Шавхрага. Дөнгөж төрсний дараа үтрээнээс цусархаг зүйл гарахыг шавхрага гэдэг бөгөөд энэ нь цус болон умайн дотор ханын гуужсан эдээс бүтдэг байна. Ингэснээр сав агшиж хэвлий хэвийн хэмжээндээ буцаад багасдаг. Шавхрага нь дунджаар 2-оос 4 долоо хоног үргэлжилдэг.
Хөхний сүү. Хүүхэд төрсний дараа 3-4 хоногт хөх сүүгээр дүүрдэг. Хүүхдээ хөхний сүүгээрээ хооллож байгаа ээж болгонд тохиолддог зүйл бол хөхний сүү гоожих асуудал байдаг. Өглөө, өдрөөс илүүтэйгээр шөнө их гоождог. Энэхүү үйл явц нь 6-12 долоо хоног дунджаар үргэлжилдэг гэсэн судалгаа байдаг.
Шөнө хөлрөх. Төрсөн ээжүүд маш их хөлөрдөг бөгөөд шөнийн цагаар бүр бодсоноосоо ч илүү их хөлөрдөг. Энэ нь жирэмслэлтийн туршид биед нь их хуримтлагдсан шингэн болон даавар төрсний дараа биеэс гадагшилж байгаа үзэгдэл юм. Хөлрөх үзэгдэл нь 6н долоо хоногийн турш маш их байх бөгөөд энэ нь аажимдаа багасдаг.
Шээс дусагнах. Аарцагны булчин нь давсагны үйл ажиллагааг явуулдаг. Төрсний дараа аарцагны булчинд өөрчлөлт гардаг. Ингэснээр зарим нэгэн асуудал үүсдэг. Энэ нь төрсөн эх ханиалгах, найтаах, хүнд зүйл өргөх, мөн хүчтэй инээхэд шээс бага хэмжээгээр дусагнадаг байна. Аарцагны булчингийн өөрчлөлт төрсний дараа 3-6 сар үргэлжлэн буцаад хэвийн байдалдаа ордог байна. Хэрвээ таны эргэн тойронд удахгүй амаржих эсвэл дөнгөж амаржсан эмэгтэй байгаа бол, та юу өгөхөө хараахан сонгож амжаагүй байвал цагаан хэрэглэл хамгийн тохиромжтой бэлэг юм.
Хэрэв танд шинэ цагаан хэрэглэл хэрэгтэй бол www.gentleroom.mn орж үзээрэй.
Хүргэлт үнэгүй: 7755-1112