“Ү” үеийнхэн буюу миллениалуудын “ганцаараа” байхыг сонгодог

Group of young people using laptop.

Өнөө цагт маш олон тооны миллениалууд орь ганцаар үлдэж байна. Вашингтон дахь Пью судалгааны төвөөс эрхлэн гаргасан тооцооноос харахад, 1984 оноос 2003 онуудад төрсөн хүмүүсийн 25% нь 40-50 нас хүртлээ орь ганцаар амьдрахыг хүсэж байгаа юм. Энэ нь үндсэн 3 шалтгаантай холбоотой: тохирох хүн олдохгүй (30%), санхүүгийн тогтворгүй байдал (27%) болон эрх чөлөөгөө алдахыг хүсэхгүй байх (22%).

Бид нэгэн зорилго тавьсан бөгөөд энэ нь орчин үеийн хүмүүс яагаад ганцаараа байхыг эрхэмлэх болоод байна вэ? гэдгийг судлах байлаа. Энэ үзэгдлийн далд шалтгаануудыг ч олж эхэлсэн гэж бодож байна.

1. Танилцах аппликейшн нүүр тулан уулзуулахгүйгээр шаардлагатай сэтгэл хөдлөлийг мэдрүүлж байна

Танилцах аппликейшн ашиглаж байгаа хүмүүсийн 70 хувь нь сэтгэл санаа, сонирхол нийлж байгаа тухайн хүнтэйгээ болзоонд явах тухай огт бодож байгаагүй гэсэн хариултыг өгсөн байдаг. 9 мянган миллениалуудаас асуулга авахад тэдний ихэнх нь бат бөх харилцаа тогтоохын зэрэгцээ мөн жирийн анхаарал халамж ч гэсэн чухал гэж хариулжээ. “Ү” үеийнхний төлөөлөл интернетэд хэдэн ч жилээр хамаагүй харилцаа холбоотой байж чадна, энэ хугацаанд заавал уулзаж учрах шаардлага байхгүй. Аппликейшн тэдний хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх хэрэгсэл төдий болжээ. Ийм “эмчилгээ”-ний дараа тэд өөртөө итгэлтэй болно, тэгээд болзоонд явах ч хэрэг гарахгүй.

2. “Ү” үеийнхэн үлгэрт итгэх нь эрс багассан

Аз жаргалтай гэр бүл гэж үүнийг л хэлнэ гэх үлгэр жишээ тэдэнд байхгүй. Статистик тооноос харахад, анхны гэрлэлтээр он удаан жил үргэлжлэх гэр бүлийн тохиолдол дөнгөж 6,6%-тай байна. 15 миллениалын дөнгөж 1 нь анх удаа гэр бүл зохиохоор зориглосон, 10 жилийн дараа ч гэсэн энэ гэрлэлтээ авч үлдэж чадна гэж найдаж байна. Гэрлэлт удаан үргэлжилнэ гэдэгт хэн ч, хэзээ ч баталгаа өгөхгүй. Тэгээд ч энэ үеийнхний ихэнх нь хүнд хэцүү үед буюу гэр бүл салалт өндөр байсан цаг хугацаанд өссөн, гэр бүлийн амьдралын сөрөг тал сүүдрээ тэдэнд үлдээсэн байгаа. Миллениалын нэгэн алдартай төлөөлөл буюу жүжигчин Эмма Уотсон британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр хувийн амьдралаасаа дэлгэж байхдаа self-partnered хэмээх нэр томьёог хэрэглэсэн. Үүнийг “өөрөө өөрийнхөө хамтрагч” гэж орчуулж болох юм. “Ү” үеийнхний амьдралыг товчхон тодорхойлсон хэрэг.

3. Ганцаардал ажлын бүтээмжийг дээшлүүлдэг бөгөөд уран бүтээлийн онгодыг дууддаг

Уран бүтээл ганцаардлаар тэтгэгдэнэ. Хүний шилдэг санаа багийн ажиллагааны үр дүнд бус харин ихэвчлэн ганцаараа байхад төрсөн байдаг. Тэгээд ч хүн болгон хөндлөнгийн шүүмжлэлд эмзэг ханддаг, тиймээс хүн ганцаараа байхдаа илүү эрх чөлөөтэй сэтгэж чаддаг. Энэ нь ч үүний нэг шалтгаан болж байж мэдэх юм. Ажил хөдөлмөртөө өөрийгөө илүү гэдгийг нотлох хүсэлтэй үеийнхэнд ажил дээрээ төвлөрөх илүү их цаг шаардлагатай байх нь ойлгомжтой. Анхаарал сарниулах хүчин зүйлс түүнд хэрэггүй, тиймээс нийгмийн харилцаанаас зайгаа барьж мэргэжлийн түвшинд ахихыг хүсдэг байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

4. Ганцаардлыг шийтгэл бус харин шагнал хэмээн хүлээн авдаг

“Ганцаардал” гэдэг ойлголтыг хэтэрхий дөвийлгөж эхлэх шиг. Өөрөө өөртэйгөө бие дааж цагийг өнгөрөөх нь сэтгэл зүйн, оюун бодлын мөн нийгмийн давуу талууд байх нь ойлгомжтой. Эдгээр давуу талуудыг олж авахын тулд хамгийн гол нь ганцаардлын утга учрыг юуны түрүүнд ойлгосон байх нь чухал. Хүмүүс чухам хэзээ ганцаараа үлдэх шаардлагатай вэ гэдгийг ойлгож эхэлдэг. Эрч хүчээ сэлбэх, тайван бодох, сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, санаа зовнилоо арилгах, стресс, атаархал зэргийг үгүй болгож дотоод тайтгарлыг олж авахын тулд ганцаардал тус болно.

5. Миллениалын үе удаан “том болж” байна

Аав, ээж нар маань 25 насандаа аль хэдийн гэр бүл, үр хүүхэдтэй болсон байхад тэдний үр хүүхдүүд нь хүүхдээрээ л байна. “Ү” үеийнхэнд томчуудын бодол суутал цаг хэрэгтэй: “Тийм ээ, одоо л надад гэр бүл, хань ижил хэрэгтэй байна. Би одоо л үүнийг хүсэж байна” гэж хэлэх хол. Насны зааг хязгаарын ойлголт өөрчлөгдсөн, тийм ч учраас “ухамсарт сонголт” өөрчлөгдөж байгаа юм. Гэрлэлт нь цаг хугацаатай зүйл биш. Тиймээс хань ижлээ сонгох сонголтод санаа зовох зүйл алга. 30, 40, эсвэл бүр 50 настайдаа ч гэр бүлтэй болох боломжтой. Миллениалууд эцсийн эцэст гэр бүлтэй болох бодолтой яваа нь санал асуулгаас харагдсан юм.

6. Ганцаараа байх нь ичгэвтэр зүйл биш

Бусдад таалагдахын тулд өөрийнхөө хүсэл сонирхлыг гаргуунд нь хаядаг цаг одоо өнгөрсөн. Буруу ойлголтоос салах хэрэгтэй, тэдний хувьд эдгээр нь энгийн зүйл болжээ. Нэн яаралтай, одоо гэрлэх ямар ч шалтгаан байхгүй. Миллениалуудыг хань ижлээ сонго гэж хэн ч шаардахгүй, тиймээс тэд өөрийнхөө боломжийг бүрэн ашиглахыг хүснэ. Урьд нь нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг “борлогддоггүй”, харин эхнэр аваагүй гоонь эрчүүдийг ухаалаг гэж ярьдаг үе өнгөрсөн. Одоо цагийн хүмүүс яагаад гэр бүл болохоос татгалзаад байгааг та юу гэж бодож байна вэ? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Бидэнтэй коммент хэсгээр үзэл бодлоо хуваалцаарай.

SOURCE: xopom.com

8 Comments

  1. Зочин says:

    Y, Z үеийнхэн гэж бгаа ш дээ. Одоо Альфа үеийнхэн мэндэлж бн. Зүгээр нэг гадныханы юмаа зарах гэсэн арга биш. Гэхдээ манайхан энийг ойлгох болоогүй бх шиг бн. Манай монголчууд чинь 19р зууныхан бхгү юу кккк. Гэрлэлтийн талаарх бодол нь бүгд адил. 30 хүрээл сандарцгаачина яанаа нөхөр хүүхэд эхнэр хүүхэд гээд кккк. Хурдан хөгширдөг овортой царайтайг ч хэлэх үү ккккк.

  2. Omega says:

    наад бацаануудаа сумлахаа болиоч. Y, Z gen гэж хөөргөж байгаад бараа бүтээгдхүүнээ шахдаг барууны маркетингийг буруу ойлгоо шаахийн

  3. Sascha says:

    Tiim shu, gantsaaraa l bsan ni deer. Yadaj bhad chini bas 1 amitan ireed, sex neheed tsuivan neheed hevtchine. Ger oron zavaaruulj hayad l. Yum yarih geheer mongol zaluus ugaasaa hun sonsoh, oilgohiig hicheeh chadvargui. Tgeed ooriigoo shal hudlaa magtaj, doviilgoj yaridag. Emegtei hun gheeree l shal shavhai ugaagaal, hool hiij, uilchilj guihiig husdeg gej boddiin bh daa. Tgeed setgeliin zovlontoi, bas 1 amutan tejeej sanhuugeer hyamarch, bas ovchin tembuu ch haldaaj baij medne. Gantsaaraa bol yanz buriin ovchin, jiremslelt edr gej aihgui, ger oron tsever, mongo sanhuugee ooroo zohitsuulna, setgel sanaa amar amgalan, tsag hugatsaa oortoo zoriulna, bas 1 hunii hog tseverlej stressdehgui, olon davuu taltai bna l daa.

  4. Y- yyiinhen says:

    unen yum bichjee. sanhuugiin shaltgaanaas bolj gantsaaraa baihiig husdeg bas mongol eregteichuudiin uzel bodol ni ter buur taalagdaggui. ugui teglee ch ur huuhed chini er ni hugshirhuur taniig harj halamjlah yostoi daatgal shig zuil bish shuudee. ur huuhdiig tiim l uchar shaltgaanii ulmaas turuulj, usgumuurgui baina. tegeed ger bul gedeg zuil, khun khuniii usuj tursun orchin , yamar humuusiin hureeleld ussunuus shaltgaalaad gantsaaraa baihiig huseh esvel oluulaa baihiig huseh gedeg yrigdah baih. emegtei hunii huvid yaaltachgui ydargaatai zuil. mongol eregteichuud emegtei huniig neg geriin admin shig avch uzeed baival hen l tegeed nasaaraa hunii bool shig amidrahiig husehiin. oimsoo ugaah, huwtsasaa ugaah. hooloo hiih zergee uuruu hiichih heregteishdee. emegtei hun buur chamaig hairlaad tsaanaasaa hair ni undraad ter bugdiig chinii umnuus hiij ugyuu gej heleegui l bol eregtei hun uuruu l teriigee hiichih heregtei. hen tegee l neg gert budaa agshaagch shig esvel tavilga shig bolchood suuj baihiig husehiin.

  5. ??? says:

    Admin guai OZ-d baidag gegeen com-n yashka huuhen , GGN geed baisan huniihee / cekc .mn-n manaachiin comment-g niitlel bolgood oruultsan … ???

    Sonirholtoi sex amidraltai , zovtson esvel jargatsan , gaj garuud baihgui yu?

    Admin-g uuruu zohioj bichlee geed baisan , bichih yumgui bolson bololtoi . Zohiogood ch bolov, busaddtai huvaaltssan zovlon nimgerdeg gesen luu , heden yum saraachaad yavuul ???

    • gambush Dr says:

      Зохиож байна уу зохиогоогүй байна уу гэдэгт санаа чинь зовоод байгаа бол сайтын дээр байгаа утас руу холбогдож 2007-2020 он хүртэлх бүх ирсэн захидлыг үзэж болно шүү. Энэ асуудал дээр WELCOME. Харин ирж байгаа захидлууд нь бодит уу эсвэл зохиосон байна уу гэдгийг би ч, та ч мэдэхгүй. Мэдээж ирсэн бүх захидлыг оруулдаггүй…

      • захидал says:

        Админ бас захидлын эзэн хүүхнүүдээс овоо хэдийг бавсан байхда?

      • Ггн says:

        Гүэ мөн идэвхээ. Over a dozen years of commitment. Баргийн гэрлэлтээс ч урт зунгааралдаж бга админ бн да. Энэ тээд гадаадад хост нь бдыму яаж нэг юм хаалгачилгүй шиг тэсээд бдын булда.

        Админийг нь хэдэн манаачтай нь бүгдийг нь хардаад сэтгэлээ чилээж суудаг завтай гарууд бхыма. Kbd warriors ..

        Монголд янхан биеэ үнэлэгч гэдгээр их дажгүй эрчүүдэд таалагдахаар гадартай, мөнгө салгачих чадвартай тийм үзэмжиндээ анхаардаг боломжын хүүхнүүдийг цоллоод бх шиг санагддын. Зүгээр л хүйс нь эм л бол бие нь үнэ хүрчихдийн биш шүү дээ, орчин цагт банди нар бас санхүү сайтай эгч нарын хаялга горьдож гүйдэг болсон бн лээ. Тэд нарыг одоо ямар нэр томьёогоор дууддаг болж бган бган

        Админд бол браво л гэе дээ. Садар самуун сурталчлаагүй гэж ирээ л хуулийн дагуу л үзэлцдэг бхда. Банжиг бизнет эдрийн админууд блоггеруудын контентоос болоод байнга шүүх цагдаадалцаад сүүлдээ хаагаад зараад зарим юм устгаал бдын блэ энэ яаж их удаан оршин тогтноод бн? Надаа ч бас 17 болж бга сайтууд ч бн л да

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.