Би хүнд гологдохоор царай муутай бүдүүн арчаагүй эмэгтэй биш шүү…

Сайн уу бүгдээрээ? Би 30 хүрэх гэж байгаа энгийн л гэрийн эзэгтэй байна аа, хүүхдүүд харах хүнгүй гэртээ суудаг. Нөхөр маань хол хөдөө ажлаар ирж явна, байдаг болоод 3 жил болох гэж байна аа. Сүүлийн үед утас дээрээ ажлынхаа өөрөөсөө 7 эгч хүүхний зургийг аваад устгасан байх юм. Уг нь гэртээ ирэхээсээ өмнө устгасан байсан боловч хогийн саванд нь устаагүй байсныг нь олоод хараад хэлтэл цуг ажил хийсэн зургуудаа бөөнөөрөө оруулахаар байсан тэгээд зургийг нь дараад ахлах руугаа явуулсан гэх юм.

Ер нь ирэх болгондоо өөр гаж хүүхний секс зураг нтр татаад аваад устгасан л байдаг. Урьд нь бас өөрөө 10 хэдээр эгч хүүхэнтэй ярьдаг байсан, тэхдээ яг янз бүр болж баригдаагүй, надтай маргаад би ээж дээрээ очихоор л урьд нь уулздаг байсан бүсгүйчүүд, эгч нар руугаа залгасан байдаг. Би энийг юу гэж ойлгохоо үнэхээр мэдэхгүй бачимдаад байна.

Би хүнд гологдохоор царай муутай бүдүүн арчаагүй эмэгтэй биш шүү, нөхөрт маань найзууд нь хөөрхөн халамжтай эхнэр, хүүхдүүдтэй гэж атаархаж хэлдэг л юм. Миний хувьд үнэхээр гадуурч гардаггүй хүүхдүүдээ хүмүүжүүлж, бүх л зүйлд нөхөргүй мэт ганцаараа гүйдэг. Хөдөө ээж, аав, найз нөхдөөсөө хол намайг хот явна гэхээр уурлаад явуулдаггүй.

За дээр нь хэлвэл зөндөө л юм байна аа, ажлаасаа бууж ирээд л 1, 2 хоноод л архи ууна, хүүхдүүддээ ч, надад ч халамжгүй, хадмууд намайг дээрэлхэнэ, үгээрээ байлгана. Энэ болгонд нөхөр маань намайг өмгөөлж хамгаалж үзээгүй ээ. Би өөрөө зовлон их туулж өссөн хүн, хойд аавыг ч ямар байдгийг мэднэ, ийм болохоор тэвчээд тэвчээд л худлаа инээгээд муу занг нь засарна гээд амттай хоол цай, хайр халамжийг маш их зориулдаг. Даанч ойлгохгүй юм даа энэ хүн…

Амьдраад 8 жил болох гэж байна. Би маш их ганцаарддаг, намайг ойлгоё гэж хичээдэггүй юм шиг байгаа юм. Хадмууд дүүрчээ. Ядаж энэ хүнийг архи уулгахаа болиулчихмаар санагдах юм. Даанч мөрөөдөл минь өчнөөн жил үргэлжилсээр л. Уурлаж, аргадаж юм юмаар л оролдож засах гэж үзээд нэмэр байдаггүй ээ…

16 Comments

  1. Smile says:

    Gertee suugaad hamdmuudara daramtluulaad,huuyee bolij uz hadam chn hajuud chn bgaa bol ajil hii ldee ,emegtei hungerte udaan suuhaar bgaa tawilantga ali ujee ewlertsn bdag udriin hoolnoosoo nuhruusu iluug bodohoo bolichdog,uuriiguu yu hj chadahaa haruul chi ene baitugai zuiliig ch hj chadna,uuriigu zorigjuul nuhur bol mungu olj bn chmg dord uzsen hnztail amidardiin bndaa,ajil hii hamt olontoil blooroi ajil hiiged ehleher emegtei hun ungu zus orood ehlediimdaa

  2. Kkk says:

    Bi 1 yumiig sain oilgodoggui yum,emegtei humuus gert baihleereel uitgartai garmaar bn naizuudtaigaa bayarlaj tsegene uuna idne,uulzaj saihan shaaltsana durlaj hairlana saihan zaluutai suuna muuna gesnee tegeed dahial ter hunteigee ergeel 1 bituu gert orno bizdee tegeed nuguu anh gert uidaad baidag ni hudlaa yum uu

  3. dèeh says:

    Би бол эсэргээрээ нөхрөөрөө хамаг юмаа хийлгээд түүнгүй бол юу ч хийж чадахгүй мэт аашил өөрөө битгий нөхрийнхөө хийх юмыг өмнүүр нь орж хийгээд бай гэж хэлмээр байна. Эр хүний ачааг хөнгөлөх хэрэггүй. Өөрөө хөөрхөн байж болноо. Гэхдээ ухаалаг зөөлөн байх хэрэгтэй. Эгчмэд бүсгүй сонирхож байгаа бол задгай чалөөтэй сэкс хүсээд байна. Өөрөө орондоо нээлттэй бай.

  4. Bb says:

    Өөрийгөө байнга завгүй байлгаж өөртөө анхаарч бай. Нөхөр хөдөө яваад ирээд ганц 2 хоног ууна л биз. дагаж барьцаж хардаад байлгүй өөртөө цаг гаргаа…

  5. батаа says:

    Uuriiguu uurchluud uz. Mash sn talaar. Uurtuu mash ih anhaaral tavi. Gadur far huuhduudee nuhruuruu haruulad uz. Yj iij bgad ajil hged uz. Magadgui chi nuhriinhuu urduur orj hser bgad dawartsan bho. Hunii uurchlii gwel ehleed Uuriiguu uurchluud uz. Hun neg l amidarna ter amidraldaa setgel hangaluun Uurtuu taalagdaj l amidrah heregtei

  6. Batnaa says:

    Oortoo itgeltei bai. Mundag bvsgui mini. Ooriigoo daachil. Anhaarlaa ter hvvhen nohortoo bish ooriin goo saihan bie haa yria oyun uhaandaa zartsuul. ajild or hamt olontoi bol. Naizuudtga haaya uulzaj bai

    • Gerlee says:

      8 jil amidraad yuch uurchlugduugui baihad yund ni naidaad huleegeed bn we gej asuuyada. uur yuch helehevdee. uuriiguu zovoogood shanalgaad baij baihdaa taarsan busgui l bish bol . odoo tseg taviad amidralaa ehnees ni uur huntei ehluul. esvel jaahan uuriiguu hugjuuleed saihan amidar amjilt

  7. zovolgoo ogson hun says:

    toohgu hayaad uzeerei ooriigoo bodood gangalaad bas oor deere ajilaad uzeerei bitgii setgeleer una uneheer boldoggui hun bol boldoggui ym shuu ooriigoo hairladag baigaarai

  8. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Нөхөртөө болон тэр хүүхэнд бити төвлөр. Өөртөө төвлөр. Өөрийгөө мэдэр сэргээ……

  9. Mogi says:

    Битгий хүний атганд амьдар л даа. Хэн чамайг юу гэж хэлэх хамаагүй хүнд бүү дээрэлхүүл. Ажил хий хүүхдүүдээ хадмуудаар харуулаад ажилла даа хөөрхөн бүсгүй мээнь.

  10. ggn says:

    chamd ehner baih erdem er hunii tulhuur taaruulj surah uhaan dutaad bh shig bnaa.

    erchyud yagaad muu emegteig hairladag ve gej nom unsh. ajil turul hii calingui ch hamaagui garch or hun hartai harilcaand orj bai.

    nuhruus iluu chi uuriiguu hairlaj hundleh chadvar sul bgd bh shige. husehgui yumandaa guriigeel huleen zuvshuuruul gail bn shd.

    uurtuu taataigaar zohicuulalt hiihiig chi uuruu l bii bolgono

  11. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Хэн ч биш бх сонголт бол чиний л сонголт

  12. zocin says:

    salaachdee naad neg balia yumnaasaa chmg barag hungj uzehee bolison yum bish uu olon huuhedgui deeree sal

  13. Someone says:

    Хүүхэдгүй бол эртхэн өөрийгөө бод, нөхөр чинь ойлгомжтой л байна шд

  14. la says:

    huuhedgui bol salaach dee hadmuudtaigaa tsugtaa amidardag yumuu butehguie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.