Өнөөдөр муудалцлаа гэхэд өөр зөндөө өдрүүдэд аз жаргалтай байснаа санаарай…

Би 22 настайдаа анхны хүүхдээ өлгийдөж авч байлаа гэхдээ эцэггүй. Анх жирэмсэн болчихоод найз залуудаа хэлтэл таг чиг алга болсон юм. Би царай алдаж гуйж байгаагүй ээ холбоо ч бариагүй. Тэр цагаас хойш 7 жил ганцаараа явсаан хүүгийнхээ төлөө ажиллаад л хүүтэйгээ насыг барнаа л гэж боддог байлаа. Гэхдээ хааяа ажлын найз нөхдийг нөхөр нь гээд орой ажлаас нь тосож авна өдөр бүр утсаар ярина цаанаа атаархдаг байлаа. Хааяадаа сайхан ханьтай болмоор санагдаад л…

Удалгүй миний амьдралд сайхан залуу гарч ирсээн яагаад ч юм дотроо яг сууя гэж бодоогүй уулзаад явдаг байлаа дотроо дахиад нэг хүүхэдтэй болчихоё гээд бодож явдаг байсаан. Гэхдээ эр хүнтэй цуг амьдрах хүсэл төрдөггүй. Хүү маань том болсон юм чинь нас ч явж байна гээд зүгээр л хүүхэдтэй болохоор шийдээд хүссэнээрээ жирэмсэн болвоо. Найз залуудаа хэлэлгүй шууд холбоогоо тасалчихсан. Тэр ч тэгээд намайг уулзахыг хүсэхгүй байгаа юм байна гэж бодоод өөрөө ч явсан. Сайн найздаа хэллээ жирэмсэн болсноо, эцэггүй зүгээр хүүхэдтэй болохыг хүсээд гээд л, намайг чи айгаад байгаа юм уу, хань ижилтэй болоод элэг бүтэн сайхан амьдарч бүгдийг мэдрэхийг ятгаад л, би тоогоогүй ээ, яахын миний хүүг хайрлаж чадахгүй ад шоо үзээд байвал надад ч хэцүү гэж боддог байлаа…

За тэгээд цаг хугацаа яваад миний гэдэс цүндийгээд л ирсэн аав маань надаас эцгийг нь асууж чадахгүй ээж маань надаас асуугаад л, чимээгүй л байлаа. Дахиад нэг эцэггүй хүүхэд төрүүлэх нь үү гэсэн шиг нас биенд хүрсэн хүүхэнд юу ч хэлэх вэ дээ гээд л суудаг байлаа. Нэг өдөр ажлаа тараад гэртээ ирсэн гал тогоонд хүмүүс инээлдэж ярилцаад л өө тэгсэн нөгөө залуу маань аав ээжтэй юм яриад ээж хоол хийж өгөөд л, хүү хажууд нь тас тас инээгээд л би шууд л нүднээс нулимс урсчихсан. Яагаад ч юм байхгүй өдрүүдэд нь мартсан л гэж дотроо бодож тоогоогүй байсан байж. Тэр өдөр шууд хараад л тэврээд авмаар санагдаж билээ…

Аав ээжид хөдөө ажиллаж байгаад ирлээ гэсэн байгаа юм, дараа нь хамт миний өрөөнд ороод шууд л тэврээд авсан тэнэг юм даа чи минь, надад хэлэхгүй яасан гээд л намайг, чи их чанга хатуу сэтгэлтэй хүн юмаа гээд л. Манай найз бүгдийг нь хэлсэн байгаа юм. Тэгээд хамт амьдрахаар болов оо, миний хүү шууд л ааваа гээд дуудчихсан, хоорондоо тоглоод л, би тэр дүр зургийг хараад л, ямар өчүүхэн бодолтой юм бэ дээ гээл өөрийгөө зүхэж билээ. Хүүхдүүдийнхээ элэг бүтэн амьдралыг булаах байсан юм байна лээ. За тэгээд бид 3 хамт амьдраад хөөрхөн охинтой болсоон. Амьдрал үргэлжлээд би үр хүүхдүүдээ харж нөхөр маань ажил хийгээд л, нөхөртэй болох хань ижилтэй болохыг мэдрээд л…

Амьдралд дандаа сайхан байна гэж юу байхав нэг өдөр нөхрийнхөө утсыг үзэж байгаад баахан чат хараад надаас салсан байх хугацаандаа холбоотой байсан хүүхэн нь гэсэн уулзаж унтаж хэвтдэг нь тодорхой боллоо. Уйлаад л унтаж байх хооронд нь 2 хүүхдээ хувцаслаад л яваад өгсөн юм. Арай ч дээ, даанч дээ гээд. Ямар жүжигчин заваан юм бэ гээл голдоо ортол гомдсон. Аавындаа 2 хүүхэдтэйгээ ирчихээд л хэд хоновоо. Нөгөөх чинь байнга залгаастай боломж олгооч би бүгдийг тайлбарлая гуйж байна гээл ёстой муухай мэдрэмж. Тэр хүүхэнтэйгээ уулздаг байсан нь нүдэнд харагдаад бичсэн чат нтр нь санаанаас гарахгүй. За тэгээд дахиад ганц бие ээж боллоо. Охин 2 ой хүрэх дөхөж байсан болохоор аавыгаа нэхээд л. би зөндөө бодсон өөрийгөө нөхрийгөө хүүхдүүдээ аль аль талаас нь. Нэг өдөр аавынд ирэхээр нь ээждээ хүүхдүүддээ үлдээчихээд (бид 2 салсан гэж хэлээгүй хөдөө ажлаар явсан) нэг газар ороод ярилцлаа…

Би уучиллаа дахиж би энэ асуудлын талаар хэзээ ч сөхөхгүй гээд харин надад чиний эр хүн шиг андгай тангараг хэрэгтэй дахиж нэг л удаа чат мсж ирэх л юм бол чи мянга гонгиноод хэрэггүй ээ л гэсэн. За тэгээд бид хамтдаа гэртээ харьсан даа. Тэр өдрөөс хойш нөхөр маань байнга би одоо ажлаасаа тарж байна, яг тэр гээд тарах нь оройтох нь гээл бүх зүйлээ хэлдэг болсон. Надад улам анхаарал халамж тавьж намайг уучилсанд баярладаг юм. Оны өмнө дахиад нэг хүүгээ өлгийдөн авсан даа.

Би юуг хэлэхийг хүссэн бэ гэхээр уучилвал уучилсан шиг уучилж байх хэрэгтэй. За яахав эр хүн юм даа гээд уучилсан. Энэ бүх итгэлийг дааж явах нь хамгийн чухал юм даа. Хааяа би боддог юм салах ямар амархан гээч дэндүү амархан, би ирээдүйгээ тэр хүнгүйгээр төсөөлж чаддаггүй юм. Маргааш өглөө босоод хамтдаа үргэлжлүүлэх энэ амьдралд нэгнийгээ бүү хэмлэ, чи намайг хуурч байсан шүү дээ гээд битгий амыг нь тагла. Хэрвээ уучилж чадахгүй бол салсан нь дээр. Сайн бод. Нөхрийгөө хэнд ч битгий муул найз нөхөд бүүр аав ээждээ ч битгий муул…

Насан туршдаа хажууд минь өтлөх хүн шүү дээ би уучилсан болохоор тэр минь одоо хичээж яваа нь нүднээс нь үйлдлээс нь харагддаг юм. Хоорондоо жижиг зүйлс гэлтгүй ярилцаж байгаарай тэгвэл гэр бүл удаан оршино. Магадгүй би уучилж чадахгүй байсан бол тал сэтгэлтэй хорвоог дуусгах байсан байх сэтгэлийг чинь дүүргэдэг хүнтэй хамт байгаарай, өнөөдөр муудалцлаа гэхэд өөр зөндөө өдрүүдэд аз жаргалтай байснаа санаарай…

14 Comments

  1. Захианы эзэнд says:

    Энэ захидлын эзэн надтай холбогдооч хэрвээ чамд wechat бгаа бол. Өөрт тулгарсан асуудлаа ярих гэсэн юм. Leo Mn гээд wechatru ороод ирээрэй

  2. owl says:

    уучилж болох, болохгүй хүн эсвэл тохиолдол гэж байна л даа. уучилшгүй зүйл хийсэн бол эсвэл уучлаад байхад давтаад байдаг бол утгагүй

  3. zochin says:

    saihan um unshlaa zahidling ezend bayarlalaa.

  4. Gaanaa says:

    gaihaltai saihan setgeltei busgui baina. Chamd amjilt husey.
    Noxor chin xicheej bgaa gedegt itgeerei.
    Itgel deer l amidral togtdog yum shigee.
    Manai exner bas oor xuntei bolsoniig bi yag jiliin omno medsiim.
    Getel odoog xurtel setgel ni ter xunteigee yum shig bna lee.
    Nadaas uuchlal guigaagui. Tiim setgeliin tenxee ch bxgui yum shig bgaam
    Gesen mortloo nadad xairtai sain l geed amidraad bgaa.
    Tsaashid yaaxiig burxan l medex baix.
    Bi gedeg xun tuundee uug ni ix xairtai yum shuu dee.
    Xair unexeer tailbarlaj boldoggui zuil yum daa.
    Zurhee zusuuleh mash hund baisaaan

  5. Mogi says:

    Хөөе захидлын эзээн. Чи жаахан андуураад бна шууд үнэнийг л хэлье. Нөхөр чинь одооноос чамд үнэнч бна гэж үү, тийм юм бхгүй ээ. Чи тайван амьдрахыг хүсвэл битгий нөхөрийнхөө юмыг ухаж бай. Юм хайвал заавал олдог юм. Олвол гай болно шүү дээ. Цаашдаа ухахгүйгээр нөхөртөө анхааруулаад явбал чи сайхан амьдрана шүү. Эр хүнийг барьж болдоггүй юм шүү. Харин залж жолоодож болдог.

    • Мөгид says:

      Энэ
      хүн бүрийг өөр шигээ нугалаасгүй тархитай гээд бодцон өрөвдмөөр амьтан нэг ширхэг байнаа. Хүн өөрт байхгүй юмаа л хамгийн ихээр ярьдаг. Амьдрал дээр ямар арчаагүй нэгэн бгаа бол доо.

    • Zochin says:

      Mogi goodluck

      • Ggn says:

        Mogi goodfuck gah gah. Ingej ih bohirdchood sain saihan emegteitei uchirsan ch uuruusuu bolood togtooj chadq mash muuhai ul itgegchiin tom blockage uurtuu uusgeed yavaad bdym shig bgn. Bas oligtoi Tugs yu yaj chaddagguim shig bgn ternees goy bj chadval caadah n ch uuruu ch ahiad daraagiinh n geed haigaad suuhgui hoorondoo uchraa olchih l bsn bh. Mi bodloor jo mya sanagdaad bdy er huniihee huvid. Saltaanaasaa uur saihan yum amsuulj chadah yum zayagaaguim ayatail bhyn baishde huurhii

  6. TheBayarjaan says:

    сайхан эерэг нийтлэл уншлаа, эндээс ийм сайхан юм уншина гэдэг бас л өдрийн од шүү.
    Бүх гэр бүлүүдэд аз жаргал хүсье

  7. Захидлын эзэнд says:

    Ямар сайхан зүйл уншваа. Надад тохиолдсон зүйлтэй яг ижил . БИ ГЭДЭГ ХҮН яг чам шиг ганц бие ээж хүнд дурласан. Хүү нь 3ойтой. Эмэгтэй хүн яг тэгэж боддог бхдаа. Их хашир суудаг юм шиг бналээ. Бид 2 сайхан харилцаатай үерхэж нийлсэн. Сайхан ч хосууд болсон. Гэхдээ нэг алдсан эмэгтэй 2дохоо алдхыг хүсдэггүй юм шиг бнлээ. Хэтэрхий эмзэг байдаг юм бнлээ. Би түүндээ хязгааргүй хайртай. Даанч түүнийгээ гомдоосон. Гэхдээ араар нь явж биш зүгээр л өнгөрсөн амьдралыг нь шүүж гэхүүдээ энэ миний хамгын тэнэг алдаа байсаан. Би одоо ч түүнийгээ надтай буцаад нийлээсэй гэж залбиран хүлээж суунадаа . Түүндээ цаг хугацаа өгч хүлээж л бна. Үнэхээр надад хайртай бсан бол эргээд ирэх бх. Захидлын эзэн чамаас хариу хүсье би яавал дээр вэ ?

  8. Ggn says:

    Its 2 way street. Hosiin amidrald hoyor hun hoyulaa hicheeh heregtei. Neg n hicheegeed nuguu n daanch amia bol teed urt nastai harilcaa orshin togtnohgui.

    Uchirsan hun chini hicheej bn gdg bolj bn. Chi ch bas hicheel zutgeleeree unguluud setgeldee hir burtaggui l yav.

    Ehnii 7, 14 jildee gaiguil bdyn. Hyamraliin shuurganuudaar l gol n hen hen n tevcheer zaana shu. Zaluu saihan hudulmuriin chadvartai ungu zustei bh uyed hunii chanar buren tanigdahgyi.

    Arhind orchihgui, ajlaasaa multrahgui, uvduhgui uhehgui gsn batalgaa ali alind n bhguig davhar bodoj l bgarai.

    Zaluu ch aztaimaa belen yum harsan huuhnuuded hulhiduulalgui amidral uzsen uuch setgeltei huuhded hairtai huuhen deer buuchdag. Ongon dagshin yumnuud bol yun oij buugaad alj tavih bsn bhda. Hat suuj haluun chuluu dolooson uls arai hanatai uujuurcan bjidag bh n. Thde l caadah n daljgar bol chinii myanga sain bh hend ch padgui kk teheer unuuh n ch bas hoosongui, bas uur humuust taalagdah hemjeenii lag zaluu l bsn boltoi

  9. Mr says:

    Амьдралд нь аз жаргал хүсье. Хүн хазгай муруй гишгэж болно. Тэр үед нь түших засах хань ижил гэдэг энэ хорвоод тохиох ховор тавилан юм даа.

  10. Onon says:

    Busdad surgamjtai saihan tuuhee huvaaltssand bayarlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.