө яриад тэврэлдэж эрхэлсээр сар гаран өнгөрөв. Лизингийн мөнгө, хоол ундны мөнгө гээд нөхрийн цалин хүрэхгүй байсан тул хадам ээж үе үе мөнгө өгдөг байлаа. Хадам аавыг мэдэх хүртэл бид жаргалтай байсан. Гэтэл тэр хүн би ч бас байранд амьдарна гээд ирээд хэвтчихсэн. Бас л дарамталж миний байр, миний мөнгөөр амьдарч байгаа арчаагүй золбин гөлөгнүүд л гэнэ.

Өнөөдөр би тэвчээгүй ээ, өмнө урдаас нь эгцэлж ч харж чаддаггүй хоолойг нь сонсоод салганадаг байснаа таг мартаад та яахлаараа дандаа ингэдэг юм, бид нар тайван амьдармаар байна гээд хэлчихсэн. Тэр үед намайг зодох гээд дайрахад нь манай нөхөр өмөөрч зодолдоод хажуу айл цагдаа дуудаж азаар тэд нар ирээд хадмыг аваад явсан. Маргааш эрүүлжүүлэхээс гарч ирээд чухам юу болохыг мэдэхгүй байна. Яг үнэндээ нөхрөөсөө салмаар байвч бяцхан үрээ тэврээд наашаа гэх хэн ч үгүй мөнгө ч үгүй би хаачих вэ дээ…

16 Comments

  1. owl says:

    нэх уянгалсан юм бичих хэрэггүй ээ, бичснээс чинь бол чи нээх сайн сайхан бараг л үнсгэлжин хадам аав чинь үнсгэлжингийн хойд ээж аятай л юм байна. буцаад нийтийн байрандаа амьдар аа, чамаас болж аав хүү 2 зодолдоод цаашид иймээ тиймээ юм болохвий. бас ямар ч тохиолдолд эрэгтэй хүний араас битгий гүйж бай

  2. батаа says:

    henees ch yu ch guihgui uursdiiguu l bolgoh gj amidardaa. Tm humuus ym ugsun ch awah hereggui.nuhur ch ug n amidarlaa bolgoh gd zutgeed bgan bishu. Huuhdee tom bolhiig hulej bga ajil hiidee. dahiad ert huuhedtei bolchwoo. Daichin baih heregtei. Uuriiguu bitii gol uuriiguu bitii uruwd hun iim zuil uzeh tusam hatuujiltai bh heregtei

  3. Eoooh ... says:

    Blah blah blah …

    Chadahgui bol yah gej huuhed gargasiin
    Ahiad huuhed gargalgui , niitiin bairandaa nugeel oroochdee …

    Onts surdag enter gechihjee …

    Tiim l uhaantai baisan yum bol , yadaad hamgaalat hiij medne dee … Medsen ch , cham shig zaluugaaraa uvur hamaraa neej , huuhed grgadaggui yum .

    Chadval hurdhan shig imaginary surguulia tugsuud, hul deeree bosohgui yu ..

    Nuguu amidarch chadahgui geed araas ni nohoi shig guisen , fuck boy-soo odoo salmaar baina genuu kkk

    Nuhur ch geh shig , alban esoor yadaad batluulj baij ehner & nuhur boldogiin .

    Otherwise fuck buddies with unwanted baggages … an accident baby !

    • Mr says:

      Хорвоо хатуу, ээлжтэй. Өвдөхгүй үхэхгүй алдахгүй юм шиг амьдраарай. Хүний зовлонгоор хүн жаргал доог тохуу хийхгүй ээ. Зүгээр л уншаад өнгөрчих. Чамаар дутаагүй

      • owl says:

        чи юун эмзэг ийн, өмнөөс нь уйлах нь л дээ drama kings and queens

      • HuNTeR~!!! says:

        Hooy nkxortoigoo het nyluurch hereggui hadam aawdaa monfo huraaj bgd hymd naor awaad ogchihgui yuu ali eswel bairaa zarad darcanch ymuu ywla gej shaagaad oor bair awaad sxn amidar

    • owl says:

      I doubt she knows english

  4. wnd says:

    Байрнаас нь гараад, утасны дугаараа солиод гэр ч болтугай аваад холхон амьдар аа. Нөхөр чинь тийм ч муу хүн биш бололтой. Гэхдээ л аав нь тийм юм чинь бас цаашид яахыг мэдэхгүй. Заавал байранд байх албатай биш хамт бхад амьдрал өөдлөнө. Тэсэж бгаад хүүхдээ 2 нас хүргээд авбал цэцэрлэгт өгөөд сургууль соёлоо дүүргэж, ажилд ороод сайхан болно. Харин ахиж ойрхон битгий төрөөрэй. Цаашдаа цалингаасаа хуримтлал үүсгэж нөхөр элдэв зан гаргавал хүний гар харахааргүй болох хэрэгтэй. Энэнээс ч илүү зовлон байдаг юм шүү. Хүн даагаад л гардаг юм.

  5. molnar says:

    yasan ch ert buruu erhteneeree togloov dee surch bolovsorch baigaad ajil torold orchood amidral zohioh baij dee odoo yaaya gehev tegeed l horvoog tuulaad duusgahaas daa

  6. Zaya says:

    Uuriiguu urvuduhuu boli. Uran uyangiin zohiol bicheed ban gej bodood bgaa yumuu? Uuriiguu uruvduudl, hun uruvduh bolovuu geed l setgel medreliin uvchin tussan bn shuu!

  7. Ggn says:

    Sonin uuriiguu uruvdug syndrome tusciimuda yasiin. Une tsenee chi l bii bolgoj umuurch hamgaalah hungui uyed uuriiguu ur huuhedteigee chi l oligtoi avch yavna shde. Hani ijilgui, hadmuudgui ulsuud n yagaad bgan.

    Chi gadagshaa heseg ger buleeree garchuul yadiin. Yadaj calin n amijirgaanda hurelceh tal deeree eh ornoos chinu iluuteid toocogdoh undue hugjiltei ornuud bii l bh. Busdiig bodvol haniin zaya uriin zaya tushij.

    Chi avahaas uur yum setgehgui ber egchiinhee setgeliig tataj amidrald n nemertei bj chaddaggui yer n ar ger avch yavah tal deer sul yum shig bnaa. Ternees ajilsag aali saitai une hundee aldahaargui uuriiguu archaatai avch yavdag huniig hen durtai n ad uzne gej yu bhvde.

    Minii duu busdiin setgeliig tataj busdad geltgui uurtuu nemer tustai iluurhej amidrah amidral songovol yadgiin bol. Ene yanzaaraa ajil hiisen ch business ru orson ch deerelheh hun mundahguil garah n de chamd.

    Bas orlogo mungu oloh chadvaraa nem, hun hartai tanilcaj naiz nuhud taniliin hureeleltei bol. Gudmand huugduj garlaa geed uilaad ochih ailtai ah egchtei bolohiig bod. Baisan gazar burtee hunii durgui hurgeed bdg hachin yum.

    Hoishid huuhed gargahiin umnu heden sar jildee heregleh mungu sanhuugee bazaah heregteig oilgoson biz.

    Burhan hund daah achaag n l uuruuldeg gedgiin ble. Bersheeliin caana beleg bga. Chi ih yum davan tuulah tusam ulam huch chadal suuj uhaan nemegdej ahij aldaagaa davtahaargui boloh baital beriigee muulaad uuriiguu hiigeed bhyn.

    Bi lav beriig chini zaluu hun gehed hugshin zalhuu huuhdiig urguj avaad heseg baigasand harin ch bayarlaj talarhaltai handah bj gj bodoj bn. Achlalgui avahaas uuriig medq ingeel uuriiguu uruvduud hevteed bvl ur huuhed chini yamar hun harj usuhu, bagaasaa l huugduj tuugdsan hun hunii zevuu durgui zereg hurgesen aash zan muutai l hun harj duuraij usuh n bn shd.

    Hadmuud chini ch gsn huugee hoolond n hurgeh gd yadaj yavahad n bas neg huuhedtei huuhen ashgui zulgaah ail oldloo gesen shig avahiin don tuscan met handaad bhaar yaduu orchindoo taarsan l shangaa hurtej. Chi uuruu hurungulug chineeleg bolohiig husdeg bolj bj l huchirhegjij hund huugduhuurgui durmee tulgadag bolno.

    Bayaj duu mini zuvhun edeer bish erdem medlegt shamd, busdiin tus mederch suraarai, avsan shigee ugch bai odoogoor huuhdeeree hugshircun bolohoor busdad ug gedgiig oilgohgui uuriin chadah yumaa temtrehguu belen zelen yum haigaad bdg shig bn. Yadaj ailiin avgain ajlaa aashluulalgui tugs guicetgeltei hiideg bolchuul tend ber hadmuuddaa ner nuurtei bh bsn bn. Esvel tusdaa amidrah zardlaa olohod nemertei bj suraarai mi duu. Nuhur chini haa ochij honshoortoil zan gargaj. Hairgui geed hayaval hayah shd. Chi huuhdee ecegt tur orhiod uuruu esvel humursun togoonoos garaad jinhene hairaa oloh geed bgamu.

    Nadad thde cham shig iim ulsuud yerduusuu taalagddagguimaa. Neeh uruvduulj uuriiguu uruvdsun hugshin huuhduud. Harahaar zaluu nas eruul biye surah potential hudulmuriin chadvar bugd bgad bgan. Zugeer l ashiglah argaa haidaggyi shuud songolt n busdaas ahiu zulgaaj barq bgaga l gaihsan gah gah. Ter zulgaalgaad bga heddee yamar nemer bolsonoo neeh saihan huuchlaach hu

    Uuriinhuu erh chuluug uuruu bii bolgohiin tuluu temc, teriig tegj belen chamd mai geed ugchdug buyantanguud amidrald dandaa zayadagguim shu. Amjiltand hursen hun buriin ard amar bish amidral tuulsan tuuh bdgim chi amar hyalbariig haij busdaas goriddog zangaa zaschuul buh capital n bn tarhia ceverleed mindshift hiigdeed gertee hevtengee yadaj hel us surj orlogiin suvguud temter

    • Zochin says:

      Ene neg chavgants bichihgui bval sain bn.

      • Ggn says:

        Muu bh ch bas magadlaltai. Chadaltai chavka boloh yu n buruu bn harin ch gonginood hevtjiideg ohidiig nusiig n sugartal deesh n shideed shideed yavchuul ali bolon olon chanartai chugancuudaar horvoog duurgesen n deershd. Uvgunuud ert majiina, emgenuud geltgui tend undur nastnuud nen yaduu, tetgevree zeelcen, teriig n teglene geed uls ornooroo alialagchid, zaluusiin nuruun deer ulam l ih achaa irj bhd ahiuhan daahaa l bodq bol archaagui tsarailj busdiig uzen yadaad yu hojihov

      • Lol says:

        Ya 2 goyo hereld kkk
        Chi chavgantsiig ni yaj medej baigaan ? Kk

    • Ггн says:

      Энэ ста ггн гэгч үхээгүй юмуу

      • Ggn says:

        Soyoliin terguunii ajiltan bolohoor yadiin uheh duhuhuur n ugdug tsol yumu.

        Ih sain hun baisiin bj de huurhii uheheer n l sain mainiig n medecgeedeg bizde.

        Ner zeeldmeer bga bol logo zeeld

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.