Хонь
Хонины бүсгүйчүүд сексийн үед тансаг орчныг илүүд үздэг байна. Тэдэнд бүдэг гэрэлтэй өрөө, сайхан сууринд асаасан лаа, тансаг үнэртэн, гялгар цагаан хэрэглэл зэрэг зүйлүүд илүү таашаал өгдөг байна. Тэдний амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдал нь мэдлэг боловсролтой, нарийн мэдрэмжтэй, ухаалаг эрчүүдийн сонирхолыг илүүтэй татдаг.
Үхэр
Тэд өөрийнхөө хамтрагчийг зөвхөн өөрөө л сонгодог.Өөрийнхөө сонгосон хүнээс бусад эрчүүдтэй тэд хүйтэн хөндий, зөрүүд, тоомсоргүй ханддаг бөгөөд ерөнхийдөө ааш муутай, ихийг шаарддаг хүмүүс. Үхрийн бүсгүйчүүдийг мөрдөж мөшгөөд, сонирхолыг нь татах гэж хичээгээд, эсвэл хүч хэрэглээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ ордны бүсгүйчүүдтэй харьцана гэдэг эр хүнээс шаггүй тэвчээр шаарддаг байна. Үхрийн бүсгүйчүүд сексийг удаан үргэлжлүүлэх дуртай, секс бол таашаал юм гэж үздэг учир сексийн үе шат болгоноос таашаал авч чаддаг байна.
Ихэр
Ихрийн бүсгүйчүүд өндөр мэдрэмжтэй, авъяаслаг хүмүүс. Тиймээс ч тэд ихэнхдээ сексийн хамтрагчаа ойр ойрхон сольдог байна. Тэд амьдралынхаа ханийг сонгохдоо ямагт өв тэгш эрийг хайх боловч үнэхээр сэтгэлдээ таарсан хүнээ олох нь ховор. Хэрвээ тэд өөрийн хүсч хайж явсан хүнээ олох юм бол амьдрал нь жинхэнэ диваажин болон хувирна.
Мэлхий
Энэ ордны бүсгүйчүүд маш мэдрэмтгий биетэй хүмүүс аж. Мэлхийнхэн сексийн үед өөрийгөө нээж чөлөөтэй байлгаж, дур ханалтын эцсийн цэг хүртэл өөрийгөө хянахаа таягдан хаядаг. Тэд юун түрүүнд өөрөө таашаал авахыг хүсдэг учраас сексийн хамтрагчаа зүгээр л дур тавих хэрэгсэл мэт үзэх муу тал бий. Тэд орон дотроо маш амархан сэрэл нь хөдөлдөг бөгөөд шунамгай, санаачлагыг гартаа авч гол үүргийг гүйцэтгэх дуртай.
Арслан
Энэ ордны бүсгүйчүүд гадаад төрхөөрөө эрчүүдийн харааг булаасан гайхалтай секс, эротик төрхтэй. Гэсэн ч орон дотроо бол сексийн хүсэл сонирхол багатай хүмүүс аж. Тэд өөрсдийгөө сэтгэл татам сайхан төрхтэй гэдгээ мэддэг, өөрийг нь эзэмдэхийг хүссэн эрчүүдийн санаархал зугаатай санагдаж энэ нь түүний ихэмсэг занг хангаж байдаг бөгөөд таалагдсан эрчүүдээ өөрийн болгох дуртай.
Охин
Охины бүсгүйчүүд “сексэд” дуртай. Тэд цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран сексийн хувьд бэлэн байдалд байдаг. Тиймээс ч янз бүрийн асуудал үүсгээд байлгүй сексийг янз бүрийн олон байрлалаар хийж туршин үзэх дуртай. Охиныхоны нэг сайн тал нь амьдралынхаа ханьтай учирсан л бол түүндээ өөрийгөө зориулж чаддаг үнэнч, гайхамшигтай эхнэр байж чаддаг хүмүүс.
Жинлүүр
Энэ ордны бүсгүйчүүд сексийн өндөр мэдрэмжтэй. Тэд сөксийг би махбодийн таашаал гэж үздэг учи сөксийн үөд маш идэвхтэй байж сексийнамтыг бүрэн дүүрэн мэдэрч чаддаг. Тэдний уян налархай хөдөлгөөн, хай энхрийлэл, янаглал нь хамтрагчда сексийн хүсэл тачаалыг илүү төрүүлдэг байна.
Хилэнц
Хилэнцийн бүсгүйчүүд сексэд дуртай, хэрвээ таашаал аваагүй тохиолдолд түүнийгээ илэн далангүй хэлж чаддаг. Сөксийг тэд үйл явдал бөгөөд амьдралын эрч хүчээ олж авдаг нэгэн хэрэгсэл гэж үздэг. Хилэнцийн ордны бүсгүйчүүд ямар ч үед дур булаам байдаг бөгөөд орон дотроо жинхэнэ аз жаргал, таашаал, цэнгэл эдлэх хүсэлтэй эрчүүд тэдэнтэй учирвал аз жаргалаар дүүрэн байна. Энэ ордны бүсгүйчүүдийн гэр бүлээс гадуурх хайр дурлалын явдал нь нөхрийнх нь сөксийн ханамжгүй байдлаас биш гагцхүү цоо шинэ сэрэл, мэдрэмж хайснаас үүдсэн айдаг байна.
Нум
Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд амтлаг сайхан бүхнийг мэдрэм мэдрэмж, шинийг эрэлхийлэх чадвар хосолсон амьдралын баяр баясгалантай хүмүүс. Нумынхан амьдралын үе шат, үйл явдал бүрт эрч хүчтэй байж өөдрөг сэтгэлтэй. Тэдний сексийн мэдрэмж маш өндөр. Тэд нэгэн хэвийн уйтгартай байдал биш, сэтгэл мэдрэмжийн өөрчлөлтөд дуртай, сексийн нарийн мэдрэмж, таашаалтай хүмүүс юм. Тэдний сэттэл амархан хөдөлдөг, илэн далангүй, өөдрөг сэтгэлээр хайр дурлалын харилцаанд ордог. Нумын бүсгүйчүүдтэй хийсэн секс маш гайхамшигтай, жүжиг юмуу уран бүтээл мэт байх болно.
Матар
Энэ ордны бүсгүйчүүд сэтгэл булаам, маш нарийн мэдрэмжтэй. Тэд сексийг хайр дурлалаас ялгаж чаддаггүйгээс болж сексийн хамтрагч болгондоо дурлаж, өөртөө саад тотгор учруулдаг муу талтай. Тэд гэнэт л дурлачихсан байдаг. Сексийн хувьд энэ ордны бүсгүйчүүдийн дур хүсэл агуу их. Тэд ууртай, хартай бөгөөд хамтрагчийнхаа ийм зан чанарыг тэвчиж чаддаггүй. Тэд сексийн олон байрлалд дургүй, сонгомол хэдэн байрлалд дур тавьж сэтгэл ханамжтай байдаг