Тэр намайг хайрладаг байсан уу?

Би одоо 27 настай эрэгтэй. Ахлах сургуульд тохиолдож байсан гэгээн хайрын түүхээ хуваалций гэж бодлоо. Ярих гэж буй түүх минь ахлах сургуулиа төгсөх хавар эхэлсэн юм. Анх харахад хүний нүдэнд төдийлөн өртхөөргүй энгийн л нэг охин. Дугуй цагаан царайтай, давхраагүй жижиг нүдтэй, урт хар үстэй. Яагаад ч юм тэр охиныг харах бүрт зүрх хүчтэй цохилж их л сонин мэдрэмж төрдөг байв.

Бид нэг ангид сурдаг байсан хэдий ч би тэр охинтой таарах, уулзах бүртээ сандраад юм ярих учраа олдоггүй байв. Ахлах сургуулиа төгсөх дөхөөд элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж эхлэх боллоо. Тэгсэн юу болсон гэж бодно миний хайрладаг байсан охин надаас хамт ЭЕШ-д бэлдэх үү гэж асуудаг юм байна би ч гайхаад тэгий гэж зөвшөөрлөө.

Маргаашнаас нь хоёулахнаа цуг суун бэлдэж эхлэв. Тэрний хажууд суухад зүрх хүчтэй дэлсэж цаг хугацаа зогшчих шиг л санагдана. Тэр хавар өглөө бүр тэрэнтэйгээ уулзах гэж сургууль руугаа яарч, хамт байх үедээ их л жаргалтай байлаа. Нэг л мэдэхэд өдөр хоногууд өнгөрч ахлах сургуулиа төгсөж, ЭЕШ-ын шалгалтаа ч өгөв. Тэр зундаа бид хоёр утсаар харилцаж дотносож байсан ч харилцаагаа гүнзгийрүүлж чадалгүй хоёр тийшээ болсон юм.

Учир нь би хөдөө явж намар нь шууд л их сургуульдаа орж тэгээд л дахиж харилцах боломж олдоогүй хэрэг л дээ. Тэр охин одоо ганц бие үгүйг нь мэдэхгүй юм гэхдээ тэр надад сайн байсан уу гэж өөрөөсөө үргэлж асуудаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хэрхэн хайрладаг юм бэ?

10 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Мартагдахгүй зүйл мартагддаггүй л юм даа. 16онд учирсан хүнээ би мартаагүй, сураг чимээ тавиад л суудаг. Одоо тэр Завханд ирэхгүй, БЗүрх дүүргээс дэвшиж байгаа ч face, page tv гээс хараад л хайрлаад л суудаг тийм нэг нандин, бас хаяа бодохоор хор шар хөдөлмөөр дурсамж ?

  2. 88984430 says:

    18tai ohin bn hamtragch haij bn

  3. owl says:

    ийм юм ийм олон жил бодож толгойгоо гашилгаа л яваамуу чааваас

    • Баагий says:

      Харин тиймээ. Хүүхэд хэвээрээ л.

    • The says:

      Uulzaad asuugaach ghdee ger bultei bolson bol demii. Emegtei hun Sain hunee harj yvdag l yum, ghdee Il bish nuuts,

  4. Mogi says:

    Одоо өнгөрсөн.

  5. Olood uulz ter ohinoo says:

    Uu chi jaahan doojoo muutai er yumaa

    Ymar 2 uur ulsruu yavsan bish , 9 sard ireed zalgaad , haa baisan gazar surguulid ni ochood , uulzaj boloh l baisan shde

    Chamd durgui uulzahgui ch gesen guriij guiseer baigaad ehneree bolgoson zaluus zunduu l baina

    Manai nuhur namaig haa baisan holoos, gar utas gej baidaggui uyed olood irj l baisan . Jiliin 4n uliaral haluun huiten boroo tsas hamaagui huleej, hurgej uguj avdag baisan …

    Buur suugaad , huuhedtei bolsnii daraa , anh chamaig haraad l ene ohiniig zaaval uuriinhuu , ehneree bolgono gej bodson gej helj baisan . Bi buur , chi ymar aimariinn geed …

  6. Daddy says:

    Utsaar yarij yag yaj dotnosdog bsan yum boldoo hu, harts tulgarhaar ulaidag bsan ch gedeg yumuu todorhoi neg tiim yum yu ch bicheegui bj bgad nadad sain bsaniig medeh vv gej asuuhaar chine yaj medegew dee haha, 27toi gechiheed 17 toi yum shig shaahima onsigo taalgaad bgamu haasain pesda yur n yag yamar hariult awmaar bgan hairtai bsaaan hukshuun gej shaaltai n bishdee yamaarch yumbdee sdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.