Би гэхдээ бууж өгөхгүй ээ

Би гэдэг хүн нь нөхрөөсөө салсаан. Одоо харин цаашдаа хэрхэн яаж амьдрах вэ, 2 хүүхдээ өөр дээрээ авсан. Гэртээ хүүхэд хараад их удаан суулаа ажилд ороё гээд ажил хайлаа өөртөө ямар ч итгэлгүй болчиж. Өөрийгөө гологдоно энэ ажил намайг авахгүй гээд миний залуу насны гал бөхсөн бололтой.

Уг нь би 32 настай дээд сургууль төгссөн, 2-3 мэргэжилтэй хүн, мөн дээрээс нь их аймхай болжээ. Энэ амьдралаа яаж нэг хүний дор орохгүй 2 хүүхдээ дутаахгүй шиг яаж амьдарна аа гэж өдөржин шөнөжин бодож байна. Яг яаж би энэ амьдралаа босгоноо. Хүний гар хараад сурчихсан гэж битгий хэлээрэй, тийм байгаагүй шүү. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ.

Хүүхдээ бодоод өөрийгөө бодоод хийсэн энэ сонголтондоо би хэзээ ч харамсахгүй ээ, гэр бүлийн хүчирхийлэл дэндүү ихэдсэн болохоор, нөхөртөө байнга хөөгддөг болохоор, би эргэж буцалтгүй энэ сонголтыг хийсэн юм. Эргээд харахад би өөртөө итгэлгүй өмсөж зүүх хувцасгүй зүгээр нэг хүний бөглөөс явж амьдарсан юм байна.

Би гэхдээ бууж өгөхгүй ээ. Том, том компианууд яаж ажилчдаа шалгаруулдаг юм бол, яг юу хийвэл яаж амьдарвал хүний царай харахгүй амьдрах вэ. Нуршсанд уучлаарай. Харамгүй зөвлөгөө өгөөч…

23 Comments

  1. Zochin says:

    hudlaa oorroo hariu bicheel altanaa hha

  2. Guitsee says:

    asuudal 2 taltai shd, chi ch buruutai. Hatuu ch gesen Mogi-bichsen zuil unen. Busad ni chinii amidralaar amidrahgui, chamd tuslahgui, demjihgui.

  3. baagii says:

    ALTAN ERDENBAYAR -t amjilt husie ….

  4. QWERTY says:

    Гэр бүлийн хүчирхийлэл дэндэнэ гэдэг тэсвэр дууссаад тэр шүү дээ. Зарим нэг хүний бичсэн зүйлийг эхлүүлээд л орхилоо. Хүний туулсан замаар явж үзээгүй байж юуун ч олон юм ярьдаг юмбэ дээ. Аав маань байнга архи ууж агсан согтуу тавьж өвлийн хүйтэн шөнийн харанхуйд хөл нүцгэн гэрээсээ гарч зугтдаг амьдралаар олон жил амьдарсан. 8-р ангид байхад тэр 2 салсан даа. Би юу гэж бодсон гээч эртхэн салчихаж болоогүй юм байх даа гэж. Гэхдээ ээжийн минь цалин 3 хүүхдийг тэжээж чадамгүй байсан болоод тэгж тэсч тэвчиж ирж гэдгийг оюутан болоод ойлгосон доо. Өөрөө ажил хийж ээждээ дараа болохгүй. Надад зориулах мөнгөө өөртөө зориулж ганц ч гэсэн хувцас авч өмсөөд амттай юм амандаа хийгээсэй гэж бодсондоо би ээжээсээ мөнгө гүйлгүй төгссөн. 500 төгрөгөөр 5 хоног хооллох үе ч гарч байлаа тэр үед хуушуур 100төгрөг байсан. Атар талх 300 төгрөг. Гэхдээ би тэрнийг зовлон гэж бодоогүй юм. Ажлын зар эргүүлж өөрийнхөө хийж чадах ажил бүрийг дугуйлж чадахгүй нь гэсэн ажлын ур чадварыг эзэмшихыг хичээдэг байсансан. Одоо яасан бэ гээч. Дансандаа 7 хоног бүр 30-с 100 гаруй сая төгрөг эргэлдүүлсэн 20 гаруй сая төгрөгийн тогтмол үлдэгдэлтэй. 5 өрөө байртай. Машин унаатай. 2 сайхан хүү хосгүй сайхан эхнэртэй. Хаана ч очсон ажилд тэнцэхээр,/ Гэхдээ хувиараа ажилласан нь хамаагүй илүү өгөөжтэй шүү. / ингэж л амьдарч байна. Ингэж бичсэн нь амьдралын нөхцөлдөө гутарч өөрийгөө голж зогссон бол би өнөөдөр архичин, нүхэнд амьдардаг магадгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би гэрэлт ирээдүйд итгэж өөрийгөө үргэлж хурцалж бүхнийг болгож босгохын төлөө ажиллаж амьдарсан. Ажилд ороход хаана ч хамаагүй ярилцлаганд ор тэнцэхгүй бол шалтгаан нь юу байсныг мэд, өөрөөсөө асуу, дараагийн газар ажилд орохдоо тэр бүхнийгээ зассан бай. тэнцэхгүй байсан ч ахиад яв. Эргээд харахад чи хөгжсөн байх болно. ахисан байх болно. Сонгуулиар гарсан нэгэн чиний амьдралыг босгодоггүй юм аа. чи өөрөө л босгодог юм. Миний амьдрал дээшлээсэй гэж МАН-д саналаа өгөөгүй. Зүгээр л энэ засаг нь тогтвортой байж, Эдийн засаг нь уначихгүй байгаасай л гэж саналаа өгсөн. Хэзээ ч битгий бууж өг.

    • Зочин says:

      Эхнэрийг нь би шаадын, тэрийг хэлэхээ мартсан бна анд аа.

      • Зочин says:

        эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө чадахгүй зүйл гэж үгүй ээ. Чи бүхнийг чадна. Хүний нөөцийн удирдлагаар олон жил ажилласан зөвлөгөө өгч болно шүү холбогдох хаягаа үлдээгээрэй.

    • zochin says:

      yamar goyo uudrug setgegdel unschchihvaa. Iim l zaluu chin yostoi er hun dee. Uneheer uhaantai hun bn. eniig dahin dahin unsch gej zuvluh bn.

      Mogi chi harin hol baigaarai. balai amitan mini!!!!! dongosood unav !

  5. Nara says:

    Mongol Erchuud Ugaasaa haldag ni joohon, uhaan ni har arhi naas uur yum Medehgui,! Ehner huuheddee hariutslaggui. Mungu nuuna, hulihdana. Geriin Ajil hiihgui neeh etsegiin erht es yrisan hog oo ch haychihgui bolowsorolgui nasand hursen batsaanuud ih bolson. Emegtei hund ahdsan achaa ichihgui uuruulchiheed archaagui gej zodno ene amidral bish …. chi uurtuu itgeltei amidar . Bolomjgui zuiliig uuriin hucheer bosogoh estoi. Hohirogch ni chi bish ….er ni Ingeel mongol Erchuud gologdood baigaa yum daa. Tegeheed Tsus bohirdoloo ch geh shig.

  6. Nara says:

    Mongol Erchuud Ugaasaa nuuh ni joohon, uhaan ni har arhi naas uur yum Medehgui,! Ehner huuheddee hariutslaggui. Mungu nuuna, hulihdana. Geriin Ajil hiihgui neeh etsegiin erht es yrisan hog oo ch haychihgui bolowsorolgui nasand hursen batsaanuud ih bolson. Emegtei hund ahdsan achaa ichihgui uuruulchiheed archaagui gej zodno ene amidral bish …. chi uurtuu itgeltei amidar . Bolomjgui zuiliig uuriin hucheer bosogoh estoi. Hohirogch ni chi bish ….er ni Ingeel mongol Erchuud gologdood baigaa yum daa. Tegeheed Tsus bohirdoloo ch geh shig.

  7. Ggn says:

    Bicheerei. Ehleed itgelee bii bolgoh taliin yum zuvluye.

    Joe dispenzagiin neuroscience iin buteeluud mgl hel deer bdg bolson bn le angli heltei bol youtube s unegui uzchih.

    Yer n bol ogcom bish beldej bgd hayah bish hayagdah bsyn. Tegvel yadaj salsandaa bayarlacan salaad yahaa medcen barag ineed chini hureed ashgui ashgui neg muu shavriin haalt zailj amraalaa geed saltaadsan heden bor yumaaraa goy argalj bhgui yu. Yadaj lombardand tavichihaar hyamd zarchihaar tavilga bugj bulaacaldahaar hurungu yu ch bhgui yu.

    Shuuhdeed yadaj huuhdiin tetgemj togtoolgovol yadiin bgn gehdee 87% n shuuhiin shiidver garsan ch biyeluuldgui huuli heregjdeggui shal sonin gazar sonin yumnuudiin zolios bolood yavahiin ene huuli batalsan hed ergeed guicetgel heregjilt deer n hyanaly edree saijruulj boldguin bhda.

    Uul n songuuliin buyanaar 2 huuhdiin 200,000uud orj irj bga bizde. Zaaval ajil hiih albagui gereesee orlogojih yumaa zuv gargalgaatai suuh bj.

    Husvel gegeen com oor orood irehimu. Bi uul n urh tolgoilson eej nar single emegteichuudiig ajild avdag l bsyn mgld daanch coronagiin araas biznes erhlegchdee demjih bish nuhah l shiidveruud heregjdeg boltoi.

    Mgl dah hamag yum haagdcan biznes erhlegch nar boslogo gargana l geed bgashde
    Gadaadaas davhar orlogojdog tuldaa l mglyn ter olon asuudluudiig davan tuulah gej oroldoj l bn. Uuruu hel ustai yu. Zalhuurq bol hiilgeh yum ch ih l bhymda

  8. Mogi says:

    Чи буруу юманд бууж өгөхгүй гэж тэнэг юм бичихий. Анхнаасаа Чи бууж өгөхгүйгээр нөхөртэйгөө тэмцэж ухаан зарж амьдралаа тогтоон барихгүй яасын. Одоо уначихаад юундаа ч бууж өгөхгүй, юутай ч тэмцэх гээд бгаам. Чамд гайхалтай ухаан тэвчээр бхгүй л бол чиний боломж бараг дууссан. Ердийнхөөр ажиллаад амьдравал барав. Залуу охид оо салсан хойноо амьдралд тэмцэх биш салахаасаа өмнө эр хүний арга эвийг олж тэмц. Хүүхэдтэй болоод ийнхүү салваас, хамаг нэр хүнд чинь унаж амьдрал чамайг өршөөлгүй гишгэх болно. Гэр бүл бүтэн бх үед бол эмэгтэй та хүчтэй хүндтэй бх болно. Эвийг хичээж яв. Чадахгүй бол дараа нь чацга царайл.

    • zochin says:

      ene teneg Mogi giin zuvluguug unschaad ch hereggui.

      Nuhurtuu zoduulaad, huugduud ,hatan uhaan gargaj baina gej erguuteed hevtej bbai gej soliordog erguu mongol erchuudiin tuluulul schuu ene chini.

      Yadag yum salaa l biz . Ehendee buh hun adilhan, uurtuu itgelgui , ireeduidee sanaa zovood baidag yum. Bitgii buuj ug . Buh yum saihan

      bolno . Uigagui tuuschtai hudulmurh baigaarai. bi yag cham schig bailaa. Odoo saihan ajiltai , huuhed maani zorigtoi hudulmurch eejeeree

      baharhdag. Sain naiz zaluutai bolson , udahgui gerlene. Zaaval neg er hunees hamaaraltai baij az jargaltai baina gej baidaggui yum schuu!

      Huuhedtei bolood salahaar chinii ner hund unana gej soliorood bh yum ene Erguu Mogi. Ner hund yahaaraa unadag yum. ur huuhdee , uuriiguu , eruul

      mendee hamgiin ehend tavih ni zuv schiidver.

      tegeed yah yum huchirhiilel, heruul dund ussun huuhduud harin aimschigtai zovlon uzej usuh yum bisch uu.

      • Orgi says:

        Tegeed asuudal uuseh bolgond yadiin geed salaad bh uu. Asuudal uusehgui ger bul bh uu. Etsest ni 4 oor hunii huuhed gargatsan suujaagaa hun bas bjaahii teheer yahuu haha.

    • mal bn chi says:

      ???????

  9. owl says:

    за тэгээд 3,4 хүүхэдтэй ч салж нийлээд болдог л амьдрал шд, бууж өгөхгүй ээ нтр сүр юм бичихийн. нетээс хайгаач хамаг юмаа заалгаж зөвлүүлэх гээ юу. салсан нөхрөөсөө бас хүүхдийн мөнгө авч бай.

    • emegtei says:

      owl dahiad zuvulguu bichjee, yamar hun baidag bol gehgui yu, aygui dajgui zuvulguu ugdug shu uuruu. keep going

      • owl says:

        u didn’t think i’m a guy did u, then u’d be disappointed :p

    • Emegtei says:

      Eregtei emegteigees ul hamaaraad ih unen zuvulguu ugdug. Bi odoo owl comment uldeejuu gej hardag bolson. Golchtoi comment uldeedeg shu uuruu

  10. Алтан Эрдэнэбаяр says:

    Сайн байна уу бууж өгөлгүй өөдрөг байх хэрэгтэй шүү нээх том биш ч хувийн байгууллагад хүний нөөц хариуцдаг зөвлөгөө авж ярьлцахыг хүсвэл алтан эрдэнэбаяр гээд өвгөний зурагтай facebook хаягаар холбогдоорой

    • Tug says:

      Өвгөний зурагтай ч гэх шиг. 2 хүүхэдтэй ядарсан эмэгтэйн зовлонгоор жаргал хийх гэсэн буззар санаатай, санаа нь боовондоо орсон новш минь чи зайл. Зөвлөгөө өгсөнийхөө хөлсөнд унтах юм бодож байгаа даа, ийм адгийн шаарнууд хаа сайгүй шүү, хүнийг хайрлах энэрэх сэтгэл байхгүй новшнууд.

      • Bitgii itge says:

        Harin tiimee yadarsan bvsgvid hudlaa tuslaj zuvluguu ugch uyraaj bgaad ashiglah l gej baihgui yu muu sejgiin hoshnogo. Oligtoi har ym barag baihgui ee manai mongold. Dandaa tanai salsan nuhur shig eswel ene deerh zalitai gulug shig iimerhvv hog shaar shavhruunuudaar dvvrchihsen tamiin gazar shvv dee .

      • Хха says:

        1дүгээрт зүйр үг тавьсан нь тийм таарсан байна 2рт хүн өөрийхөө хэмжээнд л юмийг сэтгэнэшүүдээ

    • zochin says:

      TUG ; d za yasan hund itgedeggui muuhai bolziin be. Naad hun chin hunii zovlong oilgood tuslaya l gej bodoj baigaa yum bisch uu . odoo ued humuus hun chanaraa geegeed saihan setgeltei negnee doromjildog l bolj dee.
      Bi harin ene ALTAN ERDENBAYAR gej huniig saihan setgeltei , sain hun baina l gej bodoj baina.
      hund hurgesen tus myanga bolj ergej uurt ni irdeg gedeg dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.