“Бүх өвчин айдасаас гаралтай ч зөвхөн тэмбүү л таашаалаас гаралтай” гэсэн хэллэг бий. Орчин үед БЗХӨ-өөс болж амиа алдах нь ховор болсон. Энэ нь мэдээж, анагаах ухааны ололт амжилт, төрөл бүрийн хамгаалах хэрэгсэл болон ард иргэдийн ухамсартай холбоотой. Харин өнгөрсөн зуунд маш олон хүмүүс БЗХӨ-өөр амиа алддаг байсан бөгөөд тэдний дунд алдартай хүмүүс ч цөөнгүй байжээ.
Бэлгийн замын өвчнөөр нас барсан түүхэн хүмүүс
Фридрих Ницше (1844-1900)
Германы агуу гүн ухаанч, яруу найрагч тэрээр 1889 оноос сэтгэцийн асуудалтай болсноор уран бүтээлээ туурвихаа больсон байна. Анх нэгэн хүн Ницшегийн нүдэн дээр өөрийн морио хэрцгийгээр тамлан зодсоноос энэ нь үүдсэн гэдэг. Түүнд хэд хэдэн онош тавьж байсны нэг нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлсөн тэмбүү өвчин байв. Зарим эх сурвалжид түүнийг бэлгийн дуршилгүй гэж тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр бага байхдаа гаж донтой үеэлдээ хүчиндүүлснийхээ дараа сэтгэхүйн өвчтэй болсон гэж тайлбарлах судлаачид бий.
Мао Зэдун (1893–1976)
Хятадын дарангуйлагч Мао Зэдун нь бэлгийн тал дээр нэлээн идэвхтэй нэгэн байсан бөгөөд орчин үеийн хэллэгээр “orgy” буюу олон хүн оролцсон сексийг хийх дуртай байсан нь ойрын хүмүүсийн дурсамжид тэмдэглэгджээ.
Нэгэн эх сурвалжаас харахад тэрээр “1000 онгон охидтой унтах юм бол үхэшгүй мөнхийн амьтай болно” гэсэн домогт итгэдэг байж. Бодит байдал дээр Мао Зэдун усанд орох болон эмчид хандах дургүй нэгэн байсан аж. Тиймээс өтөл насандаа тэрээр маш олон өвчнөөр шаналсан бөгөөд тэдний нэг нь БЗХӨ байсан юм.
Христофер Колумб (1451-1506)
Хэдийгээр Колумбыг европчуудад Америкийг бэлэглэсэн гэж албан ёсоор үздэг ч үүнээс ч таагүй зүйлийг тэр бас авчирсан бололтой. Колумбаас өмнө тэмбүү гэдэг өвчин зөвхөн Америк тивд л байсан бол Колумб болон түүний багийнхны замбараагүй бэлгийн харилцаанаас болж Европ даяар тэмбүү өвчин тарсан байна. Улмаар тэмбүү өвчин маш ихээр газар авч, дэлхий даяар тархжээ.
Авраам Линкольн (1809-1865)
Линкольны түүхийн талаар мэдэж байгаа хүмүүс түүнийг БЗХӨ-өөр бус харин үзвэрийн танхимд буудуулж амиа алдсан гэдгийг мэднэ. Гэхдээ түүх судлаачдын үзэж байгаагаар Линкольн тухайн үед аль хэдийн тэмбүү өвчин тусаж, биеийн байдал нь тийм ч таатай байгаагүй гэжээ. Ерөнхийлөгч нэгэн хувийн ярилцлагынхаа үеэр түүнийг 26 хүрч явахад нэгэн бүсгүй түүнд тэмбүү өвчин халдаасан гэдгийг хэлсэн байна. Ингээд түүний араас АНУ-ын анхны тэргүүн хатагтай Мэри Тод, Линкольны 3 хүүхэд тэмбүү өвчнөөр өвчилж залуудаа нас баржээ. Харин Линкольн удаан хугацааны турш энэхүү аймшигт өвчинтэй тэмцсэн байна.
Догшин Иван (1530-1584)
17 настай Иван болон үзэсгэлэнт бүсгүй Анастасия нарын гэрлэлт хамгийн амжилттай гэрлэлтүүдийн нэг гэхэд болно. Хаан өөрийн үзэсгэлэнтэй гэргийд маш их хайртай байсан бөгөөд 13 жилийн хамтын амьдралдаа тэд 6 хүүхэдтэй болсон ч удалгүй 4 хүүхэд нь нас барсан байна. Хатан хааныг нас барсны дараа хааны хүсэл сонирхол ихээр өөрчлөгдөж, тэрээр маш олон бүсгүйчүүдтэй болзох болжээ. Садизм, гаж дон зэрэг нь энэ өвчний бас нэгэн илрэх шинж тэмдэг юм. Түүний хамгийн аймшигтай үйлдлүүдийн нэг нь төрсөн хүүгийнхээ амийг хороосон явдал бөгөөд тэрээр үүнийхээ дараа маш их сэтгэл санааны гүн хямралд оржээ.
Уильям Шекспир (1564-1616)
Хэдийгээр Уильм Шекспир дэлхийн хамгийн алдартай зохиолчдын тоонд багтах ч түүний амьдрал маш олон нууцтай. Судлаачдын үзэж байгаагаар 36 насандаа зохиолч БЗХӨ-өөс болж бичиж чадахаа больсон гэнэ. Тэрээр өөрийн зохиолууддаа тэмбүү өвчний талаар ихээр бичдэг байсан учир түүхчид түүнийг өөрөө ч энэ өвчнөөр шаналаж байсан гэж дүгнэдэг.
Винсент Ван Гог (1853-1890)
Ван Гог уран зургийн модель бүсгүйд дурласан бөгөөд бүсгүй биеэ үнэлдэг нэгэн байжээ. Түүх судлаачдын үзэж байгаагаар Ван Гог бүсгүйгээс тэмбүү өвчин авсан байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна зураачийг татаж унадаг өвчтэй, сэтгэцийн өвчтэй, чих шуугитнах өвчтэй гэх мэт маш олон өвчинтэй байсан хэмээн түүхэнд авч үздэг. Чих нь тогтмол шуугиж байсан учир тэрээр чихээ хайчилсан гэх нэг баримт байдаг бол өөр нэгэн баримтаас харахад Ван Гог нь Гогентой маргалдсаныхаа дараа чихээ хайчилсан бөгөөд өвчин огт мэдрээгүй гэжээ. Учир нь тэмбүү өвчний улмаас чихний мэдрэл үгүй болсон байх магадлалтай.
Поль Гоген (1848-1903)
Өмнөх алдартнуудтай харьцуулахад Гогены өвчин бол хийсвэр зүйл биш харин баталгаатай юм. Тэрээр Францаас явахынхаа өмнө БЗХӨ-өөр өвчилсөн бөгөөд арал дээрх замбараагүй амьдрал нь түүний өвчний явцыг улам хүндрүүлсэн аж. Тэмбүүгийн шарх сорви түүний өвчтэй хөлөн дээр эхлээд гарч, харин дараа нь нөгөө хөл рүү нь шилжсэн байна. Тэрээр хөлөндөө эцсээ хүртэл хүнцэл түрхэж байсан ч өвчин эдгэхгүйгээр улам даамжирч байсан юм. Харин дараа нь түүний нүд үрэвссэн бөгөөд хэдийгээр эмч нар аюулгүй гэж байсан ч энэ байдалтай тэрээр зохиол бичиж чадахгүй байжээ. Нүдийг нь эмчилж дуусмагц хөл нь тэсэхийн аргагүй өвдөж, тэрээр гишгэж чадахааргүй болсон байна. Тогтмол өвчин намдаах эм бэлдмэл хэрэглэснээр түүний ухаан балартаж байсан юм. Босох оролдлого хиймэгц толгой нь эргэж, ухаан алдаж унаж байсан гэнэ. Заримдаа маш өндрөөр халуурч байжээ. Ингээд тэмбүү өвчнөөс шаналахаас гадна тэрээр зүрх судасны өвчтэй болж, цусаар бөөлжиж байсан гэнэ.
Отто Франц (1865-1906)
Австрийн гүн Карл Людвиг болон хатан Мари Аннунциатын хүү болох Отто Франц нь Австри-Унгарын сүүлийн гүн Франц Фердинандын дүү юм. “Сайхан залуу Отто” замбараагүй бэлгийн амьдралтай нэгэн байсан бөгөөд нэг удаа согтуудаа гартаа сэлэм барьж, бүсгүйчүүдийн өрөөнд нүцгэн орох гэсэн оролдлогыг хийсэн гэнэ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр Египтэд өнгөрүүлсэн бөгөөд тэмбүү өвчнөөр шаналж, Австри улсад ирээд нас барсан байна.
Ги де Мопассан (1850-1893)
Францын алдарт зохиолч, язгууртны үзэл суртлыг дэмжигч, донжуан түүний хайрын жагсаалтад 300 гаруй бүсгүйчүүд багтана. Түүний амьдрал төдийлөн урт байгаагүй бөгөөд Мопассан 42 насандаа Парисын ойролцоо байрлах сэтгэцийн эмнэлэгт нас барсан байна. Тэрээр 25 настай байхдаа дурлалт бүсгүйчүүдийнхээ нэгнээс тэмбүү өвчин авсан бөгөөд жилийн дараа өвчний анхны шинж тэмдгүүд түүнд илэрчээ. Ийнхүү аймшигт халдварт өвчинд нэрвэгдсэн зохиолчийн хүч чадал бага багаар муудаж, маш их өвчин мэдрэх болсноор морфин болон эфир хэрэглэж эхэлсэн байна.
Тэрээр хий зүйл харах, хар дарах гэх мэтээр сэтгэл зүйн хувьд маш асуудалтай байсан аж. Хар тамхи хэрэглэх нь энэхүү шаналалыг улам нэмэгдүүлж, тэрээр амиа хорлох оролдлого хүртэл хийж байжээ. Эцэст нь ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж хагас жилийн дараа тэр нас барсан гэнэ.
SOURCE: caak.mn
1 Comment
Iiiimerhvv huldvv yumnuud saltaani uwchinuur vhej bayrluulhim da Dox svryegeer nas barsan aldartai hvmvvs baidishd. Jargaj taashol awsni etsest sejgiin uvchinuur uvduj vhjildee taalagddagv ilvv amdrad darwaigad bga erteidee belgiin zamiin uvchin haldaaj vhvvlj bolhiim bn aldartai hvmvvsig durluulj shaaltsaj uvchin haldaaj chadsn bn