Энэ байдлыг сэргээж эерэг болгох боломж байгаа болов уу?

Сайн байна уу. Би нэг хүүхэдтэй ээж байнаа. Гэртээ 3 жил суусан, энэ хугацаанд нөхрийн чанар жинхэнэ танигдсан даа. Сайн эхнэр байх гэж хичээх тусам дорддог юм байна лээ. Би нөхрөө хиртэй хувцастай явуулж, хүйтэн хоол идүүлж үзээгүй хэзээ ч үнэлэгдэж байгаагүй. Гэрт зүгээр хэвтэж байж хийхгүй яадгийн гэсэн бодол толгойнд нь суучихсан. Гэхдээ би энэ бүхнийг тоохгүй хийдгээ хийгээд л байлаа. Бүр сүүлдээ намайг усанд оруулаадах гэх нь холгүй болоод ирэхэд л би анзаарч эхэлсэн. Би бас хүн шдээ энэ хүний асрагч болох гэж нэг гэрт орсон юм гэж үү гэж бодсон.

Саяхан маргаан гараад надад гар хүрээд хүүхэддээ ч бас гар хүрэхээр нь би шууд шийдээд хөдөө явсан, хүүхдээ эмээ өвөөд нь хүргэж өгөөд ажилд орсон. Нөхөр ч хөдөө ажиллахаар явсан. Гэхдээ би нөхөр залгах, чат бичихэд түүртээд уур хүрээд байдаг боллоо. Өөртөө цаг гаргах чинь ямар сайхан юм бэ. Зөвхөн өөрийнхөө өмсөх хувцасыг л угаахад 7 хоног юм угаахгүй зав гарч байна. Өөртөө л зориулж хоол хийж өөртөө л таалагдаж амьдарч байна. Гэхдээ нөхөр гэж бодохоор л залхмаар төвөгтэй санагдах боллоо.

Би салцгаая гэсэн боловч үгүй гээд улам бүр залгаад мэссэж бичээд би өөрчлөгдөнө энэ тэр чамайг санаад байна гэх мэт үг хэлэхэд нь үнэмшилгүй санагдаад хэзээ тийм байлаа гэж бодогдоод улам уур хүрээд. Намайг нялх биетэй байхад яадаг байлаа гээд л бүх муу муухай санагдаад уур хүрээд болдоггүй ээ. Аааяа бас надтай нээллтэй бай гээд л нээлттэй байх нэрийдлээр миний хаана юу хийж яваа алхам бүрийг мэдэх гээд нэмж уур хүргээд байх юм. Энэ хүн надтай ингэж зууралдах үнэхээр төвөгтэй байна. Энэ байдлыг сэргээж эерэг болгох боломж байгаа болов уу?

8 Comments

  1. Sain yarilts says:

    Uuruu goln helj yaridag baisan ymu? Ih ym higed hetsu bna tuslamj heregtei bna ged. Hun uru helj yarij tuslamj husehgui bol aan bolod l bgan blgu l gj bodno. Iim l baih yostou ym bailgui gej bodno. Hoorondoo sain yariltsaj baih heregtei. Tuslamj husehgu uru dotroo gomdoj guriij genet l neg udur salna setgel hurluu ntr gehig shudarga bus gej boddog. Heleed baihad sonsohgu oilgohgu bsan bol neg hereg. Ternes helegui baisna chi iim tiim namag ingedgu tgdgu geh bol utgagui. Bodol unshdag hun bhgu.

  2. dsdsdsdsdsd says:

    Хүүхнүүд гэртээ бхаар тэгдийм шиг бгаан. Нөхөрт зав гарахгүй бол угаалгын машинд хэдэн хувцас хийчихэд яахав дээ. Одоо 2лаа ажилд орвол гайгүй болох бх. Гэрийн ажлаас залхаад хамаг бурууг нөхөрт бухдаг шүү эхнэрүүд!!!

  3. Mr says:

    Энэ группт ар гэр, аяга таваг бичмээргүй байна. Ceks.mn шдээ…сайхан баваа шаваагаа эсвэл эр эмийн амьдралаа хүүрнүүл яасын бээ…

  4. Zuvluguu says:

    Sain bnuu bi neg zuvluguu heley.

    Bi sayhan uuduu temuul geed nom unshlaa. Teren der zuvlusnuur bol eregtei emegteig humuus ahiun amidral ajil turul ged yg tegsh adilhan oroltsootoi Baival hamgiin bat buh togtvortoi amidardag gsn bnlee. Tegeheer yu gj ged bn ve gevel neg iim ug bdgdaa ym hemjeeneesee heterheer utgaa aldaj une tsenegui boldog. Minii bodloor chi odoo ajil hiih ystoi mungu olj ydj uuriiguu avch yvah hemjeend bh heregtei, hel sur todorhoi hemjeend careertai bol. Mun nuhruu geriinhee ajild oroltsuul buh zuiliig chi gantsaaraa hiih hereggui. Adilhan nuhur chn bs amidarch bga hen heniihee zarts bish uchraas bi dahij geriin ajil gantsaaraa hiihgui gedgee medruul. Hervee tgj chdahgui chi neeh halamjtai ehner boloh geed career tolgoindoo anhaarah huvi yvaad l bval ene udaagiin gar hurelt yu ch bish chmg bur musun hundelhee bolij uur huntei yvna shvv!!! Uhaantai bai. Uuriiguu uurchil

  5. Bold says:

    Urduur ni yumiine hiiseer bgad davraatsanl gar bn shdee shaldaa buuh blgui de chamgui yamar hetsuu bdagiig mederuul setgel chini hursun bol hoyr tiishee bolohgui doo setgelgui hunteigee amidaraad yu huv

  6. Dfasdff says:

    Aa tegelgui yaxav. Muu nuxruus sal sal. Chi jargana batalgaatai. Naad xunesee bolj zovj yaxiin.

  7. Болороо says:

    бүр шалдаа бууж, ухаартал нь гүрий. гэхдээ гэр бүл салалтыг хийхгүй байхыг хичээгээрэй

  8. sss says:

    нөхөр чинь
    үгээгүй муу
    чи сахиуссан тэнгэр юм бишүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.