Шоовдор хүүхэд болох гэж байгаа юм шиг санагдаад айгаад байна…

Уучлаарай би ганц бие ээж болоод 5 жил боллоо. Нөхөр жирэмсэн 6 сартай байхад салсан, хүүхдээ төрүүлээд 2-лаа тусдаа гэрт амьдарч байгаа, байхгүйтэй зүтгээд болоод л байлаа. Саяхнаас нэг залуу гарч ирээд их л халамжтай сайн хандаж эхэлсэн. Би хүнтэй суух бодолгүй байсан болохоор нүүр өгөхгүй гэж бодоод чухалчиж харьцдаггүй байсан ч нэг л мэдэхэд дасчихсан.

Тэгээд хамт амьдрах тухай ярьж эхлэхэд би бэлэн биш айгаад байна. Шалтгаан нь хүүхдийг минь яах бол, яаж хандах бол гээд төрсөн цагаас нь хоёулахнаа амьдарсан болохоор хүү минь дураараа эрх талдаа харин тэр хүн надад л хайртай дуртай гэхээс хүүд тийм ч сайн биш бас муу биш дундыг бариад л харьцана. Хойд аав сайн хүмүүсийг мэдэх ч ер нь эцэг шиг нь хайрлахгүй зүгээр л илүү харж нүд үзүүрлээд байхгүй л бол болдог юм шиг санагдаж байна.

Эргэн тойрноо харахад тэгж боддогдог хүнтэй сууна, мэдээж дахиад хүүхэд гаргана гэхээр хүүхэд минь шоовдор хүүхэд болох гэж байгаа юм шиг санагдаад айгаад байна. Насан туршдаа хүнтэй суухгүй хүүхдээ л бодоод амьдрах ёстой юм болов уу? Туршлагатай ээж, аавууд минь надад зөвлөгөө өгөөч тэгэх үү гуйж байна…

12 Comments

  1. батаа says:

    Хүүхэдтэй болчихгүй хамт амьдраад үзсэн нь дээр байхоо

  2. oyuka99 says:

    bi ch bas salaad 8 jil bolj bn huugee bodohoor uruwduud huntei suuj uur huuhed gargana gehees aimaar sanagddag huu min uruwdultei sanagdaad, odoo erchuud hudalaa shuu tejeelgeh gsn ashiglah gsn yumnuud l bga, bas eregtei huuhdiig ch bas huchirxiildrh eldew herguud gardag bolson, bid l ur huuhder hamgaalna shuudee, haaya uulzdag sex hamtragch l yu yumbe gehees ger bul boloh hamt amidrah tal der sain bodson n der, buh riskees huuhdee buren duuren hamgaalj chadahuu gedegee bodooroi

    • Bb says:

      Wow chi neg bol uuruu ashgiin nudeer haraad anduurdag esvel uneheer ashigluulchihaar ih tejeevriin chadvartai hun baihnee

  3. Omon says:

    1 jil amidraad uzehgui yu tegj baigaad bavaj duusaad yavah ch yum biluu hangalttai boltloo bavchaad ooriig haih ch yum biluu yutai ch 2 jil huuhedtei boloh hereggui nogoo hunee tanij med

  4. owl says:

    юу ч болоогүй байхад юун олон юм урьдчилж боддын бэ, хэсэг хамт амьдраад үзэхгүй юу, жил орчим

    • Mr says:

      За жоохон сорьж таньж мэдэхэд юу ч буруудахгүй. Дахиад алдах эрхгүй биздэ. Хүн тийм амархан танигдахгүй шүү

  5. Hun says:

    Yag ingej boloogui zuileer urguulan bodoj nuhur boloogui bgaa hunee buruutgah geed bgaa chin l uuruu asuudal daguulna daa. Chamd ter huniig geh bodol bhgui, zugeer nuhur boloh hun heregtei, tejeegch ger buliig avch uuregtei gedeg talaas ni haraad bval chamd bish ter hund chin hetsuu bh bno shvv. Ad shoo uzsen asuudal uuseegui bhd ingej bolohgui bhoo, Yu ch bolj bsan hunii duraaraa huuhdiug tevchih albatai ch bish. Iim udur irehiig bodoj huuhdee daruulgatai bailgah chin yasiim beeeee!

  6. Ггн says:

    Монголд бол эрт төлөвлөгөөгүйгээр мяа бхда хүүхэдтэй болж үр хүүхэдтэйгээ насаараа зунгааралдах учраас ахиж хүнтэй суусан ч Өнөөх нь ад үзэх магадлал өндөр юун өөрсдөөсөө ч илүү гарч чадкуу хэвтжийж өөр хүн чирэх зүгээр дуугай чирэгдэхгүй шиг л байжийвал барав бдын бишүү.

    Гадаадад өсгөж бга хүүхдүүд Харин эвгүй бнаа, эцэг эх нь хүсч мөрөөдөж санхүүгээр бэхжиж аваад аз жаргал бэлэглэж мэдрэх гэж хүүхэд гаргаад чадалтай чанартай бие даасан өөрийгөө болгосон хүн болгоод бараг насанд хүрэхээс нь өмнө жийчээл хувийн жаргалаа Хөөгөөд өөрсдийгөө хичээсэн өвөө эмээ болчих шанстай синглээрээ өтөлсөн ч түүртэхээргүй мөнгө л бвал сервис сайн хөгжсөн шал өөр газарт хүүхдүүд өсөхдөө манийг ч бас чадалтай хөгшид болж залуу гэр бүлд нь шавар хаахааргүй бгасай л гэсэн хүлээлттэй томорч бншд.

    Хөгжингүй гэгдэх Гадаадууд ч гэсэн хүүхэд гэдгийг түр гэдгийг ойлгоод дагавар хүүхэд ад үзэх нь гайгүй хэдхэн жилдээ бол тэсчих л юм шиг бган. Том хүүгийн ангийнханы аав ээж нь маниасаа 20-иод насаар ахмад улсууд Ядахад гайгүй сонгоны ангид бол ихэнх нь Бийлэгжүү юм юм нь тогтцон эцэг эхтэй мань мэт хэдий монголчуудтайгаа харьцуулахад овоо мэт ч яг орчиндоо бол мяа бнаа хүүхдийнхээ эгч нь юм шиг л Годгоносон юм тэр том том бүлт бүлт юм нь яаж ч босохын бий болохын кк өдийд бүр хүүхэд ч сураггүй ид бүхнийг амталж ханаад ирээдүйгээ босгох гэж яваа залуучуудынх нь дэргэд босгодгоо босгоод хичээгээд яваа хэрнээ л бараадахгүй хол сонсогдох юмс их бхымө.

    Хүүхдүүд ч гэсэн юун ээж аавыгаа өргөж асрах Хөгшрөхөөр нь цуг амьдрах тэр зүгийн контент ч энэ улсад сурталчлагддымуу ер нь, байдал эвгүйтэх шинжтэй бол бага хүүхдүүдээ монголд эрүүл хүнс цэвэр агааргүй ч бсан орчноос нь ойлгуулж ядарсан өвөө эмээ нараар нь сургамжлуулж өсгөдиймүү эсвэл гадныхан шиг эрүүл чийрэг чинээлэг хөгшин болдымуу сонголтууд бн бн. Одоо өөрөө ч хүргэн бэрдээ шавар хаах хүсэлгүй болж л насаа нэмэх юм шиг бн. Тэгэхээр хүүхдийг 18 хүрэхээр өөрөө цаашаагаа яг яах вэ дээрээ бодолтой л амьдар. Чам шиг сэтгээд хүнтэй нийлкүү 10 гаруй жил болгоод яваад бхым бн гэж бодсон, томроод тусдаа гарахаар нь юуны төлөө амьдрахаа бодож олох ёстойн бгам. Ямар хүүхэд нь өөрийн гэсэн өөр амьдрал тусдаа босгонгуут нь үхчилтэй биш дээ, өөрсдөд чинь ч гэсэн үргэлжлүүлэх он жилүүд өчнөөнөөрөө үлдэнэ тэрийг хүүхэдгүйгээр туулахад бэлтгэлтэй бай.

    Бас хүүхдийг айлын ганц болгочихоор орчлон дээр орь ганцаараа дэмий санагдсан. Монгол шиг өөрийн гэсэн итгэлтэй улсуудаа түшиж байж л бизнес карьер хийдэг гүрэнд хүү чинь юм юмандаа ганцаар дэмий. Ханьтайгаа муудлаа гээд үе мултарсан хөгшдөд очиж юмаа тайлагналтай бишдээ, үеийн юм уу өөрөөс чинь урт наслах тэнхлүүн ах дүүс сайтай байхгүй бол дэмий. Бас эхний эр чинь бие сэтгэц эрүүл бүтэн биш бсан бол дараагийн удаад арай дээр сонголт хийсэн нь дээр. Монголд даанч тэр царай боловсролын зэрэг, өндөр жин гарал угсаа орлогын үзүүлэлтээр нь эр эсийн донор сонгоход хүндрэлтэймда.

    Зөвхөн монголдоом бол тээд мөнгө сайн хурааж жул залууг сонгож дээрэлхүүлчихгүй шиг л амьдардагшүү бхда. Өөрөө хэр юм гэдгээс бас хамаарна. Үнэхээр удам сайтай хүрээлэл ихтэй өөрөө ч хүний хань болчихоор хүсэл чадвартай бол хэдэн ч дагавар хүүхэдтэй бай Шинэ амьдрал бүтээж чадна. Өөрөө олиггүй дээр нь хүскүү бол мянга сайн залуу таараад амьрал боскуушдэ.

    Монголд гол нь мөнгөтэй хүмүүсийг зүгээр байлгадгүй өлөн баагийнууд ихтэй, дээр нь сүүлд юм үзжаагаа улс өөрсдөө ч бас үзээгүй юм ихтэй ер нь л тээртэйшд. Олигтой ханьтай байя гэхээр амилсан шулмууд амьдрал руу бөгсөө савраа дүрчих гээд чичрээд салкуу, олиггүйг нь бас голон голон чирээд явах хүсэл бхгүй тээд угаасаа бусдын хүүхэд байтугай өөрийгөө яаая гэсэн иргэд олон бхад ядаргаа л санагддагшд. Уул нь сууя гэсэн улс байхын тэгээд суухаар яг ямар давуу тал үүсэхүү дээр Асуултын тэмдэг яваад бган. Хүүхэд секс ч яахав гадаадад арай амраар заавал суухгүйгээр шийдчих шийдлүүд нь бгад бхын. Монгол эрчүүд жоохон хөмөрсөн тогооноосоо сугартал эсвэл тэгээд нүд булааж сэтгэл татаад хоолыг нь хийж хогийг нь малтаж өгмөөр хүн нь гарч иртэл тэгсгээд өөрөө өөдтэй явж сураал байжийя гэж боджугашд. Хүүхдийг ад үзнэ гэдэгт юу юуг тооцохуу дээрээ бас бодно. Бараг өөрөө ч заримдаа муу эцгээс нь болоод хүүхдээ зовоох магадлал бга, хаР элгийн Хүнбүү хэл хамаатан садангууд чинь ч бараг мяалж суугаадаа

  7. Mogi says:

    Яах гэж салсан юм. Тэгээд тэр салсан үеийнхээ бардам зангаар амьдраач. Алсаа харалгүй уурын мунхагаар салвал юу болдогийг харж ав охид оо. Эвийг хичээхгүй зөрүүдлэн тэнэгтвээс нохойн замаар ордог. Энд бас тэнд сал сал гэдэг ах дүүс, коммент бичигчдын үгэнд бүү орж байгаарай.

  8. Ах says:

    Гүэ одоо төрсөн эцэг нь хайртай бол юу гээд л хаяад салаад явах вэ дээ. Төрсөн эцэг гэж төрсөн эцэг л гэсэн үг болохоос хайртай аав гэсэн үг биш шүү дээ.

  9. A single dad says:

    Ene estoi hund asuudal. Bi bas gants bie aaw. Salaad 8 jil bolj bna. Gants bie l yawnadaa. Huntei suune gej baidiim boluu iim humuus er ni. Huuhdee bodood tiim bodol zorig hoer orj irdguin. Huu maani ehnii 5 jil nadtai suuliin 3 jil eejteigee baina. Salalt bol yawch tugs shiidel bish. Er ni salsanch huuhdiin erh ashigiig bodood gants bie yawah ni setgeld amar bolwuul gj bodoj bn. Huuhded buruu baihgui. Muu huntei taarwal olon asuudal huvruh baih. Humuusiig bitii salaarai gej zuvluh bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.