Яг ийм ажлыг эрчүүд хэр дуртай хийх вэ?

Сайн байцгаана уу? Надад эрэгтэйчүүдээс асуух асуулт байна. Гэхдээ секстэй холбоогүй шүү. Ажил, амьдралтай холбоотой тул сонирхолгүй байвал алгасаарай.

Шөнө 3-4 цаг цемент зөөдөг, цалин өндөр, ажлын цаг бага аа гэхдээ ажлын газар хол учир 3-4 цагийн өмнө уулзаж цугладаг, аа бас хэзээ ажилтай гэдэг нь мэдэгдэхгүй гэнэт дууддаг, цалин нь мөн удаж ордог. За ийм ажил байвал эрчүүд хэр дуртай ажиллах вэ? Манай нөхөр ийм ажил хийдэг.

Нөхөр маань ажиллаад сар хагас болж байгаа ч цалин огт аваагүй байгаа. Найз нь 3 сарын өмнө орсон ч анхны цалингаа 3 хоногийн өмнө авсан, авах авахдаа 10 хоногийн мөнгө л авсан ба үлдэгдэл нь орох болоогүй гэсэн. Нөхөр маань сүүлийн 4 хоног өдөрт 2-3 цаг л унтаж байгаа (за бараг 1-хэн цаг ч унтсан байж магадгүй), яагаад гэвэл ажилгүй гэснээ гэнэт ажилтай гээд дуудчихдаг.

За яг ийм ажлыг эрчүүд хэр дуртай хийх вэ? Гэр бүлээ бодоод ажил хийх нь зөв ч цалингаа хүлээх, хүлээх зуураа өр шир тавих, унтах нойроо хасуулах энэ тэр гээд хэцүү байхын оронд эртхэн өөр ажил хайхаа бодох уу? Эсвэл үргэлжлүүлж ажиллах уу?

7 Comments

  1. bat says:

    Хэрэггүй дэ, биегүй болдгын гол нь уушиггүй болно, үнэхээр мэргэжил боловсрол дутмаг бол барилгын ажил зүгээр. цагтаа тарна цагаар хооллоно, унааны мөнгө өгнө, бас цалин сайн. Туслах өдрийн 50,000 жаахан чавдар суугаад ирэхээр өдрийн 80-100к өлхөн олно шд. өрлөг, засал, шавар хийгээд сурчвал биеэ даагаад өдөрт 150-250к -с буухгүй олдог болдгын адилхан л хүнд ажил цемент зөөснөөс хамаагүй амархан ажил. Бас ажлын олдоц их шүү

  2. udaan hiihgui ajil says:

    Huvi hunii bagt orj ajilladag bololtoi, zavsaraar ni uur ajil olood solih ni deer bh, tegtlee noir hoolgui zutgeed tsalingaa tsagtaa avahgui bol ur dungui. tsagtaa butneer ni avdag bol uur hereg. Tegeed ch udahgui eruul mendeeree hohirno.

  3. zochin says:

    Nuhur chin ger buliihee tuluu yu ch hiihed belen sain er hun sanagdlaa. gehdee ene ajil chin demii ajil bn. harin sain haij baigaad durtai , bolomjiin ajilaa olchihvol tanai hun dajgui amidralaa avaad yavchih zaluu bn. gaigu tuuschtai ajil l oloh heregtei yum bn daa. togtmol orlogotoi, manai mon d erchuuded ajil oldohgui uneheer sonin , yostoi buruu ergechihsen niigmiin togtolzootoi , tamiin gazar schuu . haa saigui tiim bgaad bh yum

    • Тэнгис says:

      Манай Монгол хүүхнүүд ийм тэнэг гэртээ сууж бж хүүхдээ олигтой ч харчихаж чадахгүй. Манай ажлын сайн ажилсаг залуус овоо ажлаа хийж байтал эхнэр нэртэй гудаснууд хүүхдүүдээ өвчин тусгачаад нөхрөө ажлыг нь ч хийлгэхгүй. Чамд гэж хэлэхэд гудас минь эхлээд амьдрал үзэг за. Тэгээд хүнд 1 бодол төрнө. Сайхан амьдралд тэмүүлж бгаа бол шантрахгүй өөрөө учраа олоод явчихана. Тэнэг гудас минь.

  4. батаа says:

    Гэр бүлээ тэжээх хариуцлагаа ойлгож, олж чадсан ажлаа хийж чаддаг байх нь хэрэгтэй шинж шүү. Ажлаас дандаа халирч, зугатаж байдаг, голомтгой мөртлөө ажил олж хийж чаддагүй, том ярьж гэртээ хэвтсэн амьтад их болсон цагт жинхэнэ эр хүн байна.

  5. kunz says:

    hereggui shd erthen ayaa bodson dershd

  6. T says:

    Haa saiguu ajil bhd, ygaad iim ym hiideg ymbe? Naidwarguu l gazar bnda.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.