Сайн байна уу? Би 30 настай эмэгтэй байна. Нөхөртэй хүүхэдтэй ер нь амьдрал минь тогтвортой сайн нөхөртэй сайхан амьдардаг. Зүгээр л нэг дурсамжаа хуваалцмаар санагдаад. Хүний амьдралд хэзээ ч өөрийн болгож чадаагүй нэг хүн байх юмаа. Би шөнийн 2 цагт Өлзийтөгсийн 2-хон алдаа гээд өгүүллэгийг уншаад маш их уйллаа бас яг ийм мэдрэмж мэдэх юм байна.
Би 17 настай байхдаа анх байрныхаа гадаа санамсаргүй явж байгаад нэг сагс тоглож байсан бандийг хараад өөрийн эрхгүй нүдэнд туссан. Харахад бол энгийн бор их өндөр банди байсан. Би бол өөрөө туранхай цагаан охин байсан. Тэр бандийн хамгин гол нь нүд нь надад маш их таалагдсан.
Давхраагүй хэрнээ тас хар хөмсөгтэй тэгээд юм бодсон ч юм шиг хурц нүдтэй байсан. Таарах бүрт тэр их дуугүй найзууд дундаа ч чимээгүй л явжийдаг хүүхэд байсан. Би уг нь тас мартсан байсан чинь сүүлд 7 хоногийн өмнө байх нэг дэлгүүрт таараад масктай нүүрний цаанаас нүд нь бүр яг танигдаад, бурхан минь зүгээр л яг тэр үе шууд л санагдаж зүрх пал гээд л явсан. Би чинь бас 30 гарсан ээж эмэгтэй хүн тэгэхэд би бүр яг 17-тэй жоохон охин шиг л дэгдэгнээд гэрлүүгээ явсан. Зүрх туг туг гээд…
Үнэхэр би тэр бандид анхны харцаар дурлаад бүр шатаж байсан. Тэгээд найзаар нь дамжуулж анх удаа өөрөө санаачилж 1 л удаа уулзаж байсан. Тэгээд 20 минут л гадаа юм хум ярьж байгаад би л аманцар болохоор ярьсаар байгаад л таарсан. Тэгээд би таалагдаагүй байх ахиж нэг ч уулзаагүй ахиж тааралдаагүй. Аргагүйдээ 17 насандаа нүүрээ ч будаагүй өргөн өмд спорт цүнх саравчтай малгайтай жоохон охиныг хэн тоох уу дээ. Одоо бол маш ондоо эмэгтэй болсон.
Тэрнээс хойш өөртөө анхаарч олон ч залуу араас гүйж шохоорхож байсан ч яг нөхөртэйгөө л албан ёсоор үерхээд тэгээд суусан. Гэхдээ би хэнээс ч тийм зүрх амаар гарах гэж байгаа юм шиг догдолсон зүгээр л хажууд нь суухад зөрөөд өнгөрөхөд гар хөл мэдээгүй болдог тийм гал халуун мэдрэмжийг тэрнээс өөр хүнээс мэдрээгүй санагдаж байна…
Эмэгтэй хүн эрэгтэй хүнд би эрэгтэй хүнд тэгж дурлаж байсан гэхээр их сонин санагдаж байна. 30 гарсан бүсгүйчүүд мэднэ дээ амьдрал яг л галт тэрэг шиг нэг хэмнэлтэй болчихдог ажил, хүүхэд, нөхөр гээд л. Бас ийм догдлол мэдрэмж ч багасдаг. Эмэгтэй хүн дурлахаараа хамаг сайхнаараа байх гээд их л хичээдэгсэн. Нөхөртөө бол аль хэдийн комфорт зонед орсон. Сайхан дурсамж юм даа маш гэгээлэг…
Хэдийгээр бидний хооронд юу ч болохгүй юу ч болж байгаагүй би ганцаараа дурлаж явсан ч одоо бодоход л зүрх хүчтэй цохилж байна. Та нарт ийм дурсамж байдаг бол хуваалцарай…
16 Comments
Nadad ch bas tiim saikhan dyrsamj bnaa.. gegeeleg genen verkhsen .. khicheeld ni tyslaal chimeegvi khamt alkhaad l.. tegeel yaagaad ch yum medekhgvi minii sonirkhol buursiimvv bvv med genet uulzmaargvi sanagdaad zygaaj ekhelsen..ter ued bi 15 nas khurj bsiin .. odoo 40 khurekh dokhoj bna .. surguulia togsool bvgd amidrald khol tavial. Bich bas ikh syrguulid orool daraa ni gadaad yavaad .. barag 20 jiliin daraa surguuliin uulzaltaar ankh bie Bienee olj kharsan .. setgel dogdolood. Sain yarij ch chadakhgvi Bsan .. ternii daraa bas angiaraa uulzaldakhad khed khed taarsan .. arai gaigvi yaridag bolson blaa.. setgeld dulaan goyo dyrsamjtai 2- uulaa baakhan yarij bilee.Bie khaa saitai saikhan zaluu bolson bna lee. Daraa ni ter zaluu uulzii uchirii gej olon khelsen l dee .. Gekhdee bi tegj khil khyazgaar davakhiig khuseegvi .. saikhan ger bul khanilsan khania khuurakh. Yum shig sanagdsan .. Saikhan dyrsamj zvrkh setgeldee l uldeg .. Odoo kharin uulzval dyrsamj maani khaliad Or khonjliin asuudald orno .. Tiim uchiraas emegtei khvn l ooroo changa bas durem juramtai bx kheregtei gej boddog .. khaaya sanakh ue gardagch zaaland kholsoo gartal dasgal khiigeel martchikhdag.,,,
10жилийн охин сонирхох сонирхлыг хайр дурлал гэхэд хэцүү хэцүү зүгээр л нэг эсрэг хүйстнээ сонирхсон сонирхол 10 жилд сайн гээд араас нь гүйдэг байсан охинтой 2 жилийн өмнө таарсан нэг шалхайсан авгай л болсон байналээ яаж ийм юмтай үерхэж суучаагүй юм л гэж бодсон азаар намайг тооогоогүй юм гээд л ккк
Ер нь тэгээд гэр бүл болчхоод элдэв балай өнгөрсөн баларсантайгаа зууралдаж бодож гэгэлзэж байна гэдэг гэр бүлдээ сэтгэл дундуур байдаг хүмүүст л тохиолддог зүйл гэж ярьж байхыг сонссон юм байна
Neg zuiliig sanalaa sayhan neg duu zaluutai uulzsan ooriin chine yrij bga shg ih undur goy shn zaluu blaa
Bi l yriad l blaa heseghen hugtsaa ch gsn anhni hartsaar durlaj bsn shg medremj salsangui odooch gsn taarah bhda gd zamaar alhaj bdno.27 nasanda dahij chatsan bi blaa
Дурсамж бас сэтгэлд сэвтэй шүү. Би нөхөртэйгээ арван жилээсээ үерхэж дотноссон (дотно ч гэж дээ ххэ үерэхдэг нэртэй ч бараг юм ч ярихаас ичдэг байсан ххэ). Тэгээд гэр бүл болоод удаагүй байхдаа нөхрийхөө нэг дурсамжийг сонссон юм. Манай нөхөр уг нь хөөрхөн од тэгээд охидууд араас нь их гүйдэг байсан юм байна лээ л дэ би анзаардаггүй ххэ. Гэтэл нэг охинтой санамсаргүй харьцаж үзээд яриа нийлээд их сүрхий байхаар нь хааяа нэг юм ярьдаг энэ тэр болж л дээ. Гэтэл нөгөө охин нь өөрт нь сайн байж таараад манай хүн ч анзаараагүй. Миний гадарлаж байгаагаар 2,3жил харьцаж байсан юм байна лээ (би огт мэдээгүй) Тэгээд л сургуулиа төгсөөд бид 2 ч хосууд шиг үерхэж эхлэтэл нөгөө охин нь уйлж залгана, янз бүрээр уулзах арга сэднэ гээд л их хэцүү байж. Тэгээд манай нөхөр би чамайг зөвхөн дүү л гэж хардаг цаашид битгий ингэ энэтэр гээд л бас хөөрхөн ойлгуулж байж больсон гэсэн. Саяхан надад нэг их дурсамж үлдээсэн, магадгүй миний зүрхний багахан хэсгийг эзлэж байсан нэг хүн байдаг гэхэд нь бас эвгүй л болдог юм байна лээ. Тэр охин магадгүй одоо ч нөхөрт маань сайн байх. Хааяа зурган дээр нь зүрх дарна. Би анх бол харамлаад гомдоод дотроо их л бачимддаг байсан. Одоо бол бие биенийгээ сонгосон бас нэгэндээ итгэдэг болохоор огт тэгэх хэрэггүй гэдгийг ойлгосон.
Дурсамж хортой. Ялангуяа эмэгтэйчүүдэд.
Чи яг одоо ганцаардсан ч юмуу гунигласан доторх чинь хоосон байгаа бололтой. Чи аз жаргалтай байсн бол ямар ч crush энтр бодогдохгүй байх байсан.
Үнэндээ эрчүүддэ холбоотой ялагуа хуучин экстэй ч юмуу холбоотой дурсамжуудыг бодон эморч цагаа үрэх амьдралд ямар ч ашиггүй. Харин ч сөрөг нөлөөтэй. Бүсгүйчүүд л эрчүүдийг дурсаж эмордог болохоос эрчүүд одоогоороо аиьдардаг учраас хуучин бүсгүйчүүдээ таг мартсан байдаг шүү.
Тиймээс хоосон дурсамжиндаа аль болох хөтлөгдөхгүй амьдараарай ?
Hun bolgon oor oor bdag bh oo. Manai mglchuud er hun iim, em hun iim gej heterhii ih yarihiin. Manai ex nad ruu odoo boltol friend req yavuulaastai. Bi block-lood l bna, ter shini account neegeed yavuulaad l bn, yavuulaad l bn. Namaig odoo her ni bodsoor bgaa yum shig. Bi terend sain bgaagui, zgr uidaad uulzdag bsn bolohoor tgeel marttsan.
Би өөртөө хайртай хүнтэй суусан. Нөхөртөө бол анх хайртай нтр байгаагүй, догдолж, шаналж, дүүлэн нисэх мэдрэмж авч байгаагүйм билээ. Зүгээр халамж, тэр хүний хайранд дассан. Одоо сайхан л амьдарч байна. Гэхдээ 18 насныхаа гал халуун дурлал, догдлол, шаналалыг бас анхны хайраа мартаж чаддаггүй ээ. Тэр дурлалын шаналал нь хүртэл амттай байж одоо бодоход, салчихаад 1 сар шахуу хоолноос гарч хоолойгоор үнэхээр хоол давдаггүйм байна лээ. Тийм зүйлийг кинон дээрээс л харж байлаа. Дурлал хүнийг тийм гэхийн тэмдэггүй өөрчилдөг бас хэзээд дурсамж болж үлддэг
Hehe, bi 10 jiliin crush-aa haraad nadad tiim dogdolson medremj eroosoo turuugue. Arai mature turhtei bolson ghdee barag heveeree bn lee. Hezee ch setgelee ilchleegu bolohoor ter namaig ogt medehgui. Daraa ni ih surguuliin oyutan bhad surguuliin hamgiin tsarailag zaluusiin 1 nadad setgelee ilchilj bsan teriig l yerdoo martadgui yum daa. Yamar tsarailag, undur saihan zantai bas engiin geech? bi oortoo itgelgui zan gargaj zugtaagaad daanch yu ch boloogui ungursun. Zugeer uerheed uzsen bol yamar bh bsn bol gej bainga bodogddog. Nuhur boloh hunteigee arai uchraagui l yavna daa. Oor bas nadaas ah 1 gadaad zaluud halit durlaj blaa, yooy bie haa barimlaa barimal. Nadad ter zgr l eyldeg saihan handaj, bas hunii nutagt hetsuu bh ued hunleg zan gargaj maash ih tusalsan, ghdee ger bulee zohioh gej yavaa hun bsn bn lee, odoo ch dotroo ih hundelj yavdag daa.
10- jillin crush bol er ni l ih ner hundtei, popular, cool boy bsiin. Bas tiim hurslug bor aristai otgon humsugtei. Bid 2 neg bairand amidardag bsn. Tursun udruur ni tednii naizuud ni “Tursun udriin mend, ….-a”geed ortsniih ni gadaa shohoigoor bichtsen edr, yuuuy yamr goyiin geel omnoos ni bayrlamaar. Za daraagiin ter ih surguuliin zaluu bol gadnaa iim tiim tsarailag gevch dotroo ih engiin daruuhan hun shig sanagdsan, yag oor shigee tsarai zus saitai, sxan ohintoi suuh gj bgam bn lee, bas l umnuus ni bayrlaad bgashd. Suuliin zaluu gadaad l bolohoos ene 3 er ni hoorondoo bas baga zereg tostei ch yumuu, ghdee hamgiin mature bas nadad hamgiin ih tusalsan ni suuliin zaluu l daa. Ingeed dursamj chigtee l bhdaa iluu saihan, gegeeleg bj boloh yum.
Тэр маш гоё өгүүллэг шүү өмнөөс нь догдлоод л л сайхан дурсамж гэдэг 2 дахь амьдрал шэдэг үнэн бх тмүү
Би бас 30тай бүсгүй. Яг анхны дурлал шиг юмаа. 10 жилийн анхны хайрын мэдрэмж.Хажуугаар зөрөх; над руу харах г.м энгийн үйлдэлд нь гар хөл мэдээгүй болж ухаан балартдаг байж билээ. Одоо тэр залуу минь хажууд шүлсийг нь гоожтол унтаж байгааг хараад суух жаргал юм даа. Би ч азтай бүсгүй юмаа
асуулт
хэрэв тэрэнтэй нэг удаа секс хйих боломж олдвол яах вэ?
Uguiee. Sextei holichvol gegeeleg bhaa boliod nuhruu hursan bolod setgelin shanalal bolchino… nuhurgui bsan bol ch yahuu gehdee ter hun nmg geegui bol er n demiii sanagdaj bna. Goe sanagdahgui bna,
Тэр маш гоё өгүүллэг шүү өмнөөс нь догдлоод л л сайхан дурсамж гэдэг 2 дахь амьдрал гэдэг үнэн бх тмүү oo
Тэр хүн чинь чамайг гээд байвал яах бол?
Nmg gehguiee hehe odoo hana bgag m ch medehgui… odo nadas setgel bhguiee. Nuhurtuu hairtai bas l adarmaatai romantic bj bgd suusan.. kkk nuhur min minii hii gesnug hiij algan dere bumburuuldeg tim hunig huurval burhan gesgeeh biz