Шээс задгайрах өвчин эмчлэгдэх боломжтой

Эмэгтэй хүн дунджаар 3-4 кг жинтэй хүүхэд төрүүлдэг. Улмаар үтрээний дотор талын булчин шөрмөс тэр хэмжээгээр сунаж, урагдах зэргээр механик гэмтэл авдаг. Үүнээс болж шээс задгайрах өвчнөөр дэлхий дээр олон мянган эмэгтэйчүүд шаналж байдаг.

Тухайн хүн төрөлхийн нуруу нугасны гэмтэлтэй байх, бөөр шээсний замын гажигтай төрөх, хэт таргалалт, сахарын илүүдэл, байнгын харшил гээд энэ өвчнийг үүсгэх маш олон шалтгаан байдгаас хамгийн гол нь төрөлттэй холбоотойгоор үүсдэг.

Шинж тэмдэг

Төрсөн, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 орчим хувь буюу 2 ээжийн нэгд нь:

  • Ханиах
  • Найтаах
  • Инээж хөхрөх
  • Хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих гэх мэт шээс задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг.

Гэтэл ийм зовиуртай эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй, хаана ямар эмчээс зөвлөгөө авах талаар ойлголтгүй явснаас өөрийгөө буруутган гутрах, шээс үнэртэж байгаа болов уу гэсэн бодол үргэлж санааг нь зовоох, гэр бүлийнхнээсээ нуух, нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, цаашлаад бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий. Иймээс шээс задгайрах өвчнийг заавал эмчлүүлэх шаардлагатай.

Төрөлтийн дараа давсаг, бэлэг эрхтэн нь эргээд анхныхаа байдалдаа бүрэн орж чадалгүй сунасан чигээрээ үлдэх нь бөмбөлгийг үлээж томруулаад хийг нь гаргахад анх хэмжээнээсээ томорч сунасан байдагтай адил. Үүнээс үүдэн шээсийг барих булчингийн мэдрэлжүүлэлт дутуу “ажиллаж” шээс задгайрч дусагнах, гоожих, бэлэг эрхтэн улайж хорсох, улмаар шархлах, бие тавгүйтэх шинжүүд илэрнэ.

Эмчилгээ

Энэ өвчнийг давсаг шээсний замын өвчний шинж тэмдэг гэж үздэг байсан бол одоо дэлхий нийт шээс задгайрах өвчин гэж үзэн эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэж байна. Өвчний эхний үед эмийн эмчилгээ, аарцаг давсагны булчинг чангалах кегелийн дасгал, кегелийн бөмбөлөг гэх мэт…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.