Амьдралдаа сэтгэл дундуур болоод удаж байна. Нөхөр хүүхдүүд өөрийнхөө аав ээжийнд амьдраад нэлээн хэдэн жил боллоо. Захиалсан байр нь залилангийн хэрэг болоод бүтэлгүйтсэн, нөхрийн ажил яахав төрийн тогтмол цалинтай ажил, өөрийнхөө хэрэндээ амьдралаа өөд нь татчих гээд мэргэжилээ дээшлүүлж хүүхдүүдээ 6 сар хүрэхтэй зэрэгцээд л ажилдаа ордог. Нөхөр гэж лаг шавартай наалдчихсан хүн байна. Энэнээс илүү юм чадахгүй ээ, байгаа нь л энэ, чи тэгвэл амьдралаа аваад явахгүй юу гэсэн шүү юм яриад л сууж байдаг хүн.
Хүүхдүүдээ зохицуулж ээжийгээ аргадаж цалинжуулж харуулна, нөхөрт хүүхэд харах тал дээр санаа зовох зүйл түй ч байхгүй. Эр эмийн харилцаа бүр авах ч юмгүй, сард 2-3 хийвэл их юм. Яадгаа алдчихсан хүүхэн уг нь биш юмсан. Ажил дээрээ бол нэг л их сайхан аз жаргалтай амьдарч байгаа сайхан эмэгтэй. Яг амьдрал бол үнэндээ сэтгэлд хүрэхгүй байна. Тусдаа гараад, айлын эзэгтэй болоод өөрийн гэсэн гал тогоотой болж үзэх юмсан гэж мөрөөдсөөр гэтэл нөхрийн байж байгаа царай. Нэмээд аймшигтай хардана, сална гэхээр үхэж байсан ч салахгүй гэнэ, яах ч ёстой юм үнэндээ ацан шалаанд орчихоод байна…
5 Comments
Tgd nu.a-g haanaas oldiin bol? Haha
чамгүй бол мяарна гэдгээ мэдээд байна нөхөр чинь
Sanhuu uguh nua-tai l bolj dee
Tanidag ajiliin huuhnuud , 80% ni nua-tai, ted nar ni sanhuugeer tetgedeg naasan …
nuuts amragtai boloo
stresss tailtal shaaalts, huhuuul doloolguul tgdd gaigui boloh bhaaa, beauty bicheerei